Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/62

 

                                                 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

           Улсын яллагч Ч.Отгонбаатар,

            Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр  сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ******* оны ******* дугаар сарын ******* өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, Ган Илч ХХК-д ******* ажилтай,  ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн сумын 8 дугаар баг Айргийн 1-1 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, овогт /РД:ЗЮ78*******2373/

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг “Бөөр дэрсэн” гэх газарт байрлах монгол гэрт 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэн руу гар утас шидэж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхи, хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

         Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэнээр ярьсан учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

         Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр буюу шинийн 2-ны өдөр Тэгшдүүрэн гэдэг айлын гэрт хадам золголт хийсэн юм. Тэгээд Тэгшдүүрэнгийн гэрт золголт хийчхээд хажуу айл болох Ууганы гэрт ороод сууж байтал хадам хөгшин сүүлд суусан хөгшин хойноос орж ирээд гуйлгачин, түүлэгчин, гичий нохойгоор манай эхнэр хараагаад, тэнд байсан хүмүүсийг хамаатуулаад хараагаад байсан. Ямар шалтгааны улмаас тэр хүн тэгж хараагаад байсныг мэдээгүй. Тухайн үед би өөрийнхөө эзэмшлийн Самсунг А02 маркийн гар утсаа гартаа атгачихсан байж байгаад тэр хөгшин рүү шидсэн. Тэгтэл утас маань ширээн дээр байсан идээн дээр ойгоод хөгшний нүүрийг нь оносон. Ингээд хөгшний хөмсөг сэтрээд би цусыг нь арчиж өгсөн. Тэгээд бид хоёр та хөгшин настай хүн байж бид нарыг харааж, ерөөлөө гэдэг асуудлын талаар ярилцаад бид хоёр учир зүйгээ ололцоод салцгаасан. Хадам хөгшин агсам согтуу тавьсан асуудал огт байхгүй. Цэрэнханд гуай тэнд байгаа бүх л хүмүүсийг хараагаад байсан. Манай эхнэрийг гичий гэх мэтээр хараагаад байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. 2022 оны 06 дугаар сараас хойш зүрхэндээ стэнт тавиулснаасаа хойш архи дарс огт амсаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

 

Хохирогч ын “Би хамт амьдраад 10 гаран жил болж байна. Бид хоёр ам бүл 2-уул, сум 9-р баг Тал худаг /лакатор/ гэх газарт мал маллан амьдардаг юм. Батчулуун надтай айл гэр болохдоо 4 хүүхэдтэй байсан. 4 хүүхэд нь бүгд том болсон тусдаа байдаг байсан. 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр буюу шинийн 2-ны өдөр Батчулуун бид хоёр дүү Ууган гэдэг хүний гэр болох сумын 9-р баг Бөөр дэрсэн гэх газарт очсон юм. Тэнд байх хугацаанд хүүхдүүд нь ирсэн юм. Тухайн үед Батчулуун архи уучхаад агсам согтуу тавиад байхаар нь би уурлаад нөхрийгөө пязда минь чи аятайхан байгаарай гээд хэлсэн чинь бага охин Бужаагийн нөхөр Бат- Эрдэнэ гэх хүн эцэг дээрэлхэж байна гээд миний зүүн нүдний орчим руу том гар утас чулуудчихсан. Тэгээд над руу босоод ирэхэд нь Ангуу хориглож болиулсан. Тэгээд манай том охин хотоос цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тэй муудалцаагүй. Би нөхөр г л пязда гэж хараасан, тэгтэл хүргэн нь эцгийгээ өмөөрөөд миний нүүр рүү гар утас шидсэн. Яг ямар утас байсныг нь би хараагүй. одоо хаана байгааг сайн мэдэхгүй. Би Бат-Эрдэнийг сайн мэдэхгүй. хүүхдүүд ер нь манайхаар ирээд байдаггүй юм. Би эмнэлэгт үзүүлж зүүн нүднийхээ орчимд 2 оёдол тавиулсан. Хөгшин настай хүнийг зодож гэмтээсэнд гомдолтой байна “ гэх мэдүүлэг /хх-ийн  /

 

Гэрч  “ Би 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос эмээ сар шинийн бэлтгэл ажилд туслах зорилготой ирсэн юм. 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эмээ Цэрэнханд өвөө Батчулуун нарын хамтаар өвөөгийн дүү Ууган, Дүүрэн гэх айлд 16 цагийн орчимд очсон. Тэр хоёр айл нэг дор байдаг айлууд байсан. Ингээд би Дүүрэн гэх айлын гэрт сууж байхад өвөө, эмээ 2 манай дүүг дагуулаад Ууган гэх айлын гэр рүү нь орсон. Удалгүй манай дүү тэр айлаас гарч ирэхдээ “нэг хүн утас шидээд эмээгийн толгойг хагалсан” гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад харахад эмээ тэр айлын гэрийн гадаа нь зүүн нүднийх нь орчмоос цус гарчихсан сууж байсан. Би хэн ингэчхэв гэсэн чинь нэг танихгүй ах ах нь цохичихсон, та тэгээд намайг хараагүй байсан юм уу гэсэн зүйл яриад эмээгийн нүдний орчмоос гарч байгаа цусыг алчуураар дарчихсан сууж байсан. Ингээд би ээж рүү утсаар ярьж хэлсэн. Би эмээг цохисон хүнийг танихгүй. Урд өмнө нь харж байгаагүй. Тэр хүн утас шидээд эмээг маань гэмтээсэн гэсэн. Би утас шидэхэд нь Дүүрэн гэдэг айлын гэрт байсан учраас хараагүй. Манай эмээ ерөнхийдөө баярхуу яриатай, хүнийг дорд үзсэн хандлагатай хүн. Манай дүүгийн хэлснээр бол эмээ Ууган гэдэг айлд ороход танай хүүхдүүд ирсэн үү гэж асуухад нь 4 том жийптэй ирсэн, эднийх шиг гуйлгачин ирдэггүй гэж ярьсан гэсэн. Тэгээд өвөө уурласан чинь эмээ хараасан гэсэн.  Тэрнээс болоод л муудалцсан байх. Эмээгийн өөрийн хэл яриа нь болдоггүй юм. Эмээ өөрөө энэ талаараа ярихгүй байна лээ. Эмээ ерөнхийдөө өвөөтэй хэрэлдэхээрээ гуйлгачнаар дуудаад байдаг юм. Тухайн үед өвөө агсам согтуу тавьсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн  7/

 

Гэрч Б.ийн  “2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд аав гэрт золгохоор нөхөр хүүхдийнхээ хамт, эгчийн гэр бүлийнхний хамтаар сумын 9-р баг Лакатор гэх газрын орчимд очиход аав гэртээ байхгүй байсан юм. Аавын гэрээс баруун тийш орчим км зайд аавын төрсөн дүү Тэгшдүүрэн гэж айл байдаг юм. Тэдний гэр рүү явж байхад аавын машин дүүгийнх нь гэрийн гадаа байж байхаар нь за айлд ч хамаагүй золгочхоод явъя гээд Тэгшдүүрэн ахын гэр рүү нь орсон. Тэдний гэрт аав, эхнэр Цэрэнханд болон ач зээ нар нь бололтой 2 охин байсан. Тэгээд золголтоо хийчхээд хажуу айлын Ууган гээд аавын дүүгийнх нь хүүхдийн гэр рүү орсон. Тэнд золголт хийж байтал аавын эхнэр болох Цэрэнханд гуай хойноос орж ирсэн юм. Тэгээд зүгээр сууж байснаа гэнэт л “янхан, гичий, гуйлгачингууд, манай хүүхдүүд 4 том машинтай ирж золгосон, та нар хэний хүчинд ийм болсон юм” гээд бид нарыг загнаж байсан. Тэгэхээр нь би “та жилдээ ганц уулзаж байж ганц удаа чимээгүй байж болдоггүй юм уу, дандаа харааж доромжилж байх юм” гэж хэлтэл Цэрэнханд гуай “чи дуугүй бай, янхан гичий минь” гээд хараасан. Тэгсэн чинь манай нөхөр барьж байсан утсаа шидчихсэн юм шиг байгаа юм. Гэнэт л хөлд утас унаж байсан. Тэгээд Цэрэнханд гуайн хөмсөг нь сэтрээд, тэр хөгшин манай нөхөр хоёр гэрээс гараад уулзсан. Тэгээд буцаж орж ирэхдээ хүү бид хоёр учраа олчихлоо гээд гэрийн эзнийг бас загнаад байхаар нь бид нар цааш өвөөгийнд очиж золголт хийхээр яваад өгсөн. Цэрэнханд гуай манай аавтай 2013 онд суусан юм. Зан харилцааны хувьд тааралдах үедээ дандаа харааж доромжлоод байдаг юм. Тэгээд ер нь харилцах дургүй байдаг юм. Жилдээ нэг л удаа очиж золгодог юм. Ерөнхийдөө манай гэрээр аавыг ч ирүүлдэггүй юм. Манай хүүхдүүдтэй тааралдахаараа гуйлгачингийн  хүүхдүүд явж байна гэх мэтчилэн их хэцүү авир гаргаад байдаг юм. Бид нарын хувьд аавыг энэ хөгшинтэй суулаа гэхэд огт гэм хор болж байгаагүй юм. Яагаад ийм араншин гаргаад байдгийг нь бид нар хэлж мэдэхгүй байна. Манай нөхөр тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан юм. тухайн үед өөрийнхөө самсунг А 02 маркийн гар утсаа шидсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 9/

Дундговь аймгийн  Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай “ын биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзлэг хийхээс -8 хоногийн өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 12-13/

 

         - Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 1-16/

         - Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 19-20/

         - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/

         - Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын ******* өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-41/

         - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

         Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар :

         Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг “Бөөр дэрсэн” гэх газарт хохирогч нь бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн 48 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

Хохирогч ын эрүүл мэндэд учирсан дээрх гэмтлийг шүүгдэгч ******* 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гар утас шидэж /цохиж/ учруулсан болох нь хохирогч болон гэрч , нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн хохирогч руу гар утас шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

             

            Шүүхээс оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар:

            Гэмт хэрэг гарахад хохирогч ын зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2023 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн 1 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******0.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох саналыг бичгээр гарган шүүгдэгчид танилцуулж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******0.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч овогт Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д *******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******0.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

 

. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Г.МӨНХБАТ