| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00414/И |
| Дугаар | 00436 |
| Огноо | 2019-09-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 00436
| 2019 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 153/ШШ2019/00436 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух, ПО59030857 регистрийн дугаартай, Бургууд овогт Дамдины Адилбишийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Адилбиш шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Адилбиш миний бие 1959 онд төрсөн. 1977 онд Барилгын техникийн мэргэжлийн сургууль төгсөж Ховд аймгийн барилга угсралтын конторт хуваарилагдан ирж Ховд аймгийн барилга угсралтын конторын даргын 1977 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаартай тушаалаар тус конторт мужаанаар томилогдон ажиллаж эхэлсэн. Цэргийн албанд явах болсон тул 1978 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Ховд аймгийн барилга угсралтын конторын даргын 145 дугаар тушаалаар мужааны ажлаас чөлөөлөгдөж цэргийн алба 3 жил алба хаагаад 1981 оны зун цэргээс халагдаж, 1981 оны 9 сарын 21-ний өдрийн Ховд аймгийн 10 жилийн 1-р сургуулийн захирлын 43 дугаартай тушаалаар 1981 оны 9 сарын 17-ны өдрөөс эхлэн тус сургуульд мужаанаар томилогдон ажиллаж эхэлсэн.
Ингээд 1982 оны 1 сарын 21-ний өдөр 1 дүгээр 10 жилийн сургуулийн мужаанаас 1 дүгээр 8 жилийн мужаанаар шилжин ажиллахаар болж, 1 дүгээр 8 жилийн дунд сургуулийн захирлын 1982 оны 1 сарын 21-ний өдрийн 5 дугаартай тушаалаар 1 дүгээр 8 жилийн мужаанаар ажиллах болсон. Миний бие ажиллаж байх хугацаандаа оройн ангид элсэн суралцаж байсан ба 1 дүгээр 8 жилийн захирлын 1982 оны 5 сарын 25-ны өдрийн 16 дугаартай тушаалаар анги дэвших шалгалт өгөх шалтгаанаар уг албан тушаалаас чөлөөлөгдсөн.
Улмаар 1983 онд 10 дугаар ангиа оройн ангиар төгсөж, 1983 оны 9 сарын 06-ны өдрийн 54 дүгээр Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийн захирлын тушаалаар тус сургуулийн хүмүүжүүлэгч багшаар томилогдон ажилласан. Уг сургуульд 1984 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажиллаж байгаад тус өдрийн 15 дугаартай сургуулийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллахаар болсон. 1984 оны 4 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл Эрдэнэбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид аж ахуй хариуцсан няраваар ажиллаж байгаад 1990 оны 10 сарын 10-ны өдөр Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд түүхий эдийн туслахаар томилогдон ажиллаж эхэлсэн. Ингээд Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1992 оны 5 сарын 1-ний өдөр тус нэгдэл татан буугдсантай холбоотой ажлаас чөлөөлөгдсөн.
Миний ажиллаж байсныг гэрчлэх архивын лавлагаа, гэрчийн тодорхойлолт зэргийг үндэслэн намайг 1977 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар, 1981 оны 9 сарын 17-ний өдрөөс 1982 оны 1 сарын 21-ний өдөр хүртэл Ховд аймгийн 10 жилийн 1-р сургуулийн мужаанаар, 1982 оны 1 сарын 21-ний өдрөөс 1982 оны 5 сарын 25-ны өдөр хүртэл 8 жилийн 1-р сургуульд мужаанаар, 1983 оны 9 сарын 06-ны өдрөөс 1984 оны 3 сарын 04-ний өдөр хүртэл Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуульд хүмүүжүүлэгч багшаар, 1984 оны 4 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл Эрдэнэбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн няраваар, 1990 оны 10 сарын 10-ны өдрөөс 1992 оны 5 сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдэлд түүхий эдийн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 1959 онд төрсөн. 1977 онд барилгын техникийн мэргэжлийн сургууль төгсөөд Барилга угсралтын конторт хуваарилагдан Ховд аймгийн Барилга угсралтын конторын даргын 1977 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаартай тушаалаар тус конторт мужаанаар ажиллаж эхэлсэн. 1978 оны 6 дугаар сарын 27-ны өдөр цэрэгт татагдаад тус өдрөө 145 тоот тушаалаар мужааны ажлаас чөлөөлөгдсөн байдаг. 3 жилийн цэргийн алба хааж ирээд 1981 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1981 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаартай тушаалаар ажиллаж эхэлсэн. Ховд аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургуулийн захирлын 1982 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалаар 8 жилийн 1 дүгээр сургуулийн мужаанаар шилжиж ажилласан. Ховд аймгийн төвийн 8 жилийн 1 дүгээр сургуулийн захирлын 1982 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 5 дугаартай тушаалаар ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа 1982 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тушаалаар 5 хоногийн цалинтай чөлөө авсан. Үүнийг нэхэмжлэл дээр бичихдээ андуураад ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд бичээд хугацаагаа буруу тооцолсон байна. 1983 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 54 дугаартай тушаалыг гарах хүртэл 8 жилийн 1 дүгээр сургуульд мужаанаар ажилласан. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн захирлын 1983 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 54 дугаартай тушаалаар тус сургуулийн хүмүүжүүлэгч багшаар ажилласан. Тус сургуульдаа 1984 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажилласан. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийн захирлын 1984 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллах болсон. Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар 10 өдрийг хүртэл ажиллаад 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд түүхий эдийн нярваар томилогдож ажилласан. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэгдэл татан буугдсантай холбоотойгоор ажлаас чөлөөлөгдсөн. Архивын лавлагаа авахад Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллах болсон тул ажлаас чөлөөлөгдлөө гэсэн 1984 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаартай сургуулийн захирлын тушаал Худалдаа бэлтгэлийн ангитай холбоотой гарч ирж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан. 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн түүхий эдийн туслах ажилтнаар ажилласан. Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байх хугацааг хоёр гэрчийг асуулгаж нотлуулсан. Худалдаа бэлтгэлийн ангийн дарга болон жолоочийг гэрчээр асуулгасан.
Иймд Бургууд овогт Дамдины Адилбишийг 1977 оны 7 дугаар сарын 19-ний 1978 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Ховд аймгийн барилга угсралтын конторт мужаанаар, 1981 оны 9 сарын 17-ний өдрөөс 1982 оны 1 сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн 10 жилийн 1-р сургуулийн мужаанаар, 1982 оны 1 сарын 21-ний өдрөөс 1983 оны 9 сарын 06-ны өдрийг хүртэл Ховд аймгийн төвийн 8 жилийн 1-р сургуульд мужаанаар, 1983 оны 9 сарын 06-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуульд хүмүүжүүлэгч багшаар, 1984 оны 4 сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл Эрдэнэбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн нярваар, 1990 оны 10 сарын 10-ны өдрөөс 1992 оны 5 сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдэлд түүхий эдийн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. 1992 оноос нэгдэл тарах хүртэл хугацаанд нийтээрээ нийгэмд илэрхий байсан. Ажилгүй иргэн гэж байгаагүй. Бүх хүмүүс ажил хөдөлмөр эрхэлж байсан. Зарим байгууллагуудын баримтууд архивд өгөгдөөгүй байгаа. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн баримт архивд байхгүй байгаа учраас олж авч чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Наранхүү нь 1977 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар, 1981 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1982 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд мужаанаар, 1982 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд мужаанаар, 1983 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд багшаар, 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид няраваар, 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Харин түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нь шүүх хуралдаанд 1977 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар, 1981 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1982 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд мужаанаар, 1982 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд мужаанаар, 1983 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд багшаар, 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид няраваар, 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагыг ихэсгэлээ.
Хүсэлт гаргагч нь өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюунтай 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 14 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна. Харин хүсэлт гаргагч нь өмгөөлөгчид өөрийгөө төлөөлүүлэхээр итгэмжлэл олгоогүй бөгөөд түүний өмгөөлөгч нь хүсэлт гаргагчийн өмнөөс хүсэлтийн шаардлагыг ихэсгэх эрхгүй байх тул хүсэлт гаргагч Д.Адилбишийн шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтуудыг шүүхэд ирүүлжээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 405 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Барилга угсралтын конторын даргын 1977 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаар, Барилга угсралтын конторын даргын 1978 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 145 дугаар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Ховд аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1981 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар, Ховд аймгийн төвийн 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1982 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 5 дугаар, Ховд төвийн 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1982 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийн захирлын 1983 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 54 дугаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийн захирлын 1984 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 44 дугаар, Барилга угсралтын конторын даргын 1977 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаар, Ховд аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн 1981 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн захирлын 1983 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 54 дугаар тушаалуудыг хуулбарлан хүргүүлэв. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1984-1987 оны баримт тус архивын сан хөмрөгт шилжиж ирээгүй тул Д.Адилбишт лавлагаа олгох боломжгүй гэсэн албан бичиг, дээрх тушаалуудын хуулбарууд,
-Д.Адилбишийн нэр дээрх 0620339 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Д.Тохойн ...Д.Адилбиш нь Дамдин гэдэг айлын том хүүхэд нь, тус сумын сургуулийг 8 дугаар ангийг төгссөн, хэдэн онд төгссөн талаар санахгүй байна. 1984 оноос эхлэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Худалдаа бэлтгэлийн ангид нярваар 1989 оныг дуустал ажиллаж байсан. Д.Адилбиш нь нэгдэлд 1984 оноос эхлэн ажиллахаасаа өмнө цэргийн алба хаасан байсан. Д.Адилбишийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлээс өөр газар ажиллаж байсан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг,
-Гэрч О.Чойжилсүрэнгийн ...Д.Адилбиш нь Дамдин гэдэг айлын том хүүхэд нь, тус сумын сургуулийг төгссөн, хэдэн онд төгссөн талаар санахгүй байна. 1984 оноос эхлэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярваар 1989 оныг дуустал ажиллаж байсан... гэх мэдүүлэг,
-Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 3 сарын 02-ны өдрийн 107 дугаартай шийдвэрийн хуулбар үнэн даруулсан хуулбар зэрэг баримтууд цугларчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Д.Адилбиш нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан Барилга угсралтын конторын даргын 1977 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаар, Барилга угсралтын конторын даргын 1978 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 145 дугаар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Ховд аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1981 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар, Ховд аймгийн төвийн 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1982 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 5 дугаар, Ховд төвийн 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1982 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийн захирлын 1983 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 54 дугаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийн захирлын 1984 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 44 дугаар, Барилга угсралтын конторын даргын 1977 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаар тушаалуудын хуулбаруудад хүсэлт гаргагч Д.Адилбишийн овог нэр болон он сар засваргүй, Ховд аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн 1981 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн захирлын 1983 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 54 дугаар тушаалуудын он, сар өдөр нь мэдэгдэхгүй боловч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 405 дугаартай албан бичигт ...Ховд аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн 1981 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн захирлын 1983 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 54 дугаар тушаалууд... гэж бичигдсэн байх тул энэхүү баримтыг үнэллээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан гэх Д.Тохой, О.Чойжилсүрэн нарыг гэрчээр асуусан бөгөөд гэрч Д.Тохой нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбараар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч нь ...1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд туслах ажилтнаар ажилласан гэж хүсэлтээ гаргасан ба хүсэлт гаргагч Д.Адилбиш нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1992 оны 7 дугаар сараас 2000 он дуустал нийт 8 жил 6 сарыг тооцуулсан байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Д.Адилбишийг 1977 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар, 1981 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1982 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд мужаанаар, 1982 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд мужаанаар, 1983 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд багшаар, 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид няраваар, 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ..... тоот регистрийн дугаартай, Бургууд овогт Дамдины Адилбишийг 1977 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт а1981 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1982 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд мужаанаар, 1982 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд мужаанаар, 1983 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд багшаар, 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид няраваар, 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА