Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:66/2023/0032/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Б.Доржханд,

Хохирогч *******,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт************** холбогдох эрүүгийн 2318000000017 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* овогт******* /РД:******* /,******* оны******* дугаар сарын*******-нд хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зуухны машинист  мэргэжилтэй, ХХК-нд зуурагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, дүгээр баг, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд

- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн81 дүгээр зүйлийн81.1 дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,  

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 64 дугаартай шүүгчийн захирамжаар торгох ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн.

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ****-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ****-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсэн.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ыг **** оны**** дугаар сарын ****-ны өдрийн **** цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ****гэх хүнсний дэлгүүрт *******ын нүүрэн тус газар нь гараараа цохиж хамар ясны цөмөрсөн хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч*******ын: Би өөрийн бурууг хүлээж байгаа.,300,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна гэх мэдүүлэг,

Хохирогч *******ын: Би ****оны ****дугаар сарын ****-нд оройн 22 цагийн орчим “*****” хүнсний дэлгүүр орсон. Тэр үед гаднаас шүүгдэгч нэг найзтайгаа халамцуу орж ирсэн. Тэгээд надтай юм яриад байгаа юм байх гэж бодоод хартал “чи намайг хардаг хэн бэ?” гээд миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Би,380,000 төгрөгөөр хамартаа эмчилгээ хийлгэсэн. Үүнээс 74.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл,306,800 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

2023 оны 01 дүгээр сарын1-ний өдрийн: хохирогч *******аас гаргаж өгсөн хохиролын баримтууд /хх-ийн 5-9/,

2023 оны 01 дүгээр сарын2-ны өдрийн: ******* нь саравчтай малгайгаа хойш нь харуулж өмссөн, хөх куртик, цэнхэр өмд, бор гуталтай байх ба******* нь бор өнгийн куртиктэй, ноосон хоёр талдаа чихтэй малгайтай, саарал өмдтэй байна. Хохирогч *******ыг эхлээд хүзүүдэж нүүр лүү нь гараараа цохиж байгаа үйлдэл гаргах ба дахин хохирогч *******ын нүүр лүү нь гараараа цохиж, лангуун дээр байгаа эд зүйлийг авч дахин дайрч байгаа үйлдэл бичигдсэн байна гэх “Шим” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн2/,

2023 оны 01 дүгээр сарын3-ны өдрийн хохирогч *******аас гаргаж өгсөн нэг ширхэг CD-г эд мөрийг баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн3/,

Гэрч *******ыг ...гаднаас гэх зүс таних эрэгтэй орж ирээд боорцог бил үү талх авах гэж байсан. Тэгээд мөнгөө шилжүүлэх гээд утсаа оролдоод зогсож байхад гаднаас согтуу эрэгтэй ах орж ирээд архи авъя гэж заасан. Тэгээдын хажууд зогсож байснаа чи над руу хараад байгаа юм уу, над руу древэнд хардаг хүн байдаггүй шүү, древэнд намайг бүгд хүндэлдэг гэсэн нэг тиймэрхүү утгатай зүйл ярьж хэлээд муудалцсан. Тэгээд барилцаж аваадын хамар луу цохисон. Би уул нь цохихоос нь өмнө та ахаа дэлгүүр дотор зодоон хийж болохгүй шүү дээ гэж хэлсэн чинь чи мэддэг юм уу гээд надтай бас хэрүүл хийгээд байсан. Харин тэр ахыг зодож цохиогүй, ямар ч хариу үйлдэл гаргаагүй юм гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны2 дугаар сарын 21-ний өдрийн 31 дугаартай:

- *******ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, нүүрэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. *******ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/,

Шүүгдэгч*******ын яллагдагчаар өгсөн: Би **** оны **** дугаар сарын ****-ны өдрийн 22 цагийн орчимд Дархан сумын *** дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг *** гэх нэртэй хүнсний дэлгүүр рүү архи авах гэж орсон. Тухайн үед би архи уучихсан согтуу байсан. Тэгээд тус дэлгүүрт өндөр залуу юм авах гээд зогсож байхаар нь над руу чи муухай харлаа гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгээд, нүүр лүү нь буюу хамар луу нь нэг удаа гараараа цохичихсон. Тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Согтуудаа дээрх болчимгүй үйлдлийг хийсэндээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 38/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь 2022 оны2 дугаар сарын6-ны өдрийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шим” хүнсний дэлгүүр дотор *******тай шалтгаагүйгээр хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох,306,800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч *******д олгуулах саналыг тус тус шүүхэд гаргаж байна гэв.

Шүүгдэгч******* нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь 2022 оны2 дугаар сарын6-ны өдөр 22 цагийн орчимд согтуугаар Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Шим” хүнсний дэлгүүрт *******ыг “над руу муухай харлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж хамар ясны цөмөрсөн хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч*******ын хохирогч *******ыг цохиж байгаа үйлдэл нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хамар ясны цөмөрсөн хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгчээс,306,800 төгрөгийг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул шүүгдэгч******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Хохирогч нь эмчилгээ, шинжилгээний зардалд,380,800 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан зардлын баримтуудаар тогтоогдож байгаа ба үүнээс шүүгдэгч 74,000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч*******аас,306,800 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож шийдвэрлэлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, шийтгэх тогтоолуулын хуулбарууд /хх-ийн 42-59/ иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 85/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар0 сарын хугацаанд сар бүр00,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг СD-г хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн, 2 дахь хэсэгт зааснаар*******т оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч*******аас,306,800 /нэг сая гурван зуун зургаан мянга найм зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сумын ****дүгээр баг ****тоот оршин суух *****овогт *********** /РД:******, утас: ******/-д олгосугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР