Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 00375

 

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2019/00375

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Бичигт баг, 1-29 тоотод оршин суух, .... дугаарын регистртэй, Боржгон овогт Ц-ий Дгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Д нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д миний бие нь 1959 онд төрсөн. Бага насандаа эцэг эхийнхээ гар дээр хүмүүжиж байгаад 1967 онд Ховд аймгийн Буянт сумын Бага сургуулийн нэгдүгээр ангид элсэн орсон. 1971 онд дөрөвдүгээр ангиа төгсөөд 9 дүгээр сард нь Ховд аймгийн Нэгдүгээр сургуулийн тавдугаар ангид элсэн ороод нэг жил сурч төгсөөд, 1973 оноос 1974 оны хооронд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуулийн долдугаар анги төгсөөд илгээлтийн эзнээр тус сумын Шинэ зам нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн. Тус нэгдэлдээ 3 жил гаруй ажиллаж байгаад 1977 оноос 1978 оны хооронд Говь-Алтай аймгийн Шаргын трактор комбайны нэг жилийн курсад суралцаж төгсөөд, 1978 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлээд Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж эхэлсэн. 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдөр цэргийн албанд татагдаад Ховд аймгийн Булган сумын 0130-р ангид албаа хаагаад, 1983 оны 6 дугаар сарын 19-ний өдөр халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор ажиллаж байгаад, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ХАА-н машины слессариар ажиллаж эхэлсэн. ХАА-н машины слессариар ажиллаж байгаад 1988 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дахин нормчноор ажиллаж эхэлсэн. Нормчноор ажиллаж байгаад 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Буянтын Тэжээлийн аж ахуй нь Бүтээл ХК болсон тул тус компанид ХАА-н машины засварчнаар ажиллаж байгаад 1993 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн.

Миний Буянтын Тэжээлийн аж ахуйд ажилд орсон, цэрэгт яваад ажлаасаа чөлөөлөгдсөн, цэргээс ирээд ажилд орсон болон өөр ажилд сэлгэн ажилласан зэрэг тушаалууд байгаа боловч 1993 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн тушаал Ховд аймгийн Засаг даргын Архивын тасгаас гарч ирээүй. Мөн хөдөлмөрийн дэвтэр дээр ХАА-н машины засварчнаар ажиллаж байгаад нормчноор ажиллаж эхэлсэн бичилт бичигдээгүй, 1993 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Бүтээл ХК-с ажлаас чөлөөлөгдсөн бичилтийг хийхдээ Буянтын Тэжээлийн аж ахуйгаас ажлаас чөлөөлөгдсөн мэтээр бичигдсэн байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Ц.Д намайг Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд 1978 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тракторчноор, 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нормчноор, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ХАА-н машины слессариар, 1988 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нормчноор, Бүтээл ХК-д 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ХАА-н машины засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ц.Д нь 1978 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нормчноор, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ХАА-н машины слессариар, 1988 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл засварчин, нормчноор, 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Бүтээл ХК-д ХАА-н машины засварчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Д нь 1978 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нормчноор, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ХАА-н машины слессариар, 1988 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл засварчин, нормчноор, 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Бүтээл ХК-д ХАА-н машины засварчнаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 790 дугаартай албан тоотоор ирүүлсэн

-Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1978 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаартай тушаалын архивын хуулбар үнэн даруулсан хуулбар,

-Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаартай тушаалын архивын хуулбар үнэн даруулсан хуулбар,

-Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 80 дугаартай тушаалын архивын хуулбар үнэн даруулсан хуулбар,

-Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 121 дугаартай тушаалын архивын хуулбар үнэн даруулсан хуулбар,

-Ховд аймаг Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 73 дугаартай тушаалын архивын хуулбар үнэн даруулсан хуулбар,

Хүсэлт гаргагчийн 1979 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа

Хүсэлт гаргагч Ц.Дгийн 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нээлгэсэн 0703830 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02/506 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 126/002642 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 146 дугаартай лавлагаа,

Иргэн Г.Цэнд-Аюушийн ... миний бие нь Ц.Дтай Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйд 1978 оноос 1987 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байсан нь үнэн бөгөөд Ц.Д нь Буянтын Тэжээлийн аж ахуйд тракторчин, засварчин, нормчин хийж байсан нь үнэн болно ... гэх тодорхойлолт,

Иргэн М.Ддайгийн ... миний бие нь Ц.Дтай Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйд 1978 оноос 1987 он хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн бөгөөд Ц.Д нь Буянтын Тэжээлийн аж ахуйд тракторчин, засварчин, нормчин, тариаланч гэх мэт ажил хийж байсан нь үнэн болно ... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Дгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржгон овогт Цэвээний Дгийн 1978 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нормчноор, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ХАА-н машины слессариар, 1988 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл засварчин, нормчноор, 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Бүтээл ХК-д ХАА-н машины засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ц.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ