Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/35

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0010/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Болормаа,

Хохирогч******* ,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч ******* ,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Шарайд овогт******* , Боржигон овогт******* нарт холбогдох эрүүгийн 2218003700501 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ныөдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Шарайд овогт******* /РД:***/ *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр **** хотод төрсөн, **** настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “*** ****” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт **** хотын **** дүүргийн **** дүгээр хороо ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

2. Монгол Улсын иргэн, Боржигон овогт*******, /РД:***/ **** оны *** дугаар сарын ****-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүгийн мэргэжилтэй, “****” ХХК- менежер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын ***дүгээр багийн **** дугаар байрны **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа нь шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээручруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ын : Хохирогчид бид хоёр нийлээд 10,000,000 төгрөг өгсөн.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчтай 2,700,000 төгрөгийг 24 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Тулгын : Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчтай 2,700,000 төгрөгийг 24 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон гэх мэдүүлэг,

Хохирогч*******ийн : Би хохирол төлбөрт 10,000,000 төгрөг авсан. Миний бие цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэхийг хүсэж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

 

2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн: Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг Хүүхдийн паркын хашааны зүүн урд буланд байрлах хөлбөмбөгийн талбай байх ба уг хөлбөмбөгийн талбайн баруун хойд буланд байрлах 24 м өндөртэй гэрэлтүүлгийн шонгийн 4м радиуст газар үзлэгийг явуулахаар тогтов. Уг гэрэлтүүлгийн төмөр шонгоос зүүн урд зүгт 1,8 см зайд авто вишка тавьсан мэт газрын хөрсөнд дарагдлын ул мөр үүссэн байх ба уг ул мөрнөөс урд зүгт 2 см зайд хохирогч******* унасан гэх цэгийг 10 цифрээр тэмдэглэн шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэгийг үргэлжлүүлэн авто вишка дээр байсан гэх гагнуурын аппарат /шар өнгийн/ өндрийн хамгаалах бүс зэрэг нь гэрэлтүүлэг цамхагаас баруун тийш 10 метр зайд агуулахад хураасан байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авав гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/,

2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р баг ХААИС-ын дотуур байр гэх 4 давхар байрны ертөнцийн зүгээр ар талд хойд зүг рүү харуулан тавьсан **** улсын дугаартай том оврын тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгслийн тэвшин дээр өргөгч /кран/ байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авав. Уг тээврийн хэрэгслийн өргөгч кран хэсгийн тавцантай холбогдох хүзүүний гинж суларсан байсныг 10 цифрээр тэмдэглэв гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/,

Хохирогч*******ийн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өглөөний 6 цагт ажилдаа ирээд талбайн ертөнцийн зүгээр баруун хойд буланд байх гэрлийн цамхаг дээр гагнуур хийхээр болоод механикжсан өргөгч /кран/ вишка дээр гарсан. Тэгээд вишканы оператор намайг дээш өргөх үйлдэл хийхэд өргөгч хүзүү кран эвгүй дуугарсан. Операторт эвгүй дуу гараад байна гэж хэлэхэд өргөхөө болиод зогссон. Би цээж хэсгээрээ ороосон өндөрт ашиглах хамгаалах бүсээ вишканы олсноосзүүх гэж байхад түр тар гээд вишка бүтэн хөмөрч эргэхэд би доошоо унасан. Тэгээд Саран эмнэлэг дээр очиж нуруу, цээж, хүзүүний зураг авхуулсан. Надад компанийн ямар нэгэн албан тушаалтан аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн зүйл байхгүй. Намайг өндөрт гагнуурын ажил хийхэд гагнуурын бээлий, гагнуурын нүүрний хамгаалалт, өндрийн хамгаалах бүсээр л хангасан гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,

Гэрч ****: Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед Дархан сумын ***-р баг хүүхдийн паркийн хашаан дотор байрлах хөл бөмбөгийн талбай дээр шонгийн гэрэлтүүлгийн ажил хийх гээд **** ахыг сагстай өргөгч машин дээр гаргаад дээш нь өргөсөн. Өргөж байхад машины өргөдөг нэмэлт сум дуугарахар нь буцаагаад эвхэх хооронд сагстай өргөгч нь тас хийх чимээ гарч тавцан нь хөмрөөд *** ах доошоо унасан гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Гэрч ****: Би**** оны **** дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед Дархан сумын **** дүгээр багт байрлах хүүхдийн паркийн хөл бөмбөгийн талбай дээр гагнуурын ажил хийж байсан юм. Тэгээд нөгөө талд ажил хийж байсан өргөгч машинаас жижиг таслагч аваад шийдний өрөө рүү орж төмөр зүсээд эргээд гараад ирсэн чинь *** ах газарт уначихсан байдалтай хэвтэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Гэрч ****: Би **** ХХК-ийн ***** улсын дугаартай Hyundai 5TON маркийн тээврийн хэрэгслийн сагстай өргүүрт техникийн магадлагаа хийсэн. Уг магадлагааг хийхдээ сагстай өргөгчийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн 4.3 дугаар заалтыг үндэслэн хийсэн. Магадлагааг хийх үед ***** ХХК-с захирал **** болон тухайн тээврийн хэрэгслийн оператор нар оролцсон. Сагстай өргүүр дээр 375 кг ачаа байрлуулж статик туршилт /Тухайн өргөгч машин 250 кг ачаа даах хүчин чадалтай учраас 25 хувь гэж бодохоор 375 кг ачаа болж байгаа юм. Энэ ачааг сагстай өргөгч машинд байрлуулсан/. Динамик туршилт /тухайн даацаас шалтгаалан 10 хувь илүү ачааг сагстай өргөгчид байрлуулж, сагстай өргөгчийн бүх ажиллагааг шалгах/ зэрэг туршилт хийсэн. Энэ туршилтын хугацаанд сагстай өргөгчийг дээш, доош буулгах, сунгах, өргөх гэх мэт бүх үйлдлийг шалгах юм. Уг хоёр туршилж хийх хугацаанд сагстай өргөгчийн бүх механизм, металл хийц, тулгуур бүрэн хэвийн ажиллагаатай, зөрчилгүй байсан ба тормос алдалтгүй бүрэн бүтэн. Металл хийцэд гаж нөлөө гараагүй тул туршилтыг амжилттай болсонд тооцсон. Анхны үзүүлэлтэд хүрч байгаа тул цаашид ашиглах бүрэн боломжтой гэж үзсэн учраас би магадлагаа гаргаж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

Гэрч ****: Би *** гэх хүнтэй хамт ажилладаг юм. Бид нар Миний монгол цэцэрлэгт хүрээлэнгийн шинэ хөлбөмбөгийн талбай дээр гэрэлтүүлгийн шон босгох ажил хийж байгаа. **** оны **** дугаар сарын****-ны өдөр би сагстай өргөгч 2 машиныг зэрэг ажиллуулсан юм. Энэ хугацаанд 2 өөр газар гэрэлтүүлгийн шон босгож байгаа бөгөөд нэг талд**** нөгөө талд **** гэх хүн ажиллаж байсан. Ингээд тухайн өдөр ****, *** нар ажлаа зэрэг эхэлсэн бөгөөд******* ах ажлаа сайн хийгээд **** болохоор ажлаа хийхгүй утсаар яриад өргөгч машины сагсан дээр зогсож байсан. Би **** хандаж “ажлаа хурдан хийлдээ” гэж хэлсэн чинь утсаа тасалаад надад хандаж “чи юугаа мэддэг юм пизда минь” гэж хэлсэн. Ингээд бид хоёр хэсэг хугацаанд хэрэлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

Шинжээч С.Саруулболдын:

- Hyundai 5TON маркийн өргөгч авто вишка  нь осол үйлдэгдэхээс өмнө техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлага, техникийн стандартыг хангасан, төхөөрөмжийн хувьд бүрэн бүтэн байсан.Энэ нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр сагсан өргүүрт хийсэн техникийн бүрэн магадлагааны актаар батлагдаж байна. Hyundai 5TON маркийн өргөгч авто вишка  нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй байна. Ослын дараах гэмтэл нь сагс өргөгчийн гинжин дамжуулга тасарсан байна. Сагс өргөгчийн гинжин дамжуулга тасарна гэдэг нь техникийн ашиглалтын явцад үүсэх элэгдэл, ус чийг болон гадна орчны нөлөөлөөс үүдэлтэй холхивч нурах, ролик гацах гэх мэт хүчин зүйлээс үүдэлтэй гинжин дамжуулгад механик гацалт үүссэнээс болж тасарсан. Осол гарсан үндсэн шалтгаан нь сагс өргөгчийн гинж механик гацалт үүсч тасарсанаас болсон гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43/,

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч С.Энхжингийн 2022 оны 09 сарын 07-ны өдрийн ***** дугаартай:

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж бүрэн хэрэгжээгүй учраас үйлдвэрлэлийн осол гарсан гэж үзэж байна.

- Тухайн өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр осолдогч **** хийж гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотой аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна.

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэг “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх хэсэгажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэг “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн ажил олгогчийн үүрэг биелэгдээгүй,

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2 дахь хэсэг “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих”, 27 дугаар зүйлийн 27.3.4 дэх хэсэгхөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах” гэсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны чиг үүрэг хэрэгжээгүй.

- Сагстай өргөгчөөр ажил гүйцэтгэх үед аюулгүй ажиллагааг хэн хариуцах нь тодорхойгүй, өргөгчийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч инженер техникийн ажилтан, бүрэн бүтэн байдлыг хариуцагч, үйлдвэрлэл явуулах аюулгүй ажиллагаа хариуцагчийг томилоогүй буюу өөрөөр хэлбэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо хангалттай хэрэгжээгүйн улмаас осол гарсан гэж үзэж байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50/,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 807 дугаартай:

- *****биед зүүн 3,4,6,7,8,9,10,11,12-р хавирганы зөрүүтэй хугарал, бүсэлхийн 1,2,3-р нугалмын хугарал, хүзүүний С2-р нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн талын уушгины няцрал, цээжний хөндийд шингэн хуралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

- Дээрх гэмтлүүдээс зүүн талын уушгины няцрал, цээжний хөндийд шингэн хуралт нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар хүнд зэрэгт, бүсэлхийн 3, 4, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы зөрүүтэй хугарал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар хүнд зэрэгт, бүсэлхийн 1,2,3-р нугалмын хугарал, хүзүүний С2-р нугалмын арын сэртэнгийн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн өвдөгний зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57/,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатар, Б.Батцэнгэл, Ц.Бадмаа нарын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 05-092/31 дугаартай:

- Тухайн осол гарах үед Вилла бридж ХХК нь өргөгчийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ашиглах нөхцөлийг бүрэн хангаагүй, түүнд хяналт тавих үүрэгтэй албан тушаалтныг томилон ажиллуулаагүй, сагсанд ажиллах ажилтанд аюулгүй ажиллагааны мэдлэг олгоогүй, аюулгүй ажиллагааны зааварчилга бичгээр өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 /өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна/, 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, мөн MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулал Үндсэн дүрэм” стандартын 3.16 дахь хэсэгт заасан /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/, “Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 4.4.2 /Өргөгчийг эзэмшигч, ашиглагч байгууллага, хувь хүн нь хяналт шалгалт, магадлал, засвар техникийн үйлчилгээний ажлыг зохион байгуулах замаар өргөгчийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Үүнд: 1. Өргөгчийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч инженер техникийн ажилтан, бүрэн бүтэн байдлыг хариуцагч, үйлдвэрлэл явуулах аюулгүй ажиллагаа хариуцагчийг томилох, 2. Өргөгчийг бүрэн бүтэн байлгах, техникийн магадлал, засвар үйлчилгээ хийх журам тогтоож, мэргэжлийн албыг байгуулах, 4.4.3 Өргөгчийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцагчаар энэхүү дүрмийн мэдлэгээр хяналтын байгууллагад шалгалт өгч тэнцсэн инженер техникийн ажилтныг томилно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасанАжил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна гэсэн заалтын дагуу Вилла Бридж ХХК-ийн захирал 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А22/10 тоот тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерийн албан тушаалд ***г томилон ажиллуулсан байна.

- Ажлын байрны өдөр тутмын зааварчилгаа нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлогт тохирсон, үүсэх эрсдэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх аюулгүй ажиллагааны арга барилын талаар өмнө олгосон мэдлэгийг бататган сануулж өгөгддөг.Хэргийн материалд авагдсан баримтад осолдогч*******д 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр болон түүнээс өмнөх ажиллаж байсан хугацаанд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, сагсанд ажиллах үеийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэг олгох сургалтад хамруулаагүй байна. Иймд хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженер нь Ажлын байрны тодорхойлолтын Ажил үүргийн хуваарийн 10-д заасан үүргээ биелүүлээгүй мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын хэрэгцээг зөв тодорхойлж, шинэ ажилтанд аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт зохион байгуулаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эруүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

- ***** ХХК-ийн захирлын**** оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаар тушаалаар **** гагнуурчин албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллуулах шийдвэр гарган ажиллуулж байжээ. Вилла бридж ХХК нь шинэ болон эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалтыг хийгээгүй байна.

- 2021 оны 04 дүгээр сард Даян Сэмүн ХХК нь Вилла бридж ХХК-ийн 89-46 УНЗ улсын дугаартай Hyundai 50TON маркийн авто вишкад техникийн магадлагаа хийсэн байна.

-  Өргөгчийн сагсан дээр ажиллах ажилчдыг хамгаалах бүсээр хангасан байх ёстой. Осолдогчийг ажлын тусгай хувцас, толгойн хамгаалах хэрэгсэлээр хангаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэж байна.

-Гагнуурчин*******д хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн тухай хууль, холбогдох журамд заасны дагуу техник хэрэгсэлийн ажиллах заавартай танилцуулж, дадлагажих ур чадвар эзэмшүүлэх арга хэмжээ аваагүй байна.

-Тухайн байгууллагад ажлын байр тус бүрээр аюулгүй ажиллагааны заавар боловсруулсан эсэх нь тодорхойгүй, гагнуурчин*******д эрсдэлтэй ажлын байр, техник тоног төхөөрөмж дээр ажиллах үеийн аюулгүй ажиллагаа зааварчилгаа өгч мөрдүүлэх ажил хийгдээгүй байна.

-2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ажилтан******* нь өөрийн ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтэж бэртсэн нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”- ийн 2.1.1 дэх хэсэгт заасан заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол мөн. Өргөх зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй, түүнд хяналт тавих үүрэгтэй албан тушаалтныг томилон ажиллуулаагүй, ажилтныг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга барилд сургаж дадлагажуулаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь осол гарахад нөлөөлсөн шалтгаанууд болно.

- Hyundai 50TON маркийн өргөгч авто вишкийн сагс өргөгчөөр ажил гүйцэтгэх үед аюулгүй ажиллагааг хариуцах албан тушаалтан байхгүй байсан. Өөрөөр хэлбэл өргөгчийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч инженер техникийн ажилтан болон бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа хариуцагчийг томилоогүй байна. Эдгээр албан тушаалтныг тухайн өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийг эзэмшигч байгууллагын ажил олгогч томилоно. Өргөгчийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй албан тушаалтныг томилон ажиллуулаагүй нь “Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 4.4.2, 4.4.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн байна,

- Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч С.Энхжингийн 2022 оны 09 сарын 07-ны өдрийн 19/2022/05 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна гэх дахин шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-72/,

2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Вилла Бридж ХХК-ийн захирлын А/27 дугаартай “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хяналтын журам батлах тухай тушаал /хх-ийн 80/,

2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Вилла Бридж ХХК-ийн захирлын А/44 дугаартай “Орон тооны бус байнгийн комисс томилох тухай тушаал /хх-ийн 81/,

2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Вилла Бридж ХХК-ийн захирлын  А22/10 дугаартай Г.Тулгыг ХАБЭА-ийн инжежерээр томилох тухай тушаал, Гэрээ байгуулах тухай “Ажилтан тус бүрт үүрэгт ажилдаа хариуцлагатай хандан, байгууллагын дотоод журам, бусад заавар зөвлөмжийг хүргэж, өдөр бүр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн заавар зөвлөмжийг чандлан баримтлаж зааварчилгаа өгөж ажиллахыг ХАБЭА-н инженер*******д үүрэг болгох” захирлын  тушаал, нийт ажилтны сургалтын хөдөлбөр /хх-ийн 82-84/,

2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Вилла Бридж ХХК-ийн захирлын 55 дугаартай*******ийг гагнуурчны ажилд түр томилох тухай” тушаал /хх-ийн 94/,

Нийт ажилтаны сургалтын тайлан, гэрэл зурагууд, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаа өгсөн талаарх бүртгэл /хх-ийн 95-112/,

89-46 УНЗ усын дугаартай Hyundai 50TON маркийн авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 114/,

2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн сагстай өргүүрийн техникийн магадлалын акт, тайлан, эрсдэлийн үнэлгээ /хх-ийн 118-131/,

Виллабридж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас /хх-ийн 134, 140/,

Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн иж бүрэн талбай, тохижилтын ажлын хугацаа сунгасан гэрээний хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ослын талаарх комиссын хурлын тэмдэглэл /хх-ийн 152, 154/

2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /хх-ийн 155-156/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Вилла Бридж ХХК-ийн захирлаар,******* нь Вилла Бридж ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр тус тус ажиллаж байхдаа өргөх зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй, түүнд хяналт тавих үүрэгтэй албан тушаалтныг томилон ажиллуулаагүй, ажилтныг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга барилд сургаж дадлагажуулаагүй ажил үүрэг гүйцэтгүүлснээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг“Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайн гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэж байсан тус компанийн гагнуурчин******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд 89-46 УНЗ улсын дугаартай, Hyundai 5TON маркийн сагстай өргөгч машинаас унаж, эрүүл мэндэд нь зүүн талын уушгины няцрал, цээжний хөндийд шингэн хуралт, зүүн 3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы зөрүүтэй хугарал бүхий хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт нь ажил олгогч *******, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Г.Тулга нарын өргөх зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй, түүнд хяналт тавих үүрэгтэй албан тушаалтныг томилон ажиллуулаагүй, ажилтныг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга барилд сургаж дадлагажуулаагүй зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл нь хохирогч*******ийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчБ.Баттөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хохиролд 10,000,000төгрөг төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч*******ийн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэгэх тайлбар зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч *******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд ял шийтгэлгүйболох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасууд, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Улсын яллагчаас шүүгдэгч нарыг 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах санал гаргасныг шүүгдэгч нарнь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч нарыгтус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаархөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтанаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2,700нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарынажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, бусад орлого олох боломж, улсын яллагчийн санал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд сар бүр 112,500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарыгторгох ялаар шийтгэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарайд овогт*******, Боржигон овогт******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг тус бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 24 сарын хугацаанд сар бүр 112,500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хохирогч******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсанэд зүйлгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР