Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/8

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0001/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдох эрүүгийн 2218000000508 дугаартай хэргийг оны дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** овогт **** *** /******* /******* оны******* дугаар сарын*******-ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн,******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, “ ” ХХК-д оператор ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр баг, хуучин хорооллын дугаар байр, тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам нь шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* гийн: Улсын яллагчтай 500 нэгжийг 5 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон гэх мэдүүлэг,

Хэрэгт авагдсан:

2022 оны дүгээр сарын-ны өдрийн: Зам тээврийн осол болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багт байрлах хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талын зам дээр болсон байв. саарал өнгийн Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуй, цонх шил бүрэн бүтэн, мөн машины копут хэсгийг үзэхэд зүүн хэсгийн тоос арилсан байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/,

2022 оны дүгээр сарын-ны өдрийн: Замын хэсэг бусад, замын ангилал ердийн, замын хучилт асфальт, зорчих хэсгийн гадаргуу хуурай, замын онцлог тэгш, зорчих хэсгийн өргөн 7,2 м, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар цэлмэг, замын харзаяалал суурингийн дотор, эгнээ 2, хөдөлгөөний чиглэл, эсрэг сөрөг, замын байгууламж зам хашлагтай гэх зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг  /хх-ийн 7-10/,

****-*** улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 0 хувь илэрч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэл /хх-ийн/,

2022 оны дугаар сарын-ны өдрийн: дугаартай жолооны үнэмлэхийг эд мөрийн баримтаар хураан авсан мөодөгчийн тогтоол /хх-ийн 13/,

2022 оны дугаар сарын-ний өдрийн: ******* гийн хар өнгийн Самсунг А51 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн-15/,

2022 оны дугаар сарын-ны өдрийн: Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгаас оны дүгээр сарын-ны өдрөөс оны дугаар сарын-ний өдрийн хооронд ирсэн дуудлага мэдээлэлийн жагсаалтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17/,

2022 оны дугаар сарын-ны өдрийн: Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 7037102 дугаарын утсанд оны дүгээр сарын-ны өдрөөс оны дугаар сарын-ний өдрийн хооронд ирсэн дуудлага мэдээлэлийн жагсаалтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19/,

2022 оны дугаар сарын-ны өдрийн: Насанд хүрээгүй хохирогч  *** нь оны дүгээр сарын-ны өдрийн байдлаар нас 3 сар 6 хоногтой байна гэх нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 20-21/,

Шүүгдэгч ******* гаас хохирол төлбөрт 3,000,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 23-24/,

Насанд хүрээгүй хохирогч ийн: Би найз , нарын хамтаар аавын ажилладаг Дархан дулааны сүлжээ ХК-н спорт зааланд 18 цаг-минутын үед сагс тоглоод 20 цаг өнгөрч байхад гарсан. Дархан сумын 18-н буудал хүртэл таксигаар яваад тэндээсээ дахин таксинд суусан. Манай найз Нэгдсэн эмнэлгийн урд талын 28-р байрны харалдаа буусан. Би той хамт явж байгаад дэлгүүрийн урд талын зам дээр таксинаас буугаад зам хөндлөн гараад гэр лүүгээ явах гэтэл ойр хавьд машин байхгүй байсан. Тэгээд найздаа баяртай гэж хэлээд дэлгүүрийн урдуур зам хөндлөн гарч байхад миний баруун талаас Приус машин ирээд намайг мөргөсөн. Зам тээврийн осолд орсны улмаас миний зүүн өвдөг гэмтсэн гэх мэдүүлэг /хх-ийн-34/,

Гэрч ын: Миний хүү *** манай байгууллагын спорт зааланд найзынхаа хамтаар бэлтгэл хийнэ гэхээр нь би машинаараа 18 цагийн орчим хүргэж өгсөн. Ингээд тоглож дуусаад 20 цаг 35 минутад ааваа заалнаас гарч байна, таксний мөнгө өгөөч гэхээр нь би жижүүрт гарч байсан диспитчер инженер аас 10,000 төгрөг авч хүүхэддээ өгүүлсэн юм. Үүнээс хойш 21 цаг 36 минутын орчим манай хүү Билгүүнтөгс утсаар яриад аав би машинд мөргүүлээд хүлээн авах дээр байна гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг ороход рентгенд зургаа авахуулаад өвдөгний үен дээр яс цуурсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Гэрч гийн:...хүү *** нь Өмнөговь аймагт байрлах *** *** ХХК-нд том машины жолооч. Ажилгүй гэртээ амарч байх үедээ хүүхдүүдтэйгээ хамт байдаг. Зан байдлын хувьд төлөв даруу, зантай, үг дуу цөөтэй, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Тамхи татдаг гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

2022 оны дугаар сарын 1-ний өдрийн: Капитал зууч ХХК-ийн Тоёта приус 20 маркийн улсын дугаартай саарал өнгийн суудлын автомашин 10,500,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/,

Шинжээч Ш.Бямбажавын:

- Тоёота Приус 20 маркийн саарал өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормозны системны эд ангиудыг шалган үзэхэд тоормозны системны стандарт шаардлага хангаж байна. Иймд тухайн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцохдоо MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна.

- Зам тээврийн осолд тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлөөгүй байна. гэх дүгнэлт, гэрэл зурагууд /хх-ийн 52-54/,

Шинжээч С.Саруулболдын:

- Хэргийн газрын үзлэг нөхцөлөөс харахад ******* нь 2009 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

- Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.7-д зааснаар гарц гэж үамын зэргэлдээх нутаг дэвсгэр лүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих хэсэг замтай нийлсэн бэлчрийг хэлнэ. ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэх заалт,.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөн байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62/,

Шинжээч С.Саруулболдын: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.7-д зааснаар гарц гэж үамын зэргэлдээх нутаг дэвсгэр лүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих хэсэг, хүүхэд мөргүүлсэн гэх газрыг буюу зам хөндлөн гарч байсан газрыг гарц гэж үзнэ гэх мэдүүлэг, /хх-145/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны оны дугаар сарын-ны өдрийн43 дугаартай:

-**** биед зүүн дунд чөмөгний доод булуу өсөлтийн зон дайрсан хугарал, холбоосны гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68/,

Насанд хүрээгүй хохирогч нь оны дүгээр сарын-ны өдрөөс оны дугаар сарын-ны өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-ийн 73-83/,

Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн: Би оны дүгээр сарын-нд 21 цагийн үед ганцаараа гэртээ харих гээд Тоёота приус 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан. дэлгүүрийн урд талаар явж байтал машин зөрөөд гэрлийн гялбаанд ороод гарч иртэл гэнэт хүүхэд машины урдуур гарч ирсэн. Би тоормос гишгээд тухайн хүүхэд миний машинд мөргүүлж хамар дээр гарч ирээд буцаж зам дээр унасан. Тухайн үед би 35 км/ц хурдтай явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 91/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь оны дүгээр сарын-ны өдөр 22 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын дүгээр багт байрлах хүнсний дэлгүүрийн урд талд байх асфальтан зам дээр улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас насанд хүрээгүй хохирогч ийн эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний доод булуу өсөлтийн зон дайрсан хугарал, холбоосны гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас хэрэгт авагдсан шинжээч С.Саруулболдын дүгнэлт болон мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч *******г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэх заалт,.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан гэж буруутгажээ.

Гэвч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.7-д “гарц” гэж замын зэргэлдээх нутаг дэвсгэр рүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих хэсэг замтай нийлсэн бэлчрийг, 1.2.53“явган хүний гарц” гэж явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.19.а, 5.19.б тэмдэг ба 1.13.а, 1.13.б тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвасыг хэлнэ гэж тус тус тодорхойлсон байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлэг нь жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.53-д заасан “явган хүний гарц” нэвтрэх үед баримтлах зохицуулалт бөгөөд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээс харахад зам тээврийн осол болсон газарт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.53-д заасан явган хүний гарц байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч *******г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн уг зам тээврийн осол нь 22 цагийн орчим буюу харанхуй үед гарсан, шүүгдэгч ******* нь өөдөөс ирсэн автомашины гэрлийн гялбаанд ороод гарч ирэхэд хүүхэд зам хөдлөн гарч байсан талаараа удаа дараа мэдүүлж байгаа зэргээс дүгнэхэд шүүгдэгч нь явган зорчигч гарч ирснийг мэдсэн боловч тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүй өөрөөр хэлбэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн.3-т заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Харин Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэж заасан ба шүүгдэгч нь эсрэг урсгалд яваа авто машины гэрэлд гялбасан бол тээврийн хэрэгсэлийн хурдыг хасах, зогсох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас насанд хүрээгүй хохирогч ийн эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний доод булуу өсөлтийн зон дайрсан хугарал, холбоосны гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон, энэ байдал нь хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй гэж үзэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******гийн үйлдэл нь тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Улсын яллагчаас шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******гийн хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******гийн дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт **** **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР