| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2023/0019/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/27 |
| Огноо | 2023-03-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Хохирогч *******
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2222000000*******99 дугаартай хэргийг 2023 оны 0******* дүгээр сарын *******8-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл *******, ******* аймгийн сумын ******* дүгээр багт оршин суух, аймгийн суманд байрлах уурхайн туслан гүйцэтгэх “ Хурд” -д жолооч ажилтай, Онгиуд овогт /РД:ЗЗ96*********************8/
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны ************** дүгээр сарын **************-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт зүс таних *******тай үл ялих зүйлээр маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж, хавирч унаган эрүүл мэндэд нь өвчүү, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2022 оны ************** сарын **************-ний өдөр орой *******7 цагийн орчимд таарсан. Ойрд уулзаагүй байсан учир чи хаанаас гараад ирэв гэхэд хаанаас гараад ирэв гэдэг чинь юу гэсэн үг юм гээд уурлаад агсам тавьсан. Би буруу мэндэлсэндээ 2-3 удаа уучлалт гуйсан. Тухайн үед хавирч унагасан. Тэгээд Чой салгаад соёлын төвийн үүдэнд буулгачхаад явсан. Орой 22 цагийн үед шүд байхгүй байна гэж ирэхээр нь гэрэл тусгаж хараад шүд чинь байна гэхэд энийгээ төл гэж араас зууралдсан. 2 удаа хавирч унагаснаас болж ийм зүйл болсныг хүлээн зөвшөөрч байгаа. Танхимд байгаа та бүхнээс уучлалт хүсч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж олон зүйлийг ухаарч байна. Цаашид ийм алдаа гаргахгүй” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Айлд үхэр хийж байгаад сум руу орж ирээд дэлгүүрийн гадаа *******тай таарсан. Тэгээд цааш гартал энэ нэг юм юу хийж яваа юм Шаркагийн хүү гэсэн. Би машинаас түрүүлж буусан. Гэтэл ******* машиндаа суулгаж авч яваад гудамжны үзүүрт машинаас татаж буулгаад зодсон. Гэр рүү явж байтал шүд эвгүй болсон байсан. Тэгэхээр нь утсаар яриад уулзтал шүдийг чинь үзье гээд 2-3 удаа цохисон. Болио хөгшөөн дахиад хар л даа гэтэл дахиад 2-3 удаа цохисон. Би гараад зугттал араас ирээд хавирч унагаагаад өшиглөсөн. Эгчийг дуудаж эмнэлэгт очтол яаралтай аймаг яв гэсэн. Аймагт иртэл Улаанбаатар хот явж эмчлүүл гэсэн. Би одоо гомдолтой байна. Би айлын адуу маллаад сард *******.200.000 төгрөг авдаг байсан. Одоо 3.600.000 төгрөг нэхэмжилж байна. Үлдэгдэл 82700 төгрөгөө бас нэхэмжилж байгаа" гэв.
Гэрч “ Би 2022 оны ************** дүгээр сарын **************-ний өдөр Сэргэлэн, бид 3 цуг яваад хөдөө ******* үхэр хийчхээд *******7 цагийн орчимд сумын төв дээр ирээд дэлгүүрээс ******* шил архи аваад байж байтал , Чой хоёр ын машинтай ирсэн. Тэгээд архиа уугаад сууж байтал , нар маргалдаад машинаас буугаад яваад өгсөн. Юунаас болж маргасан талаар би мэдээгүй. Тэр өдөр дахиж тэр 2-той таараагүй. *******, нар машинд маргалдаад 2-уулаа буугаад явсан. Миний сууж байсан машинд зодолдсон асуудал байхгүй. ******* надтай хөдөө явахаасаа өмнө ******* шил архи уусан. Хөдөө очоод бас ******* шил архи уусан, нэлээн халамцуу байсан. Тухайн үед Сэргэлэн машин барьж байгаа гээд архи уугаагүй. согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Согтуурал гайгүй байсан. ******* тухайн өдөр биедээ ямар нэгэн гэмтэл шарх аваагүй байсан. тай таарахаас өмнө бие нь зүгээр байсан. Ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх ажиглагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 33-34/
Гэрч “Би 2022 оны ************** дүгээр сарын **************-ний өдөр соёлын төвийн гадаа зогсож байтал ирсэн. Тэгээд бид 2 уулзаад би д пиво авч өгөх гээд дэлгүүр орчхоод гараад иртэл фургонтой хүмүүстэй уулзаад зогсож байсан. Тэгээд дэлгүүрийн үүднээс хөдлөөд дэлгүүрийн баруун талд зогсоод фургон машин руу суусан. Тэгээд нэлээн удаад байхаар нь би араас нь буугаад фургонд суутал , нар хоорондоо маргалдаад буугаад ирсэн. Тэгээд бид 3 ын машинд суугаад хөдлөөд манай хашааны зүүн талд очиж зогссон. Тэр 2 машинаас буугаад зууралдаад авсан. Тэгээд би буугаад тэр 2-ыг хориод болиулсан. Эхнэр залгахаар нь машинд суугаад эхнэртэй ярьчхаад буцаад машинаас буутал тэр 2 хэрэлдээд зууралдаад байхаар нь би салгасан. Машинд суугаад соёлын төвийн гадаа би буугаад, тэр 2 зогсоод үлдсэн. Намайг утсаар ярьж байх хооронд тэр 2 бие биеэ цохисон талаар сайн мэдэхгүй байна. Тэр хоёрыг бие биеэ цохиж байхыг би хараагүй. ыг би мэдэхгүй байна. Эрүүл байна л гэж бодсон. архи уусан согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/
Гэрч “2022 оны ************** дүгээр сарын **************-ний орой манай эмнэлгийн ээлжид гарч байсан сувилагчаас эмнэлэг дээр зодуулсан хүн ирлээ гэх дуудлага мэдээлэл 2******* цагийн орчимд надад ирсэн. Дуудлагын дагуу би эмнэлэг дээр очиход гэх эрэгтэй хүн ирсэн байсан. Үзлэг хийхэд цээжний баруун хэсгээр *******, 2 дугаар хавирга, эгэм орчимд эмзэглэлтэй, хамрын зүүн тал дээр халцарч хавдсан байдалтай байсан. Тэгээд би түргэн тусламжийн машинаар аймгийн төв рүү зөөвөрлөж үзүүлж зураг авхуулаад ирсэн. Тухайн үед аймгийн эмч хугарсан зүйл байхгүй байна, зөөлөн эдийн гэмтэл байна, сумын эмнэлэгт шарлага хийлгэж эмчилгээ хийлгээрэй гэж хэлээд эмчилгээ бичиж өгсөн. Мөн шүд хугарсан зүйл байхгүй, ломботой байж байгаад унасан байх магадлалтай, хамрын таславч хугарсан байна, амбулаториор үзүүлж эмчлүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би сум руугаа буцаж ирээд гэрт нь буулгаж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/
Гэрч “Би 2022 оны ************** дүгээр сарын **************-ний орой 20 цагийн үед гуанзнаас архи авах гээд явж байтал , 2-той таарсан. Тэр 2 хоорондоо муудалцаад, шүд хугалсан гээд хоорондоо маргаж байгаад яваад өгсөн. Тэгээд би гуанз руу орж архи авах гэтэл зээл өгөхгүй гэхээр нь гараад явсан. Дахиж тэр 2-той уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/
******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны ************** дүгээр сарын *******7-ны өдрийн 323 дугаартай “*******ын биед өвчүү, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн ******* удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.*******-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Өвчүү ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Этикс шүд эрүү нүүрний эмнэлгийн тодорхойлолтыг үнэлэх боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 57-58/
Шинжээч эмч “*******ын биед учирсан өвчүүний хугарал гэмтэл нь хүн хавирч унагах үед эсхүл цээжин тус газар дэвсэх үед аль алинд нь үүсэх боломжтой. Дэвсэх үед үүсэх магадлал нь илүү өндөр” гэх мэдүүлэг /хх-ийн 60/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/
Хохирлын баримтууд, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар хохирогч ******* нь 2022 оны ************** дүгээр сарын **************-ний өдөр ******* аймгийн сумын төвд бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч ******* нь 2022 оны ************** дүгээр сарын **************-ний өдөр бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “өвчүү, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны ************** дүгээр сарын *******7-ны өдрийн 323 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Хохирогч ******* нь 2022 оны ************** дүгээр сарын **************-ний өдөр шүүгдэгч *******тай маргалдаж, улмаар шүүгдэгч ******* нь хохирогчийн бие махбодид халдсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч *******ын хохирогч *******ын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогчид *******.000.000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид *******.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.
Хохирогч нь шүүгдэгчээс нийт 4.682.7*******4 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардал болох *******.000.000 төгрөгийг төлсөн байна.
Хохирогч нь сарын *******.200.000 төгрөгийн цалинтай айлын адуу малладаг, шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас 3 сарын хугацаанд ажилгүй байсан тул энэ хугацаанд олох ёстой байсан орлогоо гаргуулна гэж нэхэмжилж байгааг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: Хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч уг гэмтлийн улмаас хохирогчийг 3 сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүйг тодорхойлсон, ажлаас чөлөөлсөн чөлөөлсөн талаарх эмнэлгийн баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн хохирогч нь эмчилгээний зардлын төлөгдөөгүй үлдэгдэл 82.7*******4 төгрөгийг гаргуулна гэж байгаа боловч энэ нь хохирогчийн шүдний эмчилгээтэй холбогдон гарсан зардал бөгөөд шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан хохирогчийн шүдэнд гэмтэл учирсан эсэх нь тодорхойгүй байна.
Иймд хохирогчийн нэхэмжлэлээс олох ёстой орлого 3.600.000 төгрөг, эрүүл мэндийн хохирол 82.7*******4 төгрөг буюу нийт 3.682.7*******4 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******, 36.2 дугаар зүйлийн *******, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.*******0, 36.*******3, 38.*******, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
*******.Шүүгдэгч Онгиуд овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Онгиуд овогт д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын *******5 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг ******* хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь хохирогчид *******.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 3.682.7*******4 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцээгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ