Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/61

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

          Улсын яллагч Ч.Отгонбаатар

          Хохирогч *******  

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 4. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 03 оны 03 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл , эхнэр, хүүхэд, зээгийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, дугаар хороолол, байрны 7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овгийн /РД:ЧП71**************79/

 

          Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 0 оны дүгээр сарын -ны өдөр Дундговь аймгийн  сумын 3 дугаар багийн нутаг “Дэл уулын элст хөтөл” гэх газар аргалийн хуц буюу  ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, .000.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

         Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Анх найз яриад “Өмнөговь аймаг руу ажлаар явах гэж байгаа, зам мэдэхгүй хамт явъя” гэсэн. Төв аймагт 1 буу байгаа, аваад явъя гэсэн. Өмнөговь аймгаас буцаж явахдаа газар үзье гээд явтал шөнө болоод төөрсөн. Машиндаа хоноод өглөө айлд цай уунгаа зам асуусан. Нэгэнт ирсэн юм чинь хийдийн туйр, галерей үзчихээд явъя гэсэн. Галерей үзэх гээд явж байтал хэдэн аргальтай таарсан. Зарим нь машиндаа унтаад явж байсан. Би буудчихаад буцаж иртэл “юу буудчихав аа” гэхээр нь аргаль буудсан гэсэн. Бямбасүх гэх залуу “болохгүй” гэхээр нь “одоо нэгэнт буудсан юм чинь яах вэ дээ” гэсэн. Оносон байна уу гээд үзтэл жоохон яваад үхсэн байсан. Хонгоны махнаас нь жоохныг авч явтал заар үнэртээд байхаар нь хөдөө тавиад үлдээсэн. Тухайн үед гадаадын иргэд дал наяар нь алаад байхад би яагаад болдоггүй юм гэсэн атгаг санаа орж ирсэн. Цуг явсан Бямбаа гэх хүүхэд угалз буудаж болохгүй гэж хэлсэн. Винтов маркийн буу нь Баян-Өнжүүл сумын малчин Ч.Батбаяр гэх хүний  нэр дээр байдаг. Би 1.000.000 төгрөгөөр авсан. Нэр дээрээ шилжүүлээгүй байгаа. Өдий наслахдаа архи  ууж баривчлагдаж үзээгүй. Хуулийн гадуур гишгэхгүй гэж хичээж явсан. Хангайн сайхан амьтнаас нь нэгийг зүй бусаар хорогдуулсандаа байгаль хамгаалагч залуугаас уучлалт гуйж байна. Шүүхээс оногдуулсан  ялыг бүрэн хүлээн зөвшөөрнө” гэв.

 

            Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “ Би 0******* оноос эхлэн Дэл уулын тусгай хамгаалалттай газар байгаль хамгаалагчаар ажиллаж байна. 0 оны дүгээр сарын 0-нд Дундговь аймагт албан ажлаар явж байхад буюу 14 цагийн үед Ганбаатар гэх хүн утсаар яриад Дэл уулын Элст хөтөл гэх газар аргаль агнагдсан байна гэсэн. Тэгэхээр нь би сумын хэсгийн төлөөлөгч мэдэгдсэн. Өөр хүнд мэдэгдээгүй. Би өөрийн хувийн унаагаар шууд сум руу очоод, хэсгийн төлөөлөгчтэй хамт цагийн үед Дэл ууланд очсон. Би өөрөө Ганбаатар ахын хэлсэн газрыг нь баримжаалж байсан болохоор шууд очсон, арьс, толгой, ясанд хэсгийн төлөөлөгч үзлэг хийсэн. Тэгээд шөнө нь манай гэрт очиж хоносон. Маргааш нь дахин очиж машины мөр хайж, машин харсан хүмүүстэй уулзсан. Тухайн өдрийн орой хэсгийн төлөөлөгч бусад гэрчүүдээс мэдүүлэг авсан. Дэл уулын Элст хөтөл гэх газар нь аймгийн тусгай хамгаалалтай газар. Бид нар аргалийн эвэр дээрх үеийг нь тоолж насыг нь багцаалддаг.  Ганбаатар ах 19-ний өдөр малдаа явж байгаад аргаль агнагдсаныг үзчихээд 0-ны өдөр надад мэдэгдсэн. Намайг очиход аргалийн толгой, нуруу хавирганы яс, сүүжний яс, арьс нь байсан. Махыг нь шувуу идсэн байсан. шийр, далны яс байсан. Ганбаатар ах анх үзээд махыг нь шулж авсан байна гэж хэлсэн. Шүүгдэгч нь сумын байгаль орчныг хамгаалах санд .000.000 төгрөг төлсөн байна. Одоо үлдэх .000.000 төгрөгийг нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Гэрч “Манайх сумын 3 дугаар баг, Дэл уулын баруун шивээгийн бууц гэх газар  нутагладаг. 0 оны дүгээр сарын 16--нд шилжих шөнийн 00 цагийн үед манай гэрийн баруун талд нэг машин ирж зогссон. Удалгүй манай гэрт Мягмар гэх хүн орж ирээд надад хандаж Хөнжлийн уул ордог зам болон Хавтгай уул, Хэцүү тээгийн уул ордог замыг зааж өгөөч гэсэн. Тэгэхээр нь би замыг нь зааж өгсөн. Тэгээд тэр хүмүүс манайхаас зүүн зүгт явсан. Маргааш өглөө нь би гэрээс гарч тухайн машины явсан мөрийг харахад том арзгар хээтэй машины мөр байсан. Тэр өдрөөс хойш 4 хоногийн дараа Элст хөтөл гэх газар аргалийн хуц алагдсан байна гэж сонсоод тухайн газар очиход -6 орчим насны аргалийн эр хуц алагдсан байсан. Тэр газар үхсэн аргалийн сэгийн хажууд арзгар хээтэй машины мөр байсан. Тухайн мөрийг харахад манайхаас зам сурсан Мягмар гэх хүний машины мөртэй төстэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 0-1-рт/

 

Гэрч “0 оны дүгээр сарын 19-ний өдөр 1 цагийн үед Дэл уулын Элст хөтөл гэх газар малын зөрөг жим дагаад явж байтал хадан дээр амьтны цус асгарсан байхыг хараад тухайн цусны мөрөөр дагаад алхсан. Алхаж байтал тухайн газраас 0 орчим метрт -6 орчим насны аргалийн эр хуц алагдсан байсан. Тэр газар аргалийн махыг шулж авсан байдалтай, аргалийн цээжин бие, нуруу нь байсан, гуяны яс байгаагүй. Тухайн алагдсан аргалийн арьс, толгойг нь харахад хүний гараар агнагдсан байдалтай, хутгаар огтлогдсон, ярагдсан байсан. Тэр газрын ойр орчмоор явж мөр харахад аргалийн үхсэн сэгийн баруун талд арзгар хээтэй том машины дугуйны мөр байсан. Тэгээд би байгаль хамгаалагч *******ад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 4-/

 

Гэрч “Манайх Дундговь аймгийн сумын 3 дугаар баг Хөнжлийн ар гэх газарт нутаглаж байгаа юм. 0 оны дүгээр сарын -ны өглөө улаан хүрэн өнгийн 89-60 УНМ улсын дугаартай машинтай 4 эрэгтэй хүн манайд ирсэн. Тэгээд “Дэл ууланд хадны зураг байдаг гэсэн, зам заагаад өгөөч” гэхээр нь би “тэгье” гээд машинд нь суугаад явсан. Тэгээд зам заагаад явж байтал үдээс хойш оройхон болсон. Тэгтэл замын хажууд 7-8 аргаль гараад ирсэн. Тэгтэл машин нь зогсоод баруун урд сууж байсан нэг эрэгтэй хүн нь буу гаргаад ирэхээр нь би “болохгүй ээ” гэж хэлтэл “зүгээр ээ” гэж тэр хүн хэлээд машинаас буугаад 1 удаа буудсан. Тэгээд бид нар аргаль байсан газарт очтол нэг аргаль буудуулж үхсэн байсан. Тэр 4 хүн машинаасаа буугаад тухайн агнасан аргалийнхаа арьсыг өвчөөд, махыг нь яснаас нь шулж аваад машиныхаа ард хийгээд бусад толгой, арьс шир зэргийг нь үлдээгээд явсан. Тэгээд буцаж манай гэрт ирээд намайг буулгаад тэр хүмүүс ирсэн зүг болох хойшоогоо явсан. Анх ирэхдээ төөрөөд явж байна гэсэн. Яг хаанаас ирснээ надад хэлээгүй. Анх бол хадны сүг зураг үзэх гэж яваа, зам заагаад өгөөч гэсэн. Гэхдээ сүүлд нь буу гаргаж ирээд аргаль агнасныг бодохоор ан хийх гэж явсан байж магадгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 61-рт/

 

Гэрч “Би 0 оны дүгээр сарын 16-ны орой аймгийн төв дээр гэртээ байж байтал над руу гэх найз маань залгаад “би Улаанбаатар хотоос нэг хүнтэй гарах гэж байна. Очоод өөрийг чинь аваад Өмнөговь ороод, буцаад Дэл, Хөнжлийн уулаар орно” гэсэн. Тэгээд тэр оройноо ирсэн. Хүрлээ гэх танихгүй эрэгтэй, бас нэг орос бололтой эрэгтэйтэй гурвуул ирсэн. Тэгээд би хамт сум руу гарсан. Шөнөдөө сум орчхоод цаашаа Дэл, Хөнжлийн уул орох гэж явж байхдаа замаа мэдэхгүй учир төөрөөд машиндаа унтацгаасан. Тэгээд өглөө босоод Өмнөговь аймгийн төв орсон. Хүрлээ гэх хүн Өмнөговьд нэг хүнтэй уулзчихаад буцаад үдээс хойш сум руу ахиад явсан. Замдаа нэг хөдөөний айлаар ороод Жонгоо гэх хочтой Бямбасүх гэх залууг Дэл, Хөнжлийн уулны хадны сүг зургийг заагаад өгөөч гэж авч явсан. Тэгээд хадны сүг зургаа үзчихээд буцаад явж байтал нэлээн хэдэн аргаль харагдсан.  Би ард нь суугаад ядарчихсан явж байтал нэг аргалийг буудаж алсан. Тэгэхээр нь би наадхаараа яах гээд байгаа юм гэж т хэлтэл надад “Хүрэлээгийн шээс нь гоожоод байдаг юм. Аргалийн засаа сайн гэсэн” гэж хэлсэн. Тэгээд Хүрлээ нь агнасан аргалийн засааг түүхийгээр нь идсэн. Гуяны махнаас нь багахан хэсгийг аваад гялгар уутанд хийгээд машиныхаа ард хийгээд явсан. Тэгээд нөгөө Жонгоо гэх малчин залууг гэрт нь буулгаад аймгийн төв рүү явж байхдаа Хүрлээ гэх хүн “наад махны чинь цус гоожоод машин баллачихлаа энүүгээр яах юм” гээд замдаа хаясан. Аймгийн төв дээр ирээд би гэртээ буугаад тэр хүмүүс хот руу явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64/

 

Гэрч Д.ын “0 оны дүгээр сарын 1-ны өдөр найз луу залгаад “би Өмнөговь явах гэж байна, би зам мэдэхгүй, чи завтай юу” гэхэд завтай гэсэн. Маргааш нь буюу 0 оны дүгээр сарын 16-ны өглөө 06 цагийн үед Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу явах гэж байхад Улаан-Үүд хотод танилцсан Эдик над руу ярьж мэнд мэдсэн. Би Өмнөговь явах гэж байна, хамт явах уу гэхэд Эдик тэгье гэсэн. Тэгээд бид гурав цагийн үед Дундговь аймагт ирээд Мягмар гэх айлд очиж хоол идсэн. хамт яваад газарчлаад өг, замдаа танай нутгийн Цагаан суварга, Улаан цавыг үзье гэхэд Мягмар “би завтай байгаа” гэсэн. Бид дөрөв Өмнөговь аймаг яваад 1 цагийн үед Өмнөговь аймаг орсон. Тэнд би өөрийн найз эй уулзаад тэндээсээ буцаад Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум орсон. Тэндээс машиндаа бензин хийгээд бид дөрөв Цагаан суварга ороход нар шингэж байсан. Мягмар бид хэдэд хандаж сумаар дайраад Дундговь явуул зам нь арай дөт гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ сумруу хөдөлсөн, гадаа саргүй, харанхуй шөнө байсан болохоор бид нар төөрсөн. Тэгээд маргааш өглөө нь буюу 0 оны дүгээр сарын -ны өглөө гэгээ оруулаад хөдөлсөн. Тэр хоносон газраас холгүй айл харагдахаар нь очиж цай уусан. Тэр айлын Жонгоо хочтой Бямбасүх гэх залууг хамт яваад сүг зураг заагаад өгөөч гээд хамт явсан. Бид хэд тэр айлаас хамт яваад хийдийн туурь үзсэн. Тэндээсээ хадны галерей үзэх гээд явж байхад нь миний нойр хүрээд машинд унтаж байсан. Тэгтэл аргаль буудчихлаа гээд хүрээд ирсэн.  Би т болж байгаа юм уу гэхэд одоо яахав дээ нэгэнт буудчихсан юм чинь, оносон, оноогүйг нь үзье гэсэн. Тэгээд очтол аргаль жалганд үхсэн хэвтэж байсан.   надад хандаж чи аваарт орсон, төмсгийг нь идчих гэсэн. Тэгээд би төмсгийг нь идэх гэсэн чадаагүй. аргалийн хоёр гуяны махнаас шулж аваад уутанд хийгээд машиндаа тавьсан. Жонгоо хочтой Бямбасүх гэх залууг гэрт нь хүргэж өгөөд замдаа явж байхад аргалийн махнаас эвгүй үнэртээд  байхаар нь нөгөө махаа машинаас гаргаад хаясан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-74/

 

Гэрч Б.Батхишигийн “89-60 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэдэг хүний нэр дээр байдаг, Ланд круйзер прадо 10 маркийн 007 онд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл байгаа юм. Д. гэх хүн нь манай Бриллиант партнер ХХК-нд захиалгын гэрээний төлбөртөө шилжүүлж өгсөн ба нийслэлийн тойргийн нотариатч 0 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн 34 дугаартай итгэмжлэлээр миний эзэмшилд байгаа юм. Би өөрөө жолооддог. 0 оны дүгээр сарын 1-ны өдөр миний таньдаг ах над руу залгаад машинаа түр өгөөч, хоног хөдөө явчхаад ирье гэхээр нь би тэг тэг гээд тухайн машинаа өгч явуулсан. Тэгээд ах 0 оны дүгээр сарын *******-ны өдөр надад буцааж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 76/

 

Гэрч “Гэрчилгээний ЦЕГ0746 дугаартай, гол төмрийн ВО 806 дугаартай, замагны ВА104 дугаартай галт зэвсгийг 004 оны дүгээр сарын 03-ны өдөр худалдаж авсан. Одоо энэ галт зэвсэг байхгүй. 01 оны 1 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 8-83/

Гэрч “Би 00 оны өвөл Төв аймгийн Баян-Өнжүүл суманд хөдөө амьдардаг манай найзын аав болох Ч.Батбаяр гэх хүнээс винтов маркийн даавуун оосортой нэг их содон шинж тэмдэггүй бууг 1 сая төгрөгөөр авч, нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан. Тэгээд байж байсан чинь Батбаяр ах өөр хүнд зарахаар болсон гээд эргүүлээд гэдэг хүнд өгсөн. 0 оны дүгээр сарын эхээр гэдэг хүн надаас аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 91/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0 оны 1 дугаар сарын 0-ны өдрийн 39  дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн амьтны толгой, арьс, эвэр, яснууд нь Туруутан баг- Тугалмайтан овог-Аргаль, нэг эр бодгалийн  эрхтэн байна. Аргаль зүйлийн угалз /эр/ бие гүйцсэн 4- настай аргаль байна. Их биеийн арьсны өнгө нь хүрэн бор, цайвар өнгөтэй байгаа нь “Монгол орны хөхтөн тодорхойлох бичиг” гарын авлагад заасны дагуу аргалийн зуны зүстэй тохирч байгаа учир зуны улиралд агнагдсан байх боломжтой. Аргаль нь Монгол Улсын Засгийн газрын 01 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын ховор амьтны жагсаалт, Монгол Улсын улаан номын ховор амьтны жагсаалтад багтсан болно. Аргаль нэг толгой эр бодгалийн ан-амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ .000.000 төгрөгөөр үнэлэгддэг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн -р заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон байна. Амьтны аймагт учирсан хохирлыг тооцоход .000.000 төгрөг х = .000.000 төгрөг байна” гэх дүгнэлт /хх-ийн 96-97/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0 оны 1 дугаар сарын 0-ны өдрийн 391  дугаартай “шинжилгээнд ирүүлсэн амьтны арьсанд үүссэн , 3 гэж дугаарласан гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Амьтны толгойд галт зэвсгийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн амьтны арьсанд үүссэн , 3 гэж дугаарласан гэмтэл нь галт зэвсгийн сумны хошуугаар үүссэн байх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн амьтны арьсанд 1 удаа сумны хошуу туссан байх боломжтой. 7.6 мм-ийн калибртай буугаар буудагдсан байх боломжтой. Амьтны арьсанд үүссэн гэж дугаарласан гэмтэл нь сумны оролтын мөр, 3 гэж дугаарласан гэмтэл нь сумны гаралтын мөр байна” гэх дүгнэлт /хх-ийн *******9-1*******/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0 оны 1 дугаар сарын 3-ны өдрийн 6081 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн аргалийн арьсанд 1 удаа сум туссан бууны сумны гэмтэл байна. Шинжилгээнд ирүүлсэн аргалийн толгойд галт зэвсгээр үүссэн гэмтэлгүй байна. Буудлага үйлдсэн зай тодорхойлох боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 9-10/

 

Шинжээч “Хөхтөн тодорхойлох бичигт заасны дагуу шинжилгээнд ирүүлсэн аргалийн арьс нь цайвар өнгөтэй байсан. Өвлийн өнгө нь цайвар өнгөтэй, сортой байдаг. Ирүүлсэн арьс нь соргүй байсан учир зуны өнгө гэж бичсэн. Тухайн арьсны сор агнагдсанаас хойш унасан байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 19/

  • Ашид билгүүн ХХК-ийн “винтов галт зэвсэг 90.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /-хх-ийн 133-13
  • Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх-ийн -14/
  • Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн *******/
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-36/
  • Галт зэвсэг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 37/
  • Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.

 

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

          Үйл баримт, гэм буруугийн талаар:

         Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар Дундговь аймгийн  сумын 3 дугаар багийн нутаг буюу аймгийн  тусгай хамгаалалттай Дэл уулын Элст хөтөл гэх газар 0 оны дүгээр сарын 0-ны өдөр аргаль агнагдсан байдалтай олдсон үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 0 оны дүгээр сарын -ны өдөр Дундговь аймгийн  сумын 3 дугаар багийн нутаг буюу Дэл уулын Элст хөтөл гэх газар тухайн аргалийг буудаж агнасан /алсан/ болох нь гэрч , , Д. нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0 оны 1 дугаар сарын 0-ны өдрийн 391, 0 оны 1 дугаар сарын 3-ны өдрийн 6081 дугаартай дүгнэлтүүдээр тус тус нотлогдож байна.

 

Аргаль нь Монгол Улсын Засгийн газрын 01 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын ховор амьтны жагсаалт, Монгол Улсын улаан номын ховор амьтны жагсаалтад багтсан амьтан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0 оны 1 дугаар сарын 0-ны өдрийн 39  дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Монгол Улсын Засгийн газрын 01 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын ховор амьтны жагсаалтад багтсан аргалийг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр агнаж байгаа шүүгдэгч М.Түвшинбаярын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 4. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 4. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

            Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирно гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, дугаар хороолол, байрны 7 тоотод оршин суух албан ёсны хаягтай болох нь хэргийн 1*******-рт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд уг хаягтаа байнга оршин суудаг гэж мэдүүлж байх тул зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь Дундговь аймгийн сумын байгаль орчныг хамгаалах санд .000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас ан-амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр .000.000 төгрөгийн хохирол учирсан боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн -т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заажээ.

Дээрх хуулийн заалтыг үндэслэн *******аас амьтны аймагт учирсан хохирол .000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй ба шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанаас өмнө .000.000 төгрөгийг  Дундговь аймгийн сумын байгаль орчныг хамгаалах санд төлсөн болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******аас төлөгдөөгүй хохирол .000.000 төгрөгийг  гаргуулан Дундговь аймгийн сумын байгаль орчныг хамгаалах санд оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх ОХУ-д үйлдвэрлэсэн /замагны дугаар ВА104, гол төмрийн дугаар ВО806/, винтов маркийн галт зэвсгийг эд мөрийн баримтаар хураан ирүүлжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг галт зэвсгийг шүүгдэгч ******* нь бусдаас худалдан авсан, уг галт зэвсгээр 0 оны дүгээр сарын -ны өдөр Дундговь аймгийн  сумын 3 дугаар багийн нутаг буюу Дэл уулын Элст хөтөл гэх газар аргаль агнасан /буудсан/ болох нь тогтоогдож байх тул дахин гэмт хэрэг үйлдэхэд ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хураан авч, улсын орлого болгохоор Цагдаагийн байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар аргалийн толгой, яс, арьс зэргийг хураан ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36. дугаар зүйлийн 1, , 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.*******, 36.13, 38.1, 38. дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч овгийн ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 4. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            . Эрүүгийн хуулийн  4. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч овгийн т 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.                                                                               

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солидог болохыг мэдэгдсүгэй.   

 

. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь Дундговь аймгийн  сумын байгаль орчныг хамгаалах санд .000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн  -т зааснаар шүүгдэгч *******аас .000.000 төгрөгийг гаргуулан Дундговь аймгийн  сумын Байгаль орчныг хамгаалах санд оруулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ОХУ-д үйлдвэрлэсэн /замагны дугаар ВА104, гол төмрийн дугаар ВО806/, винтов маркийн галт зэвсгийг улсын орлого болгохоор Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аргалийн толгой 1 ш, арьс 1, яс /цээжин хэсгийн болон нурууны, эрүүний/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн  Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталга гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

*******. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.МӨНХБАТ