Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0101/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигон овогт******* холбогдох эрүүгийн2218001230132дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ныөдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:        

Монгол Улсын иргэн, Боржигон овогт******* /РД:******* / 1970 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумандтөрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хийн огтлогч мэргэжилтэй, Дархан Төмөрлөгийн үйлдвэр ***-ийн **** ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийнхамт Дархан-Уул аймаг, Дархан сум 9 дүгээр баг******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханднь шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч *******гийн: ...Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.Би хохирол төлбөрт 260,000 төгрөг төлсөн...гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн: ...******* ДАР улсын дугаартай Tida маркийн тээврийн хэрэгслийн тээшний хэсгийг нээж үзэхэд бор өнгийн цаасан хайрцаг байх ба цаасан хайрцаг дотор 34х14 см хэмжээтэй 2 кг жинтэй мах мэт зүйл байсныг хураан авав... гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17/,

2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн:“******* регистрийн дугаартай *******гийн өмчлөлийн******* ДАР улсын дугаартай sc11036*** аралын дугаартай Nissan Tida маркийн тээврийн хэрэгсэл”-ийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23/,

2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн: хураан авсан “2кг жинтэй 34х14 см хэмжээтэй Монгол улсын ховор амьтны жагсаалтад багтсан 260,000 төгрөгийн экологи эдийн үнэлгээтэй “Алтайн хойлог” нэртэй шувууны биет мах”-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчын : Гэм буруутай хүнээс байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн хохирлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

Гэрчгийн: Манай нөхөр нь 2022 оны 2 дугаар сарын 14-ний орой 17 цагийн орчимд гэрээсээ гараад явсан. Тухайн үед надад хаашаа явж байгаагаа хэлээгүй. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 23 цагийн орчимд гэртээ орж ирэхдээ надад “би сая цагдаа дээр байж байгаад ирлээ” гэж хэлэхээр нь би гайхаад юу болсон талаар тодруулахад “би хойлогны мах машиндаа хадгалж байгаад цагдаад баригдчихлаа” гэж хэлсэн. Надад хойлог шувууны мах худалдан авч, тээврийн хэрэгсэлдээ хадгалж байгаа талаар хэлж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 44/,

Гэрчийн: Би Улаанбаатар хотын Нарантуул зах дээр 1999 оноос хойш тэжээвэр амьтан худалдан борлуулдаг лангуу түрээслэн ажиллуулж байна. Манайх төрөл бүрийн тэжээвэрнохой, муур, тоть, туулай, яст мэлхий гэх мэт олон төрлийн амьтан борлуулдаг юм. Намайг энэ үйл ажиллагааг хийж байх хугацаанд иргэд гар дээрээс төрөл бүрийн л бараа худалдан борлуулдаг. Зэрлэг ан амьтаны эд эрхтэн авах уу? гэж хүмүүс ирж байгаагүй. Хойлог нэртэй шувууны мах шарханд маш сайн гэж сонсож байсан. Намайг 1999 оноос хойш энэ лангуун дээр ажиллах хугацаанд хойлог нэртэй шувуу энэ орчмоор зарагдаж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

Гэрчын: Би Улаанбаатар хотын Нарантуул зах дээр 2005 оноос хойш жижиглэнгийн бараа худалдан борлуулдаг 256 дугаартай лангуу түрээслэн ажиллуулж байна. Манайх ахуйн хэрэгцээний арц, хүж, гар чийдэн гэх мэт олон төрлийн бараа худалдан борлуулдаг. Намайг энэ үйл ажиллагааг хийж байх хугацаанд иргэд гар дээрээс төрөл бүрийн л бараа худалдан борлуулдаг. Гэхдээ ангийн эд эрхтэн, мах, арьс зэргийг худалдан борлуулж байхыг би огт хараагүй. Тэр зүйл чинь хориотой болохоор ил худалдан борлуулдаггүй байх гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

Шинжээч Э.Гэндэнжамцын: ...шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн амьгүй болсон, өдийг нь зулгааж хөлдөөсөн байдалтай байсан шувууны маханд биеэр, нүдээр харж үзлэг хийхэд гадаад шинж нь бие том, бахим, толгой, биеийн дээд хэсэг хүрэн саарал, биеийн ар нуруу, залуурын бүрхүүл жижиг өдтэй, цагаан судалтай, бүдүүн хүзүү, гүендээ хөндлөн хар, жижиг толботой, хоолой, хэвлий цагаан, биеийн хажуу, гуя хар өдтэй, өдний үзүүр өргөн хар эмжээртэй, хошуу бүдэг хар, шилбэ, савар шаргалдуу туяа бүхий хүрэн бор хайрстай, нүдний доор, ар талд тод шар, шаргал нүцгэн арьстай, эр нь эмээсээ биеэр том байсан тул Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй Алтайн хойлог/Tetraogallus altaicus/ нэртэй шувуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

Гэрчгийн: Манай хүүд******* ДАР улсын дугаартай NISSAN TIIDA маркийн тээврийн хэрэгсэл байгаа. Харин алтайн хойлог шувууны талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

Гэрчын: Би ах руу хойлог шувууны мах явуулж байгаагүй. 2022 оны 02 дугаар 20-н хавьцаа Улаанбаатар хотод гэртээ байхад ах над руу залгаад би Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шалгагдаж байна. Би чамаас хойлог шувууны мах авчихсан гэж хэлсэн гэхээр нь би уурлаад утсаа салгасан. ******* ах надтай дахиж холбогдоогүй. Би урьд өмнө нь хойлог шувуу агнаж байгаагүй бөгөөд хойлог шувуу гэж ямар шувуу байдгийг мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 56/,

Гэрчгийн: 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Төв цагдаагийн газар ажил дээрээ байхад фейсбүүкийн ховор амьтан мах хүнс гэсэн зарын групп дээр “хойлог шувууны мах авна” гэсэн утгатай зарын дор 99817924 дугаар коммент хэсэгт бичсэн байсан. Би уг дугаар луу өөрийнхөө 99074009 дугаарын утсаар залгаж “хойлог шувууны мах зарах юм уу?” гэж асуухад “байгаа Дархан сумын 9 дүгээр баг 4/2 дугаар байрны хажуугийн Мэргэд нэртэй хүнсний дэлгүүрт хүрээд ир” гэж хэлсэн. Ингээд би “ Мэргэ д” дэлгүүрийн гадаа очиход гэх нэртэй эрэгтэй цагаан өнгийн Тида маркийн тээврийн хэрэгслийн багаж хэсгээс хойлог шувууны мах гаргаж ирээд 300,000 төгрөгөнд авчих гэж хэлсэн. Ингээд би шууд тухайн гэх хүнийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 59/,

Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.Гэндэнжамцын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №2022/05 дугаартай:

- Шинжилгээнд ирүүлсэн шувууны мах нь Алтайн хойлог /Tetraogallus altaicus/ гэх шувуу байна.

- Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу экологи, эдийн засгийн үнэлгээ нь 130,000 төгрөг бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дугаар заалтын дагуу Засгийн газраас тогтоосон амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөн тогтоож байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлнэ гэж заасны дагуу тооцоход нийт 260,000 төгрөг болж байна.

- Тус Алтайн хойлог шувууг галт зэвсгээр агнасан байх бөгөөд хэзээ агнасан нь тогтоох боломжгүй байна.

- Жагсаалт журам батлах тухай Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62/,

2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн “Ниссан Тида маркийн******* ДАР улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашин үнэлгээ 1,000,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69/,

Дархан-Уул аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/20-01/049/01 дугаартай нөхөн төлбөр тогтоох тухай акт /хх-ийн 99-100/,

2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн: *******гоос байгаль орчин, уур амьсгалын санд 260,000 төгрөг тушаасан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 144/,

Шүүгдэгч *******гийн: 2022 оны 01 дүгээр сарын 06-нд Улаанбаатар хотод Нарантуул захын үүд орчим явж байтал үл таних 40 орчим насны эрэгтэй хүн ирээд “Хойлог шувууны мах авах уу?” гэхээр нь цагаан торонд байсан зүйлийг нь харахад Хойлог шувуу мах байхаар нь хэрэг болж магадгүй гэж бодоод 100,000 төгрөгөөр худалдаж авсан... гэх гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй Алтайн хойлог шувууны махыг Улаанбаатар  хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвөөс үл таних хүнээс худалдан авч нийтийн тээврээр тээвэрлэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг4-2 дугаар байрны авто зогсоолд байрлуулсан өөрийн эзэмшлийн******* ДАР улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгсэлийн тээшинд хадгалан 2023 оны 02 дугаар сарын 14-нд олон нийтийн сүлжээгээр бусдад зарах гэж байгаад Цагдаагийн байгууллагын албан хаагчид саатуулагдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар Алтайн хойлог шувуу нь ховор амьтанд  хамаарч байна.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн” зэрэг үйлдлийг хууль бусаар ан агнах гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч *******гийн үйлдэл нь амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилготой, шунахайн сэдэлтээр, ховор амьтны гаралтай түүхий эд буюу Алтайн хойлог шувууны махыг худалдан авч, хадгалснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд260,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүдэгч уг хохирлыг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч тохиролцсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд ял шийтгэлгүйболох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйболохыг дурдаж дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн хураагдсан 34х14 см хэмжээтэй 2 кг жинтэй Алтайн хойлог /Tetraogallus altaicus/ шувууны мах нь уламжлалт анагаах ухаан ашиглагддаг тул улсын орлого болгож, 56-46 ДАР улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******д буцаанолгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн хураагдсан 34х14 см хэмжээтэй 2 кг жинтэй Алтайн хойлог /Tetraogallus altaicus/ шувууны махыг улсын орлого болгож, 56-46 ДАР улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******д буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР