| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2023/0051/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/53 |
| Огноо | 2023-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 0 дугаар сарын 2-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , Дундговь аймгийн сумын 5 дугаар багт оршин суух албан ёсны хаягтай, одоо аймгийн сумын 6-р баг - тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд удаа ял шийтгүүж байсан овогтой гийн /РД:ЗИ72**************/
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 202 оны 0 дүгээр сарын өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Рашаантын 8- тоотод зүс таних иргэн үл ялих зүйлээс маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохисны улмаас хохирогч зуух мөргөж эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд зовхинд урагдсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “202 оны 0 сарын өдөр ийнд ороход намайг гар зайл гэж хэлээд цохисон. Би баруун гараараа зүүн хацарт нь цохиход зуухан дээр тэгнээд унасан” гэв.
Хохирогч Б.ийн “ 202 оны 0 дүгээр сарын орой 20 цагийн үед ******* гэрийн хаалга саваад манай гэрт орж ирсэн. ******* их согтолттой байсан, *******той орж ирсэн. Манай хүүхдүүд *******гоос айж уйлсан. Би босч очоод *******д хандаж “гар чи” гээд гэрээс гаргах гэтэл ******* намайг баруун гараараа шилэн хүзүү рүү цохиж унагасан. Би *******д цохиулж унахдаа гэрийн голд байсан зуухыг толгойгоороо мөргөж ойчсоноос болж миний баруун хөмсөг язарч, их хэмжээний цус гарсан. Манай эхнэр *******той хамт явсан т хандаж “наад согтуу юм аа аваад зайлаач” гэсэн. *******г гэрээс аваад гарсан. Миний цусыг эхнэр тогтоох гэж оролдсон боловч тогтохгүй байхаар нь сумын эмнэлэгт очиж цусаа тогтоолгож, баруун хөмсгөн дээрээ 2 оёо тавиулсан. Би *******той хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. ******* суман дээр ирээд хүнээр машинаа янзлуулна гэж гарч яваад орой болохоор манай гэрт согтуу ирж хонодог байсан. Манайд 7 хоносон. Эхнэр *******г “чи ямар буудалд байгаа юу, дандаа согтуу ирж хонодог” гэж загинасан. Тэгээд ******* тэр үгэнд нь гомдоод согтуудаа ирж агсам тавьсан байх. Тухайн үед манайд эхнэр Алтантогос болон охин Ц.Мөнхзул, түүний охин сартай хүүхэд, миний 5 настай хоёр ихэр охин байсан. Мөн *******той хамт явсан байсан. Би тархи толгойн гэмтэлтэй, миний баруун нүд юм хардаггүй, баруун чих сонсголгүй, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Одоо толгой маш их өвдөж байна” гэх мэдүүлэг /хх-ийн *******-/
Гэрч ын “202 оны 0 дүгээр сарын өдөр хонио хариулж байгаад 7 цагийн үед суманд ирсэн. Тэгээд гэртээ байж байтал манайд гаднаас ******* орж ирсэн. *******гоос бага зэрэг архи үнэртэж байсан ба манайд нэлээн байж байгаад 20 цагийн үед Б.ийнд хамт очсон. ******* надаас түрүүлж орсон, араас нь би ороход Б. их ууралсан байдалтай “манайхаас зайл п.... минь” гээд баруун гараараа *******гийн нүүрэн тус газар алгадаж авсан. Тэгтэл ******* зөрүүлээд Б.ийг нэг удаа алгадаж авахад Б. гэрийн голд байх зуухаа мөргөж ойчсон. Би *******г гэрээс авч гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/
Гэрч ын “202 оны 0 дүгээр сарын орой 20 цагийн үед хүүхдүүдтэйгээ гэртээ байж байтал гаднаас *******, хоёр орж ирсэн. Тэр хоёрыг орж ирэхэд миний нөхөр Б. гэрийн зүүн талд цай уугаад сууж байсан. ******* гэрт орж ирэхдээ гэрийн хаалга савж, үүдний гишгүүр дээр хүчтэй дэвсэж орж ирсэн. ******* согтуу байсан. Тэр чимээнээс болж манай 5 настай хоёр охин айж уйлсан, гэрт байсан миний охины сартай нярай хүүхэд цочиж уйлсан. Үүнээс болж манай нөхөр Б. уурлаж *******той зууралдсан. ******* баруун гараараа миний нөхрийн толгой хэсэгт нэг удаа цохиж авсан. Тэгтэл миний нөхөр Б. гэрийн голд байсан аргалын сав, зуухны голоор унахдаа толгойгоороо зуух мөргөж, баруун хөмсөг нь язарч их хэмжээний цус гарсан. хамт явсан *******г гэрээс авч гарсан. Би Б.ийн цусыг тогтоох гэж оролдсон, тэгээд эмнэлэг дээр аваачиж баруун хөмсөгний дээд талд 2 оёо тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 2-26/
Гэрч “Б. 202 оны 0 дүгээр сарын орой 20 цагийн үед хүнд зодуулсан гэж эмнэлгийн хүлээн авахад ирсэн. Тухайн үед би эмнэлэг дээр ээлжтэй байсан. Би Б.ийг үзэхэд баруун хөмсөгний дээд зовхины орчимд 2 см урт, 0.5 см гүнтэй зүсэгдэж, урагдсан байсан тул шархыг нь цэвэрлэж, хоёр ширхэг оёдол тавьсан. Артерийн даралт 50/00-тай байсан тул даралт буулгаж, өвчин намдаах тариа хийсэн. Бусад амин үзүүлэлт хэвийн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-0/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202 оны 02 дугаар сарын 0-ний өдрийн 2 дугаартай “Б.ийн биед баруун нүдний дээд зовхинд урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 5-7/
Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар :
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Б. нь 202 оны 0 дүгээр сарын орой 20 цагийн орчимд Дундговь аймгийн сумын 6 дугаар баг, Рашаантын 8- тоотод байх өөрийн гэртээ бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Б. нь 202 оны 0 дүгээр сарын орой 20 цагийн орчимд бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд зовхинд урагдсан шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 202 оны 02 дугаар сарын 0-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Хохирогч Б.ийн эрүүл мэндэд учирсан “баруун нүдний дээд зовхинд урагдсан шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* нь хохирогч Б.ийг цохисны улмаас хохирогч Б. зуух мөргөж учруулсан болох нь гэрч , нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч *******гийн хохирогчийг санаатай цохисон үйлдлийн улмаас хохирогч Б. зуух мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэрэг гарахад хохирогч Б.ийн шүүгдэгч *******г эхэлж цохисон үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, түүний орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хохирогч Б. нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Хохирогч Б. нь хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч энэ гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх тул хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6., 6.2 дугаар зүйлийн , 2, , дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.0, 6., 8., 8.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
.Шүүгдэгч овогт гийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт гийн д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.МӨНХБАТ