| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2023/0033/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/34 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг оны дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* сарын *******-ны өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ажилтай, ам бүл *******, эхнэр 3 хүүхдийн хамт ******* аймгийн сумын 1 дүгээр баг гэх газар нутаглах /Одоо ******* аймгийн сумын гэх газар нутаглах/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, овогт Содномпилийн /РД:ЗЮ76**************18/
Яллагдагч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ оны дүгээр сарын -ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн сумын 9 дүгээр баг Мандалын 19-11 тоотод зүс таних иргэн үл ялих зүйлээс маргалдаж түүний толгойн тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь “зүүн чамархайд язарсан 2 шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би уучлалт гуйж өөрийнхөө гэм бурууг хүлээсэн. намайг уучилна гэсэн. Өөр зүйлгүй” гэв.
Хохирогч Б.ын “ оны дүгээр сарын -ны өдөр би суманд байх гэрээсээ 1******* цагийн үед гараад айлын машин засаж байгаад 19 цагийн үед тухайн айлаасаа гараад сумын Мандалын 19-11 тоотод Дондов гэдэг найзынхаа гэрт очсон. д очтол танил гэх байсан. Бид гурав 19 цаг өнгөрч байхад Хараа нэртэй 0.7******* литрийн архи хувааж уусан. Бид нар согтоцгоогоод бид хоёр бие биенийхээ үгийг даалгүй маргалдсан. Маргалдаж байтал босч ирээд уугаад дууссан байсан Хараа нэртэй архины шилээр миний толгой хэсэгт нэг удаа цохисон. Миний толгой дээр шил нь хагарсан, тэгээд Дондов цагдаа дуудсан. Цагдаагийн машин ирээд намайг эмнэлэг дээр хүргэж өгсөн, эмнэлэг дээр очоод толгойн орой хэсэгтээ 3 ширхэг оёо тавиулсан. нь миний толгойн оройн хэсэгт Хараа нэртэй архины шилээр нэг удаа цохиж, миний толгойн орой хэсэгт зүсэгдэж цус гарсан. Миний биед ээс өөр хүн гэмтэл учруулаагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн *******/
Гэрч Д. “Би нарыг танина. оны дүгээр сарын -ны өдөр би Мандалын 19-11 тоотод гэрийнхээ хашаанд найз том машин засаж байсан. 17 цагийн үед суманд отроор явж байгаа гээд манай танил хөдөөнөөс ирсэн. тэй хамт юм яриад зогсож байтал согтуу хүрээд ирсэн. Бид гурав манай гэрт ороод Хараа нэртэй 0.7******* литрийн архийг хувааж уусан. Тэгээд түүнийгээ дуусаад дахин нэг Хараа нэртэй 0.7******* литрийн архи уусан. манай орон дээр хөнжил нөмрөөд хэвтэж байсан чинь эхлээд ийг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би гэрээс гараад бие засаад, эргээд ороод ирэхэд нар нь гэрийн зүүн урд талын хэсэгт хоорондоо заамдалцаад зогсож байсан. хувцастайгаа, шалдан байсан. Тухайн үед ийн толгой хэсгээс бага хэмжээний цус гарсан байсан. өөрөө цагдаа дуудсан, цагдаа нартай эмнэлэг орсон. нь манай гэрт анх ирэхэд биед нь ямар нэгэн гэмтэл байгаагүй. Харин манай гэрт ирэхдээ их хэмжээний согтолттой байсан, 2-3 хоног дараалан уусан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9/
Гэрч “Би оны дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн цагдаагийн газарт 19 цагаас 00 цагийн хооронд эргүүлийн 2,3 дугаар чиглэлд харуулын цагдаа, дэд ахлагч хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд буюу 21 цагийн үед архи уугаад зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл аваад, дуудлагын дагуу ******* минутын дотор Мандлын 19-11 тоотод очсон. Очиход модон хашаанд хоёр гэр байсан, хоёр гэрийн зүүн талын гэрт ортол гэрийн эзэн, гаднаас 2 хүн буюу нийт 40-*******0 насны 3 эрэгтэй хүн согтуу, хоорондоо архи хувааж уусан байдалтай байсан. Гэрийн эзэн нь арай бага согтолттой байсан, очиход тухайн хүмүүс муудалцаад дууссан байсан. гэх хүн баруун талын орон дээр хувцастайгаа хэвтсэн байдалтай, нь зүүн талын орон дээр толгойн орой хэсгээс нь цус гарсан нүүр лүү нь урссан байдалтай сууж байсан. Гэрийн эзэн нь гэрийн хойд хэсэгт ширээнийхээ хойно сууж байсан. Ороод гэх хүнийг гэрийн эзэнтэй нь хамт би гэрээс дагуулж гараад юу болсон талаар асуухад гэрийн эзэн нь бид гурав 3 ширхэг 0.7******* литртэй архи хувааж уусан, нь агсан согтуу тавиад байхаар нь архиний шилээр цохисон юм гэж хэлсэн. Тэр үед Ууганбаяр цагдаа гэрийн дотор байсан. Гэрийн дотор байсан хохирогчоос юу болсон талаар асуухад би гомдолгүй гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа гомдолтой гэж бид хоёрт хэлэхэд болон гэрийн эзэн нар нь руу уурлаад чи гомдолтой гэж яах гэж хэлж байгаа юм гээд маргаад байсан. Тэгтэл нь т хандан чи намайг цохисон биз дээ гэж хэлсэн. Тэгээд гомдолтой гэхээр нь би жижүүрийн 102 дугаар руу залгаж хэлээд, аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү , , гэрийн эзэн нартай хамт явсан. Эмнэлэг дээр очоод ын толгой хэсэгт нь зүсэгдсэн байсан тул толгойд нь 3-4 оёо тавьсан. Эмнэлгээс гараад ын төрсөн дүү болох таксинд явдаг гэх залууд хүлээлгэж өгсөн. гэрийн эзэн хоёрыг гэрт нь хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
Гэрч “Би оны дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн цагдаагийн газарт 19 цагаас 00 цагийн хооронд эргүүлийн 2,3 дугаар чиглэлд дэд ахлагч хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд буюу 21 цагийн үед архи уугаад зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл аваад, дуудлагын дагуу ******* минутын дотор Мандлын 19-11 тоотод дуудлагаар очсон....Айлд орж очиход гэрийн эзэн нь хоймор хэсэгт сууж байсан, толгойдоо зүсэгдсэн шарх авсан эрэгтэй цусаа угаах гээд гэрийн угаалтуурын хажууд байж байсан шиг санагдаж байна. гэх хүн баруун талын орон дээр хэвтэж байсан. Ороод юу болсныг асуухад толгойн орой хэсгээс нь цус гарсан эрэгтэй нь надад хэлэхдээ намайг зодсон, архины шилээр толгой руу цохисон гэж хэлсэн. Тэгээд гэх хүнээс цохисон эсэхийг асуухад цохиогүй гээд байсан. Хохирогч гомдолтой гэхээр нь цагдаагийн 102 дугаар руу мэдэгдэж толгойноос нь цус гарсан эрэгтэйг дагуулж эмнэлэг явах гэтэл гэрийн эзэн, хоёр эмнэлэг хамт явна, үзүүлнэ, мөн гарсан эмнэлгийн зардлыг төлнө гээд хамт дагаад явсан. Тэгээд аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү очиж толгойноос нь цус гарсан эрэгтэйг үзүүлэхэд толгой орой хэсэгтээ ярагдаж урагдсан байсныг 3-4 оёо тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн оны дүгээр сарын 06-ны өдрийн 18 дугаартай “Б.ын биед зүүн чамархайд язарсан 2 шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Б. нь оны дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн сумын 9 дүгээр баг, Мандалын 19-11 тоотод бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь “чамархайд язарсан 2 шарх” бүхий гэмтэл авсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Б.ын эрүүл мэндэд учирсан “чамархайд язарсан 2 шарх” бүхий гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн оны дүгээр сарын 06-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* нь оны дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн сумын 9 дүгээр баг Мандалын 19-11 тоотод архины шилээр цохих байдлаар учруулсан болох нь хохирогч Б., гэрч , нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид санаатай үйлдлээр халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ гэмт хэрэг гарахад хохирогч Б.ын архидан согтуурч, бусдыг хэл амаар доромжилсон зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр ******* дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Хэрэгт дуудлагаар очсон эргүүлийн цагдаа нарын энгэрийн камерний бичлэг бүхий CD-г хавсарган ирүүлсэн байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн ******* дугаартай хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч овогт Содномпилийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Содномпилийн т *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1******* нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
*******.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн си ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн ******* дугаартай хэрэгт хавсаргасугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ