Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0020/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдох эрүүгийн2318000000003дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын2-ныөдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт **** *** /******* /******* оны******* дугаар сарын*******-ний өдөр******* аймгийн******* суманд төрсөн,******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, аймгийн сум “ ” ХХК-нд тогтооч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, эгч, эхнэр, хүүхдийн хамт******* аймгийн******* сумын дүгээр баг*** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд нь шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайучруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч : “...Гэм буруугаа хүлээн зөшөөрч байгаа. Хохиролд 4,284,400 төгрөг төлж барагдуулсан. 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар улсын яллагчтай тохиролцсон...” гэх мэдүүлэг,

Хэрэгт авагдсан:

Хохирогч: Би *** оны2 дугаар сарын3-нд 01 цагийн орчим Дархан-Уул аймагт ирээд *** буудлын **** тоот өрөөнд орсон. Буудалд орохоос өмнө найз *** рүү залгаж Дархан-Уул аймагт ирсэн талаараа хэлтэл *** ажлынхантайгаа явж байна, одоо яваад очъё гэж байсан. Ингээд удалгүй намайг буудал руу орох гэж байхад *** миний танихгүй нэг залуугийн хамт ирсэн. Тэр хоёр бага зэрэг архи уучихсан байдалтай ирсэн. Ингээд буудлын өрөө рүү ороод надад байсан 4 лаазтай пивыг гаргаж өгсөн. *** болон хамт явсан залуу нь хоёр савтай вино гаргаж ширээн дээр тавьсан. Уг виног бол огт уугаагүй. Ингээд удаагүй байхад гаднаас *** нөхөр *** орж ирээд хамт юм яриад суусан. Гэтэл *** хамт явж байсан залуу нь яриан дундуур орж ирээд намайг чи одоо ямар шалчигнасан юм бэ? би юм яръя гэсэн. Би уурлаад чи ер нь одоо явчих, зайл гээд хэлчихсэн юм. Гэтэл уг залуу босч ирээд миний нүүр лүү хоёр удаа цохисон. Миний хувьд уг залууд гар хүрсэн зүйл байхгүй. Эмчилгээний зардал 4,284,400 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 5-7/,

*** оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн: Хохирогч *** гаргаж өгсөн “ЭМЖЖ чих, хамар хоолойны эмнэлгийн 3,899,400 төгрөгийн нэхэмжлэл, 200,000 төгрөгний төлбөр төлсөн баримт, Саран элит эмнэлгийн85,000 төгрөгийн төлбөр төлсөн баримт”-г хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-11/,

Гэрч ***: *** оны2 дугаар сарын3-ны шөнө 01 цагийн орчимд манай эхнэр *** над руу залгаад би **** буудалд найзуудтайгаа байна, хүрээд ир гэсэн. Би эхнэрээ авах санаатай яваад очиход буудлын өрөөнд манай эхнэр **** нь найз *** болон **** нарын хамт байсан. Бид хэд хэсэг юм яриад сууж байтал *** **** руу уурлаж нүүр лүү нь гараараа хоёр удаа цохисон. Тухайн үед ****хамараас цус их гарч байсан. **** **** биед гар хүрч цохисон зүйл байхгүй, маргалдах зүйл ч болоогүй. *** тухайн үед нэлээд согтуу байсан гэх мэдүүлэг /хх-ийн4/,

Гэрч **** ...****, ****бид гурав **** нэртэй буудалд ороод **** нь цүнхнээсээ пиво гарагж ирээд бид гурав ууцгаасан. Удаагүй манай нөхөр *** гаднаас эрүүл ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй орж ирсэн. Ингээд бид нар хоорондоо юм яриад сууж байтал гэнэт л **** **** нүүр лүү хоёр удаа цохисон. Тухайн үед *** хамарнаас цус гарч байсан. Юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн6/,

Гэрч *****н: **** надад хэлэхдээ Дархан-Уул аймагт байхдаа **** оны2 дугаар сарын2-ны өдрөөс3-ны өдрийг шилжих шөнө тус аймагт байдаг **** нэртэй зочид буудалд хүний нүүр лүү гараараа хоёр удаа цохисон гэжхэлсэн. Манай нөхөр урьд нь хэрэгт холбогдож байгаагүй. Одоо ****аймгийн *****суманд үйл ажиллагаа явуулдаг***** ХХК-нд тогтоочоор ажиллаж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн9/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны2 дугаар сарын4-ний өдрийн**** дугаартай:

- ***** биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, нүүрэнд цус хуралт тогтоолдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.*****биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 23-24/, шүүгдэгч ***** яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч **** нь **** оны2 дугаар сарын3-ны өдөр 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлах **** зочид буудлын **** тоот өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ **** маргалдаж, улмаар нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч ***** үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч **** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохиролд 4,284,400 төгрөг төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч ***** “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ***** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд ял шийтгэлгүйболох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч ***** нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***** ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, бусад орлого олох боломж, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр25,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт****** *****     Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр25,000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсанэд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР