Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 24

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг

Улсын яллагч Н.Энхтуяа ,

Шүүгдэгч Г.Давааням, түүний өмгөөлөгч Э.Уянгасайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031480 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн 1982 оны 05 сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын голд суманд төрсөн. 35-н настай, эрэгтэй, халх, Бага боловсролтой, мэргэжил:байхгүй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 5. эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын 8-р баг 3 ёотонгийн 01 тоотод оршин суух, 1998 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил тэнсэн харгалзах ял, 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 542 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан. 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 191 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 1452,147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасан зүйл ангиар 13 жил хорих ялаар шийтгүүлэн 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Сум дундын 7 дугаар шүүхийн 20 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан зүйл ангиар 3 жил 10 хоног хориx ялаар шийтгүүлж,  2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Өршөөлийн тухай хуульд хамрагдан суллагдсан Боржигон овгийн Ганболд овогтой Давааням /РДТЯ82053111/ нь

 

Согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Гүнтөмөртэй маргалдаж харилцан зодолдож улмаар Ц.Гүнтөмөрийн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэнсудлав.

Шүүгдэгч Г.Давааням шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 07 дугаар сарын 10-ны орой дүүтэйгээ цуг караокед сууж байгаад тэндээс гараад явж байхад Гүнтөмөр гэдэг залуу надаас гал асуусан. Тэрнээс болж бид хоёр хоорондоо маргалдаад харилцан нэг, нэгнийгээ цохиод салсан юм гэв.

 

 Хохирогч Ц.Гүнтөмөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөхийн дуулга нэртэй бааранд 2-3 шил пиво уусан юм. Тэндээ сууж байгаад үл таних хоёр эрэгтэй, 2 эмэгтэйтээ танилцаад баар хаах цаг болоод тэндээс гараад замын эсрэг талд байх Соёл нэртэй караокед орж 1 шил архи, 4 шил пиво авч хуваан уугаад 1 цаг орчим болоод караокеноос гарахад шөнийн 02-03 цаг болж байсан. Би танилцсан эмэгтэйгээ 7 буудал руу хүргэж өгчихөөд тэндээ юм яриад 20-30 орчим минут болоод буцаад гэр рүугээ харихаар таксинд суугаад 17-р
сургуулийн автобусны буудал дээр буучихаад, дээшээ алхаад хайлаастын замын
баруун талаар дээш явж байтал замын эсрэг талд үл таних хоёр залуу хоорондоо юм яриад зогсож байсан. Би очоод надаас арай ахимаг насны залуугаас гал байна уу ах гэж асуусан чинь чи битгий шалчигнаад бай гэхээр нь би юу болсон талаар асуугаад маргалдаж байх үед цаанаас нь дүү бололтой залуу хэрүүл маргаанд оролцоод байхаар нь ахын дүү чимээгүй байж бай би ахтай чинь юм яриад байна гэсэн чинь тэр хоёр хүний ахимаг настай эрэгтэй нь миний шанаа руу нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би хойшоо ухараад өмднийхөө тэлээ гаргаад тэр дүү гэх залууг нь цохих гэтэл зугтаагаад байсан.Тэр үед хамт байсан ахимаг настай залуу нь чулуу бариад миний толгойн зулайн хэсэгт чулуүгаар цохисон тэгэхээр нь би зөрүүлээд газраас чулуу аваад тэр залуугийн дух орчим нь нэг удаа цохисон тухайн үед тэр залуу бид хоёр харилцан бие биеэ цохисон. Одоо Давааням бид хоёр эвлэрсэн. Надаас уучлалт гуйсан, надад одоо ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

 Гэрч Ц.Оргилын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 5-6 цагийн хооронд гэртээ унтаж байхад манай төрсөн дүү, Гүнтөмөр нь өөрийн 95265057 дугаараас залгаад би хүнд зодуулчихлаа гэхээр нь хаана байна гэсэн чинь 17-ийн Цагдаагийн хэлтэс дээр байна гээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би ээжийн хамт 17-ийн Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд дүү Гүнтөмөр толгойгоо боочихсон, уруул, хамар , хацар орчим нь хавдаж улаасан, хувцас нь цус болоод хатсан байдалтай байсан тул би гэрээсээ гарахдаа солих авсан байсан тул хувцасыг нь сольж өмсгөөд ГССҮТ-рүү явсан гэх мэдүүлэг,

 Гэрч Ч.Даваадолгорын мөрдөн байцаалтанд өгсөн:  Манай нөхөр Ганболд овогтой Давааням нь найз нөхөдтэйгээ эвсэг нийтэч, олон жил шоронд сууж байгаад гарч ирсэн гэхэд элдэв янзын зангүй, ааш зан нь эвдэрээгуй, эхнэр хүүхэддээ халамж сайтай хүн байгаа.  Яахав өмнө нь олон жил шоронд суусан болохоор буруутан болоод байгаа болохоос биш Улаанбаатар хотод
шалгагдаж байгаа хэрэг дээрээ өөрөө толгойгоо 9 удаа хагалуулж оёдол тавиулж
хохирсон хүн гэх мэдүүлэг,

  Гэрч Г.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Миний хамгийн бага дүү Г.Давааням нь 1982 оны 5 сарын 31-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад, 1989 онд тус сумын 10 жилийн сургуульд элсэн орж 6 дугаар анги хүртэлээ суралцаж байгаад биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан сургуулиас гарсан юм. Түүнээс хойш Шарын голд эмээ өвөө дээрээ мал дээр байж байгаад, 2000 онд Улаанбаатар хот руу орж ирээд хувийн байгуулагуудаар ажил төрөл хийж байгаад 2010 онд Даваадолгор гэдэг хүнтэй гэр бүл болоод хамтран амьдарч байна. Түүнээс хойш Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байна. Манай дүү Г.Давааням нь даруу төлөв зантай, ажилсаг хөдөлмөрч, хүнд тусархуу, цайлган цагаан сэтгэлтэй, уян хатан бага зэрэг зөрүүд зан ааштай. Бусдаар өөр ямар нэгэн гаж зуршил байхгүй 2016 оны 07 дугаар сарын 10-ны өглөө манай дүү Давааням намайг өглөө ажилдаа явах гэж байхад толгой нь хагарсан хувцас нь урагдсан байдалтай орж ирсэн. Тэр үедээ би байж байгаарай өдөр ирээд эмнэлэгээр хамт явъя гэж хэлсэн чинь гэрт байхгүй болчихсон байсан. Түүний дараа наадмын үеэр Дархан-Уул аймаг руу эхнэр рүү нь эмнэлэгт хэвтүүлэхээр явуулсан. Манай дүү толгойдоо 5-7 ширхэг оёдол тавиулсан шиг санаж байсан гэх мэдүүлэг,

 Сэжигтэн Г.Даваанямын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнийн 01 цагийн орчимд өөрийн эгч Үүрцайхын том хүү Батмагнайг дагуулж гараад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17-гийн караоке бааранд ирэхэд хаасан байхаар нь би замын эсрэг талд байх нийтийн караокед ороод 1 цаг орчим дуу дуулаад, тэгээд уг караокеноос шөнийн 03 цаг өнгөрч байхад гараад гэрлүүгээ харьж явах замдаа явж байхад үл таних 25-30 орчим насны залуу над дээр ирээд галаа өгөөч гэхээр гал гаргаж ирээд тамхийг нь асааж өгөхөд хаа хүрэх гэж байгаан гэхээр нь би харих гэж байна гэж хэлэхэд чи намайг танихгүй байна уу, гэхээр нь танихгүй байна гэхэд би хайлаастынх гэж хэлээд намайг толгой руу цохисон, тэгээд тэлээгээр баахан ороолгож байгаад миний дух орчим газар чулуу юм уу хатуу биет зүйлээр цохисон юм. Би цусаа дараад доошоо сууж байгаад дээшээ босож ирээд газраас жижиг чулуу аваад толгой руу цохисон юм. Тэр үед манай дүү Батмагнай миний урд явж байгаад болиоч гээд гүйгээд над дээр ирэхэд тэр залуу ална шүү гээд гартаа юм бариад манай дүүг хөөгөөд замын эсрэг талруу гарах үед нь уг залуу доошоо гүйгээд 17 руу явсан юм... гэх мэдүүлэг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн шинжээч эмч Ч.Эрдэнэболорын гаргасан №9772 тоот дүгнэлт:

1.Гүнтөмөрийн биед толгойн хуйх, доод уруулд няцарсан шарх, доод уруулд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдолоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх
гэмтлүүдээс толгойн хуйх, доод уруулд няцарсан шарх, доод уруулд цус хуралт нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы зулгаралт гэмтэл нь 2 6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Давааням нь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Гүнтөмөртэй маргалдаж харилцан зодолдож улмаар Ц.Гүнтөмөрийн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Гүнтөмөрийн… 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр…би хайлаастын замын баруун талаар дээш явж байтал замын эсрэг талд үл таних хоёр залуу хоорондоо юм яриад зогсож байсан. Би очоод надаас арай ахимаг насны залуугаас гал байна уу ах гэж асуусан чинь чи битгий шалчигнаад бай гэхээр нь би юу болсон талаар асуугаад маргалдаж байх үед цаанаас нь дүү бололтой залуу хэрүүл маргаанд оролцоод байхаар нь ахын дүү чимээгүй байж бай би ахтай чинь юм яриад байна гэсэн чинь тэр хоёр хүний ахимаг настай эрэгтэй нь миний шанаа руу нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би хойшоо ухараад өмднийхөө тэлээ гаргаад тэр дүү гэх залууг нь цохих гэтэл зугтаагаад байсан.Тэр үед хамт байсан ахимаг настай залуу нь чулуу бариад миний толгойн зулайн хэсэгт чулуүгаар цохисон тэгэхээр нь би зөрүүлээд газраас чулуу аваад тэр залуугийн дух орчим нь нэг удаа цохисон тухайн үед тэр залуу бид хоёр харилцан бие биеэ цохисон. Одоо Давааням бид хоёр эвлэрсэн. Надаас уучлалт гуйсан, надад одоо ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

 Гэрч Ц.Оргилын.... Тэгэхээр нь би ээжийн хамт 17-ийн Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд дүү Гүнтөмөр толгойгоо боочихсон, уруул, хамар , хацар орчим нь хавдаж улаасан, хувцас нь цус болоод хатсан байдалтай байсан тул би гэрээсээ гарахдаа солих авсан байсан тул хувцасыг нь сольж өмсгөөд ГССҮТ-рүү явсан гэх мэдүүлэг,

 Гэрч Ч.Даваадолгорын … Манай нөхөр Ганболд овогтой Давааням нь найз нөхөдтэйгээ эвсэг нийтэч, олон жил шоронд сууж байгаад гарч ирсэн гэхэд элдэв янзын зангүй, ааш зан нь эвдэрээгуй, эхнэр хүүхэддээ халамж сайтай хүн байгаа.  Яахав өмнө нь олон жил шоронд суусан болохоор буруутан болоод байгаа болохоос биш Улаанбаатар хотод шалгагдаж байгаа хэрэг дээрээ өөрөө толгойгоо 9 удаа хагалуулж оёдол тавиулж хохирсон хүн гэх мэдүүлэг,

 Гэрч Г.Пүрэвсүрэнгийн… 2016 оны 07 дугаар сарын 10-ны өглөө манай дүү Давааням намайг өглөө ажилдаа явах гэж байхад толгой нь хагарсан хувцас нь урагдсан байдалтай орж ирсэн. Тэр үедээ би байж байгаарай өдөр ирээд эмнэлэгээр хамт явъя гэж хэлсэн чинь гэрт байхгүй болчихсон байсан. Түүний дараа наадмын үеэр Дархан-Уул аймаг руу эхнэр рүү нь эмнэлэгт хэвтүүлэхээр явуулсан. Манай дүү толгойдоо 5-7 ширхэг оёдол тавиулсан шиг санаж байсан гэх мэдүүлэг,

 Сэжигтэн Г.Даваанямын …2016 оны 07 дугаар сарын 10-ны шөнө гэрлүүгээ харьж явах замдаа явж байхад үл таних 25-30 орчим насны залуу над дээр ирээд галаа өгөөч гэхээр гал гаргаж ирээд тамхийг нь асааж өгөхөд хаа хүрэх гэж байгаан гэхээр нь би харих гэж байна гэж хэлэхэд чи намайг танихгүй байна уу, гэхээр нь танихгүй байна гэхэд би хайлаастынх гэж хэлээд намайг толгой руу цохисон, тэгээд тэлээгээр баахан ороолгож байгаад миний дух орчим газар чулуу юм уу хатуу биет зүйлээр цохисон юм. Би цусаа дараад доошоо сууж байгаад дээшээ босож ирээд газраас жижиг чулуу аваад толгой руу цохисон юм. Тэр үед манай дүү Батмагнай миний урд явж байгаад болиоч гээд гүйгээд над дээр ирэхэд тэр залуу ална шүү гээд гартаа юм бариад манай дүүг хөөгөөд замын эсрэг талруу гарах үед нь уг залуу доошоо гүйгээд 17 руу явсан юм... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

            Шүүгдэгч Г.Давааням нь 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2,283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Даваанямыг бусдыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Г.Даваанямд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Г.Даваанямыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Давааням нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Г.Даваанямд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ё.ЦОГТЗАНДАН