| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00359/И |
| Дугаар | 00377 |
| Огноо | 2019-07-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 00377
| 2019 оны 07 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2019/00377 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дөргөн сум, Агваш багт оршин суух, .... дугаарын регистртэй, Зуутраг овогт Л-ын Пийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.П нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багт Лхагвын 5 дахь хүүхэд болон мэндэлсэн. 1972 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр эцэг эхийн хамт малчин болсон. Улмаар 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Иймд намайг 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Л.П нь 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Л.П нь 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 504 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Агваш, Аргалант бригадын 1979, 1981 оноос 1983 он, 1988 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний 204646 дугаартай бат илэрхийлэл,
Монгол улс, Батлан хамгаалах яам, Батлах хамгаалахын төв архивын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 928 дугаартай хугацаат цэргийн алба хаасны хугацааны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай аварга малчин медалын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 00067 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нээлгэсэн 0776804 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 430112 дугаартай сайн малчин залуу медалийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэгдлийн гишүүнээр элссэн тухай нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1982 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн баярын бичиг,
Хүсэлт гаргагч Л.Пийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 126/001633 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 126/001635 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,
Гэрч Б.Зуноровын ... Би 1978 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадад бригадын тоо бүртгэгч, хэсгийн ахлагч зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байсан. Л.П нь 1964 онд төрсөн. 1980 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр эцэг эхийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш багт малчнаар ажиллаж байсан. 1983 оны 06 дугаар сараас 1986 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1986 оноос 1990 оныг хүртэл тус нэгдэлдээ үргэлжлүүлэн ажиллаж байсан. 1993 онд тусдаа гэр бүл болсон... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Пүрэвжавын ... Би 1964 онд төрсөн. 1982 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажилд орж байсан бөгөөд тус нэгдэлд 1992 оныг хүртэл ажиллаж байсан. Л.П нь 1980 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр эцэг эхийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багт малчнаар ажиллаж байсан. 1983 оноос 1986 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1986 оноос 1992 оныг хүртэл тус нэгдэлдээ үргэлжлүүлэн ажиллаж байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л.Пийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Зуутраг овогт Лхагвын Пийг 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Л.Пийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ