| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0057/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/65 |
| Огноо | 2023-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0057/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Ч.Болормаа,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт**************,******* овогт************** нарт холбогдох эрүүгийн 2318000000039 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД:******* / оны дугаар сарын-ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дархан нярав ажилтай, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр баг, дугаар хороолол, дугаар байрны тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
2. Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД: / оны дүгээр сарын-ий өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Дархан хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг,-166 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа нь шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ийн: Хохиролд 1,000,000 төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Улсын яллагчтай 450,000 төгрөгийн торгуулийн ялыг 5 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон гэх мэдүүлэг,
Шүүгдэгч*******н: Хохиролд 1,000,000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Улсын яллагчтай 450,000 төгрөгийн торгуулийн ялыг 5 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Хохирогч*******н: оны дугаар сарын 24-ний өдрийн 15 цагаас манай ажлын шинэ жил ДиДи бааранд болсон. Тэндээс 24 цагийн орчимд гараад*******,,,,,,,, нарын хамт Дархан сумын 16 дугаар багт байрлах хашаан дотор байдаг Монгол гэрт очсон. Тэнд пиво уугаад сууж байтал шөнийн 02 цагийн орчимд ******* намайг янз бүрээр хэлээд байхаар нь би урдаас нь юм хэлээд бид хоёр маргалдсан. ******* миний баруун нүд рүү гараараа цохисон чинь миний нүдний шил хагараад нүүрнээс цус гарсан. Би *******ийн зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон. Миний нүүрнээс цус гараад байсан болохоор,, нартай эмнэлэг орж оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн/,
Хохирогч *******ийн: ...Бид нар баярлаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгсэн гэр дотор******* бид хоёр маргалдсан.******* нүүрэн дээр тулж ирээд "муу Казакстан пизда минь" гэж хэлэхээр нь миний уур хүрээд*******гийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон.******* намайг хойшоо дараад унасан.******* над руу ширээн дээр байсан 2 шил пиво авч шидсэн. Гэхдээ намайг оноогүй. миний гараас бариад “та болиоч” гээд зогсож байтал******* ирээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Гэрч: ...Ажлын хашаан дотор байдаг Монгол гэрт ороод үрэглжлүүлээд пиво уугаад юм яриад сууж байтал******* явах гээд байсан. ******* ах “хаачих гээд байгаа юм бэ?” гээд байх шиг байсан. Тэгсэн тэр хоёр маргалдаж байснаа ******* ах******* ахыг нэг удаа гараараа нүүр лүү нь цохисон. Тэгсэн******* ах ******* ахыг “чи намайг цохилоо” гээд маргалдаж байснаа ******* ахын нүүр лүү гараараа нэг удаа цохисон.******* ах *******ийг “Казакстан” гэж дуудсанаас болж маргалдсан... гэх мэдүүлэг /хх-ийн/,
Гэрч: ...Гэрт ороод юм яриад, пиво уугаад суусан. 2 цагийн орчимд би гарах гэж байсан чинь *******,******* хоёр гэнэт муудалцаад **************гийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон чинь******* *******ийг зөрүүлээд гараараа нэг удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч: Намайг очиход гэрт,,*******,*******,, нар байсан. Өөр хэн хэн байсныг сайн санахгүй байна. Би бас нилээн уусан байсан. Тэндээ нэг шил архи хувааж уусан. Манай эхнэр дуудаад байхаар нь бигийн хамт цагийн орчимд явсан. *******,******* нарыг муудалцсан гэж хүнээс сонссон... гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Гэрч: ...Гэрт ороод юм яриад сууж байсан чинь гэнэт *******,******* хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн чинь эрчүүд салгасан. Тухайн үед*******гийн нүүрнээс цус гарсан. Тэндээсээ бид нар тараад, би гэр лүүгээ харьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Гэрч: ...Би явах гээд гарчихаад ороод ирсэн чинь*******, ******* хоёр хоорондоо зодолдсон гээд*******гийн нүүрнээс цус гарсан байдалтай байсан.******* эмнэлэг явж, бид нар тарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
Гэрч: ...Төв хашаан дотор байдаг Монгол гэрт пиво уугаад, юм яриад сууж байсан чинь *******,******* нар хоорондоо гэнэт л зодолдоод унасан. Яг яаж, юунаас болсныг сайн мэдэхгүй байна. Тэнд байсан хүмүүс салгасан. Намайг явахад зодолдоод дууссан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны оны дугаар сарын 30-ны өдрийн 74 дугаартай
- *******ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний цус хуралт, зүүн гарын 5-р хуруунд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны оны дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаартай
-*******гийн баруун нүд, хамарт язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/,
2023 оны дүгээр сарын 23-ны Дамно ХХК-ийн “харааны, хар өнгийн хуванцар хүрээтэй нүдний шил 54,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-39/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******,******* нар нь оны дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байх салбарын хашаанд байрлалтай Монгол гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж, харилцан бие биенийхээ нүүр лүү цохисны улмаас*******тэйн биед баруун нүд, хамарт язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол, *******ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний цус хуралт, зүүн гарын 5-р хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ийн *******н нүүр лүү цохисон үйлдэл,*******н *******ийн нүүр лүү цохисон үйлдэл зэрэг нь шүүгдэгч нарын өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч*******н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******н эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд ******* нь хохирогч*******д 1,000,000 төгрөг төлсөн, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч *******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр нотлогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгч нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг шүүгдэгч *******,******* нар нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******,******* нарын хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар тэндэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, *******,******* нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарыг торгох ялаар шийтгэсэн тул *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт**************,******* овогт************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******,******* нарт оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 90,000 /ерэн мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР