| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0067/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/101 |
| Огноо | 2023-03-21 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0067/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Ч.Болормаа,
Хохирогч*******,*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баатад овогт******* холбогдох эрүүгийн 2318000000034 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Баатад овогт******* *** /РД:******* /, 1997 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум 3 дугаар баг******* тоотод оршин суух хаягтай, урьд:
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17-18 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Дархан зах”-ын авто зогсоолын орох, гарах хаалганы дотор*******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түлхэн хөл рүү нь хавсарч унаган эрүүл мэндэд нь баруун шаант ясны доод 1/3-ийн ташуу сэлтэрхийтэй зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан, 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Соронз” хүнсний дэлгүүрийн дэргэд*******тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь баруун тойгны зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ийн: Би тухайн өдөр ажлаасаа тараад гэртээ харих гээд явж байсан. Тэр үед зах дээр Дархаа ах, ах болон өөр нэг танихгүй ах гурвуулаа архи ууж байсан. Намайг Дархаа ах дуудахаар нь очсон. Тэд нар дээр очсоны дараа гэдэг хүнтэй тамхи татах үедээ муудалцсан. Би ахыг хавсраад унагаасан. Дараа нь гэдэс өлсөөд гуанз руу ороод хуушуур идсэн. Миний ам цангаад ус хийгээд өг гэсэн. Тэгэхэд гэдэг ах байхгүй гэж монгол хэлээр хэлээд байна гэсэн. Тэгээд ах бид хоёр заамдалцсан. Гадаа гараад барилцаад хавсрах үед давхралдаад унасан. Унах үедээ замын боржур дээр далий гишгэсэн байх. Энэ бүх зүйл миний буруугаас болсон. Би энэ хоёр ахаас чин сэтгэлээсээ уучлал гуйж байна гэх мэдүүлэг,
Хохирогч*******ийн: Би 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зах дээртэй тааралдаад тамхи татсан. Тэгээд явж байтал араас ирээд намайг хавсарч унагасан. Бид хоёрт маргалдсан зүйл байхгүй. Тэгээд би миний хөл хугалчихлаа гэсэн чинь тэгвэл гүйцээе гээд дахиад хөл дээрээс дэвссэн. Миний хөл бүтэн эргэчихсэн. Одоо миний хөл сайн гишгэж болохгүй байгаа болохоор таяг хэрэглэж байна. Би хувиараа таксинд явдаг байсан. Одоо ажил хийх боломжгүй байна. Хүүхдүүд маань гэртээ идэх хоолгүй болж байна. Би 3,600,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Эмчилгээний зардал нийтдээ 970,000 төгрөг болсон. Мөн таксинд явдаг байсан болохоор өдийг хүртэлх хугацаанд дунджаар 2,630,000 төгрөгийн орлого олох байсан. надад 300,000 төгрөг өгсөн. Үүнийг нь хасаад одоо 3,300,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Хохирогч ****: Би 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед цайны газар руугаа орох үед нь зөөгч Энхээтэй маргалдаж байсан. хүйтэн ус асуусан. Зөөгч хүйтэн ус байхгүй халуун ус байгаа гэж хэлсэн. Би телевиз үзээд сууж байсан. над дээр ирээд тамхи, ундаа нэхээд байсан. Би байхгүй, эндээс гар аа гэж хэлсэн. гарахгүй байхаар нь би түлхээд гаргасан. Дахиад орж ирээд намайг хоёулаа камергүй газарт очъё гэсэн. Битэй хамт тамхи татаагүй. Тэгээд бид хоёр зууралдсан. Над руу дайрах үед нь би гарыг нь тавуулаад цээж хэсэг рүү нь түлхсэн. Тэгсэн миний баруун өвдөг рүү өшиглөсөн. Би бүтэн эргээд унасан. Дараа нь миний дээр гараад толгой руу нэг удаа мөргөсөн. Би өөрийнхөө аюулгүй байдлаа хангаад заамдалцсан. Одоо миний хөл нугарахгүй тахир мод шиг болсон. 6 дугаар сард хөлийнхөө хадаасыг авхуулна. Явцын дунд гайгүй болоод эдгэрэх байх гэж бодож байна. Би энэ *** 2, 3 нялх хүүхэдтэй, өрхийн амжиргаа нь доогуур түвшний амьдралтай гэж сонссон. Залуу хүн алдсан байх. Цаашид алдаагаа битгий давтаарай гэж захья аа. Надад өгөх хохирлынхоо мөнгөөрөө хүүхдүүддээ хоол хүнс авч өгнө биз. Надад одоо нэхэмжлэх зүйл алга даа гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8/,
Гэрчын: Намайг дуудлагаар очиход тухайн дуудлага өгсөн үйлчлүүлэгч Дархан захын орох, гарах хаалганы ордог хэсгийн дотор талд нь хана налаад суучихсан байдалтай байсан. Тухайн үйлчлүүлэгч нь баруун талын хөл нь өвдөөд байна гэх зовиур хэлж хөлийг нь хөдөлгөж үзэхэд ясны шүргэлцэх чимээ сонсогдож байсан. Энэ нь тухайн хэсэгт ясны хугарал үүссэн байна гэж үздэг тул би тухайн үйлчлүүлэгчийг авч яван Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Гэрчийн: Эмнэлэгт үзүүлсэн хүний бүртгэлээс шүүн тулгаж үзэхэд *** овогтой нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу одоогоос хоёр хоногийн өмнө 21 цаг 40 минутад ирж үзүүлсэн байна. Ингэж үзүүлэхдээ явганаас унаж хөлөө гэмтээсэн гэж тайлбар хэсэгт тэмдэглэгдсэн байна. Мөн үзүүлэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг хамт тэмдэглэсэн байна гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
Гэрчын: Би тухайн өдөр Буян захын 17 дугаар постон дээр ажилтай байж байтал ах над руу залгаад Шинэ орчин худалдааны төвийн орох, гарах хаалга дээр хөл нь хугарчихсан хүн байна, чи хүрээд ирэх үү? гэж хэлэхээр нь би яваад очтол хөл нь хугарчихсан гэсэн нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд би түргэн дуудаж, түргэний машин аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Гэрчгийн: 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орой 17 цаг өнгөрч байхад Шинэ орчин төвийн хаалганы гадна талд байж байтал өдөр Шинэ оричн худалдааны төв дээр согтуу яваад байсан залуу миний хажууд зогсож байсан. Тэр залуугийн цаанаас саравчтай малгайтай, хар өнгийн күртиктэй туранхай биетэй, зах дээр гутал засварладаг залуу ирээд “би таныг хайгаад байлаа” гээд тухайн цэнхэр алаг ажлын хувцастай залууг дагуулаад Шинэ орчингийн орох, гарах хаалга руу явсан. Би ойролцоогоор 20-30 минутын дараа орох, гарах хаалгыг хаах гээд очиход цэнхэр алаг ажлын хувцастай залуу хаалганы хажуу талд газарт хэвтэж байсан. Би очоод “одоо хариачээ” гэж хэлэхэд “миний хөл өвдөөд байна, хугарчихсан юм шиг байна” гэж хэлэхээр нь би захын хамгаалалтын ахлах ***г дуудсан. ***ирж түргэн дуудаж тухайн хүнийг өгч явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
Шинжээч Д.Туяагийн:*******ийн баруун шаант ясны доод 1/3-ийн ташуу сэлтэрхийтэй хугарал нь хохирогчийг унах үед үүсэх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай:
-*******ийн биед баруун шаант ясны доод 1/3-н ташуу сэлтэрхийтэй зөрүүтэй хугарал тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.*******ийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/,
О.Гантөмөр нь 2022 оы 12 дугаар сарын 10-наас 12 сарын 22-нийг хүртэл Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн гэх 19137 дугаартай өвчний түүхийн хуулбар, яаралтай тусламжийн 20220956 дугаартай хуудасны хуулбар /хх-ийн 49-61, 62-68/,
Гэрч ****022 оны 12 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд Дархан сумын 5 дугаар багт байрлах манай *** цайны газарт 20 орчим насны эрэгтэй хүүхэд орж ирээд 3 ширхэг пирожки, 1 аяга цай авсан. Тухайн залуу хоолоо идэж дуусчихаад манай цайны газрын ажилтан Энхээ гэх эмэгтэйгээс хүйтэн ус нэхээд байхаар нь би нэг аяга ус хийж өгсөн. Уг залуу хийж өгсөн усыг уучихаад дахиад ус хийгээд өг гээд гуйгаад байхаар нь тэр залууд хандан “манай цайны газар хаах дөхчихсөн байна гараарай” гэж хэлэхэд гарахгүй зогсоод байсан юм. Тухайн үед манай нөхөр******* уг залууд хандан “манайх хааж байна гараарай” гэж хэлэхэд уг залуу манай нөхөр*******эс тамхи нэхээд байсан. Тэгтэл ***г залууг цайны газраас түлхэж гаргатал дахин орж ирээд тамхи болон ундаа нэхэж байгаад манай нөхөр **** “гараад ир” гэсэн. Ингээд манай нөхөр******* уг залууг дагаад гараад явсан юм. Би хэсэг хугацааны дараа цайны газраас гартал “Соронз” дэлгүүрийн хойд талд манай нөхөр **** газар унагачихсан, уг үл таних залуу дээр нь гараад суучихсан байхаар нь би шууд гүйж очоод уг залууг*******эс салгаж холдуулсан.******* “миний баруун хөл эвгүй болчихлоо” гэж хэлэхээр нь шууд цагдаа дуудсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 81/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай:
- **** биед баруун тойгны зөрүүтэй хугарал тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. **** биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-87/,
Гэрч***:******* нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчимд эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Би уг хүнээс юу болсон талаар тодруулахад 20 орчим насны эрэгтэй хүнд өшиглүүлж баруун өвдөгний тойг хавдаж хөхөрсөн, баруун тойг яс хугарсан гэмтэлтэй хэвтэн эмчлүүлж байгаад 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эмнэлгээс гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 92/,
Шинжээч Д.Туяагийн: *** биед учирсан баруун тойгны зөрүүтэй хугарлын гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байх боломтой гэх мэдүүлэг /хх-ийн 94/,
Гэрч ***: Улсын бүртгэлд *****овогтой **** ургийн овог нь хоосон байгаа нь 16 насандаа иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, өөрийн төрсөн эх Жанцандоржийн *** овоглодог. Харин **** нь хуучин иргэний үнэмлэхгүй, 2010 онд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, 2002 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. **** овогтой ***** нь Улсын бүртгэлийн мэдээлэлийн санд ургийн овоггүй байна. *** овогтой ****х нь иргэний цахим үнэмлэхтэй болбол эхийн, эцгийн ургийн овог болох Баатад ургийн овгийг авна гэх мэдүүлэг /хх-ийн 96/,
2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 19138 дугаартай *** нь 2022 оы 12 дугаар сарын 10-наас 12 сарын 26-ныг хүртэл Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн гэх 19138 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийг 131-152/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр Дархан-Уул аймаг, Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Дархан зах”-ын авто зогсоолын орох гарах хаалганы дотор*******ийг хавсарч унаган эрүүл мэндэд нь баруун шаант ясны доод 1/3-н ташуу сэлтэрхийтэй зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Соронз” хүнсний дэлгүүрийн дэргэд*******тэй маргалдан хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь баруун тойгны зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогч******* нь хохирол төлбөрийн талаар нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх, хохирогч******* нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэсэн саналыг тус тус шүүхэд гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч ******* нь, нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугийн тухайд маргах зүйл байхгүй. Харин улсын яллагчийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлж байгаа зүйлчлэлийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. *******ийн үйлдлүүд нь тус тусдаа, 2 өөр орчинд үйлдэгдсэн байдаг. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт онц харгис хэрцгийгээр гэж заасан. *******ийн үйлдэлд ийм шинж байхгүй. Тиймээс *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч*******ийг нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх гэсэн саналыг шүүхэд гаргаж байна гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17-18 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан зах”-ын авто зогсоолын орох, гарах хаалганы дотор*******тэй маргалдаж улмаар түүнийг хавсарч унаган эрүүл мэндэд нь баруун шаант ясны доод 1/3-ийн ташуу сэлтэрхийтэй зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан, 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Соронз” хүнсний дэлгүүрийн ард*******тэй маргалдаж улмаар түүний баруун хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь баруун тойгны зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч *******ийн хохирогч*******,******* нарыг өшиглөж унагасан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч нарын эрүүл мэндлэд учирсан хохиролтой шууд шалтгаанд холбоотой зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс *** үйлдлүүд нь тус тусдаа, 2 өөр орчинд үйлдэгдсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт онц харгис хэрцгийгээр гэж заасан. *******ийн үйлдэлд ийм шинж байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт энэ гэмт хэргийг “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн бол гэдэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-ээс 2.14 дэх хэсэгүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхыг ойлгох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт “хоёр, түүнээс олон хүнийг” гэснийг хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл гэж ойлгоно.
Мөн шүүгдэгч *******ийн дээрх 2 үйлдэл нь өөр өөр цаг хугацаанд, тус тусдаа үйлдэгдсэн хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул түүний үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******,******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан ба хохирогч******* нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хохирогч******* нь эмчилгээний зардал 970,000 төгрөг, олох байсан орлого 2.630,000 төргөг, нийт 3,600,000 төгрөгөөс, шүүгдэгчийн төлсөн 300,000 төгрөгийг хасч 3,300,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хохирогч******* нь эмчилгээний зардал, олох байсан орлогоо нотолсон холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй ба цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд хохирогч нь******* нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж, хохирогч*******ийн 3,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдардаг нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн байдал, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Түүнчлэн шүүгдэгчийн “Дархан” зах дээр гутал засдаг гэх нөхцөл байдал, ам бүлийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг оршин суугаа газар болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан зах” худалдааны төв рүү зорчих, бусад чиглэл рүү зорчихгүй байхаар тус тус тогтоож, шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баатад овогт******* ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 /хоёр/ жилын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг оршин суугаа газар болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан зах” худалдааны төв рүү зорчих, бусад чиглэл рүү зорчихгүй байхаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч******* нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч нь хохирогч*******т 300,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч*******ийн 3,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч******* нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР