Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
Хэргийн индекс | 145/2019/00044/И |
Дугаар | 044 |
Огноо | 2019-01-16 |
Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 044
ТОГТООХ нь:
1. төвд байрлалтай 000438572 дугаартай, 6216000388 нэгж талбарын дугаартай 1,400 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний төвийн зориулалттай газар, тоотод байрлалтай 01 давхар өвлийн сууцны зориулалттай барилга, 568.32 м.кв талбайтай өмчлөгдсөн газар, 03 тал хашаа, Өвөрхангай аймгийн байршилтай 02 өрөө орон сууцны үнэлгээг тогтоосон Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ч.Д-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж, Ч.Д-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.