Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:66/2023/0003/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Батсүх,

Хохирогч *******,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт******* холбогдох эрүүгийн 2218004580456 дугаартай хэргийг оны2 дугаар сарын6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* овогт *** *** /РД:******* /******* оны******* дугаар сарын******* -нд******* аймгийн суманд төрсөн, эрэгтэй, настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, грүппт байдаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт,  Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр баг, тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч******* г  2022 оны1 дүгээр сарын -ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум дүгээр багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч******* гийн: Тэр өдөр охиноо салхинд гаргах гээд машинтайгаа явж байсан. Би охиноо үнсэх гэтэл малгайгаа аваач гээд намайг түлхээд маажсан. Тэгээд би алийн болгон маажуулах юм гээд адилхан маажсан. Нүүр, хөл, гарыг нь маажсан. Нуруу хавь руу 2 удаа цохисон гэх мэдүүлэг,

Хохирогч ******* ын: Эмчилгээний зардал гарсан. **********0,000 төгрөг авсан. Одоо 565,050 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

2022 оны 6 дугаар сарын*******-нд төрсөн охин **** гэх төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн/,

Хохирогч ******* ын: ... оны1 дүгээр сарын-ндманай гэрийн гадаа ирээд хүүхдээ салхилуулъя гэсэн. Машинд суугаад Древень руу явж байтал **** хүүхдээ үнсэхээр нь би “малгайгаа аваад хүүхдээ үнсээч” гэсэн “авчихсан байгаа биз дээ” гээд толгойгоороо миний толгой руу нэг удаа ёдроод, уурлаад машиныхаа хурдыг нэмсэн. Би хөлөө урд нь тулсан чинь “хөлөө буулга” гээд миний хөл рүү 2-3 удаа цохисон. Мөн над руу уурлаад “чи хүнд гай болсон, би чамаас сална, чиний амьдралаар би тоглоно” гээд миний толгой руу 5-6 удаа цохиод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн3/,

Гэрч : оны1 дүгээр сарын-ний өглөө *** таксинд явлаа гээд гарсан.3 билүү4 цагийн орчимд *** над руу залгаад хашааны хаалга нээгээрэй гэхээр нь нээсэн чинь *** машинаа барьчихсан хажууд нь хүүхдээ тэврээд суучихсан хашаа руу орж ирсэн. Тэгээд гэрт ороход нь харсан чиньын нүүрийг маажсан бололтой улайчихсан, **** гараараа цохисон гээд тэр хоёр маргалдаж байсан.нададтай замдаа муудалцаад хэд хэдэн удаа уурандаа цохисон гэж яриж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч : оны1 дүгээр сарын-нд3 цагийн орчимах **** эгчтэй хэрүүл хийсэн байдалтай гаднаас орж ирээд маргалдаад байсан. Тэр хоёрын нүүр маажуулсан бололтой улайсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны оны1 дүгээр сарын -ны өдрийн*******78 дугаартай:

- ******* ын биед тархи доргилт, нүүрэнд цус хуралт, зулгаралт, баруун мөр, дал, бугалга, шуу, нуруунд цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. *******ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-29/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны оны1 дүгээр сарын 30-ны өдрийн135 дугаартай:

-******* н биед дух баруун нүдний доор, зүүн нүдний урд зулгаралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх хугацаанд нь үүссэн байх боломжтой шинэ байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь эрүүл, мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 34-35/,

Шүүгдэгч*******н яллагдагчаар өгсөн: оны1 дүгээр сарын-ний өдрийн1 цагийн орчимд би руу залгаад охиноо аваад салхинд гарая гээд биыг гэрийнх нь гаднаас очиж авахад охиноо тэвэрсэн гадаа зогсож байхаар нь машиндаа суулгаад хөдөлсөн. Машинаа хөдөлгөхөөс өмнө би охиноо үнсье гээд үнссэн чинь малгайгаа аваач гэхээр нь би малгайгүй гээдын нүүр рүү нь толгойныхоо үсээр малгайгүй гэдгээ харуулж шүргэсэн. Тэгээд, охин бид гурав Древень рүү Хараа гол явах санаатай Альфа таунаас хөдлөөд биржийн арын шинэ замаар явж байсан чинь хэрүүл хийгээд миний жолоог булаагаад аваар хийх гээд байхаар нь би хөл рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Миний нүүрийг маажихаар нь би зөрүүлээдын нүүрийг маажсан. Тэгээд бид хоёр маргалдсаар байгаад Древень орж манай гэрт очиход ээж, манай дүү хоёр байсан.ыг ээж буцаагаад гэрт нь хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 48/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь оны1 дүгээр сарын-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан.*******, ******* нар нь дундаасаа хүүхэдтэй, эхнэр нөхрийн харилцаатай бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээдэд хамаарна. Шүүгдэгч******* нь хохирогч *******ын биед халдан бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна. Иймд шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгчээс 565,050 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгох саналтай байна гэв.

Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар оны1 дүгээр сарын-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум дүгээр багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотор шүүгдэгч*******, хохирогч ******* нар маргалдаж улмаар******* нь *******ыг гараараа цохиж маажин эрүүл мэндэд тархи доргилт, нүүрэнд цус хуралт, зулгаралт, баруун мөр, дал, бугалга, шуу, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, **************г маажиж биед дух, баруун нүдний доор, зүүн нүдний урд зулгаралт бүхий гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч*******, хохирогч ******* нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтран амьдрагч, дундаасаа хүүхэдтэй тул тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох ба шүүгдэгч*******гийн хамтран амьдрагч *******ын бие махбодод халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч*******гийн хохирогч *******ыг зодож байгаа үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд тархи доргилт, нүүрэнд цус хуралт, зулгаралт, баруун мөр, дал, бугалга, шуу, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд төлсөн*******0,000 төгрөгийг хасч эмчилгээний зардалд 565.050 төгрөг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул шүүгдэгч******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Хохирогч нь эмчилгээ, шинжилгээний зардалд 665,050 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан зардлын баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч*******гаас 565,050 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож шийдвэрлэлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан гэх хувийн байдал, орлого олох боломж нөхцөл зэргийг харгалзан түүнд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш******* сарын хугацаанд сар бүр 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт *** *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар*******д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш******* сарын хугацаанд сар бүр 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч*******гаас 565.050 /таван зуун жаран таван мянга тавь/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сумын дүгээр баг *** *** дугаар байрны *** тоот оршин суух * *** овогт **** **** /РД:****, утас: ****/-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР