| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0020/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/20 |
| Огноо | 2023-04-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2324000010020 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, *******.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны 22-23 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогч ******* толгойн тус газарт нь цохих, түлхэж унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны 22-23 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, иргэн ******* толгойн тус газарт нь цохих, түлхэж унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийн үйл баримт нь:
Хохирогч ******* “...Би 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвд Хүрэн тал кафед *******, *******, ******* гэх залуу нартай хоол идчихээд юм яриад, караокед дуу дуулаад байж байтал гаднаас ******* нэг хүнтэй орж ирсэн, тухайн үед дуу дуулж байгаад дууссан чинь ******* надаас юу байна гэхээр нь та хүнтэй юу байна гэж мэндлэхгүй ээ ахаа, сайн байна уу, сонин сайхан юу байна гэж мэндэлцгээж байя аа, сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу, сонин сайхан юу байна ахаа гэж мэндэлсэн. Тэнд бид нар морь мал ярьж сууцгаагаад ******* нарыг орж ирэхэд ууж байсан 0.75 литрийн хэмжээтэй архиа ууж дуусгаад, дахиад ******* ах нэг шил архи гаргаж ирээд тэрийг нь ууж эхэлж байхад *******, *******, *******тай орж ирсэн залуу гурав цувраад гараад явсан. ******* ах, ******* ах бид гурав юм яриад сууцгааж байтал тог тасраад бид нар гарцгаасан. Бид нарыг гарсны дараа Хүрэн талын зөөгч хаалгаа түгжсэн, би малгайгаа мартчихсан юм шиг байхаар нь хаалгаа онгойлгож өгөхгүй болохоор хаалганых нь доод хэсэг рүү нь нэг өшиглөчхөөд явсан. Би ******* ах, ******* хоёрын хойноос нь очоод бид гурав таксигаар *******ийнд очсон хашааны хаалга нь түгжээтэй байсан, би хашааг нь давах гэсэн чадаагүй, тэгэхээр нь жолоочоос та хашааг нь даваад онгойлгоод өгөөч гэсэн дургүйцээд онгойлгож өгөөгүй. Тэндээс хөдлөөд урагшаа явцгааж байгаад эмнэлгийн эмийн сангийн хажууд очсон. Нэг мэдэхэд л ******* миний дээр гараад хоолой боочихсон цохиж байсан, би түүний доороос нь арай хийж гарсан чинь дахиж хоолой боогоод хайс руу шахаж дараад толгойны ар хэсгээс хэд хэд цохичихсон, би түүнийг зөрүүлээд цохих гэсэн боловч миний хөл гар мэдээ алдчихсан байсан. Өсөхөө багшийн дэлгүүрийн хашаанд өнцөгт зогсчихсон л миний нүүр ам руу гараараа цохиод байсан би хамгаалах гэсэн боловч гар хөдлөхгүй байсан, би үхлээ болиоч гэж хэлсэн. Тухайн үед миний хажууд манай найзын хүүхэд М.Болд-Эрдэнэ, *******ын хүүхэдтэй хамт ирчихсэн байж байсан. Би М.Болд-Эрдэнийг дуудаж үнсчхээд алуулах юм байна гэж бодоод гэр рүү арай хийж явж очсон. Би гэртээ харчхаад цагдаа дуудаад болсон асуудлын талаар хэлэхэд цагдаа Ганчулуун, нэг эмэгтэй цагдаагийн хамт ирчхээд гомдол саналтай байгаа бол нэг дэх өдөр өргөдлөө бичээд ирээрэй гэж хэлээд явсан, би эмнэлэг рүү дуудлага өгсөн боловч ирэхгүй байхаар нь эхнэрийн хамт эмнэлэг орж үзүүлсэн чинь өвчин намдаах тариа хийж өгөөд, өглөө эрүү, нүүрний эмчид үзүүлээрэй гэж хэлсэн. Маргааш өглөө нь буюу 2022 оны 12 дугаар сарын 03-ны өглөө эмнэлэгт очоод томографикийн зураг авхуулсан. Тэгээд эмчид үзүүлсэн чинь эрүү чинь хугарчихсан байж болзошгүй байна, өнөөдөр яаралтай Улаанбаатар хот явж үзүүл гэсэн. Тэгээд эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу явсан...” гэсэн мэдүүлэг /хх 24-25 /,
Насанд хүрээгүй гэрч “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчимд өөрийн аав *******ын утас руу залгаад хаана байна та гэж асуухад Хүрэн талын хойд талын сэлбэг дээр байна, машинаа засаж дуусаад очъё гэж хэлсэн. Би аавыг ирэх юм байна гэж хүлээгээд ирэхгүй нилээн удахаар нь залгасан чинь ******* ах чинь архи уучихсан хүрээд ир гэж дуудаад байна *******ыг ******* ахынд чинь хүргэж өгчхөөд очъё гэж хэлсэн. Тэгээд ирэхгүй удаад байхаар нь 22 цаг өнгөрч байхад утас руу нь залгаад хаана явна гэж асуухад аав эмнэлгийн хажуу талын GB дэлгүүрийн хажууд гараад ир гэж хэлсэн. Би тухайн үед салхин цэцэг гэх өвчин тусчихсан ааваар эм авхуулах гэж байсан юм. Би байрнаасаа гараад худгийн хажуугаар гарч байхад манай аав GB дэлгүүрийн урд талд *******, Баяндүүрэн ах гурав зогсож байсан, намайг очиход дэлгүүрийн урд талд байсан машины хүнтэй Баяндүүрэн ах хэрэлдээд зогсож байсан. Намайг аав руу очиход Баяндүүрэн ах аавыг цохих гээд дайраад, намайг нэг цохисон, тэгсэн аав уурлаад чи яагаад хүүхэд цохидог юм гэж уурлаад дэлгүүрийн урд талын хайс руу тонгойлгож байгаад Баяндүүрэн ахын толгойн ар дагз хэсэг рүү нь хоёр удаа цохисон, би аавыг салгаж аваад эмийн сан руу орох гэж байтал хойноос орж ирээд аавыг ална хядна гэж элдвээр хэлж орж ирээд аавыг цохих гэж дайрахдаа дэлгүүрийн шалан дээр халтираад уначихсан, тэгсэн аав түүнийг цохих гэхээр нь би аавыг дагуулаад гараад явсан. Аав бид хоёр дэлгүүрээс гараад хойшоо явж байсан чинь Баяндүүрэн ах аавыг Бадуулаа чи юу болчихсон юм, чамайг ална хядна гээд хойноос гүйж ирээд намайг аавтай андуурсан бололтой хоёр, гурав цохиод өшиглөчихсөн, аав Баяндүүрэн ахыг түлхэж унагачхаад аав намайг байр руу оруулж өгөхөөр урагшаа явсан...” гэсэн мэдүүлэг /хх 36-37/,
Гэрч Ц.*******ийн “...2022 оны 12 дугаар сарын 02-ны орой *******, *******, Баяндүүрэн нар манайд ирээгүй. Маргааш нь *******ыг манай гэрт байхад Баяндүүрэн түүний утас руу залгаад *******ыг хаана байгааг мэдэх үү, утасны дугаарыг нь мэдэх үү, миний эрүү хугарчихсан байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 39-40/,
Насанд хүрээгүй гэрч М.Болд-Эрдэнийн “...2022 оны 12 дугаар сарын эхээр л байсан байх, би өдрийг нь сайн санахгүй байна. Би сургуулийнхаа дотуур байранд байж байтал орой 22 цагийн орчимд л байх манай байрны намайг гараад ирээч гээд дуудсан тэгэхээр нь би гараад очтол худгийн хажуу талд , *******, Баяндүүрэн, ******* ах нар зогсоцгоож байсан. Намайг очиход тэд нар хоорондоо маргалдаж муудалцсан бололтой байсан. Тэгээд л бид хоёр байр руугаа яваад ******* ах, Баяндүүрэн ах, ******* ах нар зам дагаад уруудаад явцгаасан. Би байр руу явж байх замдаа гээс чи яагаад намайг дуудсан юм бэ гэж асуухад манай аав, Баяндүүрэн ах хоёр зодолдоод би салгаж чадахгүй байсан болохоор чамайг дуудсан юм гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 42-43/,
Гэрч “...Намайг таксинд явж байхад нилээн оройхон харанхуй болчихсон байхад ******* хоёр залуугийн хамт суугаад *******ийн гадна талд очоод орох гээд хашааных нь хаалгыг цохисон боловч онгойлгоогүй. Тэгээд буцаж уруудаад эмнэлгийн хажуу талын худгийн хойд талд буулгаад би явсан, харин нөгөө гурав тухайн газарт үлдсэн...******* миний хажууд суучихсан харин нөгөө хоёр залуу нь хойд талд суучихсан хоорондоо муудалцаад л байсан. Мөн *******ийн гадна очсон байхад Баяндүүрэн гэгч нь чи хаалгыг нь онгойлгоод оруулаад өг гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн. Над руу бас агсамнах гээд байсан... Зодолдох гээд муудалцаад байсан болохоор нь би эмнэлгийн хажуу талын худгийн хойд талд буулгачхаад явсан. Миний машин дотор зодолдоогүй. Баяндүүрэн нь нилээн согтуу байсан. Харин ******* нь эмийн сан орох гэж байгаа гээд утсаар яриад байсан болохоор би тэнд буулгачхаад явсан...Миний машинд сууж явсан тэдгээр хүмүүсийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй...Баяндүүрэн гэх залуу нь маргааш надтай ирж уулзаад таны машин дотор миний утас унаж үлдээгүй биз утас байдаггүй гэж асууж ирсэн. Тэгэхээр нь би ******* та хоёр миний машинаас буугаад л ноцолдоод замын хажуугийн хонхор руу орсон тэнд унагасан байж магадгүй гэж хэлсэн. *******тай хамт явж байсан хоёр залуу болох Баяндүүрэн, ******* нар миний машинаас буугаад л хоорондоо ноцолдоод үлдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх 45-46/,
Гэрч Ш.*******ын “...Би 2022 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн орчимд сумын төв рүү машин засуулахаар орсон. Тэгээд *******ийнд очоод түүнийг дагуулаад Тулгийнд очсон чинь машины сэлбэг байхгүй д байж магадгүй гэхээр нь рүү залгаад асуусан чинь би одоо очиж байна. Наанаа байж бай гэсэн удаа ч үгүй Баяндүүрэнгийн хамт хүрээд ирсэн. ирэхдээ архи уучихсан байсан. Ирээд ганц шил архи уумаар байна гээд *******, , , Баяндүүрэн бид нар Тулгийнд нэг шил архи хувааж уусан. Тэндээс гараад бид тав Хүрэн тал кафе орсон. Бид нар тэнд хоол идээд архи ууцгаасан. Бид нарыг нилээн согтчихсон сууж байхад ******* гаднаас ороод ирсэн байж байсан. Тэндээс хүмүүс цуварч гараад хамгийн сүүлд Баяндүүрэн, *******, бид гурав гарсан. Гараад такси бариад *******ийнд очсон, маргааш өглөө нь би *******ийнд сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх 52-53/,
Гэрч “...Би өдрийг нь сайн санахгүй байна. 2022 оны 12 дугаар сарын эхээр байсан байх эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүр цагдаагаар үүрэг гүйцэтгэж байхад 23 цагийн орчимд байсан байх хүн бусдад зодуулсан гэх дуудлага мэдээлэл ирсэн гээд цагдаа жолооч а/а Мягмардорж, тухайн өдөр жижүүрийн мөрдөгчөөр гарч байсан а/х Г.Нямсүрэн нарын хамт дуудлагад очсон. Эхний дуудлагаар Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт байрлах ******* хашааны гадна талд очиход эхнэрийнхээ хамт хашаанаасаа гарч ирээд би *******т зодуулчихлаа гэсэн тэгэхээр нь чиний биед гэмтэл бэртэл юу байна гэхэд ил харагдах юм алга эрүү өвдөөд байна гэхээр нь чи эмнэлэгт очиж үзүүлчхээд тодорхойлолтоо аваад цагдаа дээр ирж уулзаад гомдол, мэдээллээ гаргаарай гэхэд за тэгье гэж хэлээд эхнэрийнхээ хамт эмнэлэг рүү явахаар болоод үлдсэн, бид дараагийн дуудлагадаа явсан...” гэсэн мэдүүлэг /хх 55/,
Гэрч “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр Баяндүүрэн гэрээсээ гарч яваад ирэхгүй болохоор нь 21 цагийн үед утсаар ярихад одоо удахгүй очих гэж байна гэж хэлчхээд ирэхгүй байж байгаад орой 23 цагийн орчимд гаднаас хамар амнаас нь цус гарчихсан, архи уучихсан ороод ирсэн тэгэхээр нь юу болсон юм бэ гаж асуухад Бадуул /*******/ намайг зодчихлоо гэсэн, тэгээд ёо үхлээ гээд байхаар нь цагдаа болон эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирэхгүй удаад байхаар нь би нөхөртэйгээ хамт хашаанаасаа гараад эмнэлэг рүү явах гэж байтал наг цагдаа ирж уулзаад хэнд зодуулсан, гомдол санал байгаа бол эмнэлэгт үзүүлчхээд цагдаа дээр ирээрэй гэж хэлээд явсан. Тэгээд эмнэлэг ороод Баяндүүрэнг үзүүлэхэд өвчин намдаах тариа хийж өгөөд, эрүү нь хугарсан байж магадгүй байна, өглөө шүдний эмчид ирж үзүүлээрэй гэж хэлээд явуулсан, маргааш өглөө нь шүдний эмчид үзүүлсэн чинь эрүү нь хугарсан байна яаралтай Улаанбаатар хот яв гээд манай нөхөр үдээс хойш нь Улаанбаатар хот руу явсан...” гэсэн мэдүүлэг /хх 57/
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 000000026 дугаартай “... ******* биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо, Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. ******* биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хх 67/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******ын “...Би Баяндүүрэнг чи зүгээр байгаа хүүхдийг яаж байгаа юм гээд хайсан дээр налуулж дараад цааш нь түлхэж унагах гэснээ болиод доош нь харуулж байгаад толгойных нь ар хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Эмийн сан руу ороод эм авах гэсэн хаачихсан байсан, буцаад гарах гэж байтал Баяндүүрэн хойноос орж ирээд намайг бариад авахаар нь би гараа шувт татаад авсан чинь дэлгүүрийн шалан дээр халтираад уначихсан. ******* чи хаачих нь вэ хамт явъя гэхээр нь би хүүхэд байранд оруулж өгөх гэж байна гэж хэлээд зогсож байтал Баяндүүрэн хойноос ирээд хэрэлдээд, намайг цохих гээд дайраад байсан. ...Тэгээд явж байтал Баяндүүрэн хашааны хажууд зогсоод үлдсэн, шээж байгаа юм байх гээд эргээд харахад байхгүй болчихсон байсан. Таксин дотор суугаад явж байхад миний хоолойг боож намайг цохисон, харин дэлгүүрийн гадна манай хүүхдийг цохичихоор нь би түүнийг хоёр удаа цохисон. Би Баяндүүрэнг түлхээд доош тонгойлгож дараад толгойнх нь ар хэсэгт хоёр удаа цохисон...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч г зодсон үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Прокуророос шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******ын хохирогчийг нүүр лүү цохиж зодсон үйлдэл нь хохирогч аяндүүрэнгийЧ.Бн биед учирсан эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хохирол төлбөрийн хувьд хохирогчтой эвлэрсэн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь “...Хохирогч би *******аас эмчилгээний зардал, Улаанбаатар хот руу явах, ирэх үеийн зардалд зарцуулсан 1,500,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бэлнээр авсан болно. Цаашид дахин эмчилгээ хийлгэхэд шаардлагатай 1,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор өгөхөөр тохиролцсон болно...” гэсэн хүсэлтээр нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Number гэсэн бичигтэй саарал өнгөтэй CD /сиди/ 1 ширхгийг хэрэгт хавсаргаж үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөрт 1,500,000 төгрөг төлж, 1,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Number” гэсэн бичигтэй саарал өнгөтэй CD /сиди/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй,
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай,
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ