Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 00452

 

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2019/00452

Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багт оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Бүрүвэн овогт Д-ын Бын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Б, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд гаргасан хүсэлт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1981 оны 1 сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 сарын 30-ны өдрийг дуустал туслах үйлдвэрт ажилчнаар, 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1987 оны 2 сарын 28-ны өдрийг дуустал Уурын зуухны гачегар, 1987 оны 3 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал хоньчноор ажилласан.

Миний бие 1982 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарыг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1981 оны 1 сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 сарын 30-ны өдөр хүртэл туслах үйлдвэрт ажилчнаар ажилласан цалин дутуу, тэмдэг дараагүй, 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1987 оны 2 сарын 28-ны өдөр хүртэл гачегар, 1987 оны 3 сарын 01-ний өдрөөс 1989 оны 1 сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, 1991 оны хөдөлмөрийн дэвтэрт цалин дутуу, тэмдэг дараагуй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он, цалин хөлс дутуу байна.

Иймд Д.Б намайг 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Эрчим хүчний салбарт уурын зуухны гачегар, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Б нь 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Эрчим хүчний салбарт уурын зуухны гачегар, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 941 дугаартай албан бичиг,

-Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт буюу 2 дугаар бригадын Д.Бын нэр дээрх 1981, 1987-1989, 1993 он, Сэнхэр буюу 4 дүгээр бригадын 1986, 1991-1992 оны 70 дугаар дансны хуулбар,

-Д.Бын нэр дээрх 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Д.Бын нэр дээрх 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Д.Бын нэр дээрх нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Д.Бын нэр дээрх цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Д.Бын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4601 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

-Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл 1992 оны 2 сарын 20-ны өдөр Мөнх-Оргил ББХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн гэх Улсын бүртгэгчийн лавлагаа,

-Д.Бын нэр дээрх 1988 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1989 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Талархалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Талархалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн Баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Д.Бэдээгийн шүүхэд өгсөн ...Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн үйлдвэр бригадад 1981-1987 онуудад ажиллаж байгаад тус нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан. Би 1981 оноос хойш нэгдэл тарах хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Баатаржавын шүүхэд өгсөн ...намайг 1982 онд цэргээс халагдаж ирэхэд Д.Б нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн үйлдвэр бригадад ажиллаж байсан. Бид хоёр түүнээс хойш 1987 он хүртэл хамт ажилласан. 1987 оноос хойш Д.Б нь малчин болсон гэх мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Д.Б нь 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Эрчим хүчний салбарт уурын зуухны гачегар, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЙ64081776 тоот регистрийн дугаартай, Бүрүвэн овогт Дандарын Б-ын 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Эрчим хүчний салбарт уурын зуухны гачегар, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАРИНА