| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00340/И |
| Дугаар | 00382 |
| Огноо | 2019-07-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 00382
| 2019 оны 07 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2019/00382 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Наран багийн 20-02 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Төнхөн овогт Б-ын У-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.У нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.У миний бие 1964 онд төрсөн, одоо 55 настай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдардаг. Бүрэн бус дунд боловсролтой. Би 1980 онд 8 дугаар анги төгсөөд Баян-Өлгий аймаг дахь барилгын техник мэргэжлийн сургуульд элсэн суралцах томилолт авсан боловч түүнд явалгүй Мөнххайрхан сумын Оч нэгдлийн гишүүнээр элсэж, онд эцэг эхийн хамт мал маллаж байсан билээ. Тухайн үед гэр бүлийн гишүүд хамтаараа мал малласан хөдөлмөрийн хөлсийг өрхийн тэргүүн /миний аав Д.Бямбажав/-ийн нэр дээр бичиж олгодог байсан юм. Миний хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа, эцэг эхийн хамт мал малладаг байсан тул миний 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан хугацааг холбогдох баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т ...нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх гэж заасан байна.
Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Б.У нь 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.У нь 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг, туувар бригадын 1980 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Хүсэлт гаргагчийн 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн малын тооцоо бодсон акт,
Хүсэлт гаргагчийн 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн суурийн малын тооцоо бодсон акт,
Хүсэлт гаргагчийн 1986 оны 06 дугаар сарын 15-нй өдөр Техник мэргэжлийн боловсролын сургуульд элсэгчдэд олгох 247 дугаартай томилолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөө аж ахжйн нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1985 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1987 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нээлгэсэн 0774182 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 698 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 126/002480 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 126/002478 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 147 дугаартай лавлагаа,
Гэрч Б.Эрхэмбаярын ...Би 1953 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт төрсөн. 1961 онд Ховд аймгийн Мөст сумын 4 жилийн дунд сургуульд элсэн орж 1965 онд төгссөн. 1965 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийн 5 дугаар ангид элсэн орж 1971 онд 8 дугаар ангиа төгссөн. 1971 онд төвийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд элсэн орж 1973 онд 10 дугаар ангиа төгссөн. 1973 оноос 1976 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1976 оноос 1978 оныг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд аж ахуйн эрхлэгчээр, 1979 оноос 1989 оныг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаад багшийн дээд сургуульд явсан. Б.У нь 1980 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн Даваасүрэн багшийн ангийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Би хичээл заадаг багш нь байсан учраас сайн мэдэж байна... гэх мэдүүлэг
Гэрч П.Самбуугийн ...Би 1953 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт төрсөн. 1961 онд Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1969 онд 7 дугаар ангиа төгсөөд 1969 оноос 1971 оны хооронд Баян-Өлгий аймгийн Барилгын ТМС төгссөн. 1971 оноос 1972 оныг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт өрлөгчнөөр ажиллаж байгаад 1972 оноос 1975 оны хооронд цэргийн алба хаасан. 1975 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад аж ахуйн эрхлэгч, тоо бүртгэгч зэрэг ажлыг 1993 оныг хүртэл хийж байсан. Б.У нь 1980 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад малчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Уын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Төнхөн овогт Бямбажавын У-ыг 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ