Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/343

 

   2023         03         13                                       2023/ШЦТ/343

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч: Б.Мөнхтулга,

Шүүгдэгч: Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ****** Т-д холбогдох эрүүгийн 2306000000318 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “*******” ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ********** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******** Т регистрийн дугаар *******,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүр дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75А байрны ойролцоо хохирогч Б.Б-тай үл ялих зүйлээс болж маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас хохирогчийн биед зовхинд цус хуралт, хүзүү хоолойд зулгаралт, дух, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Т нь Б.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүр дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75А байрны ойролцоо хохирогч Б.Б-тай үл ялих зүйлээс болж маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас хохирогчийн биед зовхинд цус хуралт, хүзүү хоолойд зулгаралт, дух, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б-ны өгсөн “... 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ********* дугаарын утаснаас залгаж /Түлхүүрээ хаячихсан машинд чип таниулах уу гэж асуусаны дагуу , болно 60,000 төгрөгийн үнэтэй болно, дуудлагаар очино гэж хэлсэн./ Тэгвэл ирээд хийгээд өг гэж хэлсэн. Тус өдрийн 18 цагт очиж түлхүүрийг нь тааруулж өгсөн. Тэгээд машин нь хөлдчихсөн асахгүй болохоор өөрийнхөө машинаар холбож асааж өгсөн. Машиныг асааж өгөх хооронд тус залуу өөр машинаар холбуулах гэж яваад өгсөн байсан. Тэгээд ирэх хооронд нь машин нь унтарсан. Тэгээд портер машин ирж холбож асаах гэж үзсэн. Машин нь асаагүй. Тэгээд би: Түлхүүр нь таньсан машин нь хөлдүү болохоор асахгүй байгаа юм гэж хэлээд 60,000 төгрөгөө аваад яваад өгсөн. 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ******* гэх дугаараас дахин залгаж түлхүүр тааруулсан хүн байна. Машин ассангүй ээ, түлхүүрэндээ байгаа юм шиг байна гэж хэлсэн. Би түлхүүрэндээ байгаад асахгүй байгаа бол би очоод үзээд өгье гэж хэлээд явж очих замдаа аккумлятороо залгаад машинаа бэлдэж байгаарай гэж хэлсэн. ******* дугаарын хүн чи надтай ингэж ярьдаг хэн бэ муу нус минь гэж хэлсэн. Би эхнэртэй чинь өдөр ярьсан чип нь бол таньсан байгаа. Эхнэр чинь хэлсэн байгаа гэж хэлсэн. Тус дугаарын хүн чамайг ална писда минь хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 75А байрны зогсоолын урд очоод залгаж дуудсан. Тэгээд тус дугаар хүн зогсоолынхоо хаалтны урд ирхээр нь би машинаас бууж очиход, шууд намайг заамдаж аваад мөргөсөн. Тэгээд бид 2 заамдалцаад байж байхад бид 2 салсан. Тус хүн өнөөдөр би чамтай алалцана 2-уулаа ийшээ орж байгаад зодолдъё гэж хэлсэн. Тэгээд тэндээ ороод бид 2 ноцолдож байх үед миний машины баруун хойд хаалга дотогшоо цөмөрсөн байсан. Тэгээд 2-3 цохилцож заамдаад дарсан чинь тус хүн болъё гэж хэлэхээр нь больсон. Тэгээд би машины урд очоод явах гэж байтал тус хүн мөнгөө авъя гэж хэлсэн. Тэгээд 60,000 төгрөгийг нь шилжүүлэх гэж байтал миний дух руу шууд цохиод авсан. Тэгээд бид 2 дахин зодолдож хашааны буланд очиж ноцолдож байгаад тус хүний үснээс дарахад болъё гэж хэлсэн. Тэгээд бид 2 салаад би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Т-ын сэжигтнээр өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ********* дугаар гар утас руу залгаж машины түлхүүр таниулаад өгөөч гэж дуудлага өгсөн. Тэгээд ирж түлхүүр таниулах ажлаа хийж дуусхад миний машин асаагүй. Тус дуудлагын хүн машины түлхүүр бол таньсан чиний машин аккумулятор чинь муу байна. Асааж дийлэхгүй байна гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би маргааш нь баяжсан машин асуудаг хүмүүсийн дуудаж баяжааг нь гаргаад миний машин бас л асаагүй. Тэгхээр нь би түлхүүр нь тагиагүй юм байхдаа гэж бодоод түлхүүр таниулдаг хүн рүү залгаж дуудлага өгсөн, ярьж байхдаа бид 2 муудалцсан. Би дуудлага өгөхөд тухайн залуу би ажил ихтэй байна. Заваараа очъё. Авгайтай чинь ярьсан аккумулятороо цэнэглээд бэлдээрэй гэх мэтээр жаахан дээрэнгүй ярьсан. Ингэд ярьхад нь би уурлаад би чамаас болоод баяжсан машин асаадаг хүмүүсээр машинаа цэвэрлүүлээд төлбөр тооцоогоо төлсөн. Чамд бас төлбөр тооцоо төлөө биздээ банди минь. Би ямар гуйж хийлгэсэн юм уу гэж хэлээд бид 2-ын хэрүүл ширүүдсэн. Ер нь бид 2 /писда, наахуу, чи юу вэ, би яваад очъё чи гараад ир гэх мэт хэрүүл болсон/ Тэгэхэд 2-3 минутын дараа миний гар утас руу залгаад ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд би гарч очоод бид 2 зодолдсон. Тэгээд нөгөө залуу гар утсаараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-19-20/-р тал

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1722 дугаартай дүгнэлт /хх-31-32/-р тал

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1264 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Б.Т-ын биед хамрын нуруу, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, дух, хүзүүнд цус хуралт, дууд уруулын салстад цус хуралт, зулгаралт баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэ, өвдөг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-24-25/-р тал зэрэг болоод шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж,

Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Т-ын зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэн шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргээс харвал шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байх тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д прокурорын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Т-д Үндсэн хуульд зааснаар өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлөгч авах эрхтэй болохыг тайлбарлаж өмгөөлөгч авах эсэхийг асуухад өмгөөлөгчгүй оролцоно гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500,000 төгрөгийг хохиролд төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1ш сд, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** Т-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхийн оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЭЭЖИН