Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 101/2019/02227/И |
Дугаар | 001/ХТ2022/00077 |
Огноо | 2022-01-13 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2022/00077
,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 153/ШШ2019/00540 дүгээр шийдвэртэй,
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар магадлалтай,
,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 130,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 85,000,000 төгрөг, алданги 42,500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, нийт 130,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч, хариуцагч 2014.01.26-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулсан автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 153/ШШ2019/00540 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, “Автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 85,000,000 (наян таван сая) төгрөг, алданги 42,500,000 (дөчин хоёр сая таван зуун мянга) төгрөг, өмгөөллийн хөлс 3,000,000 (гурван сая) төгрөг, нийт 130,500,000 (нэг зуун гучин сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, хамтран хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 153/ШШ2019/00540 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын хяналтын журмаар гаргасан гомдолд: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.24-ний өдрийн 12 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Магадлалын үндэслэх хэсэгт “анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэжээ. Шүүх нэхэмжлэгч талын өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад тодруулалгүйгээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хуульд нийцэж байгаа байдлын талаар өөрөө нотлох үүрэгтэй, шүүх уг шаардлагын үндэслэлийг тодруулах шаардлагатай байжээ, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, материаллаг хуулийн тайлбарыг хэрэглэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй болсон гэж үзсэн. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,тэй холбоотой асуудлаар өмгөөлөгчийн үйлчилгээ авахаар “эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулж, үүний дагуу өмгөөллийн ажлын хөлс 3,000,000 төгрөг өмгөөлөгчид шилжүүлж, өмгөөлөгч нь итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсарган өгсөн болно. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхой тайлбарлаж, шүүх талуудын мэтгэлцээн болон талуудаас нэмэлт асуулт, тодруулга, тайлбарыг авч шүүхийн шийдвэр гарсан. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч нь тайлбар, үндэслэлээ тодорхой тайлбарласан. Шүүх талуудаас асуулт асууж, тодруулга авч байсан ба талуудын бичгээр гаргасан тайлбар болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхийн шийдвэр гарсан гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, шүүх тодруулаагүй хэмээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
4.2. Хариуцагчийн зүгээс автомашин нь ,,,,,,,,,,,,,,,,,,ын эзэмшлийнх мөн эсэхийг тогтоох зорилгоор үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан байх ба шүүх хүсэлтийг хангасан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзсэн. Иргэний хэрэгт тухайн автомашин нь ,,,,,,,,,,,,,,,,,,ын нэр дээр бүртгэлтэй гэсэн бичгийн нотлох баримт хавсаргагдсан байгаа бөгөөд шүүхээс автомашинд үзлэг хийлгэх захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үзлэг хийлгэхийг даалгасан захирамж хүргүүлсэн. Үүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж холбогдох бичгийн нотлох баримт болон тэмдэглэлүүд хэрэгт авагдсан. Иргэний хэрэгт талуудын хүсэлтээр болон хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаанууд хийгдсэн, холбогдох бичгийн нотлох баримтууд нь байсаар байтал давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлгүй болсон. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын үндэслэлгүй тайлбаруудыг магадлалын үндэслэх хэсэгт дурдаж бичээд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан журмыг зөрчсөн, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд тогтоох боломжгүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Энэ дүгнэлт нь илт үндэслэлгүй байх бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлд “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд өөрөө нотлох үүрэгтэй” гэж бичсэн атлаа хариуцагч нарын гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан дүгнэлт хийхдээ шүүх “нотлох баримт хангалтгүй буюу бодит байдлыг тогтоох боломжгүй” гэж байгаа нь хуулийг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь тус иргэний хэрэг нь 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хариуцагчаас шалтгаалж сунжирсаар ирсэн бөгөөд талуудаас өөрт байж болох бүх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх цугларсан бүх нотлох баримтуудыг шинжлэн судалж шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах хуульд заасан журмыг ноцтой зөрчиж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэгчийн эрх ашиг ноцтойгоор хөндөгдөж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч нар хяналтын шатны шүүх хуралдаанд давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж оролцов.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 130,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасанд, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, зүгээс автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
8. Нэхэмжлэгчээс “... хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, нь 2014.01.26-ны өдөр миний эзэмшлийн 88-66 УБЭ улсын дугаартай хар өнгийн Toyota Land Cruiser-200 маркийн автомашиныг 85,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг 2014.06.01-ний өдөр хүртэл хугацаанд бүх мөнгөө төлж дуусгах нөхцөлтэйгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан хүлээн авсан, гэвч төлбөрөө хугацаандаа төлөөгүй, удаа дараагийн шаардлагыг хүлээн авахгүй зугтааж гэрээний үүргээ зөрчсөөр байна. Иймд гэрээний 8 дахь заалтын дагуу алданги 42,500,000 төгрөг, үндсэн төлбөр 85,000,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөг, нийт 130,500,000 төгрөгийг иргэн ,,,,,,,,,,,,,,,,,, гаргуулж өгнө үү...” гэснийг хариуцагч нар үл зөвшөөрч маргасан, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа “...худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан шалтгаан нь тус машиныг ,,,,,,,,,,,,,,,,,, гэдэг залууд хүргэж өгөхөөр Улаанбаатараас Ховд аймаг руу явах замд цагдаа зогсоогоод бичиг баримт шалгаж магадгүй тул саяхан худалдаж аваад явж байна гээд тус гэрээг үзүүлэхэд хэрэг болно гэж хэлэхээр нь гарын үсэг зурсан. Надад тус машиныг худалдан авах шаардлага хүсэл сонирхол огт байгаагүй. Тухайн автомашиныг би ,,,,,,,,,,,,,ийн хамт Улаанбаатар хотоос Ховд аймагт жолоодож ,,,,,,,,,,,,,,,,,,т хүлээлгэж өгөх л үүрэгтэй байсан. Энэхүү үүргийнхээ дагуу 2014.01.27-28-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,т машиныг хүлээлгэж өгсөн бөгөөд тухайн машиныг нэг ч удаа ашиглаж, эзэмшиж, унаж байгаагүй. Одоо хаана, хэний эзэмшил, ашиглалтад байдгийг ч мэдэхгүй. Өөрөөр хэлбэл ,,,,,,,,,,,,,,,,,,а бид хоёрын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү...” гэжээ.
9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...талуудын хооронд автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь, худалдагч ,,,,,,,,,,,,,,,,,,а нь автомашиныг худалдан авагч ,,,,,,,,,,,,д хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар автомашиныг өмчлөх эрх хариуцагч ,,,,,,,,,,,,,,д үүссэн, иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй, гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.
10. Тодруулбал, маргааны зүйл болох автомашиныг нэхэмжлэгч тал худалдсан, хариуцагч тал худалдан авах хүсэл зорилго байгаагүй гэж маргаж байх бөгөөд энэ асуудлаар гаргасан хариуцагч талын хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалттай нийцээгүй, талуудын гаргасан тайлбар, нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үнэлээгүйгээс хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан журмыг зөрчсөн, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
11. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс автомашин нь ,,,,,,,,,,,,,,,,,,ын эзэмшлийнх мөн эсэхийг тогтоолгохоор үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн, гэвч Хан-Уул дүүргийн шүүхээс “...М.Өнөрбат гэж хүн байхгүй, граж байхгүй, үзлэг хийх боломжгүй” гэсэн утгатай үзлэгийн тэмдэглэл, “...захирамжид дурдсан даалгаврыг гүйцэтгэх боломжгүй тул буцаав” гэсэн албан бичиг ирүүлснийг шүүгчийн захирамж хангагдсан гэж үзэхгүй, иймд “...хэрэгт тухайн автомашин нь ,,,,,,,,,,,,,,,,,,ын нэр дээр бүртгэлтэй гэсэн бичгийн нотлох баримт хавсаргагдсан, автомашинд үзлэг хийлгэх захирамжийн дагуу хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаанууд хийгдсэн, холбогдох бичгийн нотлох баримтууд нь байсаар байтал давж заалдах шатны шүүх илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн...” гэх уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.2-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 880,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД