Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0092/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн******* овогт*******ын*******д холбогдох 2218003710088 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны  өдөр хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт*******ын******* /РД:******* /,******* төрсөн,******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3 , эцэг, эхийн хамт*******од оршин суух хаягтай, урьд******* аймаг дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.   

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь -нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  ХХК-ийн эзэмшлийн хашаанаас загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,830,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “ Сутай гээд бааранд орсон. Гадаа нь нэг эмэгтэй хүнтэй таараад бүгдээрээын гэрт очоод архи уусан. Тэгээд гараад явсан. -ийн хажууд 12 давхар барилгын суурь цутгаж байсан. Хашаанд нь хоёр мотоцикл хоёулаа түлхүүртэйгээ байсан. Тэгээд 1 мотоциклийг нь унаад явсан. Буцаж аваачина гэж бодож байсан боловч тэр чигээр нь унаж яваад танихгүй хүнд 500,000 төгрөгөөр зарсан. Гэхдээ хохирогчид буцааж өгсөн. Мөн иргэний нэхэмжлэгчид мөнгийг нь төлсөн.” гэв.

 

Эрүүгийн 2218003710088 дугаартай хэргээс:

 

Хавтаст хэргээс улсын яллагч: Хохирогчийн мэдүүлэг/хавтаст хэргийн 23 дахь тал/, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/, гэрчын мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/, гэрчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-15 дахь тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, Капитал зууч ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор арилжааны банкуудад данс эзэмшдэг эсэх, нийгмийн даатгал төлдөг эсэх лавлагаа, улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөхийн лавлагаа /хавтаст хэргийн 68-83 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлуулав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч *******д холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь -нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  ХХК -ийн хашаанаас тус компанийн эзэмшлийн ХҮ150 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,830,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Золзаяа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч ******* нь-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн хашаанаас тус компанийн эзэмшлийн загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,830,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Дархан-Уул аймаг дахь ХХК , ,  ***** , ХХК-ийн хяналтын камерт үзлэг хийв. ...Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн урдуур гэсэн бичигтэй мотоциклыг хар өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн яак өмссөн, хар бараан өнгийн өмд, гуталтай эрэгтэй хүн унаад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. ...кетын цаад талын замаар Дархан сумын чиглэлтэй гэсэн бичигтэй мотоциклыг хар өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн яак өмссөн, хар бараан өнгийн өмд, гуталтай эрэгтэй хүн унаад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. ...Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн урдуур хойшоогоо Дрейвин чиглэлтэй гэсэн бичигтэй мотоциклыг хар өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн яак өмссөн, хар бараан өнгийн өмд, гуталтай эрэгтэй хүн унаад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. ...Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Төмөр замын депогийн урдуур хойшоогоо Дрейвин чиглэлтэй гэсэн бичигтэй мотоциклыг хар өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн яак өмссөн, хар бараан өнгийн өмд, гуталтай эрэгтэй хүн унаад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. ... ХК-ийн урдуур хойшоогоо Дрейвин чиглэлтэй гэсэн бичигтэй мотоциклыг хар өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн яак өмссөн, хар бараан өнгийн өмд, гуталтай эрэгтэй хүн унаад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. сургуулийн урд талаар гүүрээр ертөнцийн зүгээр зүүн эргээд авто засварын хажуугаар явж байгаа гэсэн бичигтэй мотоциклыг хар өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн яак өмссөн, хар бараан өнгийн өмд, гуталтай эрэгтэй хүн унаад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. авто засвараас цааш Дархан сумын 2 дугаар баг Цэнгэлдэхийн гудамжаар мотоциклын мөрөөр дагаж явав.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,

 

Эд мөрийн баримтыг хураан авсан тухай “... маркийн ногоон өнгийн мотоцикл арлын дугаартай мотоциклыг хураан авав. ...хураалгасан  гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,

 

Хохирогчийн мөрдөн байцаалтад 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн “... Өчигдөр өглөө 2022 оны 08 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг 30 минутад манай байгууллагын манаач над руу залгаж хашаанаасаа мотоциклоо хулгайд алдчихлаа гэж хэлэхээр нь би өөрөө гэрт нь явж очоод болсон асуудлын талаар тодруулж мэдсэн. Тэгээд мотоциклоо хайгаад олохгүй байсан учир цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж хандсан. Уг мотоцикл нь маркийн арлын дугаартай байсан бөгөөд Дархан захаас 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 2,838,000 төгрөгөөр ХХК-ийн нэр дээр худалдан авч байсан. Тухайн мотоциклыг аваад удаагүй байсан учир эзэмшигчийн нэр болон бичиг баримтаа авч амжаагүй байсан. Манай байгууллагын мотоцикл нь улсын дугаар аваагүй байсан.” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгчийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “... 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед Дархан сумын 1 дүгээр баг Төмөр замын вокзалын баруун талд цэцэрлэгийн хажууд нэг залуу мотоциклын хажууд сууж байсан ба намайг хажуугаар нь явах үед мотоцикл зарна хямдхан өгчихнө гэж хэлсэн. Тухайн үед тэр мотоциклыг харсан чинь шинэвтэр гайгүй эдэлсэн байхаар нь хэдээр зарах юм. Чиний өөрийнх чинь мөн юм уу. Хулгайлсан юм биш биз дээ гээд асуухад би хөдөө мал дээр унадаг байсан юм. Одоо төв рүү орж ирээд барилга дээр ажилд орсон. Унахгүй байгаа. Та бэлнээр авбал 500,000 төгрөгөөр аваарай гэж хэлсэн. Тэгээд би тэр мотоциклыг 500,000 төгрөгөөр худалдаж аваад Дрейвинд байх ээжийнхээ хашаанд аваачиж тавьсан. Миний авсан мотоцикл ногоон алаг өнгөтэй, гэсэн нэртэй мотоцикл байсан ба улсын дугааргүй байсан. Тухайн үед надад 500,000 төгрөгийн хохирол учирсан. Гэхдээ буруутай этгээд болох******* гэх залуу миний данс руу 500,000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол бүрэн төлөгдсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

Гэрчын мөрдөн байцаалтад 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн “... 2022 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тариалангийн талбайд харуул хамгаалалтын ажил хийж байгаад цээж хөндүүрлэж өвдөөд сууж чадахгүй болоод бие тавгүй оргиод байхаар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ХХК-д харуул хамгаалалт хийдэг гэртээ бор, хөх өнгөтэй Мустанг гэсэн бичигтэй мотоциклтой ирсэн. Шөнийн 00 цаг болох гэж байсан. Гадаа үүдний хаалгыг цоожоор цоожлох гэсэн чинь болохгүй байсан. Тэгэхээр нь блок наана, цаана нь тавиад хашааныхаа хаалгыг хаасан. Тэгээд гэр рүүгээ орохдоо мотоциклынхоо түлхүүрийг зоогоод үлдээгээд орсон. Гэртээ ороод тайвшруулах эм уугаад унтаад өглөө 05 цагийн үед сэрэхэд мотоцикл алга болсон хашааны хаалга онгорхой байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн “...Би 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед тоот гэртээ байж байтал манай хүү болох нэг мотоцикл гаднаас унаж орж ирээд ээж би энэ мотоциклийг хүнээс худалдаж авсан. Хэд хоногоос хөдөө мал руу явуулъя гэж хэлээд хашаанд тавьчхаад явсан. Гэтэл маргааш нь билүү нөгөөдөр нь сайн санахгүй байна Манай хүү нөгөө мотоцикл нь хулгайн мотоцикл байсан байна эзэнд нь буцааж өгөхөөр болсон шүү цагдаа нар ирж авах байх гэж хэлээд ба цагдаа нар ирээд хурааж аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “... маркийн хар ногоон өнгийн мотоцикл /шинэ/ 1ш эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 2830000 /хоёр сая найман зуун гучин мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 38,******* дэх тал/,

 

*******гийн яллагдагчаар 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн “... Би 2022 оны 08 дугаар сарын 07-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын өргөө багт үйл ажиллагаа явуулдаг гурилын үйлдвэрийн хашаан дотор айлд архи ууж байгаад гарч явахдаа тухайн хашаан дотор түлхүүр нь зоолттой байсан Мустанг маркийн мотоциклийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй унаж явсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гудамжинд явж байсан залууд 500,000 төгрөгөөр зарсан. Би тэр мотоциклыг эзэнд нь хүлээлгэж өгсөн. Мөн тэр мотоциклоо бусдад зараад авсан 500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо төлөгдөөгүй хохирол гэж байхгүй. Бүрэн төлж барагдуулсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. дахин ийм хэрэг үйлдэхгүй хичээж амьдарна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид биет байдлаар хүлээлгэн өгсөн, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр арилсан байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “*******гийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Хохирол төлбөрийн хувьд иргэний нэхэмжлэгч болон хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан, сдад төлөх төлбөргүй байна. Ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлбөрөө барагдуулсан байдал, гэм буруугаа зөвшөөрсөн байдал, хувийн байдал, охиных нь өвчтэй байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан тэнсэж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч *******гийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй боловч эрүүгийн хариуцлагаа хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан   мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******г 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь 4 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт*******ын*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******г 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.6, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь 4 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гарган таслан сэргийлэх арга хэмжээгээр өөөрчилсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР