| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2022/0370/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/04 |
| Огноо | 2022-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 11
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч К.Нанжинханд,
Хохирогчийн өмгөөлөгч Э.Одончимэг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт******* холбогдох эрүүгийн 2218003940432 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт ********** /РД:************/, ***** оны *** дугаар сарын ***-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн,******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр баг,******* дүгээр байрны******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн******* оны дугаар сарын-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтооол биелүүлэхийг 9 сар 8 хоногийн хугацаагаар хойшлуулсан,
- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн *** оны *** дугаар сарын*******-ний өдрийн2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
- Сум дундын 7 дугаар шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, 2013 оны 03 дугаар сарын*******-ний өдрийн2 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох сарыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосон, 2015 оны 11 дүгээр сарын 05-нд Өршөөлийн хуулиар суллагдсан,
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар00,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дугаар сарын 15-ны өдрийн 72 дугаартай шүүгчийн захирамжаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2 сар******* хоног хорих ялаар сольсон, 2020 оны 08 дугаар сарын*******-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн.1 дэх хэсэгт зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр баг, хуучин хороололын******* дүгээр байрны *** дэлгүүрт нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсон,
*** оны *** дугаар сарын ***-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй зочид буудалд хоолойг боох, нүүрэн тус газарт гараараа цохих, нүүр рүү нь ус цацах зэргээр зодсон,
*** оны *** дугаар сарын ***-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр баг, Хуучин хороололын******* дүгээр байрны******* тоотод хөлөөрөө өшиглөх, нүүрэн тус газарт гараараа алгадах зэргээр зодсон,
*** оны *** дугаар сарын ***-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр баг, Хуучин хороололын******* дүгээр байрны орцонд хоолойг нь боосон,
**** оны *** дугаар сарын ***-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр баг Хуучин хороололын******* дүгээр байрны******* тоотод нүүрэн тус газарт гараараа цохиж зодсон биед нь тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, дээд уруулд цус хуралт, зулгарал, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
*** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр баг хуучин хороололын******* дугаар байрны сааданд уруулыг хазах зэргээр тус тус зодсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ын: *** оны *** дугаар сарын ***-ний өдрөөс *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийг хүртэл 6 удаагийн үйлдлээр биед халдаж, зодсон нь үнэн. Өөрийн бурууаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Хохирогч: Би **** 2010 онд 8 дугаар ангид байхдаа анх үерхэж эхэлсэн. Тэрнээс хойш харилцаа холбоотой байгаа. Бид 2 дундаасаа 1 хүүхэдтэй. Намайг анх намайг 2013 оны сард зодсон. Тэрнээс хойш байнга зоддог байсан. *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Хуучин хорооллын******* дүгээр байрны **** дэлгүүр дотор *** лангуун дээр байсан ундааг авч миний нүүр лүү шидээд, хацар нүүр лүү гараараа алгадаж байсан. Тухайн үед Ганбаяр согтуу байсан бөгөөд надаас мөнгө нэхээд миний биед халдаж байсан. Дэлгүүрийн худалдагч эгч болиоч гэж хэлээд намайг дэлгүүрийн арын хаалгаар гаргаад *** хөөж гаргаж байсан. Энэ асуудлыг цагдаад хандаад дуудлага өгч байсан. *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** эгч нь манай гэрт ирээд архи дарс уугаад байхаар нь *** бид хоёр гадуур хоноё гэж яриад 380-ийн буудалд ороод байж байсан чинь манай 10 жилийн хүүхэд надтай тааралдаад мэндэлсэн. Гэтэл *** хардаад миний нүүр ам руу цохиод, багалзуурдаад, ус буцалгагчинд байсан хүйтэн ус нүүр лүү асгасан. Хэрэв тухайн ус буцалсан байсан бол түлэгдэхээр байсан. Тэгэхээр нь би авраарай гэж хэлээд зугатаад шатаар өнхөрч унаад ташаа гуя хэсгээрээ хөхөрч гэмтсэн. Намайг шатнаас унаад газар хэвтэж байхад үснэээс зулгаагаад толгой руу цохиж гэмтээсэн. Тухайн үед ресепшин нь цагдаа дуудаагүй хоорондоо эвлэр гэж хэлсэн. Тэгээд надаас *** уучлал гуйгаад байхаар нь цагдаад хандаагүй эмнэлэгт хандаагүй өнгөрөөсөн. *** оны ** дугаар сарын-ны өдөр бид хоёр Хуучин хорооллын*******-р байрны *** тоотод хоёулахнаа байж байсан чинь миний гар утсыг *** үзэж байгаад ямар ч шалтгаангүйгээр уурлаад, хүнээс ирсэн найзын хүсэлтийг авчихлаа гэдэг байдлаар хардаж хөлөөрөө бөгсөн хэсэг рүү нэг удаа хөшиглөөд, хацар луу алгадаад өнгөрч байсан. Тухайн үед хүнд хэлээгүй, эмнэлэгт хандаагүй, цагдаад хандаагүй. миний төрсөн өдрөөр *** бид хоёр байрны хажуу талын ****дэлгүүр рүү ороод идэж уух зүйл авчихаад гэр лүүгээ орох гээд гэрийнхээ үүдэнд байж байсан чинь согтуудаа согтуугийн зан авираар миний хоолойг боож багалзуурдаж байсан. Тухайн үед гарных нь ором хүзүүнд хөхрөлтөөр илэрч байсан. Цагдаагийн байгууллагад хандаагүй, эмнэлэгт хандаагүй. Өөр хүнд хэлээгүй, чимээгүй өнгөрсөн юм аа. *** оны *** дугаар сарын ***-ний өдөр мөн адил гэртээ гал тогооны өрөөнд би хоол хийгээд байж байтал *** согтуудаа гараараа дух, хамар хавьцаа цохисон. Тэгээд тухайн үед хамрандаа гэмтэл аваад цагдаад дуудлага өгөөд, эмнэлэгт үзүүлээд Буянтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед *** эмнэлэгийн мөнгийг нь даагаад надтай хамт эмнэлэгт хэвтэж байсан. Ээж ааваас маань миний хамрын гэмтлийг нуух гээд эмнэлэгт хэвтсэн юм аа. *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр хуучин хорооллын******* дугаар байрны гадна сааданд *** болон танихгүй залуу бид гурав сууж байсан ба *** тэр танихгүй залуутайгаа архи уугаад бас тэр залуутай намайг хардаад утсаа оролдоод сууж байсан чинь уруул дээр үнсэх гэж байснаа уруулнаас шүдээрээ цус гартал нь хазсан. Тухайн үед цагдаад дуудлага өгөөд шүүх эмнэлэгт үзүүлсэн юм аа. Одоо надад цаашид *** гэх хүнээс хамрын болон нүүрний гоо зүйн эмчилгээний зардалыг нэхэмжилж байна. Эмчлүүлэх мөнгө байхгүй байна. Хамар маань эмчилгээ хийлгэхгүй явсанаас болж бүтэн амьсгалж чадахгүй, хамар битүүрч байнга толгой өвдөж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 09-11, 64-66/,
2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 15/
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дугаартай “*** биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, дээд уруулд цус хуралт, зулгаралт, баруун бугалганд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаараар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шийнжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/,
Гэрч: *** оны *** дүгээр сарын ***-ны өглөө өөрийн төрсөн охин *** фэйсбүүкээр видео дуудлага хийсэн чинь царайгаа нуугаад байсан. Тэгэхээр нь би нөхөртэйгээ ярилцаад энэ нэг л биш боллоо гээд сэжиг аваад юу болсон юм бэ? гэж асуусан чинь надаас нуугаад байсан. Тухайн үед нөхөр бид хоёр Улаанбаатар хотод байсан. Дархан руу ирж байхад хэсгийн байцаагч Шижир болсон асуудлын талаар хэлсэн. Дарханд ирээд охин нүүрийг харахад уруул нь домбойчихсон, зөөлөн эд нь цөмөрчихсөн, гүн хазуулсан, хоёр гурван газар шүдний ором орчихсон, хүн харахын аргагүй болчихсон “бие нь өвдөөд байна” гээд хэвтэж байсан. *** манай охинтой хамт гэртээ байж байгаад гал тогооны өрөөнд хоол хийж байхад нь нүд, хамар луу цохичихсон байна лээ. Тухайн үед Энхзул утсаа авахгүй байсан. Хэд хоногийн дараа Буянтай эмнэлэгт хэвтсэн гэдгийг нь мэдээд яваад очтол миний охин *** масктай, нүдний шилтэй байсан. Хамар нь далийчихсан, дух нь булдруу болчихсон, битүү улаан цус хураад зодуулсан байсан. ******* миний охин зодчихоод дандаа ятгаад нуугаад тархи толгойг нь эргүүлээд байдаг. Өөрөө уначихсан гэж ээждээ хэлчих гэдэг байдлаар ятгадаг юм байна лээ. *** оны *** дугаар сарын ***-ний өдөр хуучин хороололын *** дэлгүүр дотор ******* миний охин дарамтлаад нүүр лүү нь ундаа авч шидээд нүүр лүү нь цохиж зодсон юм байна лээ. Би тухайн үед очиж камерийн бичлэгийг нь үзэж байсан. *** оны ***дугаар срын ***-ны өдөр манай охиныг ******* нь согтуурсан үедээ зодож хамранд нь гэмтэл учруулаад цээж рүү нь дэвсээд, хөлөөрөө нүүр ам руу нь балбасан юм байна лээ. ******* гэх хүн олон жил миний охиныг дарамталж хүчирхийлэл үйлдэж, ар гэрийг нь давхар дарамталж сэтгэл зүйн болон бие махбодын дарамт удаа дараа үзүүлж байна гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,
Гэрч: *** оны *** дугаар сарын ***-ний өдрийн 11 цагийн үед гэж санаж байна. Гаднаас байнга орж ирж үйлчлүүлдэг архи голдуу авдаг залуу эхнэртэйгээ хамт манай дэлгүүрт орж ирсэн. Нөхөр нь архи авна гээд эхнэр нь архи авхуулахгүй гээд хоорондоо муудалцаад байсан. Тэр залуу их эвгүй зан авиртай догшин байрын залуу байсан. Эвээр нь аясаар нь байлгаж байгаад гаргахгүй бол юм хум эвдчих гээд байсан. Тэгээд гартаа барьж байсан ундаагаа эхнэрийнхээ нүүр лүү шидээд, үснээс нь зулгааж нүүр лүү нь гараараа цохисон. Эхнэр нь тухайн үед эрүүл байх шиг байсан. Айж зугатаад хөргөгчний араар орчихоор нь би тэр залууг дэлгүүрээс гаргаад цонхоороо гэрлүүгээ орохыг нь харж байгаад эхнэрийг нь арын хаалгаар гаргаж туслаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 74/,
Гэрч: Миний охин ******* гэгч этгээд эхнэр бид хоёрыг байхгүй хооронд авч яваад зодож нүдээд, ийшээ тийшээ дагуулж явдаг. Уулзахаар би мэдэхгүй ээ, танай охин чинь өөрөө дагаад явсан, өөрөө унаж бэртсэн гэж худал хэлдэг. Зочид буудалд нуугаад шар сорвийг нь эдгээчихээд буцаагаад аваад ирнэ. Миний охин 16 настай байхад гэрээс нь авч яваад одоо 10 аад жил дарамталж зодож нүдэж байна. Анх *** онд билүү *** онд хүүхэд байхад нь ******* Цанид эмнэлгийн ард талын ууланд аваачиж зодож нүдээд *******ын аав, ээж нь манай гэрт хүргэж ирж байсан. *******аас болж миний охин *** одоо сэтгэл зүйн хувьд дарамттай болоод зүрх нь өвддөг, байнга айдас дарамтанд байдаг. Эхлээд ил зоддог байсан бол сүүлдээ нүдэнд харагдахгүй байдлаар зодож цохидог болсон байна лээ. Миний охин хамгийн сүүлд *** оны *** дугаар сарын ***-нд нүүр, дух, хамар руу нь цохиж түүнийгээ нуух гэж эмнэлэгт хэвтүүлсэн. Мөн *** оны ***2 дугаар сарын ***-ний өдөр *** дэлгүүрт зодсон байна лээ. *******тай миний охин уулзаад ирэх болгондоо энд тэндээ хөхрөлт няцралттай толгой тархи нь хавдчихсан байдалтай байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 76/,
Гэрч: *** дэлгүүр дотор ******* нь эхнэр зодсон гээд миний бие дуудлага мэдээлэлд нь очиж байсан. Би *** оны * би**лүү *** сард анх *******ыг нийтийн эзэмшлийн орон сууцанд шөнийн цагаар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан гэж Зөрчлийн тухай хуулиар торгож байсан. ******* нь хувийн зан байдлын хувьд ууртай, догшин зантай, согтуудаа эхнэрээ зодчихлоо гэдэг дуудлага мэдээлэл 102-т ирж байсан. Миний бие *******ыг 2-3 удаа архидан согтуурч олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэж эрүүлжүүлж байсан. Эхнэр *** нь зарим үедээ хамт архи уусан байж байдаг. Хамгийн сүүлд ******* эхнэрийнхээ уруулыг хазаж байсан юм байна лээ. Ер нь бол ******* гэртээ янз бүрийн хүмүүс авчирч архиддаг, эгч нь бас нийлж архи уудаг юм байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 80/,
Гэрч ***: Би *** оны *** дугаар сарын ***-нд Дархан сумын *** дугаар багт байрлах *** зочид буудалд ресепшнээр ажиллаж байсан. Орой цагийн үед гаднаас надад харуулсан зураг дээр байгаа эхнэр, нөхөр 2 орж ирээд 1 ортой өрөө аваад орсон. Орж ирэхдээ халамцуу байдалтай байсан. Шөнө 2-3 цагийн үед тэдний өрөөнд хэрүүл маргаан хийж байгаа дуу чимээ гараад нөхөр нь эхнэрээ зодоод байх шиг байсан. Тэгээд эхнэр нь гарч ирээд шатан дээр суугаад уйлаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 81/,
*** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ авсан тэмдэглэл /хх-ийн 89/
*** оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаарт *** дугаар 6 удаа, *** дугаараас 1 удаа нийт 7 удаагийн “нөхөр агсам тавиад байна” гэх утгатай дуудлага, нмэдээлэлийг хүлээн авсан тухай гэх баримт /хх-ийн 93-101/
**** оны **** дугаар сарын ***-ны өдрийн өвчний түүх, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз /хх-ийн 102-112/
****оны ***дүгээр сарын ***-ны өдрийн Сайн сайхан медикал ХХК-н албан тоот /хх-ийн 114-118/
**** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн "*** нь одоогоор сэтгэцийн хувьд сэтгэл түгших эмгэгтэй байна. Энэ нь сэтгэлийн болон биеийн дарамт хүчирхийлэлээс үүссэн байж болзошгүй. Сэтгэл түгших эмгэг нь өвчний олон улсын Х ангилалын F41.1 ангилалд хамаарна" гэх магадлагаа /хх-ийн1/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч байнга зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд*******,773,650 төгрөгийг нэхэмжилсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарлаж буй баримтуудаас үзэхэд Сайн сайхан медикал эмнэлэгт цаашид эмчилгээ болон мэс засал хийлгэх мөнгөн дүнг гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Харин цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Ингээд баримтаар гаргаж өгсөн 4,403,354 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: *******, *** нар нь гэр бүлийн харилцаатай, дундаасаа бага насны нэг охинтой. Удаа дараагийн үйлдлээр байнга зодож байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Зоддог байдал нь *** оноос хойш *** жилийн хугацаанд үргэлжилсэн байнгын шинжтэй болсон байна. Эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь мөн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогддог. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай улсын яллагчийн зүйчлэл тохирсон гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд хөнгөн хохирол гэж гарсан. *** учирсан хамар ясны цөмөрсөн хугарал, мурийлт, нүүрний гажиг засах эмчилгээ хийгдээгүй, хохирол арилаагүй байгаа. Мөн сэтгэл түгших эмгэг нь хэзээ эдгэх нь тодорхойгүй, цаашид эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Хохирогч нь өөрийнхөө хувьд эмчлүүлсэн баримтаа гаргаж өгсөн. Цаашид мөн эмчлүүлэх шаардлагатай баримтаа гаргаж өгсөн. Эмчилгээний асуудлаар иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, энэ хэрэгтэй хамт шийдүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргасан. Шүүгдэгч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэгт хавсаргасан баримтуудаар ***л айлын ганц охин, аав нь элэгний хорт хавдартай, аавд нь эмчилгээний зардал маш их гардаг. Хамгийн эхлээд сэтгэл түгших эмгэгийг ойрын хугацаанд эмчлүүлэхгүй бол хор уршигтай юм байна гэж үзээд түлхүү анхаарч эмчилгээ хийлгэж байгаа. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзаад нэхэмжлэлийг хангаж шийдэж өгнө үү гэв.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр баг, Хуучин хороололын******* дүгээр байрны *** дэлгүүрт, *** оны *** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах *** зочид буудалд, *** оны *** дугаар сарын-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр баг, Хуучин хороололын******* дүгээр байрны******* тоотод, Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр баг, Хуучин хороололын******* дүгээр байрны орцонд, Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр баг Хуучин хороололын******* дүгээр байрны******* тоотод, Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр баг Хуучин хороололын******* дугаар байрны сааданд тус тус хоолойг нь боох, нүүр лүү нь цохих, өшиглөх, хазах зэргээр зодсон, Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр баг Хуучин хороололын******* дүгээр байрны******* тоотод нүүрэн тус газарт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, дээд уруулд цус хуралт, зулгарал, баруун бугалганд цус хуралт бүхий нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, хохирогч *** нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн *** оны ** дугаар сараас *** сарыг хүртэлх хугацаанд *** удаа зодсон үйлдэл нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийг байнга зодсон зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг, Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр баг Хуучин хороололын******* дүгээр байрны******* тоотод нүүрэн тус газарт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, дээд уруулд цус хуралт, зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ...эрүүл мэнд...-д хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,05 дугаар зүйлийн05.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан тул шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөх үүрэгтэй юм.
Хохирогч **** нь шүүгдэгчээс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эмчилгээний, шинжилгээний зардал, 2,319,280 төгрөг, шатахууны зардал 262,375 төгрөг, фото зураг угаалгасны зардал,000 төгрөг, сард 420,000 төгрөгөөр тооцон 4 сарын хугацаанд олох байсан орлого 1,680,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал буюу Сайн сайхан медикал ХХК-д хамрын нөхөн сэргээх мэс засалд орох зардал 3,000,000 төгрөг, нүүрний тэгш бус хэмийг утсаар өргөх болон HIFU аппаратанд орох зардал 7,500,000 төгрөг, нийт*******,773,650 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хохирогчийн биед ...хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт... бүхий хөнгөн хохирол учирсан тул Сайн сайхан медикал ХХК-д хамрын нөхөн сэргээх мэс засалд орох зардал 3,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Харин хохирогч нь нүүрний тэгш бус хэмийг утсаар өргөх болон HIFU аппаратанд орох зайлшгүй шаардлагатай гэх нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдохгүй, ажил хөдөлмөр эрхэлдэг байсан нь хэрэгт бусад авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул олох байсан орлого 1,680,000 төгрөг, Сайн сайхан медикал ХХК-д нүүрний тэгш бус хэмийг утсаар өргөх болон HIFU аппаратанд орох зардал 7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгчээс эмчилгээний, шинжилгээний зардал, 2,319,280 төгрөг, шатахууны зардал 262,375 төгрөг, фото зураг угаалгасны зардал,000 төгрөг, хамрын нөхөн сэргээх мэс засалд орох зардал 3,000,000 төгрөг, нийт,593,651 гаргуулах хохирогчид олгож, хохирогчийн олох байсан орлого 1,680,000 төгрөг, нүүрний тэгш бус хэмийг утсаар өргөх болон HIFU аппаратанд орох зардал 7,500,000 төгрөг, нийт 9,180,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь завсарлага авч хохирол төлбөрт.593.655 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч нь цаашид гарах сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх нөхцөл байдал Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаагаар тогтоогдож байгаа тул цаашид гарах сэтгэл заслын эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 8 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн4/, шийтгэх тогтоолуудын хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр багийн Засаг даргын оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн6/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоох, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба хохирогчийн өмгөөлөгчөөс хорих ялыг биечлэн эдлүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3 дах хэсэгт зааснаар *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******т хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт ****** ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Хохирогч нь цаашид гарах сэтгэл заслын эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш******* хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР