| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2023/0029/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/28 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 222202000******* дугаартай хэргийг 2******* оны 0******* дугаар сарын -ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *******, эцэг, эхийн хамт ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, гэх газар нутаглах овогт /ЗЛ97**************16/
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нитро” баарны гадаа оны дүгээр сарын -ны өдрийн 2******* цагийн орчимд иргэн нүүрэн хэсэгт 2 удаа цохиж үүдэн дээд шүдний сулрал, дээд үүдэн 2 шүдний цөгцний хугарал, зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ оны сарын -ны өдөр найзтайгаа уулзаад нитро бар орсон. Таньдаг залуутайгаа тааралдаад нитро байрны гадаа зогсож байтал хажууд байсан залуу нэг хүнтэй маргалдсан. Тэгэхээр нь би 1 удаа өшиглөсөн. Тэгээд цагдаад дуудагдаад хохирлыг төлсөн” гэв.
Хохирогч “ оны дүгээр сарын -ны өдөр , , , , найз нарын хамт Үлэмж гэдэг нийтийн караокед орсон. Тэнд 0.5 литрийн нэрийг нь мэдэхгүй архи аваад би уг архинаас 2 татаад 2 лааз пиво уусан. Уг караокед 2 цаг дуулчхаад гарсан... Нитро бааранд ороод хүн тус бүр 1 лааз пиво уусан. Ингээд хэсэг бүжиглэж байгаад 2******* цаг өнгөрөөгөөд баар хаахаар болоод , , , бид нар баарнаас гарсан. Бааранд явахгүй гээд үлдсэн байсан. Ингээд , бид гурав Нандин-Эрдэнийг агсраад байхад нь гаргаад авч явах гэтэл үгэнд орохгүй байсан. Тэгээд явлаа гээд явсан. бид хоёр арай хийж Нандин-Эрдэнийг баарны үүд рүү гаргахад гадаа цагдаа нар ирчихсэн байсан. Тэгтэл цагдаа нар руу агсраад хэрүүл хийгээд байсан. Тэгээд цагдаа нар Нандин-Эрдэнийг аваад явсан. Тэгээд бид хоёр Нитро баарнаас баруун хойшоо алхаад явж байтал хойноос хар бараан өнгийн хувцастай намхан биетэй махлагдуу залуу хүрч ирээд надад “би найзыгаа авч явья” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр найзууд руугаа явж байна гэсэн чинь тэр залуу г чирч авч явах гээд байсан. болохоор өөрөө явахгүй гээд байсан. Би тэр залууг боль гэсэн чинь чи ер нь юу юм гээд над руу агсраад намайг заамдаад, өмсөж явсан куртикний захаар боосон. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд эсэргүүцэл үзүүлээд чи намайг цохих гээд байна уу гэсэн чинь цохихгүй байсан. Ингээд тэр залуу баарны гадаа байсан машинтай хүмүүсийг дуудах шиг болсон. Тэгээд тэр машин нь дайрах шахам зогсоод дотроос нь савхин бээлийтэй өндөр залуу бууж ирээд зүүн гараараа миний цамцнаас бариад баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хаанаас ч юм нэг залуу хүрч ирээд мөн миний нүүр рүү цохисон. Тэгтэл нэг залуу миний элэг рүү цохисон. Тэгээд би элгээ дараад доошоо тонгойгоод блокон хашаа налаад хагас суусан чинь дээрээс цохиж балбаад байсан. Би үнэндээ яг ямар хүмүүс нь намайг цохиж зодоод байгааг харах сөхөө байгаагүй. хэзээ ирсэн юм мэдэхгүй намайг босгосон. Тэгээд би өнгийгөөд харахад нөгөө залуучууд машиндаа суугаад хөдөлж байсан. Ингээд машиных нь номерыг харахад саарал өнгийн 8*******-21 ДУА улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Уг машинаас нийт хэчнээн хүн бууж ирж намайг зодсоныг хэлж мэдэхгүй байна. гаас намайг эхэлж боосон залууг ямар учиртай хүн болохыг асуусан чинь саяхан шоронгоос гарч ирсэн Найдан гэдэг залуу, харин ч гайгүй өнгөрсөн байна, хүн хутгалдаг хүн гэх зүйл яриад байсан. болохоор зодоон эхлэнгүүт шууд зугтаачихсан гэж хэлж байсан. Миний зүүн нүдний ухархай орчимд хөхөрсөн, хамар хавдсан, духны зүүн тал шалбарч улайсан, үүдэн дээд зүүн шүд эмтэрсэн, хүзүү улайсан байна. Зүүн нүдний ухархай хамар, дух орчим руу савхин бээлийтэй өндөр залуу 2 удаа цохисон, доошоо тонгойсон байхад шүд рүү нэг нь өшиглөх шиг болсон. Шүд рүү яг хэн нь өшиглөснийг би хэлж мэдэхгүй байна. Биеэ хамгаалаад доош тонгойсон байсан учраас хэн нь ямар үйлдэл гаргаж байгааг харах боломжгүй байсан юм. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/
Гэрч “21 оны дүгээр сарын -ны өдөр хамт ажиллаж байгаа Өсөхбаяр, , , тогооч Нандиа, тогоочийн найз бид нар Үлэмж гэдэг караокед орсон. Уг караокед архи, пиво ундаа уусан. Тэгээд 22 цаг өнгөрөөж гараад Нитро баар орсон. Бааранд ороод бид нар хэсэг бүжиглэхэд хаах дөхлөө гэсэн. гэдэг охин Найдан гэдэг атаман ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд бид нар чимээгүй, гарцгаая гээд гараад явсан. бид гурав баарнаас гараад алхаж байтал Өсөхбаяр Нандиа, хоёртой үлдчихсэн байсан. Удалгүй өөрийнхөө 88*******2*******5*******0 дугаарын утаснаас над руу залгаад Өсөхөөг Найдан зодох гээд байна гэж хэлсэн. Бид нарыг баарнаас гарахад тэр Найдан гэдэг залуу 7-8 залуутай хамт баарны үүдэнд зогсож байсан болохоор буцаж очвол угаасаа зодуулах нь ойлгомжтой, цагдаа дагуулж очьё гээд цагдаагийн газар дээр , нарын хамт ирсэн. Тэр хоёрыг үүдэнд байж бай гээд би өөрөө цагдаа руу орсон. Тэгээд миний хойноос орж ирэхээр нь ийг хаачсан юм бэ гэхэд гэр лүүгээ явсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа дагуулаад очих гэж байтал Өсөхбаяр хоёр байрлаж байгаа газраасаа ирж байсан. Тэгээд Өсөхбаярыг харахад зүүн нүд нь хөхөрсөн бага зэрэг хавдсан, шүд нь сэтэрсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
Гэрч “ оны дүгээр сарын -ны өдөр 18 цаг өнгөрөөгөөд би өөрийн найз болох Нандиагийн ажил дээр очсон юм. Ажил тараад 19 цаг өнгөрөөгөөд тэнд барилга дээр ажилладаг Хүрлээ, Өсөхөө, Сайнаа, Гунгаа гэдэг 4 залуучуудын хамтаар Үлэмж караокед суусан. Караокед байхдаа бид зургаа 2 шил архи хувааж уусан, мөн пиво уусан, яг хэдэн шил пиво уусныг хэлж мэдэхгүй байна. Тэгээд гараад Нитро бааранд ороод 6 шил пиво аваад 2 давхар руу нь гарсан. Нандиа бид хоёр доор бүжиглэж байсан чинь Өсөхөө, Хүрлээ 2 бууж ирээд хамт бүжиглэсэн. Тэгтэл дээрээс Гунгаа, Сайнаа хоёр бууж ирээд Гунгаа гараад явсан. Сайнаа болохоор миний чихэнд хүн дээрэлхээд байна, куртик аваад өгчих гэхээр нь би 2 давхар руу гараад куртикийг нь аваад хэдүүлээ явцгаая гэсэн чинь Өсөхөө, Нандиа хоёр явахгүй байсан. Удаагүй баарнаас Өсөхөө, Нандиа хоёр гарч ирсэн. Цагдаа ирсэн чинь Нандиа цагдаа руу агсраад байсан тул цагдаа нар аваад явсан. Тэгээд баарны гадаа Өсөхөө бид хоёр үлдсэн. Би Өсөхөөд чамайг хүргээд өгье гэсэн чинь тэг тэг гэсэн. Бид хоёр баруун тийш явах гэж байтал Найдан нэг жижиг машинаас бууж ирсэн. Тэгээд Найдан намайг би чамайг хүргэж өгье гэхээр нь би үгүй гэсэн. Тэгтэл Өсөхөө Найданд би найзыгаа хүргээд өгчихнө гэсэн чинь Найдан үгүй би хүргэж өгнө гэж байна гээд Өсөхөө рүү том дуугарснаа манайхаан нааш ирээрэй гэж хэлсэн. Тэгтэл нэг жижиг машинтай хүмүүс ирээд дотроос нь ямар ч байсан 4 хүн бууж ирсэн. Тэр машины цаанаас Гунгаа ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь би баруун тийшээ яваад өгсөн. Намайг тэндээс явж байхад хойно Өсөхөө алууллаа, цагдаа дуудаач ээ гээд орилоод байсан. Тэгэхээр нь би Хүрлээ рүү залгаад Гунгаа Өсөхөө хоёр ард үлдлээ, Өсөхөө зодуулчих шиг боллоо, учиргүй хашхичаад байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19/
Гэрч Э.ийн “ оны дүгээр сарын -ны өдөр 21 цагийн үед Өсөхбаяр, , , Нандиа, Нандиагийн найз нарын хамт Үлэмж нэртэй караоке ороод би 2 лааз пиво уусан. Тэндээсээ бөөнөөрөө алхаад Нитро бааранд орж, баарны 2 давхарт ширээнд нэг нэг пиво авч сууцгаасан. Тэгээд баар тарахаас өмнө 2******* цаг 40 минутын үед бөөнөөрөө гарсан. Баарнаас Хүрэлээ, бид ******* гараад ажлын зүг алхсан. Өсөхөө байхгүй байхаар нь би Өсөхөөг олж ирнэ гээд Петровисын хажуунаас эргээд Нитро баарны зүгт ганцаараа явсан. Шунхлай өнгөрөөд Нитро баарны бетонон хашааны буланд алхаж байтал Өсөхбаярын орилох чимээ сонсогдохоор нь тухайн дуу гарч байгаа зүг рүү гүйсэн. Гүйгээд очтол 8*******-21 ДУА гэсэн саарал өнгийн “приус-20" маркийн тээврийн хэрэгсэл гэрлээ асаагаагүй, машины гадаа 4-5 танихгүй залуучууд байсан. Өсөхөө тухайн залуучуудад зодуулчихсан, газар нүүрээ хамгаалаад хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21/
Гэрч “ оны дүгээр сарын -ны өдөр 21 цагийн үед Нитро баар луу Магаатай хамт орсон. Тэгээд Нитро бааран дотор , Магсаржав, Төрмөнх нартай таараад, юм ярьж хамт суусан. 2******* цаг *******0 минутад баарны ая зогсоод бид нар баарнаас гартал зодуулсан гээд байгаа Өсөхбаяр гэдэг залуу миний нэг таньдаг эмэгтэйг харааж зүхээд зогсож байсан. Тэгээд би ганцаараа тэр хоёрын дундуур ороод Өсөхбаярт хандан чи согтсон байна, эмэгтэй хүнд ингэж хандаад яах юм бэ гэсэн. Тэгтэл тухайн эмэгтэйтэй Өсөхбаяр намайг хардах шиг болоод намайг заамдаад авсан. Тэгтэл машинаасаа гарч ирээд Өсөхбаяр гээд байгаа залуугийн нүүр хэсэг рүү нь хоёр удаа алгадсан. Тэр залуу газар унасан, газар унахаар нь 2 удаа өшиглөсөн. Би ийг татаад машинд нь суулгаад явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 28/
Гэрч “ оны дүгээр сарын -ны өдөр манай найз Сайнцагаан суманд байна гэхээр нь бид хоёр уулзаад 20-21 цагийн үед Нитро баар орсон. Нитро бааранд бид хоёр ороод сууж байхад Найданбат, Магсаржав хоёр гаднаас орж ирсэн. Тэгээд бид нар ойрд уулзаагүй гээд нэг, нэг шил пиво аваад ууцгаасан, Найданбат ах уугаагүй. Баар хаах болоод бид нар бөөнөөрөө гадаа гараад тамхи татаад байж байхад Найдан ах нэг танихгүй залуутай муудаад, заамдалцаад зогсож байсан. Тэгэхэд очоод боль гээд танихгүй залууг 2 удаа гараараа нүүр хэсэгт нь цохиод цээж хэсэг рүү нь тийрсэн. Тэгээд Найдан ах бид хоёр ийг татаж аваад машинд суулгаад явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн *******0/
******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн оны дүгээр сарын *******-ны өдрийн ******* дугаартай “ биед дээд үүдэн шүдний сулрал, дээд үүдэн 2 шүдний цөгцний хугарал, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шүдний гэмтэл нь унах үед үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн *******6-*******7/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 40-41/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар :
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Д.Өсөхбаяр нь оны дүгээр сарын -ны өдрийн 2******* цагийн орчимд ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутагт байрлах Нитро баарны гадна бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Д.Өсөхбаяр нь оны дүгээр сарын -ны өдөр бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь “дээд үүдэн шүдний сулрал, дээд үүдэн 2 шүдний цөгцний хугарал, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь ******* аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн оны дүгээр сарын *******-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч эрүүл мэндэд учирсан дээрх гэмтлийг шүүгдэгч ******* оны дүгээр сарын -ны өдөр цохих, өшиглөх байдлаар учруулсан болох нь хохирогч болон гэрч Б.Төрмөнх, Н.Найданбат нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн хохирогч Д.Өсөхбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь хохирогчид 200.000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2******* оны ******* дүгээр сарын 20-ны өдрийн 0******* дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох саналыг бичгээр гарган шүүгдэгчид танилцуулж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон учраас прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь хохирогчид 200.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******6.1*******, *******8.1, *******8.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь хохирогчид 200.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.МӨНХБАТ
|
|