Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0095/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт******* овогт*******ын*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000134 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт*******ын******* /РД:******* /,******* төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 09 цагийн үед******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг******* буудлын тоот өрөөнд хардалтын улмаасыг зодож эрүүл мэндэд нь баруун чамархайд язарсан  шарх, баруун  нүдний дээд зовхи, баруун гар, баруун тохойнд цус хуралт, баруун хацар, баруун гарт нь зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн мэдүүлсэн: “...Миний буруу. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид 200,000 өгсөн. Мөн прокурортой ял тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2318000000134 дугаартай хэргээс:

 

Хохирогчын мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 12, 02 дугаар сарын 02-ны өдөр тус тус мэдүүлсэн “... Би ээж , ах, дүү нартайгаа цагаан сарын идээ бэлдэх гэж 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд ирсэн. Намайг ирснийг манай найз залуу болох мэдээд чамтай манай өвөө уулзана гэж байна гэж хэлээд олон улсын худалдааны төв дээр хүрээд ир гэж хэлэхээр нь би орой 19 цагийн үед очсон. Намайг Олон улс худалдааны төв дээр очиход , гэх хоёр найзтайгаа хамт байсан ба бид дөрөв багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй зочид буудалд орж Аураг нэртэй 0,75 литрийн архинаас 3 шилийг авсан байснаа хувааж уусан. Биднийг буудалд орсноос хойш ******* хамаатны эгч гэж нэг хүүхэнтэй утсаар яриад дуудаад байсан ба шөнийн 00 цагийн үед нэг хүүхэн орж ирээд хэсэг ууж сууж байтал ******* биднийг хөөгөөд байхаар нь 02 цагийн үед , хоёртой гараад 380-н тэнд байрлах******* нэртэй буудалд орсон. Тэнд 10 лааз Сэнгүр нэртэй пиво хувааж уусан. Шөнийн 04 цагийн үед буудлаас******* болон хамаатны эгч гэх хүүхнийг нь дагуулж ирсэн боловч буудлын эгч оруулаагүй гээд тэр гурав яваад өгсөн. Буудалд бид хоёр үлдсэн. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн үед******* утсаар залгаж хаана байна гэж асуухад би гэртээ байна гэж хэлтэл удалгүй 09 цагийн үед******* буудалд ******* орж ирээд толгой руу гараараа цохиж эхэлтэл бариад авахад нь би зугтаасан. Замын хажууд унаанд суух гэж байтал араас гүйж гарч ирээд үсдээд гараараа толгой, нүүр рүү цохиж миний гар утсыг газар руу шидэж хагалсан. Тэгж байтал хамаатны эгч гэх хүүхэн нь ирээд салгаад аваад явсан. Миний толгой өвдөж хоёр оёдол тавиулсан. Гар хавдаж тохой хөхөрч хавдсан. Нүүр хөхөрсөн. Шүүх шинжилгээний байгууллагад үзүүлнэ. ... Би эмчилгээндээ нийт 200,000 төгрөг зарцуулсан бөгөөд баримт нь байхгүй.******* 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр надад 200,000 төгрөг бэлэн өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,

 

Гэрчы мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн “...******* , бид гурав 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн үед уулзаадгийн камри машиныг суманд зараад тэндээс гараад 19 цагийн үед Дарханд орж ирээд байж байсан чинь ирсэн.******* дуудсан гэсэн. Тэгээд тэндээс хөдлөөд 380-ын буудлын гадаа нь******* , бид нарыг буулгаад гэр рүүгээ харьсан. Ингээд биднар буудалд ороод хоёр шил 0,75 литрийн архи хувааж уугаад орой 22 цагийн үед******* ньг дуудсан. Ингээд удалгүй гаднаас буудалд орж ирсэн. Тухайн үед******* нь Улаанбаатар хотоос манай эгч ирж байгаа гэж хэлсэн. Ингээд бид нар хоорондоо юм яриад сууж байтал шөнө 23 цагийн үед*******гийн эгч гэх эмэгтэй орж ирсэн бөгөөд шууд*******г хайраа гэж дуудаад эхэлсэн. Тухайн үед******* надад хандан чиыг аваад өөр буудалд хамт хоночих. Энэ эмэгтэй манай хүүхдүүдийн ээж байгаа юм гэж хэлсэн болохоор бид хоёргээр өөр буудалд хүргүүлж хамт хоносон. Ингээд маргааш өглөө нь буюу 2023 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 08 цагийн үед бид хоёрыг хамт хонож байсан буудалд орж ирээд уурлаад шуудыг зодоод эхэлсэн. Тухайн үед нь буудлаас гараад зугтсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “... 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн үед******* , бид гурав миний машиныг суманд зараад тэндээс гараад 19 цагийн үед Дарханд орж ирээд байж байсан чинь ирсэн.******* дуудсан гэсэн. Тэгээд тэндээс хөдлөөд 380-ын гээд буудлын гадаа,******* , гурвыг буулгаад гэр рүүгээ харьсан. Тэгээд орой 22 цагийн үед*******г дуудахаар нь буцаад нөгөө буудалд ирсэн. Тэгээд хоёр шил 0,75 литртэй архи хувааж уугаад сууж байсан чинь хотоос*******гийн эгч ирж байгаа гэсэн бөгөөд 23 цагийн үед нэг эмэгтэй Улаанбаатар хотоос ирлээ. Би таксины мөнгийг нь өгсөн. Тэр эмэгтэй орж ирээд******* хайраа болоод явчихсан чинь уурлаад эхэлсэн.*******дыг аваад хоночхооч. Энэ манай хүүхдийн ээж гэж хэлсэн. Тэгээд , хоёр гараад хонох газаргүй гэхээр нь би хажууханд нь ойрхон буудал авч өгсөн. Маргааш өглөө нь буюу 2023 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 08 цагийн үед нэг танихгүй эмэгтэй хүн залгаадын найз байна.*******ыг зодоод утсыг нь булаагаад авчихлаа гэж ярьсан. Тэгсэн удалгүй 9 цагийн үед******* залгаад буудлаас гарах гэсэн чинь өрөө завааруулсан гээд мөнгө нэхээд байна гэхээр нь яваад очсон чинь ,******* , нөгөө хүүхэнтэй хамт зогсож байсан. Тэгэхээр нь би*******д яаж байгаа юм бэ чи гэж хэлсэн. тухайн үед байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 240 дугаартай “...ын биед баруун чамархайд язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун гар, баруун тохойнд цус хуралт, баруун хацар, баруун гарч зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

*******гийн мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Битай үерхээд нэг жил гаран болж байна. Өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн үед би суманд машин зарчхаад Дархан орж ирээд руу залгасан чинь Дарханд байна. явах гэж байна гэхээр нь үлдчих гэж гуйгаад уулзсан. Бас найз , нартай хамтай уулзсан. Тэгээд бид дөрөв нийлээд 380-н буудалд орж 2 шил архи хоол унд аваад орсон. Тэгсэн чинь миний урьд нь уулзаж байсан гэдэг хүүхэн залгаад уулзмаар байна гэхээр ь би хаана байгаа юм бэ гэхэд хотод байна гэхээр нь Дарханд хүрээр ир гэсэн.г бид манай эгч хэлсэн. Бид нар буудалдаа уугаад байж байтал 00 цагийн үед ирсэн. Тэгээд бидг бид хоёр урьд нь уулздаг байсан гэсэн чиньтай хамт гараад явсан. Тухайн үед бас яваад өгсөн. Би тасраадтай хоносон. Өглөө сэрээд 06 цагийн үед руу залгасан чиньт гэртээ харьсан байна гэсэн. Тэгээд 08 цагийн үед рүү залгасан чинь яасан юм бэ гэхээр нь харьсан гэсэн чинь бид нар нэг буудал аваад байсан. Тэнд байгаа байх гэхээр нь би байсан буудлаасаа гараад замын эсрэг талд байсан буудал руу орсон чинь хоёр давхарт дугаарыг нь санахгүй байна нэг өрөөнд ороход хоёр нүцгэн хэвтэж байхаар ньын нүүр рүү гараараа 32-3 удаа цохисон чинь намайг болиоч гээд салгахаар ньтай маргалдаж байгаад буудлаас гарсан. Урд ньтай намайг араар тавьж хуурч байсан. Тийм болохоор тэр бас бодогдоод миний уур хүрээд гадаа буудлын урд талдтай юм ярьж байгаад дахиад хэд  хэдэн удаа нүүр рүү нь цохисон чинь намайг салгасан. тухайн үед надтай хамт хоносон. Буудлаас гарч ирээд байж байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 28 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон бусад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,00 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс *******д  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт*******ын*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР