| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0002/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/32 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:66/2023/0002/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Хохирогч *******, ****,
Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгчийн өмгөлөгч Б.Цэдэндамбаа,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт************** холбогдох эрүүгийн 2218000000441 дугаартай хэргийг оны******* дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** овогт ***** ***** /РД:******* /******* оны******* дугаар сарын-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ оны0 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймаг сумын дүгээр баг 4 дүгээр бригад гэх газар асфалтан зам дээр **** улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а "...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...",*******.2 "...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...",*******.3 "...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...",*******.4 "...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт00 км-ээс хэтрүүлэхийг хориглоно..." гэснийг тус тус зөрчсөний улмаас ****, ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр, эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, амь насыг хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******ы: Тухайн өдөр эхнэрийгээ амраая гэж бодсон юм. Тээврийн хэрэгсэл жолоодох сургалтад хамрагдаж байгаагүй. Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрт нийт3 сая гаруй төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
Хохирогч *******ийн: Би******* ах, эгч хоёртой хамт Улаанбаатар хотод ажил хийсэн. Тэгээд манай эхнэр ***, 2 хүүхэдтэйгээ, эгч,******* ах бид нар Дархан руу буцаж явахаар болсон. Би Улаанбаатар хотод машиныг нь жолоодож яваад 3, 4 дүгээр хороололоос хөдлөх үед эгч өөрөө машинаа жолоодоод хотоос гарсан. Би “таны нойр хүрвэл надад жолоогоо өгөөрэй” гэж хэлсэн. Дархан руу явах замд миний охин бие засъя гээд зогссон. Тэгээд бие зассаны дараа******* ах жолоо бариад цаашаа хөдөлсөн. Би******* ахыг арай хурдтай яваад байна гэж хэлсэн. Замдаа 2, 3 том машиныг сүлжээд өнгөрсөн. Манай эхнэр хурдаа багасга гэсэн. эгч бас хүүхдүүд дээрээ эсэн мэнд очмоор байна, хурдаа багасгаач гэж хэлсэн.******* ах нэг Ланд-200 маркийн машинтай уралдаад байсан. Би хүүгээ тэврээд явж байхдаа хэсэг зүүрмэглэсэн. Тэгээд нэг мэдэхэд машин өнхөрчихсөн. Миний хүү хоёр суудлын голоор тонгойгоод орсон байдалтай байсан. Эхнэр баруун гар нь машины хаалганд хавчуулчихсан байдалтай байсан. Тэгээд би ойр хавиас нь нэг төмөр олоод хаалгыг нь хөшиж байгаад эхнэрийгээ гаргасан. Дараа нь охиноо асуухад эгч,******* ах хоёрыг аваад буусан байх гэж хэлсэн. Би тэр хавиар охиноо хайж зөндөө гүйсэн. Тэгсэн чинь охин маань жолооч талын суудал, тооромз хоёрын голд ороод амьсгал хураачихсан байсан. Би охиныгоо аварч чадаагүй. Хэрвээ тухайн үед******* ах хурдаа багасгаад явсан бол манай гэр бүл элэг бүтэн байх байсан.******* ах ч өөрөө яллагдагч болохгүй байсан. Миний эхнэрийн баруун гар одоо сайн эдгэхгүй байгаа. Мөн хүүгийн маань ташаа нь хугаралтай, одоогоор гибстэй байгаа. Улаанбаатар луу эмчилгээнд явах шаардлагатай гэсэн. Миний өөрийн өвчүүний яс, хавирга хугаралтай байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ гэх мэдүүлэг,
Хохирогч ***: Манай нөхөр,******* ах, эгч бид нар хамт Улаанбаатар хотод очсон.******* ах, эгч, ******* гурав шөнөжингөө ажил хийсэн. Манай дүүгийн хүүхдийн үсний найр болсон учраас би дүүгийндээ хоносон. Тэгээд маргааш нь бид нар буцаад Дархан руу явсан. ******* хотын 3, 4 дүгээр хороолол дээр очтол жолоо барьсан. Тэндээс эгч машинаа жолоодоод явсан. Замдаа явах үед талийгаач охин маань бие засъя гэсэн. Тэгээд охин маань бие зассаны дараа *** ах машинаа жолоодоод явсан. эгч, манай нөхөр хоёр замдаа хэсэг унтаад явсан. Тэр үед******* ах30-аас38 километр цагийн хурдтай яваад байсан. Би хурдаа багасахыг хэд хэдэн удаа сануулсан. Тэгээд намайг хэлсний дараа*******0 гаруй километр цагийн хурдтай явсан. Засмал замаас гараад хэсэг шороон замаар явсан. Буцаад засмал зам руу орох хооронд бетон мөргөсөн байх. Яг юу болсныг мэдэхгүй байна. Намайг ухаан алдаад сэрэхэд миний гар машины хаалганд хавчуулагдчихсан хөдөлж чадахгүй байсан. Охин маань машин дотор байсан юм шиг байна лээ. ******* нэг төмөр олж ирээд хавчуулагдсан гарыг маань хөндийрүүлж гаргасан. эгч миний хүүг тэврээд байж байсан. Хүү маань өвдөөд байна гээд уйлчихсан байсан. Тэгээд ойрхон явж байсан түргэний машинд суугаад явсан. Би охиныгоо хаана байсныг ч мэдээгүй, харж чадаагүй. Охин маань машин дотор дуу дуулаад, авьяасаа үзүүлээд бид нарыг хөгжөөгөөд явж байсан.******* ах тэгж хурдтай яваагүй бол өнөөдөр манай охин эсэн мэнд байх байсан. Би болон миний хүү, нөхөр маань эрүүл мэндээрээ ингэж хохирохгүй байсан. Миний хүүгийн хөл нь одоог хүртэл гибстэй байгаа. Миний гар одоо бүрэн хөдлөх боломжгүй байдалтай байна. ******* бид хоёрын зүгээс одоо сэтгэл санааны хохирол 50 сая төгрөг болон эмчилгээ, буяны ажлын зардлын үлдэгдэл 3,999,170 төгрөг, нийт 53,999,170 төгрөгийг нэхэмжилж байна. Хохиролд3,450,000 төгрөг авсан гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
2022 оны0 дугаар сарын 08-ны өдрийн: ...Уг зам нь урдаас хойш чилэлд явсан хоёр эгнээ, эсрэг урсгалтай замын төгсгөлд цагаан улаан өнгөөр будсан машины дугуй болон төмөр хоёр баганатай самбарыг мөргөж холдуулсан байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Бетон хаалтны цаад талд ертөнцийн зүгээр хамар хэсэг нь зүүн зүг рүү харсан, дээш хөмөрч унасан байдалтай тээврийн хэрэгслийн урд хэсэгт газарт наалдаж цөмөрч бяцарсан, урд копуд чихэгдсэн, тээврийн хэрэгслийн эд анги шил бутарч хагарсан байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав. Уг тээврийн хэрэгслийн арын хаалгыг онгойлгон доторх байдлыг харахад хүүхдийн тоглоом, хувцас тарсан эмх замбараагүй байдалтай. Тээврийн хэрэгслийн баруун урд дарагдсан хэсэгт хүүхдийн цогцос байх ба цогцсыг гаргах боломжгүй байсан учир Онцгой байдлын газрын аврах бүлэг цогцсыг тээврийн хэрэгслийн доор даргадсан хэсгээс гаргав. Цогцсыг гаргахад биеийн галбир, нүүрний төрх алдагдсан, толгойн ил шархтай, гавлын хөндий нээлттэй, эдийн дутагдал болсон, мөчдүүд хугарсан, 3 настай эмэгтэй хүүхдийн цогцос байв... гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бүдүүвч зураг, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 3-12/,
Хохирогчгийн: оны0 сарын 08-нд6 цагийн орчим Улаанбаатар хотоос Тоёота приус 20 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нөхөр*******, ****, *****, **** хүү *****, охин***** нарын хамт гарсан. Би Улаанбаатар хотоос гарахдаа машинаа барьсан. Төв аймгийн Чандмань өнгөрөөд явж байхад харанхуй болсон. Тэгээд нөхөр******* машин барьж явъя гээд машинаа барьсан. Урьхан өнгөрөөд явж байгаад хурдаа хэтрүүлээд замын хаалт шиг юмыг очиж мөргөсөн. Тэгээд би цонхоор шидэгдсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23/,
Шинжээч Ш.Бямбажавын оны0 дугаар сарын0-ны өдрийн:
- Тоёота Приус-20 маркийн саарал өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормозны системны эд ангиудыг шалган үзэхэд тоормозны системны стандарт шаардлага хангаж байна. Иймд тухайн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцохдоо MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна.
-Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой.
- Зам тээврийн осолд тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлөөгүй байна. гэх дүгнэлт, гэрэл зургууд /1-р хх-ийн 38-40/,
Шинжээч С.Саруулболдын оны0 дугаар сарын*******-ны өдрийн:
-***** овогтой **** нь улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн*******.2-т харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.*******.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.*******.4-т тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт00 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. 3.7а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
- Осол гарах үндсэн шалтгаан нь улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн*******.2,*******.3,*******.4, 3.7 дахь заалтуудыг зөрчсөнөөс болсон байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 52/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны оны0 дугаар сарын 20-ны өдрийн020 дугаартай:
-*******ы биед гэмтэл тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 58-60/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны оны0 дугаар сарын3-ны өдрийн006 дугаартай:
- ***** биед мөрний мултрал, нүүр, зүүн суга, тохой, баруун бугалга, зүүн хөлийн шилбэнд зулгаралт, баруун бугалга, зүүн тохойд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 64-65/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны оны1 дүгээр сарын4-ний өдрийн105 дугаартай:
- **** биед С7-р нугалмын арын сэртэнд зөрүүтэй хугарал, баруун талын 2-р зүүн талын 4, 5, 7-р хавиргуудын мөгөөрс хэсэгт зөрүүгүй хугарал, зүүн талын атгаал ясны их төвгөрт эргэн тойрон бороожилтын элементүүд бүхий сэлтэрсэн зөрүүтэй хугарал, зүүн талын далны хонхор болон spine дайрсан зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн02-103/,
2022 оны0 дугаар сарын 24-ний өдрийн ***** дүрс оношлогооны шинжилгээний хариу /1-р хх-ийн04-105/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны оны0 дугаар сарын 25-ны өдрийн*******4 дугаартай:
- Талийгаачийн биед хавсарсан гэмтэл. Гавал тархины ил гэмтэл. Гавлын орой ясны суурь яс руу шилжсэн хугарал. Тархины хатуу зөөлөн бүрхүүлийн урагдал. Тархины эдийн дутагдал, цээж хэвлийн битүү гэмтэл. Баруун талын олон хавирганы хугарал. Элэг, баруун бөөрний задрал, өөхөн эдэд цус хуралт. Элэгний зүүн дэлбэнгийн хальсан доорх цусан хураа. Их бие, 2 гуяанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед учирсан хавсарсан гэмтэл нь зам тээврийн ослын үед тээврийн хэрэгсэл ба хөдөлгөөнгүй зүйлийн хооронд толгой, их бие хэсгээр хавчуулагдах, дарагдах үед үүсэх боломжтой. Талийгаачийн биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.10, 3.1.12 дахь хэсэгт зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. **** нь зам тээврийн ослын үед хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусны бүлэг ABIY, Rh/+/ байна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 72-77/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны оны0 дугаар сарын3-ны өдрийн004 дугаартай:
-гийн биед дух, зүүн хацар, зүүн өвдөг, шилбэнд гүн зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 82-83/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны оны0 дугаар сарын3-ны өдрийн005 дугаартай:
- биед баруун дунд чөмөгний хугарал, баруун хөмсөгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 88-89/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны оны1 дүгээр сарын 03-ны өдрийн072 дугаартай:
- *******ийн биед өвчүү ясны хугарал, L4-L5 мөгөөрсний цагирагны урагдал, баруун 2-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх өвчүү ясны хугарал, L4-L5 мөгөөрсний цагирагны урагдал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун 2-р хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 94-95/,
2022 оны1 дүгээр сарын 04-ний өдрийн Ашид билгүүн ХХК-ийн улсын дугаартай Тоёота приус машины эвдрэл хохирлын үнэлгээ0,053,000 төгрөг гэх дүгнэлт, гэрэл зургууд /1-р хх-ийн10-114/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны оны0 дугаар сарын4-ний өдрийн*******9 дугаартай:
- Шинжилгээнд авсан******* 49 /эр гэж хаягласан цусны бүлэг ABIY, Rh/+/ байна гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн19-120/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны оны0 дугаар сарын4-ний өдрийн31 дугаартай:
- Шинжилгээнд авсан******* 49 /эр гэж хаягласан цусанд спирт илэрсэнгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн*******1-122/,
2022 оны1 дүгээр сарын6-ны өдрийн иргэний нэхэмжлэгч *** гаргаж өгсөн Аллианс Капитал банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ зэргийг хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн40-146/, улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн50/, хохирлын баримтууд /1-р хх-ийн65-245, 2-р хх-ийн 22-32/,
*** гаргаж өгсөн Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримтууд /1-р хх-ийн 248-250, 2-р хх-ийн-2/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын оны1 дүгээр сарын6-ны өдрийн 35/8/5626 дугаартай******* нь Монгол Улсын жолоочийн бүртгэл мэдээллийн TPS санд оны1 дүгээр сарын5-ны өдрийн байдлаар бүртгэлгүй байна гэх тодорхойлолт /2-р хх-ийн 5/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь оны0 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймаг сумын дүгээр баг 4 дүгээр бригад гэх газар улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлсэн. Улмаар зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Мөн шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргах зүйл байдаггүй. Энэ гэмт хэргийн улмаас 2 насанд хүрсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан. Бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан. Мөн 3 настай хүүхдийн амь нас хохирсон зэрэг гэм хор учирсан болох нь тогтоогдсон. Энэ гэр бүлд үнэхээр хүнд гарз тохиосон. Сэтгэл санааны хүнд хохирол учирсан учраас сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг нэхэмжилсэн. Тиймээс шүүгдэгчээс нийт 53,999,170 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсонд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үнэхээр харамсаж байгаагаа илэрхийлж байна. Хохирол төлбөр нийт7,449,170 төгрөгийг хүлээн зөвшөөрч3,450,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 3,999,170 төгрөгийг үйлчлүүлэгч маань төлөхөө илэрхийлж байгаа. Сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөгийн тухайд тооцох аргачлал байхгүй тул гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь оны0 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймаг сумын дүгээр баг 4 дүгээр бригад гэх газар улсын дугаартай Т/приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэх заалт,*******.2 дугаар зүйлд заасан "харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэх заалт,*******.3 дугаар зүйлд заасан "жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалт,*******.4 дүгээр зүйлд заасан "тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт00 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэх заалтуудыг зөрчин харанхуй үед тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс замын төмөр бетон хаалтыг мөргөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсангийн эрүүл мэндэд дух, зүүн хацар, зүүн өвдөг, шилбэнд гүн зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол, **** эрүүл мэндэд мөрний мултрал, нүүр, зүүн суга, тохой, баруун бугалга, зүүн хөлийн шилбэнд зулгаралт, баруун бугалга, зүүн тохойд цус хуралт, С7-р нугалмын арын сэртэнд зөрүүтэй хугарал, баруун талын 2-р, зүүн талын 4, 5, 7-р хавиргуудын мөгөөрс хэсэгт зөрүүгүй хугарал, зүүн талын атгаал ясны их төвгөрт эргэн тойрон бороожилтын элементүүд бүхий сэлтэрсэн зөрүүтэй хугарал, зүүн талын далны хонхор болон spine дайрсан зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол, *******ийн эрүүл мэндэд өвчүү ясны хугарал, L4-L5 мөгөөрсний цагирагны урагдал, баруун 2-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол, 2017 онд төрсөн 5 настай эрүүл мэндэд баруун дунд чөмөгний хугарал, баруун хөмсөгөнд зулгаралт бүхий хүнд хохирол тус тус учирсан, 2020 онд төрсөн 2 настай эрүүл мэндэд гавал тархины ил гэмтэл. Гавлын орой ясны суурь яс руу шилжсэн хугарал. Тархины хатуу зөөлөн бүрхүүлийн урагдал. Тархины эдийн дутагдал, цээж хэвлийн битүү гэмтэл. Баруун талын олон хавирганы хугарал. Элэг, баруун бөөрний задрал, өөхөн эдэд цус хуралт. Элэгний зүүн дэлбэнгийн хальсан доорх цусан хураа. Их бие, 2 гуяанд зулгаралт бүхий амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтлүүд учирч, Ш.Аялгуу нь хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дэх хэсэгт автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэг тооцохоор, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор тус тус хуульчилсан байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******ы үйлдэл нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, хүний амь нас хохирсон, шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол болон талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас ****, ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тэдний 5 настай хүү эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирч, 2 настай охин амь нас хохирсон ба хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** нь оршуулгын зардал, эмчилгээний зардал, тээврийн зардал, хоол хүнсний зардалд нийт7,449,170 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчийн төлсөн3,450,000 төгрөгийг хасч 3,999,170 төгрөг, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, нийт 53,999,100 төгрөг нэхэмжилж,*******, *******, Т.Бархас нар эмчилгээ хийлгэх шаардлагатай тул цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.
Монгол улсын Үндсэн хуулийн6 дугаар зүйлийн4-т Монгол улсын иргэн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй, энэ эрхээ баталгаатай эдэлнэ гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ... эрүүл мэндэд... болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул шүүгдэгч******* нь учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор гэх ойлголтод сэтгэл санааны хохирол мөн адил хамаарна.
Хохирогч **** оршуулгын зардал, эмчилгээний зардал, тээврийн зардал, хоол хүнсний зардал нийт 3,999,170 төгрөгийн нэхэмжлэл нь хэрэгт авагдсан хохирлын баримтуудаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлж байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч сэтгэл санааны хохиролыг тооцох аргачлал байхгүй тул гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.
Хэдийгээр сэтгэл санааны хохирлыг тооцох тогтсон аргачлал байхгүй боловч энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан хүний өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх, эрх чөлөөг хязгаарлах үндэслэл болохгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Түүнчлэн бага насны хүүхдээ цаг бусаар алдсан эцэг, эхийн шаналал зовиурыг баримтаар нотлох боломжгүй тул шүүх хохирогч **** сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгчийн амьдарлын нөхцөл байдал, гэр бүлийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлт, тогтмол цалин орлогогүй, хохиролд3,450,000 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан сэтгэл санааны хохирлын хэмжээг 20,000,000 төгрөгөөр тогтоолоо.
Иймд шүүгдэгчээс 23,999,170 төгрөгийг гаргуулан хохирогч *** олгож, хохирогчийн 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Гэм буруугийн шүүх хуралдааны дараа шүүгдэгч******* нь завсарлага авч хохирол 23,999,170 төгрөгийг 2 жилийн хугацаанд сар бүр,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаа илэрхийлснийг хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хүлээн зөвшөөрч эвлэрснийг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэгт үйлдсэн,******* онд төрсөн, настай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбарууд, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд хохирогчийн өмгөөлөгч тусгайлан санал гаргаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ернхий ангийн 6.5 дугаар зүйлийн.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан ба энэ нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч******* нь зан байдлын хувьд нийтэд аюултай, зайлшгүй нийгмээс тусгаарлан эрх чөлөөг нь тодорхой хугацаагаар хязгаарлах шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 2 жилийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн хохирол болох 23,999,170 төгрөгийг сар бүр,000,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх үүрэг, өөрөө хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг болох гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, тодруулбал 23,999,170 төгрөгийг сар бүр,000,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж заасан тул шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт******* *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах буюу 23,999,170 төгрөгийг сар бүр,000,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч*******аас 23,999,170 төгрөг гаргуулан хохирогч *** олгож, хохирогчийн 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч******* нь хохирол 23,999,170 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.
6. Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,******* нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР