| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2023/0071/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/68 |
| Огноо | 2023-05-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Б.Арсланбаатар
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өндөр ээж зоогийн газарт бэлтгэгч ажилтай, ам бүл *******, эцэг, эх, хүүгийн хамт Дундговь аймгийн ******* сумын 5 дугаар баг Аривжихын 16-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт /РД:ЗМ85**************09/
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн ******* сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өндөр ээж” нэртэй зоогийн газарт иргэн М.Отгонлхамыг цэвэрлэгээ хийж байхдаа ширээн дээр орхисон байсан “Ehlel С-7” маркийн гар утсыг хулгайлж 990.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Б.Отгонлхам нь Дундговь аймгийн ******* сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Өндөр ээж нэртэй зоогийн газрын хувцас солих өрөөнөөс 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагийн орчим “Ehlel C-7” маркийн гар утсаа алдсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч алдсан “Ehlel C-7” маркийн гар утсыг шүүгдэгч ******* авсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, яллагдагч *******ээс “Ehlel C-7” маркийн гар утсыг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, хураан авсан гар утсыг хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Дундговь аймгийн ******* сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Өндөр ээж нэртэй зоогийн газрын хувцас солих өрөөнд байсан хохирогч гар утсыг нууцаар, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар авч байгаа шүүгдэгч *******ийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* “ширээн дээр гар утас байхаар нь өөрийнхөө гар утас гэж андуураад авсан” гэж мэдүүлсэн боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогчийн гар утсыг андуурч авсан, андуурсан гэдгээ гэртээ хариад мэдсэн гэж мэдүүлж байгаа боловч уг гар утсыг үйл явдал болсноос хойш 8 хоногийн дараа буюу мөрдөгч хураан авах хүртэл эзэмшигчид нь буцааж өгөөгүй байна. Энэ нь шүүгдэгчийг бусдын гар утсыг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр, нууцаар, шунахайн сэдэлтээр авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж үндэслэл болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар:
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******ээс “Ehlel C-7” маркийн гар утсыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгснийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй юм.
Шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч *******ээс хулгайд алдагдсан гэх “Ehlel C-7” маркийн гар утсыг хураан авах ажиллагааг хийж гүйцэтгэн мөн өдрөө мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай саналаа прокурорт гаргажээ.
Гэвч прокурор мөрдөгчийн эд зүйл хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэх талаар ямар нэг шийдвэр гаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Шүүхээс энэ ажиллагааг зөвтгүүлэх, нөхөн хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааснаар, шүүх хуралдааныг хойшлуулснаар хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөргүй байна гэж үзэж хэргийн эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд прокурор цаашид анхаарах шаардлагатай юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, *******, 36.6, 36.7, 36.8, 36.*******, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч овогт т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 1******* хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ