| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0011/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/19 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Болормаа, Т.Дэлгэрсайхан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:6/2023/0011/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч Н.Идэр, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Иргэдийн төлөөлөгч А.Хонгор,
Улсын яллагч Ч.Болормаа, Т.Дэлгэрсайхан,
Хохирогч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт************** холбогдох эрүүгийн218000000298 дугаартай хэргийг022 оны дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт******* *** /РД:******* /,******* оны******* дугаар сарын******* -ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төмөр замын замчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, аймгийн сумын дугаар баг гэх газарт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй,
- хотын ардын шүүхийн 1984 оны 09 дүгээр сарын1-ний өдрийн 39 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа нь шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******ын: Би амьдарна гэж бодсон байсан. Хэрэг болсон гээд байгаа тэр өдөр би байгаагүй. Энэ хүн намайг цохисон нүдсэн гээд мэдүүлэг өгсөн байдаг. 7 сарын-ны өдөр би байгаагүй.-ны өглөө картаа авах гээд очиход хүнд зодуулсан байдалтай согтуу хэвтэж байсан. Ус, ус гээд орилоод байхаар нь урд талын *** гэх айлын эгчээс хар цай авч ундааны саванд хийгээд өгсөн. Охин нь орж ирэхээр нь ээж чинь иймэрхүү байдалтай байна гэдгийг хэлсэн. Би өөрөө очиж цагдаа дуудсан. Бид хоёр022 оны 4 сард танилцсан. Тэрнээс хойш ирэн очин байдаг байсан гэх мэдүүлэг,
Хохирогч *******гийн: Тухайн үедын наадам болж байсан. Охин руу ярьтал 30,000 төгрөг явуулсан. данс руу хийлгэж авсан. Нэг шил архи авч уусан. Манайд 6 настай хүү, бид гурваас өөр хэн ч байгаагүй. Энэ хүний дарамтад 3, 4 сар амьдарсан. Хүүхдүүддээ ч хэлж чадаагүй. Тэр өдөр нэг шил архи, тамхи аваад архиа уучхаад манай Баярмаа гээд найз дуудаад байхаар нь очсон. Гараад ирэхийн хооронд хашааны завсраар хөрш өвгөний гэр лүү орж асуусан байсан. Сандлаар намайг зөндөө цохисон. Хүүхдийг минь явуулчих гэж өчнөөн гуйсан. Цааш нь юу болсныг санахгүй байна. Тухайн өдөр манайд хэн ч ирээгүй, намайг өөр зодож нүдсэн хүн байхгүй гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
*** оны дугаар сарын-ний өдрийн: Хэрэг учрал болсон гэх газар нь аймгийн сумын баг тоот байх ба хашааны хаалга нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан байрлалтай ногоон, цэнхэр өнгөтэй төмөр хаалга байв. Хаалгыг онгойлгож хашаанд ороход хаалганы баруун талд ягаан өнгийн төмөр дээвэртэй цагаан өнгийн шавар байшин байх ба уг байшингийн ертөнцийн зүгээр зүүн талд таамбарын хажууд хөх өнгийн модон сандал эвдэрсэн байдалтай байв. Үзлэгийг үргэлжлүүлэн явуулахад байшингийн урд хэсэгт буюу цэцгийн мандлын зүүн талд хөх өнгийн модон сандал мөн адил эвдэрсэн байдалтай байх ба уг сандлын хэсэгт хар өнгийн үс наалдсан байдалтай байв гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14/,
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эвдэрч, гэмтсэн хөх өнгийн модон сандал 1 ширхэг болон сандалд наалдсан байсан хар өнгийн үсийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн-16/,
Гэрч: гэх хүн бол миний төрсөн ээж байгаа юм.022 оны******* дугаар сараас эхлэн гэх хүнтэй хамтран амьдарч эхэлсэн.022 оны дугаар сарын-ний орой над руу гэх хүн утсаар нэлээд согтуу байдалтай залгаад “ээжийн чинь бие муу байна яаралтай мөнгө явуул” гэсэн. Би “чиний архины мөнгийг би бэлдэхгүй, битгий давраад байгаарай" гэж хэлээд утсаа салгасан. Учир нь би өмнөх өдөр нь ээж рүү0,000 төгрөг явуулсан байсан.022 оны дугаар сарын-ны өдөр 11 цагийн үед манай төрсөн дүү над руу утсаар залгаад “ээжийн нүүр ам нь аймар болсон байна, хүнд зодуулсан бололтой, хажууд нь хамт гэх хүн сууж байна” гэж хэлэхээр нь би Улаанбаатар хотоос төрсөн ах хамт гарсан. Тэгээд шууд аймгийн Нэгдсэн эмнэлэг ороход ээж ирчихсэн эмчилгээ хийлгэж байсан. Юу болсон талаар асуухад намайг гэж хүн зодсон. Учир нь дандаа намайг хүмүүстэй хардаж сэрддэг юм гэж хэлж байсан. гэх хүн манай ээжийг зодож байгааг би хараагүй. Гэхдээ хүмүүсийн амнаас зодож байсан талаар сонсож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
Гэрч: гэх хүн бол манай хөрш айлын хүн байгаа юм. Ганцаараа амьдардаг байж байгаад 3 сар орчмын өмнөөс гэх хүнтэй хамтран амьдрах болсон., нар нь байнга архи дарс хэрэглэдэг хүмүүс бөгөөд022 оны дугаар сарын-ны өдөр цагаа сайн санахгүй байна өөрийнхөө жаахан хүүхдийг дагуулчихсан, жаахан архи уусан бололтой халамцуу манайхаар орж ирээд цай уучхаад гараад явсан. Удалгүй араас нь хашаа давж орж ирээд хаана байна, харсан уу? би түүнийг ална даа гээд гараад явсан. Тухайн үед би мэдэхгүй гээд гаргаад явуулсан. Түүнээс хойш дахин орж ирээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 33/,
Гэрч:022 оны дугаар сарын-ны өглөө эрт би дэлгүүр орж тамхи авах гэсэн боловч дэлгүүр онгойгоогүй байсан ба цаанаас хамгийн бага хүүхэд нь гүйж ирээд зайрмаг авна гээд дэлгүүр дээр надтай таарсан. Тэгэхээр нь би түүнээс танай гэрт хэн байгаа юм бэ? гэж асуусан чинь ээж бас ах байгаа гэж хэлсэн. Би гэрт яваад очиход гадаа зүлгэн дээр хэвтэж байсан. Харин байшингийн довжоон дээр эрүүл саруул сууж байсан. Тэгэхээр ньг аваад гэртээ орохгүй яасан юм бэ? гэж асуусан чинь согтуу хэвтээд босохгүй байна, гэрийнхээ түлхүүрийг гаргаж өгөхгүй байна гээд сууж байсан. Тухайн үед цаашаа хараад хажуугаараа хэвтэж байсан учраас ойртож хараагүй, согтуу унтаж байгаа юм байна даа гэж бодоод яваад өгсөн. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Сүүлд *******тай таарсан чинь******* намайг сандлаар цохиж зодсон гэж хэлж байна лээ... гэх мэдүүлэг /хх-35, 37/,
Гэрч: ...*** оны дугаар сарын-ны өдрийн цаг өнгөрч байхад манай дүү болох над руу залгаад аниа ээж гэрийнхээ гадаа хүнд зодуулсан байдалтай, нүүр ам нь аймар болчихсон хэвтэж байна гэж хэлсэн. Би тэр дороо аймгийн төвөөс таксигаар суманд ээжийн гэрт ирэхэд ээж нүүрсний амбаарт хэвтэж байсан. Эмч нарыг ирэхээс өмнө би ээжээс таныг хэн ингэж зодсон юм бэ? гэж асуухад ээжийг нь зодсон гэж сул дуугаар хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 39/,
Насанд хүрээгүй гэрч:022 оны дугаар сарын-ны өглөө би эгч болох гэрээс гараад ээжийн гэрээс усны тэрэг авах санаатай яваад очтол хашаанд байх жорлонгийн хажууд өндөр өвсөн дотор ээж ямар ч ухаангүй, юм ярьж чадахгүй, хүнд зодуулсан байдалтай хэвтэж байсан. Хажууд нь******* гэх ах жаахан архи уусан бололтой халамцуу зогсож байсан. Тэгээд би******* ахаас ээжийг яасан талаар асуухад би мэдэхгүй байна, ах нь эгчийнхээ гэрт хоноод сая ирлээ гэж хэлж байсан. Тэгэхээр нь ээжээс хэн зодсон юм бэ? гэж асуухад олигтой юм ярьж чадахгүй ус ус гээд дуугараад байсан. Тэгээд би гэрээс нь ороод ус авах гэтэл гэрийн хаалга нь цоожтой байсан ба******* гартаа цүнхтэй хувцсаа бариад зогсож байснаа надаас зугтааж байгаа бололтой ээж бид-г орхиод маш хурдан хашаанаас гараад явсан. Тэгэхээр нь би айгаад ах, эгч нар луугаа утсаар залгаж юу болсон талаар хэлсэн.022 оны дугаар сарын-ны орой ээжийг зодуулах үед миний төрсөн дүү болох хамт байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41/,
Насанд хүрээгүй гэрч:022 оны дугаар сарын-ны орой харанхуй болох гэж байхад гэрийн хашаан дотор******* ах манай ээж болохг чи гэрийнхээ түлхүүрийг хаясан байна гээд уурлаж ээжийн толгой болон цээж рүү модон сандлаар цохиж дараа нь ээжийг газар унасан байхад толгой болон бие рүү нь хөлөөрөө өшиглөж цохисон ба ээж өвсөн дээр хэвтээд үхээгүй, хөдлөөд байсан. Тухайн үед******* ах архи уусан бололтой согтуу байсан. Тэгээд би айгаад хашаанаас гарч яваад төөрч яваад цагдаа нартай таарч цагдаагийн ажил дээр очиж хоноод маргааш өглөө нь гэртээ цагдаа ахаар хүргүүлж очсон. Ээж зодуулсан байдалтай хэвтэж байхыг хараад цагдаа ах надаас ээжийг чинь хэн зодсон юм бэ? гэж асуухаар нь би ах ээжийг зодсон гэж хэлсэн. Тэгээд би гэртээ үлдээд хашаанаас гараад дэлгүүрийн ойролцоо явж байгаад ахтай таараад хамт гэр лүү очсон. Тухайн үед******* ах ээжийг зодохоор нь би хажуугаас нь болиочээ гээд орилсон чинь******* ах зодохоо больсон. Тэгээд ээж ёоё гээд дуугараад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 43/,
Гэрч:022 оны дугаар сарын-ны өдөр гадуур архи уугаад яваад байгаа бололтой харагдсан. Угаасаа ******* архи дарс уухаараа орилж хашгираад яваад байдаг юм.022 оны дугаар сарын-ны өглөө 6 цагийн үед ******* гэрийнхээ хашаан дотор муухай орилоод зүлгэн дээр хэвтээд байхаар нь би түүнийг согтуу хэвтэж байна гэж бодож байсан. *******гийн хашааны хаалга нь тас хийж чанга дуугарахаар нь би ямар хүн ирж байгаа юм бол гэж бодоод цонхоороо харсан чинь******* гэх залуу цүнх үүрчихсэн бололтой *******гийн хашаанд орж ирээд *******гийн хажууд очсон. Тэгээд би хараад зогсож байтал******* намайг хараад *** эгчээ танайд цай юм уу ус байвал өгөөч гэхээр нь гэрээсээ саванд цай хийж авч гараад ******* дээр яваад очтол түүний нүүр, ам битүү гэмтэж хавдсан байсан. Би*******ыг хүүхдүүдэд нь энэ талаар хэл гэж хэлээд *******д цай уулгачхаад тэднийхээс гараад явсан. *******г хэн зодож гэмтээсэн талаар би мэдэхгүй.******* тэр өглөө архи дарс уугаагүй, эрүүл саруул байсан. Би түүнийг архи уусан юм уу гэж асуусан чинь би архи уугаагүй гээд над руу амаа үнэртүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 45/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны022 оны 7 дугаар сарын2-ний өдрийн 744 дугаартай
-*******гийн биед гавал тархины битүү гэмтэл, хамрын зүүн хөндийн хугарал, тархи доргилт, нүүр, хацар, шанаа, баруун шуу, өвдөг, шилбэнд зулгаралт, хоёр нүд, хүзүү, цээж, баруун зүүн бугалга, шуу, хэвлий, баруун зүүн гуянд цус хуралт, чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49/,
Хохирогч ******* нь022 оны дугаар сарын-наас022 оны дугаар сарын*******-нийг хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-ийн 74-99/,
**** оны *** дүгээр сарын ***-ний өдрийн: *** оны *** дугаар сарын ****-наас ****-эд сумаас сум руу, **** оны **** дугаар сарын ****-нд **** сумаас **** сум руу галт тэргээр явсан зорчигчдын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн4-160/,
Насанд хүрээгүй гэрч: Би тухайн өглөө өөрийн эгч болох гэрт байж байхад 8 цагийн үед сумын Цагдаагийн хэлтсийн цагдаа гэрийн гадаа ирээд манай дүү болохыг надад хүлээлгэж өгөөд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн4/,
Гэрч ****: Тухайн өдөр би 19 цагаас 1 цагийн хооронд нийтийн хэв журам хамгаалах оройн эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн.1 цагийн орчим Цагдаагийн хэлтсийн жижүүрээс цагаан худгийн орчим төөрсөн хүүхэд явж байна гэсэн дуудлагын дагуу очиход бага насны хүүхэд төөрсөн байдалтай, нэлээд айсан шинжтэй явж байсан. Түүнээс гэр орныг нь асуусан боловч юу ч хэлэхгүй сандраад байсан. Тэгэхээр нь тухайн хүүхдийг дагуулаад Цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албаны жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад ****гэх хүнд хүлээлгэж өгөөд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн6/,
Гэрч ****: **** оны * ***дугаар сарын ****-ны өдөр тус цагдаагийн хэлтэст жижүүрийн мөрдөгчөөр4 цагийн үүргийг гүйцэтгэж ажилласан. Тухайн өдөр миний туслахаар дэд ахлагч **** хамт гарч байсан ба орой2-23 цагийн үед санагдаж байна Цагаан худгийн хажууд төөрсөн хүүхэд явж байна гэсэн дуудлага ирсэн. Энэ талаар цагдаагийн дэд ахлагч ****, цагдаагийн дэд ахлагч **** нарт мэдэгдэж явуулсан. Ингээд 4-5 насны эрэгтэй хүүхдийг эргүүлийн алба хаагч нар цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Дуудлагаар авч ирсэн хүүхдийн нэр хаягийг тодорхойлох зорилгоор тухайн хүүхэдтэй харьцахад өөрийгөө илэрхийлэх чадваргүй, нэр хаягаа хэлж мэдэхгүй байсан. Иймд дээрх хүүхдийг хэн болохыг нь олж тогтоох тодруулах зорилгоор эргүүлийн алба хаагч нарыг архины хамааралтай *******гийн хаягаар явуулахад ******* гэгч нь гэртээ ухаангүй согтуу, биеэ удирдан авч явах чадваргүй, сэрээх гэхэд сэрэхгүй байна гэж надад мэдэгдсэн. Улмаар насанд хүрээгүй хүүхдийг асрах, хандах, харгалзан дэмжигч иргэн болон төрийн бус байгууллага байхгүй тул цагдаагийн хэлтэс дээр би өөрийн биеэр харж хоноод022 оны дугаар сарын-ны өглөө 06-07 цагийн үед цагдаагийн дэд ахлагч **** уг хүүхдийг хүлээлгэн өгч ******* гэгчийн хаягаар явуулсан. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн8/,
Гэрч ****022 оны дугаар сарын-ны өглөө 7 цагийн үед би жижүүрээсээ бууж байхад жижүүрийн мөрдөгч цагдаагийн ахмад **** намайг дуудаж уулзаад насанд хүрээгүй тухайн хүүхдийг гэрт нь хүргэж өг гэхээр нь би тэр хүүхдийг дагуулаад хаягаар нь очсон боловч гэрт нь хүн байгаагүй. Тэгээд тэр хүүхдийн эгчийнд нь очсон боловч бас хүн байгаагүй. Тэгэхээр нь ажил дээр авч ирээд хүнд хүлээлгэж өгсөн санагдаад байна. Одоо зарим зүйлийг нарийн сайн санахгүй байна. Би тухайн үед хашаанд ороход ямар ч хүн байгаагүй, байшин нь цоожтой байсан. Гэрийн нь цонх хаалга хагарсан байсан. Хашаагаар нь нарийн сайн тойрч үзээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 170/,
Гэрч ****: Суурин газраас буюу билетийн касстай өртөөнөөс заавал тасалбар авч тухайн тасалбарыг галт тэрэгний үйлчлэгч шалгаж оруулах ба хэрэв тасалбар аваагүй бол тухайн хүнийг тасалбар авахыг шаарддаг. Тасалбаргүй хүнийг галь тэргэнд оруулахгүй. Билетийн касс тухайн хүний иргэний бичиг баримтыг үндэслэн тасалбар бичнэ гэх мэдүүлэг /хх-ийн 172/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ:022 оны дугаар сарын-ны өдөр аймгийн сумын нутагт иргэн *******гийн бие эрүүл мэндэд хохирол учирч, эмнэлгийн байгууллагаас тусламж авч улмаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж мэс засалд орсон нөхцөл байдал гарсан. Дээрх нөхцөл байдлыг тогтоохоор цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт, аюулын зэргийн үнэлгээ, хохирогчийн өвчний түүх зэргээр шүүгдэгч******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хангалттай тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь хохирогчтой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар хардалтын улмаас сандлаар цохисон үйлдэл нь хохирогчийн биед учирсан хүнд гэмтэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд өөр газар байсан гэж мэдүүлж байгаа боловч түүний өгсөн мэдүүлгийг нотлох баримтад тооцох боломжгүй. Учир нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг өгсөн. Эдгээр мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй байдаг. Мөн хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгддэг.022 оны дугаар сарын-ны өдөр аймаг руу галт тэргээр зорчсон, аймагт вокзал дээр байж байгаад буцаад галт тэргээрд ирсэн гэдэг мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан зорчигч тээврийн билетийн касс болон, зорчигчдын бүртгэл, гэрч *** мэдүүлэг зэргээр үгүйсгэгддэг.
Мөн хохирогчийг зодох үед хохирогчийн хоёр хүүхэд хамт байсан гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлэг нь гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Тухайн өдөр хохирогчийн бага насны хүү нь ганцаараа гэрээсээ гараад төөрч явсныг цагдаагийн байгууллагын алба хаагч олж аюулгүй газар хүргэсэн нөхцөл байдаг тогтоогддог. Мөн тэр өдөр хохирогч өөр хүмүүстэй архидан согтуурсан гэж шүүгдэгч мэдүүлдэг. Гэвч энэ нь мөн л хохирогч, гэрчийн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна. Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчийг тухайн үед хохирогчийн эрх чөлөөнд халдахаар заналхийлсэн, уурлаж уцаарлан явж байсан болохын гэрч нотолдог. Иймд шүүгдэгч******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь хөтөлбөргүй тогтоогдсон гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчид хүнд гэмтэл учирсан. Шинжээчийн дүгнэлтээр цаашид хөдөлмөрийн чадварын алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс шалтгаална гэсэн. Хохирогч нь хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас холбогдох бичиг баримтыг гаргаж өгөөгүйгээс түүнд хохирол гаргуулан олгох боломжгүй байна. Цаашид биеийн байдлын хувьд эмчилгээ хийлгэх шаардлагатай харагдаж байна. Иймд хохирогч нь хохирол төлбөртэй холбоотой холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэггүй. Энэ утгаараа эрхээ эдэлж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Миний үйлчлүүлэгчийн хувьд шинжээчийн дүгнэлттэй танилцаад маргаагүй байдаг. Үүнийг өмгөөлөгчийн хувьд зүйчлэл болон цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн. Хохирогч руу удаа дараа руу залгасан боловч утас нь холбогдох боломжгүй, орох ярианы эрх хаагдсан байсан. Холбогдож чадаагүйн улмаас тухайн үед гарсан эмчилгээний зардлыг өгч чадаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч,000,000 төгрөг нэхэмжилсэн байсан. Энэ мөнгийг төлөхөөр бэлнээр авч ирсэн байгаа гэв.
Иргэдийн төлөөлөгч: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь022 оны дугаар сарын-ны өдөр согтуугаар аймгийн сумын баг тоотод хамтран амьдрагч *******г хардалтын улмаас гараараа болон сандлаар цохиж зодон эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, хамрын зүүн хөндийн хугарал, тархи доргилт, нүүр, хацар, шанаа, баруун шуу, өвдөг, шилбэнд зулгаралт, хоёр нүд, хүзүү, цээж, баруун зүүн бугалга, шуу, хэвлий, баруун, зүүн гуянд цус хуралт, чихэнд шарх бүхий хүнд хохирол учруулсан гэх үйл баримт эргэлзээгүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч******* нь энэ гэмт хэргийг би үйлдээгүй, хэрэг гарсан гэх өдөр суманд байгаагүй,022 оны 7 сарын-нд сумаас галт тэргээр суманд ирсэн. Вокзал дээр байж байгаад022 оны 7 сарын-нд галт тэргээр суманд очиход хохирогч ******* хашаандаа бусдад зодуулсан байдалтай байсан гэж мэдүүлж байна.
Гэвч энэ байдал нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа ба хохирогчийн ...шүүгдэгч******* намайг зодсон... гэж шууд заасан мэдүүлэг, хэрэг учрал болох үед хамт байсан насанд хүрээгүй гэрч ...*****ах манай ээжг чи гэрийнхээ түлхүүрийг хаясан байна гээд уурлаж толгой болон цээж рүү нь модон сандлаар цохиж, газар унасан байхад толгой болон бие рүү нь хөлөөрөө өшиглөж цохисон... мэдүүлэг болон хэрэгт авагдсан022 оны 7 дугаар сарын-нөөс-нд сумаас сум руу,022 оны 7 дугаар сарын-нд сумаас Шалын гол сум руу галт тэргээр явсан зорчигчдын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч ****: ...Тасалбаргүй хүнийг галт тэргэнд оруулахгүй... гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.
Шүүгдэгч*******, хохирогч ******* нар нь022 оны******* дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох ба шүүгдэгч Ш.Баярбаатарын хамтран амьдрагч *******гийн бие махбодод халдаж зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор,.1 дэх хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор тус тус хуульчилсан байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч **** хамтран амьдрагч *******г зодсон үйлдэл нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулсан, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл, хамрын зүүн хөндийн хугарал, тархи доргилт, нүүр, хацар, шанаа, баруун шуу, өвдөг, шилбэнд зулгаралт, хоёр нүд, хүзүү, цээж, баруун зүүн бугалга, шуу, хэвлий, баруун зүүн гуянд цус хуралт, чихэнд шарх гэмтэл бүхий хүнд хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ...эрүүл мэнд...-д хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан тул шүүгдэгч******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөх үүрэгтэй юм.
Хохирогч ******* нь эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтуудаа ирүүлээгүй байна.
Шүүгдэгч******* нь хохиролд,000,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгө хүлээлцсэн баримтаар тогтоогдож байх тул хохирогчийн 8,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 1, тэтгэвэрт байдаг зэрэг хувийн байдал нь иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, аймгийн сумын багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн насны байдал, хохирол төлбөр төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг баримтлан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэдэг бөгөөд шүүгдэгч******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул тус журмыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, настай гэх хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн модон сандал 1 ширхэг, хар өнгийн үс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт******* ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн модон сандал 1 ширхэг, хар өнгийн үс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч******* нь хохирол төлбөрт,000,000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч *******гийн 8,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР
ШҮҮГЧ Н.ИДЭР
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ