Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 00428

 

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2019/00428

Ховд аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас багт оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Дархад овогт Ц-ийн Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг, ... регистрийн дугаартай, Т ХХК,

Хамтран хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 52 айлын орон сууцны 33 тоотод оршин суух, Ховд аймгийн Татварын хэлтэст байцаагч ажилтай, .... регистрийн дугаартай, С овогт Б-ын М нарт холбогдох 30,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Ц.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхдалай, хамтран хариуцагч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие Т ХХК-ний захирал Б.М-тай харилцан тохиролцож, тус компаний 16 айлын орон сууцнаас 48 кв метр байрыг 35 сая төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиоролцсон. Тухайн үед гэрээ хийе гэхэд 2 давхар баригдаж байна, 4 давхар болохоор гэрээ хийнэ гэж хэлээд гэрээ хийгээгүй. 2016 оны 7 сарын 5-6-ны өдөр Ц.Галбадрахтай Дуут суманд ирж ажилчдын хүнс дууссан гээд шар үхэр /800,000 төгрөгт тооцон/ авч явсан. Ингээд хадгаламжинд байсан /хугацаа нь дуусах болоогүй боловч 6 сарын хүүгээ алдаж/ мөнгө 25,750,000 төгрөг болон найз Ганболдоос 1,250,000 төгрөг зээлж нийт 27,000,000 /хорин долоон сая/ болгож 2016 оны 7 сарын 9-ны өдөр өгч, нийт 27,800,000 төгрөг урьдчилгаанд авсан гэсэн бичиг хийлгэж авсан. Мөнгө авахдаа барилга 09 сарын 01-нд ашиглалтанд ороход үлдэгдэл төлбөрөө төлөхөөр тохиролцсон. Гэвч барилгын ажил дуусаагүй, удаа дараа уулзаж шаардахад 2016 оны 10 дугаар сарын 02-нд Б.Мөнхдалай нь 2016 оны 12 дугаар сарын 25-нд барилга ашиглалтанд орно гэж хэлж, тодорхойлолт хийж өгсөн. Үүнээс хойш удаа дараа шаардаад болохгүй, хүүхдүүд болохгүй байна гэхэд 52 айлын орон сууцанд хүргэн ахынхаа байранд түр оруулсан, ингээд одоо энэ байрыг өгсөн мөнгөндөө худалдаж ав гэсэн шаардлага тавьж, авах гэхээр гэрчилгээ /банкны барьцаанд байгаа/ сарын дараа гаргаж өгнө гэсэн боловч түүнээс хойш одоо хүртэл гаргаж өгөхгүй хохироож байна. Энэ үед тохиролцсон үнээр авах шинэ орон сууц ч байсан, хэрвээ мөнгө банкинд байхад хүү нь ойролцоогоор 16,000,000 төгрөг болох билээ. 2016 оны 9 сараас хойш чирэгдүүлж, хохироож байгаа тул шүүхэд хандаж байна.

Иймд Т ХХК-ний захирал Б.Мөнхдалайгаас 30,200,000 /гучин сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 52 айлын орон сууцны 3 давхарын 33 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2020 оны 6 сард багтаан банкны зээлийн барьцаанаас чөлөөлж Ц.Эын нэр дээр шилжүүлэхээр хариуцагч Т ХХК-ний захирал Б.Мөнхдалай, хариуцагч Б.М нар санал болгосныг нэхэмжлэгч Ц.Э би зөвшөөрч эвлэрэв.

Нэхэмжлэгч Ц.Э нь байрны бичиг баримтыг шилжүүлж авснаар хариуцагч Б.Мөнхдалайд 1,000,000 төгрөгийг нэмж өгөхөөр тохиролцов.

Хариуцагч Т ХХК-ний захирал Б.Мөнхдалай, хариуагч Б.М нар нь энэхүү үүргээ биелүүлэхгүй тохиолдолд нэхэмжлэгч Ц.Эт хариуцагч Т ХХК-ний захирал Б.Мөнхдалай нь 30,200,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээн энэхүү төлбөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх, нэхэмжлэгч Ц.Э нь 52 айлын орон сууцны 33 тоот байрыг чөлөөлж өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхдалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Ц.Этай ярилцаад Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 52 айлын орон сууцны 3 давхарын 33 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2020 оны 6 сард багтаан банкны зээлийн барьцаанаас чөлөөлж Ц.Эын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч Ц.Э нь байрны бичиг баримтыг шилжүүлж авснаар хариуцагч Б.Мөнхдалайд 1,000,000 төгрөгийг нэмж өгнө. Хариуцагч Т ХХК-ний захирал Б.Мөнхдалай, хариуагч Б.М нар нь энэхүү үүргээ биелүүлэхгүй тохиолдолд нэхэмжлэгч Ц.Эт хариуцагч Т ХХК-ний захирал Б.Мөнхдалай би 30,200,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээн энэхүү төлбөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх, нэхэмжлэгч Ц.Э нь 52 айлын орон сууцны 33 тоот байрыг чөлөөлж өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан гэв.

Хамтран хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие нэхэмжлэгч Ц.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхдалай нартай ярилцаад эвлэрлийн гэрээг байгуулсан. Энэхүү эвлэрлийн гэрээ нь хариуцагчийн төлөөлөгчийн болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартай санал нэг байна. Иймд эвлэрлийн гэрээг батлаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Б.Мөнхдалай, хамтран хариуцагч Б.М нарт холбогдуулан 30,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхдалай, хамтран хариуцагч Б.М нар нь ярилцаад Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 52 айлын орон сууцны 3 давхарын 33 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2020 оны 6 сард багтаан банкны зээлийн барьцаанаас чөлөөлж Ц.Эын нэр дээр шилжүүлэхээр, нэхэмжлэгч Ц.Э нь байрны бичиг баримтыг шилжүүлж авснаар хариуцагч Б.Мөнхдалайд 1,000,000 төгрөгийг нэмж өгөхөөр, хариуцагч Т ХХК-ний захирал Б.Мөнхдалай, хариуагч Б.М нар нь энэхүү үүргээ биелүүлэхгүй тохиолдолд нэхэмжлэгч Ц.Эт 30,200,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээн энэхүү төлбөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх, ингэсэн тохиололд нэхэмжлэгч Ц.Э нь 52 айлын орон сууцны 33 тоот байрыг Т ХХК-ний захирал Б.Мөнхдалай, хариуагч Б.М нарт чөлөөлж өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна.

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 308,950 төгрөгийн 50 хувь болох 154,475 төгрөгийг хариуцагч Т ХХК-ний захирал Б.Мөнхдалайгаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Эт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Б. т холбогдох гар утасны үнэ 380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт  хариуцагч Б.Энхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч А.Бахатхазад 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өгч, нэхэмжлэгч А.Бахатхаз нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 280,000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөс татгалзаж эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч А.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 12,050 төгрөгийн 50 хувь болох 6,025 төгрөгийг хариуцагч Б.Энхбаатараас гаргуулан нэхэмжлэгч А.Бахатхазад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА