Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0098/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт************** холбогдох эрүүгийн 2318000000107тай хэргийг 2023-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* овогт******* /РД:******* /,*********************-ны өдөр******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой,,, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум,,-172 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

- Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн-ны/46тай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 зүйлийн дахьт зааснаар 1 жил 6 хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2001 06-нд ялын хугацаа дуусч суллагдсан,

- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн-ний*******1тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 зүйлийн 146.2 дахьт зааснаар 6 хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 11-нд ялын хугацаа дуусч суллагдсан,

- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн*******-ны7тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 зүйлийн 145.2 дахьт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сум дундын 7 шүүхийн-нытай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн8 зүйлийн8.1,  145 зүйлийн 145.2 дахьт зааснаар сар хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 04 22-нд ялын хугацаа дуусч суллагдсан,

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн-ны/ШЦТ/366тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахьт зааснаар00 цагтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 01-ний 2020/ХМШЗ/140тай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн цагтэд тустай ажил хийлгэх ялыг 21 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон, 2020 22-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн-ны/ШЦТ/223тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 1 дэхт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г 2022*******-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумынын тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “эхнэртэйгээ маргалдлаа” гэх шалтгаанаар хүргэн руу цайны аяга шидэн толгойн тус газар нь онож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн: Би тэр өдөр гэртээ найзтайгаа нэг шил архи уусан байсан. Манай охин хажуу айлд архи уусан юм билээ. Манай хүргэн орж ирээд охиныг гэртээ харъя гэтэл охин харихгүй гээд хэрэлдээд байсан. Би тэр хоёрыг гэртээ харьж хэрэлд гэж хэлээд цай ууж байсан аягаа шидсэн чиньы толгойг оноод цус гарсан гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

2022******* 19-ний хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэл /хх-ийн 5-12/,

2022*******-ны 20220947тайы яаралтай тусламжийн хуудас /хх-ийн/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2022******* 11-ний 14 цагийн орчимд ахына хүү манайд ирээд аав таныг дуудаж байна, аавыг хүн зодчихлоо гэсэн. Намайг очиход ахын толгойноос цус гарсан байсан. Юу болсныг асуухад хадам аав толгой руу аяга шидчихлээ гэж хэлсэн. Би ахыг Нэгдсэн эмнэлэг рүү авч яваад шархыг нь оёулсан. ах надад хэлэхдээ ах нь гомдолгүй ээ, цагдаа сэргийлэх гээд яахав гэж байсан. санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн*******/,

Гэрч ...2022******* 08-ны өдөр аавынд байж байсан чинь ирээд намайг гэртээ харъя гэсэн. Би явахгүй гээд аавынхаас гараад эгчийнд очсон. Аавынд, аав, ээж гурав үлдсэн. Би эгчийнд байж байтал удалгүй толгойноос нь цус гарчихсан орж ирсэн. Юу болсныг асуухад намайг цохичихлоо гэж хэлсэн.ыг авч яваад эмнэлэгт очоод оёдол тавиулаад буцаад ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн0/,

*** нь 2022******* 17-нд нас барсан гэх50198421352тай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн8/,

Шинжээч Д.Туяагийн: Талийгаачы биед учирсан зулайн хуйхан дахь шархны сорви нь учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Харин зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх мэдүүлэг /хх-ийн0/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 01 04-нийтай:

- Талийгаачийн биед зулайн хуйханд шархны сорви, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Талийгаачийн биед илэрсэн гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн хуучин байх ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь дүүжлэлтийн улмаас амьгалын хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачийн биед элэг, зүрхний архаг хууч өвчин илэрсэн бөгөөд эдгээр нь үхэлд нь нөлөөлөхгүй. Талийгаачийн цусны бүлэг Oi, Rh/+/ байна. Талийгаачийн цусанд спирт илэрсэнгүй. Ходоодны шингэнд 0,8 промилли спирт илэрсэн болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн4-46/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2022*******-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумынын тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүргэн руу цай ууж байсан аягаа шидэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэхт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогч талаас нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэв.

Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022*******-ны өдөр Дархан-Уул аймаг,  Дархан сумынын тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “эхнэртэйгээ маргалдлаа” гэх шалтгаанаар хүргэн руу цайны аяга шидэн толгойн тус газар нь онож, эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч *******гийн хохирогч руу цайны аяга шидсэн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэхт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэхт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *** эрүүл мэндэд зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийнгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88/, шийтгэх тогтоолуулын хуулбарууд /хх-ийн7-133/ иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн1/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэхт зааснаар 1 хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэхт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгодцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн ам бүлийн байдал, хувийн байдал, орлого олох боломж нөхцөл зэргийг харгалзан түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөрчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.1 зүйл,6.2 зүйлийн 1,,6.3 зүйлийн,6.6 зүйл,6.7 зүйл,6.8 зүйл,6.10 зүйл,7.1 зүйлийн 2 дахьт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэхт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэхт зааснаар шүүгдэгч *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн дэхт зааснаар *******д оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөрчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 5 дахьт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР