Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 00381

 

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2019/00381

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Ховд сум, Цагаан бургас багт оршин суух, ... дугаарын регистртэй, Молхы овогт С-ы Бийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 153/2019/00316/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Батима нь шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Батима 1969 оны 10 дугаар сарын 10-нд төрсөн. Ховд сумын 8 жилийн сургуулийн 1 дүгээр 1977 онд орж 1981 онд 4 дүгээр анги төгсөөд мал аж ахуйд гарч аав ээждээ малын үс ноос авах, үхэр саах, бог мал хариулах зэрэг ажлуудад тусалж байсан билээ. Үндсэндээ 12 наснаас эхлэн аав Салимжаны суурьт туслахаар ажилласан юм. Нэгэнт хөдөө мал ахуйд гарсан учраас тухайн үед 14 наснаас эхлэн жинхэнээр хөдөлмөрлөж эхэлсэн. Ингээд 1983 оноос 1989 онуудад Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Цагаанбургас бригадад аав Салимжаны суурьт малчнаар ажилласан. Тэр үед нэг өрх дотор ажилладаг хүмүүсийн ажилласан байдлыг зөвхөн өрхийн тэргүүний нэрээр суурийн ахлагчид нэгдлийн 70 дугаар дансанд бүртгэдэг билээ. Иймд суурийн ахлагч аав болох Х.Салимжаны 70 дугаар дансны 1984 оноос 1989 онуудын 6 жилийн хөдөлмөрийн архивын лавлагааг өгч байна. Иймд Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад аав Х.Салимжаны суурьт 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч С.Батима нь 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Батима нь 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 511 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 2-р бригадын 1984 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нээлгэсэн 0703863 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүсэлт гаргагч С.Бийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 126/002318 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 126/002319 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа

Иргэн С.Нурдмуратын ... С.Батима нь 1984 оноос 1989 оныг дуустал Салимжаны суурьт туслах малчнаар ажиллаж байсан. Тухайн үед бид нэг бригадад саахалт айл байсан ... гэх тодорхойлолт,

Иргэн А.Замериягийн ... С.Батима нь 1984 оноос 1989 оныг дуустал Салимжаны суурьт туслах малчнаар ажиллаж байсныг сайн мэднэ. Тухайн үед бид нэг бригадад ажиллаж, Салимжантай саахалт айл байсны хувьд сайн мэднэ ... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Бийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Молхы овогт Салимжаны Б 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар С.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ