Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/20

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0152/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******,******* нарт холбогдох эрүүгийн 2218000420095 дугаартай хэргийг22 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн,******* /*****/ **** оны ***** дүгээр сарын ****-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, **** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар баг, ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

2. Монгол улсын иргэн,******* /****/ **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, **** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан сум **** дугаар баг **** дугаар хэсгийн **** тоотод оршин суух хаягтай,

- Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны **** дүгээр сарын ****-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,20 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны **** дугаар сарын *****-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар сарын 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ****, ***** нар нь бүлэглэн ***** оны **** дугаар сарын ****-ны өдрийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар багт байрлах “*****” хүнсний дэлгүүрээс 374,600 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

Шүүгдэгч *****, ***** нар нь бүлэглэн “*****” хүнсний дэлгүүрт ***** зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ***** нь **** оны **** дугаар сарын *****-ны өдөр **** цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “****”-ын хашаанд ***** зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ******: Тухайн өдөр ***** миний утсаар яриад картанд мөнгө орчихлоо гэж хэлсэн. Юу ярьсныг нь сайн мэдэхгүй байна. ****** хуучин хамтран амьдарч байсан залуугаас нь мөнгө орж ирсэн гэсэн. ***** манай дүү **** хамт дэлгүүр явъя гэхээр нь би хамт гарсан. “****” дэлгүүр ороход хаалттай байсан учраас “****” супермаркет орсон. Дэлгүүрт ороод ***** юу авах гээд байгаа нь мэдэгдэхгүй яваад байсан. Тэр үедөөрийнхөө будгийг хийдэг жижиг цүнхтэйгээ явж байсан. Картаа надад өгсөн байсан. Би бие давхар байсан болохоор дотор муухай оргиод бөөлжих гээд гарсан. Манай дүү ***** миний араас гарч ирэхээр нь чи түрүүлээд явж бай, араас чинь яваад очъё гэж хэлээд явуулсан. Би ***** биед халдсан зүйл байхгүй. Эхэлж миний нүүр лүү цохихоор нь өөрийгөө хамгаалсан. Тухайн үед жижүүрт гарч байсан ***** гээд цагдаа эмнэлэгт очиж үзүүлчхээд ирээд мэдүүлэг өгөөрэй гэсэн. Ар гэрийн байдлаас болоод эмнэлэг болон цагдаа орж чадаагүй. ***** хохирогчийн биед халдсан. Би бол халдсан зүйл байхгүй. Хохиролд 280,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

Хохирогч *****: Тухайн өдөр дэлгүүрээ хаах гээд 11 цаг 30 минутын үед очсон. Касстайгаа бараагаа тулгаад байж байтал гаднаас гурван хүн орж ирээд лангуун дундуур яваад байсан. Манайхаар өмнө орж ирдэг хүмүүс байсан. Эхлээд гараад явахад нь юм авсныг нь мэдээгүй. Хоёр дахь удаагаа орж ирэхдээ хоёулаа орж ирсэн. Нэг нь цүнхэндээ вино юм уу, архи аваад хийж байгаа харагдсан. Би миний дүү яаж байгаа юм бэ? гээд авсан. Лангуун дээр байсан 0,75 литрийн Хараа архи байхгүй байхаар нь чи эндээс Хараа архи авсан байна, би дөнгөж сая тоолоод тулгасан байсан юм аа гэхэд би аваагүй, буудлаас авсан гэж хэлээд маргалдсан. Тэгээд зодоон болсон. Цагдаа дуудсаны дараа над руу алим авч шидээд, архи авч далайгаад дайрч давшлаад байсан. Эхлээд гурвуулаа орж ирэхдээ хорь гаран мянган төгрөгийн үнэтэй Мерси шоколаднаас 7, 8 ширхэг, хажууд нь байсан жижиг шоколаднаас бас 6, 7 ширхэг гэх мэтээр авчихсан байсан. Дэлгүүрээс 374,600 төгрөгийн бараа алдагдаж, 14,900 төгрөгийн жимсийг над руу авч шидсэн. Нийт 389,500 төгрөгийн хохирол учирснаас 280,000 төгрөг төлсөн. Үлдэх 109,500 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ. Эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:     

Хохирогч ******: Өчигдөр буюу **** оны ***** дугаар сарын *****-ны өглөө гэрээсээ 8 цаг 30 минутын орчимд гараад лааз, сав түүж Буян захын дэргэд байдаг түүхий эд авдаг цэг дээр очиж00 гаруй төгрөгөөр тушаасан. Тэр мөнгөөрөө найруулсан архи зардаг эмэгтэйгээс жижиг савтай нэг ширхэг архи авч уусан. Архиа уучхаад Буян захын урд талын хаалгаар орох гээд шатаар өгсөж байхад манай эгч над руу залгасан. Утсаар ярьж дуусаад гар утсаа халаасандаа хийж байсан чинь хажуу талаас нэг эмэгтэй хүн гарч ирээд намайг газар түлхэж унагаагаад, нүүр, толгой руу өшиглөөд гар, хөл рүү зөндөө өшиглөсөн. Тэгээд би ухаан алдаж эмнэлэгт очоод оёдол тавиулж байсан. Ухаан, санаа орон гаран болсон байсан, би гомдолтой байна. Би эмчилгээ хийлгэсэн мөнгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 5/,

***** оны **** дүгээр сарын *****-ны өдрийн "хохирогч ***** эмчилгээний төлбөр 8 ширхэг 266,810 төгрөгийн хохирлын баримт" -ыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 9-13/,

Гэрч *****:  ...Буян захын урд талд очоод автобуснаас бууж байсан чинь Буян зах руу өгсөж ордог шатны дэргэд 25 орчим насны эмэгтэй хүн 50 гаруй насны эрэгтэй хүнийг газарт унагаачихсан толгой, нүүр лүү өшиглөөд байсан. Тэгэхээр нь би тухайн эмэгтэй хүнд хандан "миний дүү хөгшин хүн яагаад зодоод байгаа юм бэ? болиочээ" гэж хэлэхэд тухайн эмэгтэй надад хандан "чамд ямар хамаатай юм бэ? алсан ч яадаг юм" гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16/,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны21 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ***** дугаартай

- ***** биед духанд шарх, нүүр 2 гарын сарвууны гадна, баруун бугалга, зүүн хонго, баруун тохой, дагзны дээд хэсгийн хуйх, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ***** биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн-21/,

******оны 12 дугар сарын 24-ний өдрийн ****** яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургууд /1-р хх-ийн 22-26/

Шүүгдэгч ***** * оны**** 01 дүгээр сарын-ны өдрийн яллагдагчаар өгсөн: ...намайг явж байхад миний урд өмнө харж байгаагүй танихгүй хөгшин настай эрэгтэй хүн намайг дуудаад хамт архи ууя мөнгө байна гэх мэтээр хэлж хувцаснаас татаж чангаагаад байсан. Би архи уухгүй, цаашаа болооч гэж хэлээд гараараа нэг л удаа хүчтэй түлхсэн. Гэтэл тэр эрэгтэй хүн толгойгоороо машин замын хажуу талд байсан төмөр жижигхэн хашлагыг мөргөөд газар унасан. Тэгэхээр нь би настай хүнийг татаад босгочихъё гэж бодоод очиж татаж босгосон. Намайг уг эрэгтэй хүнийг татаж босгоход хашлага мөргөсний улмаас толгойн дух хэсгээс нь цус гарч байсан. Уг эрэгтэй намайг босгож байхад мөн л миний цамцны энгэрээс татаад ах нь яах вэ зүгээр манайд очоод архи ууя гээд салахгүй байсан. Би гарыг нь тавиулах гээд ноцолдоод байж байхад цагдаа нар ирээд намайг аваад явсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37/,

***** оны 12 дугаар сарын 31-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн ****** супер маркет дэлгүүрээс алдагдсан гэх 32 нэр төрлийн хүнсний барааны зах зээлийн өнөөгийн үнэ нь 389,500 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 99-101/,

Шинжээч ******: Би тус үнэлгээг гаргахдаа тухайн дэлгүүрийн барааны орлого, зарлагын талаарх бүртгэл болон үнийн мэдээллийг судалж үзсэний үндсэн дээр дүгнэлт гаргасан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 4/,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны **** оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *****дугаартай

- ****** биед тархи доргилт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун хацар ба хүзүү хоолойнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ***** биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 117-118/,

Шинжээч *****: ****** биед үзлэг хийхэд тархи доргилт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун хацар ба хүзүү хоолойнд зулгаралт илэрсэн бөгөөд тархи доргилт нь дангаараа хөнгөн зэргийн гэмтэл болно. Бусад баруун бугалга, зүүн гуянд үүссэн цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146/,

***** оны 02 дугаар сарын 11-ний өдөр ***** дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн:

Бичлэгийн нэг дэх хэсэгт: Тус дэлгүүрийн архи согтууруулах ундааны лангуу хэсэг байх бөгөөд тус хэсэгт хар өнгийн куртиктэй улаан хүрэн өнгийн үүргэвчтэй цүнхтэй эмэгтэй /*****/, түүний хажууд хар өнгийн куртиктэй, бор саарал өнгийн годон гуталтай эмэгтэй /*****/ нар байна. /*****/ тус архины лангуунаас нэг шилтэй архи аваад өвөртөө хийв. Дараа нь ***** нэг шилтэй архи мэт зүйл авч цүнхэндээ хийх үйлдэл гаргах бөгөөд ****** нь мөн адил өвөртөө архи мэт шилтэй зүйл хийх үед түүний араас саарал өнгийн цамцтай хар өмдтэй эмэгтэй очоод ***** авсан гэх архи мэт зүйлийг авч буцааж лангуун дээр тавьж байна. Түүний дараа ****** тус худалдагч нар хоорондоо ноцолдож байгаа үйлдэл бичигдсэн байна.

Бичлэгийн 2 дахь хэсэгт: Тус дэлгүүрийн худалдагч эмэгтэйн нүүр, толгой хэсэгт улаан хүрэн өнгийн үүргэвч үүрсэн ***** гэгч нь гараараа 2 удаа цохиж байгаа нь бичигдсэн байна. Дараа нь ***** нь тус худалдагч эмэгтэйг заамдаж, ноцолдож байх бөгөөд үснээс нь зулгааж татаж байгаа нь бичигдсэн байв. Түүний дараа******* нь лангуун дээр байгаа эд зүйлийг шидэж байгаа нь бичигдсэн байв.

Бичлэгийн 3 дахь хэсэгт: Тус дэлгүүрийн хүнсний лангууны хэсэгт камерын бичлэгт харагдаж байгаа өнгөөр шаргал өнгийн куртиктэй эмэгтэй /******/ хар өнгийн куртиктэй эмэгтэй /*****/, улаан хүрэн өнгийн нэг үүргэвчтэй цүнх үүрсэн эмэгтэй /*****/ нар байх бөгөөд тус лангуунаас хүнсний эд зүйл авч цүнхэнд хийж байгаа нь бичигдсэн байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 122-125/,

***** оны 02 дугаар сарын 11-ний өдрийн **** ХХК-ийн хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 126/,

Гэрч ****: **** оны 12 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн орчим би Дархан сумын **** дугаар багт байрлах * ******* дэлгүүрт тус дэлгүүрийг хариуцсан **** эгчийн хамтаар дэлгүүрээ хаах гээд бараагаа тулгаад байж байтал гаднаас 3 эмэгтэй орж ирсэн. Насны хувьд 1 эмэгтэй нь 14-15 орчим насны хүүхэд, нөгөө 2 нь*******-25 орчим насны хүмүүс байсан. Тухайн үед хоёр насанд хүрсэн эмэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болов уу гэмээр архи үнэртүүлчихсэн, гуйвсан байдалтай байсан. Тэр гурван эмэгтэй чихрийн лангууны тэр хавьд очоод барааны үнэ асуугаад байсан. Тэр хооронд **** эгч бид хоёр бараагаа тулгаад тэр гурвыг тоохгүй байдалтай байж байсан чинь нэг эмэгтэй нь бөөлжлөө гээд гараад гүйсэн. Араас нь нөгөө хоёр нь гараад явсан. Удалгүй 10-15 минутын дараа нөгөө хоёр эмэгтэй орж ирсэн. Дүү нь бололтой эмэгтэй хүүхэд харагдаагүй. Богинохон үстэй эмэгтэй нь цүнх үүрчихсэн байсан. Тэгээд архины лангуугаар явж байхад нь **** эгч вино хулгайлж байхыг нь хараад цүнхийг нь уудлаад виногоо авсан. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь өвөртөө архи хийсэн бололтой түнтийгээд байхаар нь чи бас архи авчихсан юм биш үү гээд архины лангууруугаа харсан чинь түрүүхэн харахад байсан 0,75 литрийн Хараа нэртэй архи байхгүй болчихсон байсан. Тухайн эмэгтэй өвөртөө байсан архиа өгөхгүй гээд ***** эгчтэй ноцолдож байгаад архиа унагааж хагалсан. Тэгээд ***** эгчийг шар үстэй эмэгтэй нь хөл гар луу нь цохиод, хүзүү хацрыг нь зулгалаад, үснээс нь зулгаасан. Дараа нь цүнх үүрсэн эмэгтэй нь хөргөгчтэй хавсаад толгой руу нь цохисон юм. Би хөл муутай болохоор ойртож чадахгүй байсан. ***** эгч тэр хоёр эмэгтэйн биед халдаж чадаагүй юм. Би нөгөө ээлжийн охиныг дээрээс дуудах хооронд ***** эгчийг нөгөө хоёр эмэгтэй үсдээд доош нь дарчихсан байж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133/,

Насанд хүрээгүй гэрч *****: Манай гэрт амьдардаг **** гэх эгч ***** эгчийг хоёулаа цуг дэлгүүр явъя гэсэн. Тэгсэн чинь **** эгч явахгүй гэж хэлсэн. Тэгээд би ***** эгчтэй хамт явна гэсэн чинь ***** эгч хамт явахаар болсон. Бид гурав хамтдаа ****** гэх дэлгүүр лүү явсан. Дэлгүүрт ороод эхлээд **** эгч үүрч байсан цүнхэндээ юм авч хийгээд байсан. Тухайн үед **** *****/ эгчийн бөөлжис хүрээд бөөлжих гээд гарсан. Би араас нь дагаж гараад нуруун дээр нь дарж өгсөн юм. Гэтэл ******эгч наадах чинь цүнхэндээ юм авч хийгээд байх юм, яах гээд байгаа юм болоо, чи түрүүлээд хариад байж бай гэж хэлсэн. Би тэгээд дэлгүүрээс юу ч аваагүй түрүүлээд гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-142/,

****** дэлгүүрт хохирол 280,000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 178/,

Гэрч ******: Дархан сумын ***** дугаар баг **** гэх хүнсний дэлгүүрт хулгай орсон, мөн худалдагч нь зодуулсан гэж иргэн ****** гэх хүнээс дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн дуудлага мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн очиж холбогдсон, хохирсон этгээдүүдийг цагдаа дээр авчирч ирсэн санагдаж байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6/

***** оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Дархан сум ***** дугаар баг ***** ХХК-ийн хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 7/, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-нд байгаа ***** дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч *****, ***** нар нь **** оны **** дугаар сарын *****-ны өдрийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын  *** дугаар багт байрлах ***** хүнсний дэлгүүрийн лангуунаас 30 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 374,600 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** дугаар багт байрлах * хүнсний дэлгү******* хулгайлсан эд зүйлээ өгөхийг шаардсан худалдагч ******* маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байна.  Шүүгдэгч ***** нь **** оны 12 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах **** хашаанд ***** эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээч эмчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, CD дээрх бичлэгүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж хуульчилсан. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар нь бүлэглэн эд зүйл хулгайлсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч нар урьдчилан тохиролцоогүй хэдий ч гэмт хэрэг үйлдэх явцад санаатай нэгдэж хамтран оролцсон тул гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч ****** нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч ***** нь ***** бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж, шүүгдэгч ***** нь ***** бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогч ***** нь 266,810 төгрөг шүүгдэгч ***** нэхэмжилснийг төлж барагдуулаагүй. Хохирогч ***** нь шүүгдэгч нараас 389,500 төгрөг нэхэмжилснээс 280,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдлийг төлөөгүй байна. Иймд шүүгдэгч ****** бусдад учруулсан хохирлыг түүнийг нас барсан хэдий ч гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Харин хулгайлах гэмт хэргээ би үйлдээгүй гэж мэдүүлсэн. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалж, дэмжиж оролцож байна. Дэлгүүрт тухайн өдөр хүмүүс орж гараад худалдан авалт хийсэн. Шүүгдэгч нар нь картдаа 100,000 төгрөгтэй байсан, юм авах гэж очсон байдаг. Хулгайлах гэмт хэргийн хувьд ***** өөрөө энэ хэргийг үйлдсэн гэдгээ мэдүүлсэн байдаг, мөн камерын бичлэгээр ч гэсэн харагдаж байна. ****** хувьд архи юм уу? вино өвөртөлж байгаа нь нууцаар шунахайн сэдэлтэй харагдаж байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань бага хэмжээний хохирол шаарддаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дугаар зүйлд бага хэмжээний хохирол юу вэ гэдгийг заасан. Тиймээс ****** авсан эд зүйл нь бага хэмжээнээс доош байх тул гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийн хувьд ****** ээж нь 280,000 төгрөг төлсөн гэв.  

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ****** нь ***** оны 12 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*****”-ын хашаанд ***** түлхэж унаган өшиглөж зодсон,

Шүүгдэгч ****** нар нь насанд хүрээгүй гэрч буюу 14 насанд хүрээгүй ***** хамт ***** оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** дугаар багт байрлах “******” хүнсний дэлгүүр лүү орж лангуун дээр байсан хүнсний бараануудаас 374,600 төгрөгийн бараа авч ***** цүнх болон өвөртөө хийгээд ***** нь бөөлжлөө гэж хэлэн дэлгүүрээс гарсан. Эргээд шүүгдэгч ******нар нь “*****” хүнсний дэлгүүр лүү орж Э.Төгөлдөр нь лангуун дээрээс 1 шил вино авч цүнхэндээ хийсэн, ***** нь лангуун дээрээс 1 шил архи авч өвөртөө хийсэн ба худалдагч ****** шаардлагаар ***** нь 1 шил виногоо буцаан өгсөн, ***** нь авсан 1 шил архиа өгөхгүй гэж ***** маргалдаж улмаар ******нар нь ****** толгой, нүүр лүү цохиж өшиглөн, үснээс нь зулгааж зодсон, ***** хэл амаар доромжлон лангуун дээр байсан жимснүүдийг авч шидсэн гэх үйл баримтууд тогтоогдож байна.

Хохирогч ***** эрүүл мэндэд нь духанд шарх, нүүр, 2 гарын сарвууны гадна, баруун бугалга, зүүн хонго, баруун тохой, дагзны дээд хэсгийн хуйх, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол, хохирогч ******эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, зүүн хоолойд зулгаралт бүхий хөнгөн хохирол, “*****” хүнсний дэлгүүрт 389,500 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд болон дүгнэлт гаргасан шинжээч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч ***** нь “****” хүнсний дэлгүүрээс эд зүйл аваагүй, ***** авсан гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хохирогч ****, гэрч **** нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын лангуун дээрээс бараа авч байгаа үйлдэл нь бичигдсэн “*****” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч ***** хохирогч **** түлхэж унаган өшиглөж зодсон үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн санаатай үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч **** нарын 14 насанд хүрээгүй М.Саранзаяатай хамт “****” хүнсний дэлгүүрээс 374,600 төгрөгийн хүнсний бараа авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч ******нарын “*****” хүнсний дэлгүүрт ***** маргалдаж улмаар толгой, нүүр лүү цохиж өшиглөн, үснээс нь зулгааж зодсон үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн санаатай үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой, үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүлэглэж үйлдэх гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.

Шүүгдэгч ***** нь ***** оны 12 дугаар сарын 23-нд нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, **** оны 12 дугаар сарын 30-нд бусадтай бүлэглэн нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох тогтоогдсон тул түүний үйлдлүүдийг нэгтгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч ***** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч **** нь **** оны 11 дүгээр сарын 08-нд нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан шүүгдэгч нас барсан гэх үндэслэлээр Э.Төгөлдөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч **** гэмт буруутай үйлдлийн улмаас хохирогч **** 266,810 төгрөгийн, шүүгдэгч ***** нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ****  389,500 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч **** учирсан хохирлыг шүүгдэгч **** хохирогч ***** учирсан хохирлыг шүүгдэгч ****, ****нар нь ижил тэнцүү хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Шүүгдэгч ***** нь **** учирсан хохиролд 280,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч **** нь нас барсан тул хохирогч **** нэхэмжилсэн 266,810 төгрөг, хохирогч ***** нэхэмжилсэн 109,500 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ***** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдал нь иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн байдал, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч ***** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** дугаар багт байрлах “******” хүнсний дэлгүүр лүү орохыг хориглохоор тус тус тогтоож, шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт ***** ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч *****овогт ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн 2218000420095 дугаартай хэргээс ***** овогт ****** холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар багт байрлах “****” хүнсний дэлгүүр лүү орохыг хориглохоор тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч ***** 266,810 төгрөгийн нэхэмжлэл, хохирогч ***** 109,500 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай. 

10. Шүүгдэгч ***** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай. 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР