Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/94

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0093/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,

Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт******* овогт*******гийн*******г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218004390104 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт*******гийн******* /РД:******* /,******* төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,******* ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийнхээ хамт******* тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд багт үйл ажиллагаа явуулдаг ХК-ийн маркетинг борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж 16,801,745 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн мэдүүлсэн: “... Би хохирлын мөнгөө 4 дүгээр сараас эхлээд төлнө. Хаврын цагт ноолуурын ажил ч мөн эхэлчихнэ. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлсэн “...Шүүгдэгч *******гийн учруулсан хохирлыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцсон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218004390104 дугаартай хэргээс:

 

Хохирогчийн мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 19, 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус тус мэдүүлсэн “...Би Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. ХК-д хүний нөөцийн менежерээр ажилладаг. Тус байгууллагын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан******* нь 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа байгууллагын бараа бүтээгдэхүүн борлуулалтын төлбөр мөнгийг хувьдаа завшиж байгууллагад нийт 16,801,000 төгрөгийн дутагдал гаргаад байгаа. Уг дутагдал гарсан талаараа ******* хүлээн зөвшөөрдөг. Тухайн үедээ төлбөр мөнгийг төлнө гэж байгаад сүүлдээ сураггүй болчхоод утсаа авахаа байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. ... -ын гаргасан дүгнэлтэй танилцаа. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний зүгээс уг дүгнэлтэд дурдагдсан төлбөр мөнгө дээр ХХК -ийн төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгийг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байгаа. Уг 2,000,000 төгрөгийг байгууллагын зүгээс гаргасан мөнгө.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 24, 26 дахь тал/,

 

Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “... Миний нөхөр ******* бид хоёр нэг гэр бүл болоод 19 жил болж байна. Манай нөхөр 2019 оны 09 дүгээр сараас эхлэн ХК -д худалдааны төлөөлөгчөөр 2022 оны 07 дугаар сар үртэл хугацаанд ажиллаж байсан ба уг ажлаас гарсан шалтгаан нь байгууллагадаа төлбөр тооцооны асуудал гаргасан гэж өөрөө хэлж байсан. Тэрнээс яг нарийн юу болсон талаар хэлж яриагүй. Хаан банкны дугаарын данс нь миний эзэмшлийн данс. Уг дансыг би ашиглаад удаж байгаа. Надаас өөр манай нөхөр хааяа нэг ашигладаг байсан. ХК-д ажиллаж байхдаа өөрийн данс картгүй гээд миний дансны картыг авч яваад байгууллагадаа төлбөр тооцоогоо хийчихдэг байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 32 дахь тал/,

 

Шинжээч Л.Одончимэгийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “... Тус дүгнэлтэд ХК-ийн худалдааны төлөөлөгч *******гийн 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны борлуулалтын тооцоог тус байгууллагын харилцах дансны хуулга, *******гийн Хаан банкны дугаарын харилцах дансны хуулга зэрэг баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд ******* байгууллагад 16,801,745 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон ба тухайн хохирлыг учруулахдаа аж ахуй нэгж байгууллагаас бараа бүтээгдэхүүний төлбөрт өгсөн мөнгийг зээл мэтээр тооцоо хийн хувьдаа завшиж учруулсан нь тогтоогдсон. Мөн байгууллагад учруулсан 16,801,745 төгрөгөөс 2022 оны 01 дүгээр сараас 08 сарыг дуустал хугацаанд 3,744,400 төгрөгийг өөрийн дансаар төлсөн нь тогтоогдсон.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

ЦЭСБ АУДИТ ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2/75 дугаартай “... *******гийн өөрийн эзэмшлийн Хаан банкны , тоот харилцах дансны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны 73 хуудас хуулгыг үндэслэн дүгнэлт гаргасан болно. ...Нийт хохирол 16,801,745 төгрөг 70 мөнгө байна.” гэх шинжээчийн дүгнэлт,  тооцооны товчоо /1 дэх хавтаст хэргийн 39-53 дахь тал/,

 

***** ХК-ийн эзэмшлийн Хаан банк дахь тоот депозит дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 54-170 дахь тал/,

 

*******гийн эзэмшлийн Хаан банк дахь , тоот депозит дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 171-244 дэх тал/,

 

Бараа бүтээгдэхүүний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 245 дахь тал/,

 

***** ХК-ийн зарлагын баримт /1 дэх хавтаст хэргийн 246-250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 1-15, 17-24 дэх тал/,

 

Худалдааны төлөөлөгч *******гийн 6 сарын ачилтын жагсаалт /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

*******гийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн “... Би 2019 оны 08 дугаар сараас 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг ХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилласан. Би тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа байгууллагаас гаргасан бэлэн бараа бүтээгдэхүүнийг хариуцаж гэрээт дэлгүүрүүдэд худалдан борлуулж худалдсан мөнгийг өөрийн Хаан банкны дугаар дансаар авч өөрийн данснаас тухайн өдрөө байгууллагын дансанд тушааж нягтлан бодогчтой тооцоо нийлдэг байсан юм. Би тус хугацаанд ажиллахдаа 2019-2022 он хүртэлх хугацаанд хэвийн ямар нэгэн дутагдал гаргалгүй ажиллаж байсан. Ингээд 2022 оны 01 дүгээр сараас эхлэн байгууллагад тушаах төлбөр мөнгийг хувьдаа хэрэглэж үрэгдүүлсэн. Уг мөнгийг үрэгдүүлэхдээ цахим мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан юм. Одоо яг сайн хэлж мэдэхгүй байна. Би бараа борлуулсан дэлгүүрүүдээс авсан мөнгийг заримдаа талийг нь эсхүл бүгдийг гэх мэтээр авч тоглоом тоглоод л алдчихсан. 2022 оноос урд өмнө ийм асуудал гаргаж байгаагүй. Би надад танилцуулсан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний тооцооллоор 16 орчим сая төгрөгийн бараа бүтээгдэхүүний дутагдал гаргачихсан байсан. Яг хэзээ хэдний өдөр хэдэн төгрөг авч хэрэглэснээ санахгүй байна. Ажиллаж байх хугацаандаа 38 орчим аж ахуй нэгж дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүн тараадаг байсан уг дэлгүүрүүдэд ямар нэгэн үлдэгдэл тооцоо байхгүй. Би дэлгүүрүүдээс авсан бараа бүтээгдэхүүний төлбөр мөнгийг өөрийн Хаан банкны дугаарын дансаар авч байсан. ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөнгөө төлж барагдуулна. Миний хувьд Өмнөговь аймгийн Ханбогд суманд******* ХХК-д жолоочоор ажиллаж байгаа. Цалингаасаа хохирлоо барагдуулах болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон бусад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,00 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс *******д  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 540,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 16.801.745 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2,000,000 төгрөг нийт 18,801,745 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн байх тул шүүгдэгч *******гээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт*******гийн*******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 540,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс хохирол 16,804,745 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны зардал 2,000,000 төгрөг нийт 18,804,745 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /Дархан Хүнс ХК/-т олгосугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР