Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/48

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч Ч.Отгонбаатар

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч *******

Хохирогчийн өмгөөлөгч Д.Цоодол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн  ******* дугаартай хэргийг 202 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.   

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, Нормаунт ХХК-д ******* засварын ажилтай, ам бүл , Дундговь аймгийн ******* сумын 8 дугаар Айргийн -0 тоотод оршин суух овогт /РД:ЗИ97*********************/.

 

Яллагдагч Б. нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн ******* сумын 9 дүгээр ийн нутаг дэвсгэрт оны 2 дугаар сарын 2-ний өдөр улсын дугаартай цэнхэр өнгийн “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 0. дахь заалт /жолооч гарцаар зам нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө/ гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолоочтой улсын дугаартай саарал өнгийн “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “... оны 2 сарын 2-ний өдөр 2 цаг өнгөрөөгөөд Тэс колонкын ойролцоо явж байгаад урсгал сөрж очоод саарал өнгийн приус 20 машинтай мөргөлдсөн. Тухайн үед юу болсон талаар санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирол төлбөрийг тодорхой хэмжээнд төлж байгаа. Хохирлыг төлж барагдуулна” гэв.

******* шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгтээ “Би оны 2 сарын 9-ний өдөр Улаанбаатар хот руу төв компани дээр ажилтай болчхоод явсан. д өглөө машин очиж аваад 2- хоног хүүхэд цэцэрлэгт хүргэж өгөөч гэж хэлсэн. оны 2 сарын 2-ний өглөө очиж машин авсан байсан” гэв.

 

******* шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэгтээ “Машинаа өөрөө аваад янзлуулах бодолтой байгаа. Өөр гомдох зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч ын “Би оны 2 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн суманд байх хадам аав ээж хоёр дээр эхнэр том хүү , дунд хүү , а хүү нарын хамтаар очиж хүнсээ аваад оны 2 дугаар сарын 2-ний өдөр 0 цаг өнгөрөөгөөд эхнэрийн нэр дээр бүртгэлтэй байдаг 69-54 УБТ улсын дугаартай саарал өнгийн “Тоуоtа рrus-20” маркийн тээврийг жолоодоод явсан. 2 цаг өнгөрч байхад аймгийн төв рүү орж ирсэн. Ингээд аймгийн төвөөс баруун урд байрлах “Тэс петролиум” шатахуун түгээх станцын орчимд төв замаар баруунаас зүүн чиглэлтэй чигээрээ явж байтал цэнхэр өнгийн “Тоуоtа рrus-20”  маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж гэнэт урдуур орж ирсэн. Ингээд би тэр машины хажуу хэсэг рүү зүүн урд талаараа мөргөсөн. Тэгээд хүүхдүүд маань орилолдоод машинаас буусан. Тэгтэл нөгөө машин халз урдаас дахиж ирж мөргөсөн. Тэгээд би машинаас буух гээд хаалгаа нээтэл хөл хөдлөх боломжгүй болсон байсан. Ингээд манай эхнэр түргэн тусламж дуудсан. Би тухайн үед 40-50 км цагийн хурдтай явж байсан байх. Би согтууруулах ундааны зүйл болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл бодис хэрэглээгүй. Өмнөх өдөр нь би хангалттай хэмжээнд унтаж амарсан байсан. Би 2008 онд жолооны курс төгссөн, 200 оноос хойш тээврийн хэрэгсэл жолоодож байгаа, нийт 2 жил жолоо барьж байна. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл баруун урд талдаа жолооны хүрдтэй. Зүүн урд буюу жолоочийн хажуу талд манай эхнэр , баруун хойд талд том хүү , голд дунд хүү , зүүн хойд талд а хүү нар сууж явсан. Манай эхнэр бид хоёр бүснийхээ ******* хэсгийг толгой дээгүүрээ даруулан зүүсэн байсан. Хүүхдүүд хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл манай эхнэр ын нэр дээр бүртгэлтэй байдаг. Одоо болохоор Автопрайм гэсэн нэртэй банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа. оны 0 дүгээр сард 4.500.000 төгрөгийн зээл авч байсан. Одоо .700.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Эхнэр бид хоёр зээлийнхээ төлөлтийг хугацаандаа төлж байгаа. Машинаа оны 06 дугаар сард оношилгоонд оруулсан. Ослын улмаас баруун дунд чөмөг хугарч хагалгаа болон эмчилгээний зардал Дундговь аймагт ирж мэдүүлэг өгөх зэрэг нийт зардалд .9.000 төгрөг болсон, тээврийн хэрэгсэл осолд орсны улмаас 5.960.000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 60.000 төгрөг, энэ хугацаанд ажилгүй байсан бөгөөд би Анар транс ХХК-д тээвэрлэлт хийдэг сард удаа ачаа бараа тээвэрлэдэг сарын орлого сая төгрөг авдаг бөгөөд .2.2- ний өдрөөс одоог хүртэл орлогогүй байна. Иймд 2 сарын орлогын мөнгө 6.000.000 төгрөг, нийт 4.2.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн -4/

 

Гэрч Б.ын “Би нөхөр хүүхдүүдийнхээ хамтаар .2.20-ны өдөр сумын нутагт амьдардаг аав ээж дээрээ очиж хүнсээ авчхаад буцаад .2.2-ний өдөр Улаанбаатар хот руу явсан юм. Тухайн үед бид нар миний эзэмшлийн 69-54 УБТ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан бөгөөд жолоог манай нөхөр барьж явсан. сумаас 0 цаг өнгөрөөж гараад 2 цаг өнгөрч байхад аймгийн төв дээр орж ирсэн бөгөөд Тэс петролиум шатахуун түгээх станцын орчимд цэнхэр өнгийн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт урдуур орж ирээд осол болсон. Осол болсны дараа машинаас гарах гэж байтал нөгөө машин дахиж ирж мөргөсөн. Тэгээд нэг ах гүйж ирээд тэр машины арааг нь салгачихлаа гэсэн чинь ухардаг араанд нь хийгээд нөгөө машин ухарч яваад колонкийг тойроод нөгөө арааг нь салгалаа гэсэн хүн хойноос нь дагаад гүйсэн. Тэгээд тэр машин бүр замын эсрэг тал руу гараад зогссон. Тэгээд би тэр хүнээс наад хүн чинь эрүүл байна уу гэсэн чинь тэр хүн эрүүл байх шиг байна ухаан нь балартсан юм шиг байна гэж хэлж байсан. Ингээд түргэн тусламж хүрч ирээд манай нөхрийг болон манай хүүхдүүд бид нарыг авч явсан. Уг нь тэр машин холоос зөөлөн өөдөөс явж байсан. Гэтэл тулаад иртэл гэнэт өөдөөс ороод ирсэн. Уг нь тэр машиныг хажуугаа зөрөх нь л гэж бодсон юм. хэр хурдтай явж байсныг хэлж мэдэхгүй байна. Би км заалт хараагүй. Зөөлөн л явж байсан. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа. л а зэрэг гэдэс өвдөөд байна гээд байдаг болчихсон. Хүүхдүүдтэй холбоотойгоор надад ямар нэхэмжлэх зүйл байхгүй. 69-54 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Ерөнхийдөө нөхөр бид хоёрын дундын өмч байгаа юм. Манай нөхөр худалдаж аваад миний нэр дээр бүртгүүлж байсан. Одоо автопрайм банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа. Нөхөр бид хоёр оны 0 дүгээр сард .900.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээг би байгуулж байсан юм. Зээлээ одоо төлөөд явж байгаа үлдэгдэл .700.000 төгрөг байгаа.Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 4/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 202.0.06-ны өдрийн 989 тоот “ын биед баруун дунд чөмгөний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн  8-9/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 202.0.05-ны өдрийн 985 тоот “Э.гийн биед хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 44-45/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 202.0.05-ны өдрийн 987 тоот “Э.ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 49-50/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 202.0.04-ний өдрийн 94 тоот “Н.гийн биед баруун шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 54-55/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 202.0.04-ний өдрийн 944 тоот “ Б.ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 58-59/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 202.0.0-ны өдрийн 27 тоот Шинжилгээнд ирүүлсэн “”, “” гэж хаягласан цусны дээжүүд спиртийн зүйл тодорхойлох шинжилгээнд хэмжээний хувьд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “”, “” гэж хаягласан цусны дээж тус бүрд спиртийн зүйл илрээгүй.

Жич:Шинжилгээнд ирүүлсэн цусны дээжүүд спиртийн зүйл тодорхойлох шинжилгээнд зарцуулж үлдэгдэл нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээнд хүрэлцэхгүй тул шинжилгээг хийх боломжгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 6-64/

 

Ашид билгүүн  ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний “Тоуоtа рrus-20”  0760 цайвар цэнхэр өнгийн автомашины шууд зардлын дүн 4.585.000 төгрөг, шууд бус зардлын дүн .080.000 төгрөг, нийт 5.665.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 7/

 

 Ашид билгүүн  ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний “Тоуоtа рrus-20” 6954 УБТ мөнгөлөг өнгийн автомашины шууд зардлын дүн 5.00.000 төгрөг, шууд бус зардлын дүн 90.000 төгрөг, нийт 5.960.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 75/

 

Дундговь аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ө.Лхагвабаярын “Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөений дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна. Үүнд:

0.. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.

Жолооч         нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна. Үүнд:

.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ.

б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,

2.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 0 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь ММЗ 80 26 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална.

З.Зам тээврийн осол жолооч *******ы Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 0. дахь заалт IЖолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө/-ыг зөрчсөний улмаас осол гарсан байх үндэслэлтэй байна” гэх магадалгаа /хх-ийн 80-8/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-2/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 6, 8/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 8/

Хохирлын баримтууд /хх-ийн 05-27/

Хохирол төлсөн баримт /хх-ийн 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Үйл баримтын талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн ******* сумын 9 дүгээр ийн нутаг дэвсгэрт оны 2 дугаар сарын 2-ний өдөр улсын дугаартай цэнхэр өнгийн “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 0. дахь заалт /жолооч гарцаар зам нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө/ гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолоочтой улсын дугаартай саарал өнгийн “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан  үйл явдал болжээ.

 

          Зам тээврийн ослын үед улсын дугаартай цэнхэр өнгийн “Toyota Prius-20” маркийн тээврийн шүүгдэгч *******, улсын дугаартай саарал өнгийн “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг хохирогч нар тус тус жолоодож явсан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна.

 

          Уг зам тээврийн ослын улмаас хохирогч ын эрүүл мэндэд “баруун дунд чөмгөний далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээчийн  202.0.06-ны өдрийн 989 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

 

          Хэргийн зүйлчлэл, гэм буруу, хууль зүйн дүгнэлтийн талаар:

 

          Шүүгдэгч ******* нь улсын дугаартай цэнхэр өнгийн “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 0. дахь заалт /жолооч гарцаар зам нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө/ гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн  хуулийн Тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.            

          Иймд шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч *******ы үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

 

          Иймд шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн  хуулийн Тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

         

          Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. дэх хэсэгт “Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 50 дугаар зүйлийн  50. дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

          Иймд шүүгдэгч *******аас 2.552.4 төгрөгийг гаргуулан хохирогч т олгож, хохирогчийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин 9.000.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улсын дугаартай цайвар цэнхэр  өнгийн “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч *******д, 69-54 УБТ улсын дугаартай  мөнгөлөг өнгийн “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслийг хохирогч т тус тус буцаан олгож, бичлэг бүхий Сиди ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн ******* дугаартай хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  6., 6.2 дугаар зүйлийн , 2, , 4, 6., 6.6, 6.8, 6.0, 6., 8., 8.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          .Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  овогт д 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй

 

          . Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжийг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

 

          5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 5.500.000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч ******* нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

          6. Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.,  505 дугаар зүйлийн 505., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 2.552.4 төгрөгийг гаргуулан хохирогч т олгож, хохирогчийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин 9.000.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2, 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн .8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улсын дугаартай цайвар цэнхэр  өнгийн “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч *******д, 69-54 УБТ улсын дугаартай  мөнгөлөг өнгийн “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслийг хохирогч т тус тус буцаан олгож, бичлэг бүхий Сиди ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн ******* дугаартай хэрэгт хавсаргасугай.

 

          9. Шүүх хуралдаанд эх хувиар судлагдсан хохирогч ын амбулаториор эмчлүүлэгчийн картыг хуулбарлан, хуулбар хувийг хэрэгт хавсарган эх хувийг хохирогчийн өмгөөлөгч Д.Цоодолд буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.

 

          0. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          *******. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.МӨНХБАТ