Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/76

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0074/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Ч.Болормаа,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар**************************** холбогдох эрүүгийн231800013065тай хэргийг 2023 03 дугаар 01-нийөдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,************** ********* /РД**********/******* 2 21-ний өдөр Дархан-Уул аймагттөрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын******* баг*******  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд:

- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийнтай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 ангийн зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сүхбаатар дүүргийн шүүхийнтай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 зүйлийн 146.2-т зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа нь шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайучруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ын: ...Гэм буруугаа хүлээн зөшөөрч байгаа. 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар улсын яллагчтай тохиролцсон... гэх мэдүүлэг,

Хэрэгт авагдсан:

2023 01 16 камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13/

2023 1 27 **** зочид буудлын камерын бичлэг болох цагаан өнгийн 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 14/

Хохирогч Би Дархан-Уул аймгийн ******* ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажилладаг. Манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ *** 12 21-ний 18 цагаас эхэлсэн. Баярын арга хэмжээ дуусаад үлдсэн хүмүүс нь буудлын өрөөнд ороод үргэлжлүүлж уусан. Манай баярын үйл ажиллагаанд харицагч хүнсний дэлгүүрүүдийн төлөөлөл мөн оролцсон. Тэгэхэд манай өрөөнд ****гэх эмэгтэй манай ажлынхантай хамт сууж байгаад шөнийн 02 цагийн орчимд гэр лүүгээ явна, намайг гаргаад өгчих гэж хэлэхээр нь дагуулаад өрөөнөөс гарч байсныг санаж байна. Тэгээд нэг мэдэхэд **** зочид буудлын нэг давхрын хүлээлгийн өрөөнд нэг залуутай зууралдаж, зодуулж байгаад сэргэсэн. Тэгэхэд миний хамраас цус гарчихсан, зүүн нүд хавдаад бага зэрэг хөхөрчихсөн байхаар нь цусаа цэвэрлээд тэнд хэсэг сууж байгаад гэр лүүгээ харьсан гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 12 27тай:

- биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний цус хуралт зэрэг гэмтэлтогтоолдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/, толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 30/ яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 31-32/ шүүгдэгч*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь 2022 12 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн орчимдДархан-Уул аймгийн Дархан сумандлах Гранд яак зочид буудлын ресторанд *********** эхнэр ****** хардсаны улмаас нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславны мурийлт, зүүн нүдний цус хуралтбүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч*******ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний цус хуралтбүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ******** учирсан гэмтлийг эмчлэх мэс ажилбарыгсарын дараахийлгэхийг эмч зөвлөсөн учир 2023 06 30 дотор уг хагалгааг хийлгэж, хагалгааны бүх зардлыг******* нь хариуцахаар тохиролцож эвлэрсэн болох нь хохирлын төлбөр барагдуулах гэрээ, хохирогч хүсэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөнтөлөхөөилэрхийлсэнбайх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь 2023 06 30 дотор хохирогч эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтлийг арилгах мэс ажилбар болон эмчилгээний бүх зардлыг хариуцан төлөхөөр тохиролцож эвлэрсэн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд 2 удаагийнял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч******* нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч*******ынажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, бусад орлого олох боломж, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 5, 36.1 зүйл, 36.2 зүйлийн 4, 36.6 зүйл, 36.7 зүйл, 36.8 зүйл, 36.10 зүйл, 37.1 зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч********************* *******гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар*******од оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ хугацаанд сар бүр 90,000 /ерэн мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсанэд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч******* нь 2023 06 30 дотор хохирогч эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтлийг арилгах мэс ажилбар болон эмчилгээний бүх зардлыг хариуцан төлөхөөр тохиролцож эвлэрсэн болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******одурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР