| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0008/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/14 |
| Огноо | 2023-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0008/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт******* гийн******* т холбогдох эрүүгийн 2218004640021 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт*******гийн******* /РД:******* /******* оны******* дугаар сарын******* -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр баг тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн *** оны **** дугаар сарын ****-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн47 дугаар зүйлийн47.2-т зааснаар 3 жил1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн81 дүгээр зүйлийн81.2.5-д зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн45 дугаар зүйлийн45.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн47 дугаар зүйлийн47.2-д зааснаар оногдуулсан 3 жил1 сарын хугацаагаар хорих ялаас 3 жилийг өршөөн хасч, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн81 дүгээр зүйлийн81.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 3 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн45 дугаар зүйлийн45.2-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны **** дүгээр сарын ***-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* ын: “...Гэм буруугаа хүлээн зөшөөрч байгаа. Хохиролд 200,000 төгрөг төлж барагдуулсан. 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар улсын яллагчтай тохиролцсон...” гэх мэдүүлэг,
Хэрэгт авагдсан:
**** оны *** дугаар сарын ****-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/,
*** оны *** дүгээр сарын ****-ны өдрийн: хэргийн газрын үзлэгээр хураан авсан ногоон өнгийн бариултай заазуур нэг ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн5/,
Хохирогч : оны0 дугаар сарын9 -ний өдөр би Дархан сумын дүгээр баг тоотод эхнэр болон гэх эмэгтэйтэй хамт байж байхад4 цаг 30 минутын үед гаднаас******* согтуу орж ирсэн. Би өмнө нь найзуудтайгаа нэг шил архи уучихсан бас согтуу байж байсан.******* ийг орж ирэхэд би унтаж байсан. Гэтэл намайг унтаж байхад албаар хэрүүл өдөж сэрээгээд ахаа би таньд юм санаж явдаг шүү гээд хэрэлдээд чамайг алчихна шүү гэж хэлээд шүүгээнээс ногоон өнгийн заазуур аваад иртэй хэсгээр нь нэг удаа цохисон. Миний толгой хагараад цус гарсан чинь зугатаад гараад явсан. Би******* той урьд өмнө хэрүүл маргаан, зодоон цохион хийж байгаагүй, хохирлын мөнгө гэж 200,000 төгрөг авсан. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн8-19/,
Гэрч *** ы: оны0 дугаар сарын9-ний өдөр4 цагийн үед******* гэх залуу манай гэрт согтуу орж ирсэн. Манайд *** утсаар хүнтэй яриад байхаар нь хэнтэйгээ утсаар яриад байгаа юм бэ? гээд хэлсэн чинь******* та юу гээд байгаа юм бэ? би таньд юм санаж явж байгаа шүү гэж маргалдаад шүүгээнд байсан ногоон заазуур аваадгийн толгой орой хэсэгт удаа цохисон. Тэгээд заазуураа ширээний доод хэсэг рүү шидээд зугтаагаад явчихсан. оны1 дүгээр сарын дундуур******* 200,000 төгрөгийг эмчилгээний зардалдаа зориулаарай гээд надад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Гэрч : ...*** эгчийн гэрт түүний нөхөр болон манай төрсөн ах******* нар байсан. Тухайн үед тэр хоёр хоорондоо маргалдсан.******* ах заазуур аваад ахын толгойн хэсэгт цохисон. эгч бид хоёр арай гэж зууралдаж байгаад салгасан. Тэгээд гараад зугтаагаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн*******-25/,
Гэрч : ...*** хохирогчийн эхнэрт 200,000 төгрөг өгсөн. Тухайн үед би хажууд нь байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны оны0 дугаар сарын 21-ний өдрийн028 дугаартай:
- биед толгойн оройн хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоолдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 41-42/,
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: оны0 дугаар сарын9-ний өдрийн3 цагийн орчимд хуурай эгчы гэрт зүгээр мэнд ус мэдэх гээд ганц пиво бариад орсон юм. Тухайн үед согтуу гэрээсээ хөөж туугаад авгайтайгаа хардаад, чи манай эхнэртэй цуг унтаж байсан биз дээ гээд байсан. Тэгэхээр нь би юу гэж дээ гэж хэлсэн чинь би чамайг одоо ална гэж хэлээд шүүгээнээсээ хутга гаргаж ирсэн. Тэгэхээр нь би шүүгээ нь онгорхой, дотор нь заазуур харагдахаар нь аваад зуузуурын аль хэсгээр нь гэдгийг санахгүй байна ахын толгой руу нэг удаа цохисон. Толгойноос цус гараад би сандраад подволкоо тайлаад арччихсан юм. Тэгээд би гараад явчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь оны0 дугаар сарын9-ний өдөр4 цаг 30 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр баг ****тоотод согтууруудах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгойн хэсэгт нь заазуураар цохиж толгойн оройн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч *******ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлээр, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохиролд 200,000 төгрөг төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний давлагаа зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн.2,.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Улсын яллагчаас шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр00,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн бариултай заазуурыг устгахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт*******гийн*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр00,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн бариултай заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР