| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0077/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/81 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0077/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *** овогт *** *** холбогдох эрүүгийн 2318000000128 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт *** *** /РД:****/ *** оны 07 дугаар сарын 10-ны өдөр *** аймагт төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багт ****хүнсний дэлгүүр ажилуулдаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг *** дугаар хороолол, **** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны *** дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадамнь шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайучруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****: “...Гэм буруугаа хүлээн зөшөөрч байгаа. 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 4 сарын хугацаанд төлөхөөрулсын яллагчтай тохиролцсон...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
**** оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5/,
**** оны 02 дугаар сарын 15-ны өдрийн "хуйлсан гялбар уут 1 шихрэг" эд зүйлс хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 8/,
**** оны 02 дугаар сарын 13-ны өдрийн "тухайн эд зүйл нь өнгөгүй 25 см урттай 4.5 см-ийн диаметрийн өргөнтэй бор өнгийн хатуу цаасан дамар байх бөгөөд тойруулан хуйлсан өнгөгүй гялгар уут байлаа. Уг уутны урт нь 25 см урттай диаметр нь 5,3 см байв. Уг уутны хуйлаас суларч үзүүр хэсэг нь хонхойсон байлаа" гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/,
**** оны 02 дугаар сарын 14-ний өдрийн: ...Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг **** мини маркет хүнсний дэлгүүрийн дотор талын заалны хэсгийн үүдний хэсэг харагдах бөгөөд он сар, цаг минут гарах ба хяналтын камерын бичлэг 11 цаг 45 минут 50 секунтанд эхлэж байлаа. Камерын бичлэгийн цаг 11 цаг 46 минут 26 секунтанд дэлгэцний зүүн талаас улаан өнгийн куртик өмссөн 30-35 орчим насны эрэгтэй хүн гарч ирэх ба дэлгүүрийн үүд рүү чиглэж явж байгаад буцаж хараад сууж байсан эмэгтэйрүү очиж цохихоор гараа далайх бөгөөд эмэгтэй хүн бултах үед тухайн эрэгтэй хүн эмэгтэйн сууж байсан ширээг тойрч дөхөж очих замдаа ширээн дээрээс хуйлаастай өнгөгүй уут авч тухайн эмэгтэйгийн толгойн орой хэсэгт 1 удаа цохих бөгөөд 8 секунтын дараа дахин толгойн орой, дагз хэсэг рүү гартаа барьсан уутаар цохиж байлаа. Тухайн эрэгтэй гартаа барьсан хуйлаастай гялгар уутны хуйлаасыг гартаа чангалж барьж зогсож байгаад дахин тухайн эмэгтэй рүү дөхөж цохихоор далайж байгаад тухайн хуйлаастай уутны үзүүр хэсгээр эмэгтэйгийн нүүр лүү хатгах байдалтайгаар 1 удаа цохиж байлаа. Тухайн эмэгтэй цохиулсны дараа нүүрээ гараараа дарж үзээд ширээг тойрч дэлгүүрээс гараад явснаар камерын бичлэг 1 минут 56 секунт үргэлжилээд дуусаж байна гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/,
*** оны 02 дугаар сарын 14-ний өдрийн: **** минимаркет дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД, бор өнгийн дамарт хуйлсан өнгөгүй гялгар уут 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 12-13/,
Хохирогч ***: **** оны 02 дугаар сарын 10-ны өглөө дэлгүүрээ нээчихээд замын эсрэг талд байдаг ээжийнхээ гэрт ороод цай уугаад сууж байтал манай нөхөр намайг хурдан дэлгүүрт ороод ир, би гадагш гарах ажилтай болчихлоо гэж дуусан. Би дэлгүүр лүүгээ ороод “ээжийндээ ороод таван үг солих хооронд залгаад байх юм, өчигдөр чи гэртээ завтай байж байхдаа тэр ажлаа амжуулчихгүй яасан юм бэ?” гэж хэлсэн чинь надтай хэрэлдэж байгаад дэлгүүрийн лангуун дээрээс хуйлсан дамартай гялгар уут аваад миний толгой руу 1 удаа цохисон. Би гараараа толгойгоо дараад зогсож байтал нөгөө дамартай уутаараа миний толгой руу 2 удаа, нүүр лүү нэг удаа, нийтдээ 4 удаа цохисон. Тэр үед миний нүүр лүү шингэн зүйл урсахаар нь гараараа дараад үзсэн чинь цус гоожиж байсан. Би айгаад цусаа гараараа дараад дэлгүүрээс гараад ээжийнхээ гэр лүү гүйсэн. Ээжийнхээ хашаанд ороод хартал миний гарны завсраар аймар их цус гарч байсан. Тухайн үед миний духны дээр жаахан язарсан шарх үүссэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр хоорондоо эвлэрсэн. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 16,18/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *** оны 02 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаартай:
- *** биедбаруун хөмсөгт язарсан шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадваргт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/,
*** оны 02 дугаар сарын 10-ны өдрийн *** яаралтай тусламжын хуудас /хх-ийн 25/зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь *** оны 02 дугаар сарын 10- өдрийн 11 цагийн орчимДархан-Уул аймгийн Дархан сум *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ****минимаркет хүнсний дэлгүүр дотор эхнэр *****харилцан маргалдаж, улмаар боодолтой гялгар уутаар толгойд нь цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт язарсан шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч ****нүйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч **** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч *** “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ****гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ****нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд 1 удаагийнял шийтгэлтэйболох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр нотлогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч *****нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *****ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, бусад орлого олох боломж, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 125,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсанхяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, бор өнгийн дамарт хуйлсан өнгөгүй гялгар уут 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар **** оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр 125,000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсанхяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж,бор өнгийн дамарт хуйлсан өнгөгүй гялгар уут 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ганзоригт буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *****всан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР