Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь Сум дундын шүүхийн ерөнхий  шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: С..... аймгийн  С.. сум, .......тоотод оршин суух А...  /РД:..../ 

 С.Э...... эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа     оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Хүсэлт гаргагч  Б.......шүүхэд гаргасан хүсэлтдээ:

 Б.А...... миний бие нь С аймгийн ... суманд оршин суудаг. Сэлэнгэ овогтой ........ гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэмж тогтоолгох гэсэн боловч тодорхой оршин суух хаяг тодорхойгүй. Уулзалдаагүй 3 жил болж байгаа. Утсаар ярьдаг боловч хаягаа хэлдэггүй. Иймд хариуцагч С.Э....... эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанд  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрлэлтийн баталгааны хуулбар, С..... аймгийн С..... .... багийн засаг даргын тодорхойлолт, С... аймгийн С... сумын ... цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаар эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, С...... аймгийн ...... сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт зэрэг бичмэл  нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ  нь :

 

            Шүүх Б.А....  хүсэлтийг хангах үндэслэлтэй  гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.А... нь  иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С........ оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулж оршин суугаа хаяг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.  

Иргэн С.. овогтой Э нь С.... аймаг ....... сум, Х... оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч тухайн хаягт оршин суудаггүй байна.

С.Э.... хаяг тодорхойгүйгээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг Б.А.... шүүхэд гаргах боломжгүй байдал нь тогтоогдсон гэж үзлээ.

 

Иймд С.Э... эрэн сурвалжлах нь үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар  иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С овогтой Эг эрэн сурвалжлахыг ..... аймгийн ...... сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.

Хүсэлт гаргагч тал С.Э.. олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.А..... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар  З.... овогт С.......-г  эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Б.А.... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ  шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.                                 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА