| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2019/00150/И |
| Дугаар | 150 |
| Огноо | 2019-10-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 150
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.... С....... сумын ...... тоотод оршин суух Ч.......овогт ...... /РД:..../ хүсэлттэй
Л.Б эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ......... шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...... би Ач хариад овогт Л.........2003 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2012 онд гэрлэлтээ цуцлуулсан ба бид 2-ын дундаас хүү Б. Д төрсөн. Тухайн үед би хүү Б.Д хүүхдийн тэтгэлэг тогтоолгоогүй. Л.Б санхүүгийн боломжтой ажил хийж байгаа боловч одоог хүртэл хүүдээ санхүүгийн тусламж үзүүлж байгаагүй болно. Л. р нь одоо Ө сумын Ц гэх газарт жолоочоор ажилладаг сурагтай.
Л.Б..... эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүүхдийн төрсний гэрчилгээ, шүүхийн шийдвэр зэрэг цугларсан байна гээд
зэрэг бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Шүүх Л. О.... хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Л.О....... нар нь 2012 оны 07-р сарын 25-ны өдрийн 153 тоот шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцлуулсан байна.
Хариуцагчаар тогтоогдвол зохих этгээд Л.Б........ хаяг тодорхойгүйгээс хүү Л.Д..... тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд хандах боломжгүй болсон байдал тогтоогдсон гэж шүүх үзлээ.
Иймд А...... овогт Л...... /РД:.../ эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
..... ах Л.М..... Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрийн бригадад оршин суудаг гэж Л.Орхончимэг тайлбар гаргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Л.О..... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 орон нутгийн орлого болгох нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-д заасныг баримтлан А...... /РД:......../ эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.
2.Монгол Улсын Иргэний хуулийн 57дугаар зүйлийн 57.1-д зааснаар Л.О.......... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш Л.О.... 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл ...... шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА