Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/58

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

         Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

         Улсын яллагч О.Эрхэмбаяр

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын ******* өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл , эцэг, эхийн хамт Дундговь аймгийн сумын 1 дүгээр баг, Ар зүлэгтий гэх газар нутаглах овогт /РД:ЗЕ99**************6/

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ оны ******* дугаар сарын -ны өдөр Дундговь аймгийн сумын төвд зүс таних хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны эвэрлэгт цус хуралт, хамар ясны хугарал, үүдэн дээд 2 шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ  “ биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй. Нэхэмжилсэн тохиолдолд төлж барагдуулна” гэв.

 

          Хохирогч “ оны ******* дугаар сарын -ны өдөр сумын  төвд сургуулийн зааланд сээр шалгах тэмцээн зохион байгуулагдсан. Би уг тэмцээнд оролцчихоод 16 цагийн үед сургуулийн заалнаас гарсан. Тэгээд хамт явсан дүү хамтаар машиндаа суух гэж байтал зүс мэдэх надаас тамхи асуухаар нь байхгүй гэж хэлчхээд машиндаа суух гэтэл хөөе гээд араас дуудсан. Тэгэхээр нь би эргээд хартал “чи муу пязда минь, яасан том юм, яагаад томроод байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тамхи байхгүй гэж хэлээ биз дээ, томорсон асуудал байхгүй гэж хэлсэн чинь чи муу дээрээс хойш томроод байгаа биз дээ гэж хэлээд миний энгэрээс заамдаж аваад 2- удаа нүүр рүү мөргөөд, 2- удаа баруун гараараа нүүрэн тус газарт цохисон. Тэгээд миний хамраас цус гараад уруул шүд хөндүүрлээд эвгүй болсон. Тэгээд би г цааш нь түлхсэн чинь Батцоож  хүрч ирээд намайг бариад авсан. болохоор чи дээр адуу сурахдаа томроод байсан биз дээ гэж хэлж байсан. Батцоож бол намайг цохиж зодсон асуудал байхгүй, барьж авчхаад тавихгүй байсан. Тэгтэл намайг зодох гээд дайраад байсан бөгөөд дайрч байснаа дахиад нүүрэн тус газар 2- удаа мөргөөд, 2- удаа нүүр рүү цохиж авсан. Тэгтэл сумын цагдаа Ууганбаатар гарч ирээд больцгоо гэж хашхирсан. Тэгтэл тэд нар салцгаасан. Тэр үед би доошоо тонгойгоод суучихсан байсан чинь намайг чи зүгээр байгаач пязда минь гэж хэлчхээд буцаад заал руу орсон. Тэгээд цагдааг заал руу орсны дараа би г би чамайг яасан юм гэтэл хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл өмнө нь харж байгаагүй нэг ах заалнаас гарч ирээд миний баруун чихний орчим гараараа нэг удаа цохисон. Үүний дараа намайг барьж аваад баруун тийшээ мушгиад унагаасан. Тэгээд би босоод иртэл миний дээлний хормойгоор толгой бүтээгээд дарчихсан. Хэн нь тэгж дарсныг мэдэхгүй, дээрээс цохиод байх шиг байсан. Тэр үед миний нүдэнд хөл харагдахаар нь хөлийг нь хамаад унагатал байсан. Тэгтэл Батцоож дахиад намайг бариад авсан. Тэгтэл дахиад хэд хэдэн удаа нүүр рүү цохиод хэд хэдэн удаа нүүр рүү мөргөсөн. Тэгтэл хамт явсан дүү Даваасүрэн болон Дашдорж гээд ах салгаад би машиндаа суусан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

          Гэрч А. “ оны ******* дугаар сарын -ны өдөр сумын төв дээр сээр цохих тэмцээн зохион байгуулагдсан. Би Ганбаатар ахтай хамт уг тэмцээнд оролцсон. Тэмцээн 16-17 цагийн үед дууссан бөгөөд заалнаас гартал Ганбаатар ахаас тамхи асууж байсан. Тэгээд би түрүүлээд машинд суутал Ганбаатар ахыг хойноос нь дуудаад байх шиг  байсан. Ганбаатар ахын нүүрэн тус газар 2- удаа цохиод дараа нь 2- удаа мөргөсөн. Тэгтэл Ганбаатар ахын хамраас цус гараад би буугаад очсон. Тэгээд тэр хоёрыг салгах гэсэн чинь Батцоож Ганбаатар ахыг тэврээд авсан. Тэгтэл ахиад Ганбаатар ахын нүүр рүү хэд хэдэн удаа цохиод  хэд хэдэн удаа мөргөсөн. Тэгтэл сумын цагдаа гарч ирээд тэд нарыг боль гээд салгасан. Тэгээд нөгөө хүмүүсийг зүгээр үү гэж асуугаад Ганбаатар ахыг болохоор чи яагаад байгаа юм гэчхээд заал руу орсон. Тэгтэл Ганбатаар ах хоёр зодолдох гээд байсан бөгөөд Батцоож салгахаар Ганбаатар ахыг тэврээд автал нь Ганбаатар ахыг дахиад нүүр рүү нь мөргөөд хавираад унагасан. Ганбаатар ах босоод иртэл танихгүй ах нүүр рүү нь нэг удаа цохисон. Ганбаатар ахын толгойг дээлээр нь бүтээж байгаад хэд хэдэн удаа цохиод авахаар нь Батцоож бид хоёр тэднийг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

          Гэрч “Тухайн өдөр сургуулийн зааланд сээр цохих тэмцээн болоод шагнал гардуулах гээд зааланд байж байхад нэг хүүхэд гадаа хүмүүс зодолдоод байна гэхээр нь заалнаас гарсан. Гараад очтол 2 залуу маргалдаад зогсож байсан. Тэгээд би юу болсон юм, яагаад байгаа юм гэж асуухад нь Ганбаатарыг тамхилчих гэсэн чинь Ганбаатар нь чамд тамхилах ёстой юм уу гээд маргалдсан юм шиг байсан. Намайг гараад очиход тэр хоёр маргалдаад салчихсан байсан. Хамт байсан хүмүүс нь салгасан юм шиг байсан. Тэгээд би заал руу орчхоод гараад ирэхэд заалны гадаа , Ганбаатар хоёр байж байсан. Тэр хоёроос юу болсон талаар дахиад асуухад бид хоёр учраа олчихсон, одоо явах гэж байна гэсэн. Тэгээд би гэр рүү явсан. Гэрт очоод цай уучхаад эргээд заалны хойгуур явж байтал нөгөө хэд заалны зүүн талд бөөнөөрөө байж байхаар нь яваад очтол тэнд , Дашдорж, Батцоож нар байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

          Гэрч “ оны ******* дугаар сарын -ны өдөр сумын төв дээр сээр цохих тэмцээн зохион байгуулагдсан. Би тэр тэмцээнд оролцсон. Би заалнаас гартал , Ганбаатар хоёр бие биеэ заамдчихсан, хэрэлдсэн байдалтай зогсож байсан. Тэгээд би салгахад салахгүй зууралдаад байсан. Тэгтэл заалнаас Мөнхсайхан ах гарч ирээд Ганбаатарыг түлхээд г больцгоо гээд татаад авсан. Тэр үед Ууганаа цагдаа гарч ирээд юу болоод байгаа юм, яагаад байгаа юм гээд салгаад буцаад заал руу орсон. Энэ үед Ганбаатар хамраас цус гарчихлаа гэсэн. Ганбаатар хоёр бие биеэ мөргөөд байсан. Тэгээд Ганбаатар хоёр учраа олъё гээд бид нараас холдоод явсан. Ингээд би гайгүй байлгүй гэж бодоод заал руу ороод тэмцээн дуусгаад гараад иртэл Ганбаатар, хоёр учраа олсон байдалтай сууж байсан...Ингээд бид нар явцгаая гээд явахаар болсон. г мотоцикл дээрээ мордсон байхад Ганбаатар нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд тэр хоёр дахиад муудалцаад, Төмөрхүү бид хоёр салгаад Ганбаатарыг машинд нь суулгаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

          Гэрч “ оны ******* дугаар сарын -ны өдөр сумын төв дээр сээр цохих тэмцээн зохион байгуулагдсан. Намайг зааланд байхад  хүмүүс гадаа 2 хүн муудалцаад байна гэхээр нь гараад хартал Ганбаатар, нар заамдалцчихсан байсан. Тэгээд би г татаад нөгөө Ганбаатар гэдэг залууг цааш нь түлхээд салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

          Дундговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ******* оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн 14 дугаартай “ биед баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны эвэрлэгт цус хуралт, хамар ясны хугарал, үүдэн дээд 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс шалтгаална. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  гэх дүгнэлт /хх-ийн 25-26/

          Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Э.Ганбаатар  нь оны ******* дугаар сарын -ны өдөр Дундговь аймгийн сумын төвд бусдад зодуулсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

Уг үйл явдлын улмаас хохирогч эрүүл мэндэд “баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны эвэрлэгт цус хуралт, хамар ясны хугарал, үүдэн дээд 2 шүдний сулрал” бүхий гэмтэл учирсан, уг гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн ******* оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн 14 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч эрүүл мэндэд учирсан “баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны эвэрлэгт цус хуралт, хамар ясны хугарал, үүдэн дээд 2 шүдний сулрал” бүхий гэмтлийг оны ******* дугаар сарын -ны өдөр шүүгдэгч ******* цохих, зодох байдлаар учруулсан болох нь хохирогч, гэрч А.Даваасүрэн, нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч *******гийн хохирогч Э.Ганбаатарыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдолгүй гэсэн тул өөрийн холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн ******* оны ******* дүгээр сарын 20-ны өдрийн 160 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэжээ.

Прокуророос шүүгдэгчид оногдуулах ялын талаарх саналаа бичгээр гарган шүүгдэгчид танилцуулж ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн  5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байна.

Иймд прокурорын саналын дагуу шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан  тул хохирогч Э.Ганбаатар нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4,   6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1, 8.1, 8.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.          

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.                   

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХБАТ