| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00384/И |
| Дугаар | 00395 |
| Огноо | 2019-08-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 00395
| 2019 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2019/00395 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан хот, 1 дүгээр баг, цэнгэлдэх 1 дүгээр гудамж, 12 тоотод оршин суух, .... дугаарын регистртэй, Харчин овогт Мягмарын А-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.А болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нар нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 онд төрсөн. Одоо 55 настай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг. Тогоочийн мэргэжилтэй. Би 1980 оны 06 дугаар сард Ховд аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургууль төгсөөд мал дээр гарч 7 дугаар сараас эхлэн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд аав ээжийн хамт 1984 оны 06 дугаар сарыг дуустал мал малласан бөгөөд тэр жилээ Худалдааны техник мэргэжлийн сургуульд элсэн орж 1985 онд тогооч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймагт хуваарилагдан ирж Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалаар 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс тогоочоор томилогдон 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдөр чөлөөлөгдсөн. Мөн өдрөөс аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын даргын 01 тоот тушаалаар тогоочоор томилогдож, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр чөлөөлөгдөөд дахиад Ховд хотын Худалдаа нийтийн хоолны трестийн мэдэлд шилжиж тус газартаа туслах тогоочоор томилогдон 1991 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Иймд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Алтай суманд малчнаар, Ховд аймгийн Худалдааны байгууллагад 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 5 жил 7 сар 20 хоног, нийт 9 жил 7 сар 20 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч М.А нь 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн Барлаг бригадад малчнаар, 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч М.А нь 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн Барлаг бригадад малчнаар, 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 949 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Ховд аймгийн Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 07 дугаар с арын 22-ны өдрийн 101, Ховд хотын Худалдаа нийтийн хоолны трестийн даргын 1991 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 21, аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол, Алтай сумын Барлаг бригадын 1980 оноос 1984 оны 70 дугаар дансны хуулбарууд
Хүсэлт гаргагчийн 1980 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчийн 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчийн 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн 000005132 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Иргэн Г.Шийжавын ...Миний бие Х.Атэй Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 058-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,
Иргэн Н.Уранчимэгийн ...Миний бие Х.Атэй Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 058-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.Аийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
аТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Харчин овогт Мягмарын Аийг 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн Барлаг бригадад малчнаар, 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар М.Аийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ