| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0100/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/120 |
| Огноо | 2023-03-30 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0100/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Б.Энхтулга,
Хохирогч*******,*******,
Гэрч****,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хар Бургууд овогт*******д холбогдох эрүүгийн 2318000000100 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хар Бургууд овогт******* /РД:******* /, 2000 оны 08 дугаар сарын 20-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******г 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Смайл караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагч дэд ахлагч*******, дэд ахлагч******* нарын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******н: Би тухайн өдөр найз, нарын хамт “ Смайл ” кареокед 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Хажуу талын ширээний хүмүүстэй микрофон булаацалдсанаас болж маргалдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хоёр цагдаагийн албан хаагч ирсэн. Би гараад тамхи татах гэсэн чинь цагдаа нар намайг гаргахгүй байсан. Тэгээд цагдаатай муудалцсан гэх мэдүүлэг,
Хохирогч*******ын: Би 2023 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө цагдаагийн дэд ахлагч*******ын хамт хуучин Дарханд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 01 цаг өнгөрч байх үед “ Смайл ” караокед маргаан болоод байна гэх дуудлагыг шалгах үүрэг өгсөн. Бид хоёрыг очиход нэг хүнтэй маргалдаж байсан. Би болсон үйл явдлын талаар тодруулах гэхэд миний шаардлагыг эсэргүүцээд шилбэ рүү өшиглөсөн. Караоке дотор байх үедээ маргалдаж байсан нүдний шилтэй өндөр ах руу ууж байсан савтай усаа цацаад, элдэв янзын үгээр хараагаад байсан. Би болиулах шаардлага тавихад намайг элдэв янзын үгээр доромжилсон. Тэгээдг тэндээс гаргах гэтэлын мөрдөс болон хантаазыг урсан. Тэр үедээ нүүрийг нь маажсан. Дараа нь гадаа гараад толгой руу мөргөсөн. Би гомдолтой байна гэх мэдүүлэг,
Хохирогч*******ын: Тухайн өдөр цагдаагийн дэд ахлагч******* бид хоёр хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад “ Смайл ” караокед маргаан болоод байна гэх дуудлагын дагуу очсон. Тэнд очиход шүүгдэгч нь******* гэдэг хүнтэй хэрүүл маргаан үүсгэсэн байдалтай байсан. Би маргааныг зогсоох гэж оролдох үед гартаа барьж байсан усаа******* руу цацсан. Биг боль гэж шаардлага тавьсан. шаардлага эсэргүүцээд миний цээж рүү 2-3 удаа цохисон. Нүүр хэсэгт маажаад, зүүн гарын чигчий хурууг хазсан. Мөн зүүн талын мөрдөс, хантааз урсан. Надад одоо санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсэж байна гэх мэдүүлэг,
Гэрчы: Би хоёр эмэгтэйтэй “ Смайл ” караокед дуулаад бүжиглэж байсан. Энэ гэдэг залуу ирээд надтай хамт явж байсан эмэгтэйг янхан, гичий гэж дуудсан. Тэгээд тэнд хэрүүл маргаан болсон. Намайг салгах гэж байхад хөгшин төгцөг, баас, нохойн гөлөг гээд элдэв янзаар доромжилсон. Мөн миний цээж рүү өшиглөсөн гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0,95 хувь гарсан гэх согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 7/,
2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хохирогч*******аас гаргаж өгсөн энгэрийн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/,
2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-11/,
2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хохирогч*******аас гаргаж өгсөн энгэрийн камерын бичлэг бүхий 1 ширхэг СD-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13/,
Гэрч ***: 23 цаг өнгөрөөд 00 цагийн үед манай караокед үйлчлүүлж байсан 2 эмэгтэй хүнтэй зүс таних******* гээд залуу маргалдсан. Миний ойлгосноор тэр хоёр эмэгтэй*******гийн дуулж байсан микрофоныг нь булаагаад авчихсан чинь******* нь тэр хоёр хүнийг янхан гэж хараагаад маргалдаж эхэлсэн. Тэгсэн тэр хоёр эмэгтэй цагдаа дуудсан. Цагдаа ирээд*******той юм яриад байсан чинь******* би тамхи татлаа гээд гарах гэсэн. Тэр хоёр цагдаа*******г гаргахгүй гэсэн чинь******* гарна гэж дайраад түлхэлцээд ноцолдсон. Тэгээд*******г үүдэнд гарсны дараа машинтай цагдаа нар ирээд суулгаад аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
Гэрч ****: ...Тухайн өдөр манай караокед 3 залуу орж ирээд архи аваад суусан. Яг хажуугийн ширээнд нь 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн суугаад дуулсан. Тэр эгч нар дуулаад дуустал эхэлж орж ирсэн 3 залуугийн нэг махлаг залуу нь “сайхан дууллаа янхнууд минь” гээд тэр хүмүүс рүү орилсон. Тэгээд тэр махлаг залуу хажуугийн ширээнд сууж байсан эгч нар дээр очоод “янхан минь вокзал дээр янхан зардаг, та нар шиг хүмүүс энд орж ирдэггүй” гэх мэтээр доромжлоод байсан. Мөн зааланд тамхи татаад байхаар нь би очоод “энд тамхи татаж болохгүй, гараад татчих” гэж хэлсэн чинь “би яахаараа энд тамхи татаж болдоггүй юм бэ?” гээд шалан дээр тамхины ишээ хаясан. Мөн хажуугийн ширээнд сууж байсан эгчийг цохих гээд хөөгөөд байсан. Тэр эгч утсаараа цагдаа дуудсан. Эргүүлийн 2 цагдаа орж ирсэн чинь тэр согтуу залуу нэг намхан цагдааг нь “чи хэзээ ийм болчихсон юм бэ?” гээд энгэр цээж рүү нь гараараа цохиод байсан. Тэр цагдаа нь “та намайг дагаад гарчих” гэсэн чинь “гарахгүй, чи манай ээжийг таних уу, чи цагдаагийнхаа цалингаар амьдарч чадаж байна уу” гэх зэргээр элдвээр хэлж доромжлоод байсан. Тэгж байгаад цагдаа нар авч гарах гээд үүд рүү явсан. Миний харснаар намхан цагдааг цээж рүү гараараа 2 удаа цохиж харагдсан. Өндөр цагдаагийн хөл рүү нь 1 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Гэрч ***: ... Смайл караоке дээр очиход иргэн нь үл таних 2 залуугийн хамт согтуурсан байдалтай байсан ба дэд ахлагч*******ын нүүр маажигдаж цус гарсан, өмсөж явсан цагдаагийн өвлийн хүрэмнийх нь мөрдөс урагдаад тасарчихсан, дээгүүр өмссөн гэрэлтүүлэгч хантааз нь бас энгэр хэсгээрээ урагдчихсан байсан. Ингээд биоос юу болсныг асуусан чинь хүнтэй маргалдаад байхаар нь боль гэж хэлсэн чинь шаардлага эсэргүүцээд намайг зодоод хувцас урчихлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
Гэрч ***: ... Смайл караокед очиход уг караокены гадна нь согтуурсан байдалтай байсан ба дэд ахлагч*******ын нүүрийг маажиж цус гаргасан, өмсөж явсан цагдаагийн өвлийн хүрэмний зүүн талын мөрдөс тасарчихсан байсан. Тэгж байтал эргүүлийн машин ирээд дэд ахлагч ****машинд суулгах гэхэд суухгүй гээд ноцолдсон... гэх мэдүүлэг /хх-ийн 34/,
Гэрч **** 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн найз *** нартай Смайл караокед орсон. Караокед сууж байтал хажуу талын ширээнд 4, 5 залуу сууж байх шиг байсан. Бид гурав пиво аваад дуулаад сууж байтал хажуугийн ширээнд сууж байсан махлаг биетэй залуу Энхзаяа руу уурлаад, элдвээр хэлж доромжлоод байсан. Тэгэхээр нь би Энхзаяагаас чам руу яагаад энэ хүн дайраад байгаа юм бэ? гэж асуухад мэдэхгүй гэж байсан. Хажуугийн ширээнд сууж байсан махлаг залуу учир зүггүй л Заяа руу дайраад хөгшин авгай, хөгшин янхан, би чамайг мэднэ, пизда наахуу гэж доромжилж дайраад байсан. Сүүлдээ Заяаг цохих гээд хөөгөөд байсан. Заяа руу дайраад байсан махлаг залуу нь дуудлагаар ирсэн нэг цагдаа руу дайраад чи муу намайг яаж ч чадахгүй гэх мэтээр доромжлоод байсан гэх мэдүүлэг /хх-ийн 38/,
Гэрч ***: ...Хажуугийн ширээнд сууж байсан гурван залуугийн нэг нь болох бүдүүн шар залуу нь бид гурвыг “Гурван хөгшин янхан минь гараач ээ, би энд эрх чөлөөтэй суумаар байна. Алцгар алнууд, янханууд” гэж хэл амаар доромжлоод орилоод байсан. Сүүлдээ элдвээр хэлээд болохгүй болохоор нь би цагдаад дуудлага өгсөн. Гэтэл тэр залуу “би чамайг алчхаад 25 жил ял аваад явж чадна” гээд над руу дайраад байсан. Тэр залуу намайг түлхэж унагаад дээрээс ундаа асгасан гэх мэдүүлэг /хх-ийн 40/,
Гэрч ***: 2023 оны 01 сарын 19-ний өдөр найзтойгийн гэрт байж байтал шөнө 00 цагийн үед руу залгаад “би Смайл караокед уучихсан байна, ирээд машин бариад өгөөч” гэж хэлсэн. “гарах дөхөөд хэлчих, яваад очъё” гэж хэлсэн. дахиж залгаад “нэг эмэгтэй хүнтэй маргалдаж байна, энэ цагдаа дуудаж байна, хурдан хүрээд ир” гэж хэлэхээр нь, бид гурав Смайл караоке руу очсон. Бид нарыг очих үед цагаан куртиктэй, шар үстэй жижиг биетэй эгчтэй маргалдаад зогсож байсан. Тэр эгчийг хамт явж байсан нүдний шилтэй өндөр ах,г түүнтэй хамт караокед сууж байсан, нар хорьж хэрүүл маргааныг зогсоосон. Тэр үед цагдаа нар орж ирсэн батэй хэрэлдэж байсан цагаан куртиктэй, шар үстэй эмэгтэй зөрж гараад машинд суугаад явсан. Ингээд хоёр цагдаа орж ирээд юм ярьж байгаад гэдэг цагдаатай нь бие засах газар луу нь ороод уулзах шиг болсон.той уулзсаныхаа дараа надад “би энэ цагдаад маргалдаад байсан хүн нь явчихсан юм чинь би ингээд явчихъя гэж хэллээ” гэж хэлсэн. Тэгээд гарч тамхи татах гэсэн чинь гэдэг цагдаа нь гаргахгүй гээд хорьсон. Тэгэхээр нь би гэдэг цагдаад “сая наад хүн чинь уурлачихсан, гараад нэг тамхи татаг” гэж хэлсэн чинь “чи гарахгүй шүү” гээдг мөрнөөс нь татаад угзраад байсан. Тэгээд цагдаа руу явна гэхэд “за би цагдаа руу очъё, гэхдээ би тамхи татаад нэг тайвшраадахъя” гэж хэлсэн чинь гаргахгүй гээд угзраад байсан. уурлаад “ер нь би өөрөө дуудлага өгөөд та нар ирсэн юм байгаа биз дээ, яагаад над руу ингээд байгаа юм бэ? би гараад тамхи татъя” гэж орилоод хаалга руу зүтгэсэн чинь тэр хоёр цагдаа түүнийг татаад, боогоод байсан. Би гэдэг цагдаагийн гараас нь татаад “наад хүнээ гаргаад тамхи татуулчих, алдаад явуулчихгүй шүү дээ” гэсэн чинь “наадах чинь өөрөө ингээд байна шүү дээ, шаардлага биелүүл” гээд байсан. Тэгээд нь “ямар шаардлага тавьсан юм бэ? шаардлагаа хэлээч ээ” гэсэн. Тэр цагдаа нар шаардлагаа хэлэхгүй гарыг нь өчих гээд байсан. дундуур нь ороод “боль” гэсэн чиньг татаад байсан. Тэгээд ноцолдсоор байгаад гадаа гараад тамхины цэгийн хажууд ирсэн ба “тамхи татъя” гэсэн чинь нөгөө хоёр цагдаа “тамхи татуулахгүй” гээд боогоод, өчих гээд гарыг нь мушгиад байсан. Смайл караокены үүдэнд түүний мөрнөөс нь бариад хавираад унагасан.г газар унасны дараа гарыг нь өчөөд гавлах гэж байхад ирээд толгойн дээр нь өвдөглөөд гарыг нь өчсөн. Тэгээд тэр хоёр гавлах гэж нэлээн ноцолдоод, нэг гарт нь гаваа зүүгээд үлдээсэн. Би “наад хүн чинь өөрөө сууя гээд байхад нь зүгээр босгоод суулгачхаач ээ” гэж хэлсэн. Тэр хоёр цагдаа “бос” гээд гарыг нь өчөөд байсан. Би тэд нарт “гарыг нь өчөөд байна шүү дээ, зүгээр өөрөөр нь босгоод суулгачхаач ээ” гэж хэлсэн чинь тэнд байсан өөр нэг цагдаа “өчих эрхтэй, цагдаа өчихгүй бол өөр хэн өчих юм бэ?” гэж надтай хэрэлдсэн. “би ахтайгаа явна” гэж орилсоор байгаад машинд нь хамт суугаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,
Гэрч: ...Бид гурвыг очоод удаагүй байхад эргүүлийн 2 цагдаа ирсэн. Жижигхэн намхан цагдаатай ньтэй юм ярьж байгаад “би гараад тамхи татчихаад ороод ирье” гэсэн чинь өндөр цагдаа нь “чамайг гаргахгүй” гэсэн. Тэгэхэд нь “би гараад тамхи татаадахъя” гээд гарах хаалга руу нь алхсан чинь өндөр цагдаа нь “би чамайг гаргахгүй гэж байна” гээд булан руу түлхэж, хоолойг нь боосон. Тэгж ноцолдож байгаад гадаа гарсан. Гадаа гараад зүгээр тамхийг нь татуулчих юм байх гэж бодсон чинь тэр цагдаа нар гарыг төмөр хашаа давуулаад өчих гээд байсан. Би тэр үед нь гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж эхэлсэн. Тэгж байхад тэр хоёр цагдаагийн намхан цагдаа манай найзгийн гарыг нь өчихөөр нь би “хөөе болиоч ээ, наадах чинь жирэмсэн хүн” гэж хэлсэн. Тэр үед Хос- Эрдэнэ ах Бямбаагаас “пизда минь наад тамхиа өгөөч” гэж хэлээд тамхийг нь аваад татаад зогсож байхад эргүүлийн машин ирсэн. тамхиа унтраагаад өөрөө очиж суух гэтэл нөгөө хоёр цагдаа түүнийг татаад буцаад Смайлийн хашаа руу оруулсан. Ингээд Смайл караокены хаалганы урд тэр хоёр цагдаа ахыг газар унагаад толгойн дээр нь хөлөө тавиад хүчээр гавлах гэж үзээд нэг гарт нь гав зүүсэн. Тэр үед “би өөрөө босоод тэр машинд чинь очоод суучихъя” гэж хэлж байсан. Тэд нарыг ингэж ноцолдож байх үед куртикны зүүн талын суга урагдчихсан байсан. тэр цагдаа нараас “яагаад намайг ингээд байгаа юм бэ, би өөрөө очоод суучихъя” гэсэн чинь цагдаа нар “бид нар чамд шаардлага тавьж байна, чамайг өчих эрх байгаа” гэж хэлж байсан. Тэгж байх үед нь эргүүлийн машинтай ирсэн нэг цагдаа нь “наадах чинь өөрөө очоод суучихъя гэж байна, зүгээр суулгачхаач” гэж хэлж байсан.г татаж босгохдоо гарынх нь сарвууг доош нь дарж өчөөд байсан. “яая, миний гарыг өчөөд байна шүү дээ” гэж орилоход өндөр цагдаа нь “гар хазаад байна шүү дээ” гээд бас орилж байсан. болохоор “би өөрөө ахтайгаа суугаад явчихъя” гээд цагдаагийн машинд суугаад, өөрөө босоод цагдаагийн машинд суугаад явсан. Тэднийг явсны дараа Бямбаа бид хоёрн машиныг аваад цагдаа дээр ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
Гэрч:, бид гурав Смайл караоке орсон. Манай хажуугийн ширээнд 2 эмэгтэй, 1 хөгшин ах сууж байсан ба тэнд байсан эмэгтэй ньг “Гомо” гэж хэлчхээд микрофоныг нь авч явсан. тэр эмэгтэйтэй хэрэлдээд байсан. Тэгж байтал 2 цагдаа ирсэн. нэг цагдаатай нь 00 орчхоод гарч ирээд хэрэлдээд байх шиг байсан. Тэгж байгаад цагдаа нарг аваад гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 55/,
Гэрч: Хосбаяр, бид гурав Смайл караоке орсон. Зэргэлдээ ширээнд 40 орчим насны 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн орж ирээд суусан. Нийтийн караоке учраас микрофоноо булаацалдаад хажуугийн ширээний хүмүүстэй жоохон маргаан үүссэн. Хажуугийн ширээнд сууж байсан нэг эмэгтэй ньг “вокзалын гомо, янхан” гээд хэл амаар доромжилсон. “та нар намайг зүгээр байж байхад доромжиллоо, ингэх ёсгүй, би та нарт гомдол гаргана” гээд цагдаа руу залгаж байх шиг байсан. 10 орчим минут болсны дараа эргүүлийн 2 билүү 3 цагдаа орж ирсэн. Нэг цагдаа ньтэй хамт бие засах газар руу орж уулзах шиг болсон. Гарч ирээд караокены үүд рүүг дагуулж явсан. Тэгээд тэнд нэлээн хэсэг шуугилдаад байхаар нь би босоод очтол намайг “за за зүгээр, санаа зоволтгүй, би өөрөө энэ хэдтэй учраа олчихно” гэж хэлээд цагдаа нар,,, Бямбасүрэн нар бөөндөө караокеноос гарсан. Тэднийг гарахад бид хоёр караоке дотроо үлдсэн ба гадаа гараад юу болсныг мэдэхгүй, гадаа баахан хүмүүс орилолдоод шуугилдаад байх шиг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,
Гэрчын: 2023 оны 01 дүгээр сарын 19-нд жижүүрийн дуудлага хүлээн авагчаар ажиллаж байхад шөнө 01 цагийн үед эхлээд нэг эмэгтэй хүнээс “Дархан сумын 5 дугаар баг Смайл караокед согтуу эрэгтэй хүн агсам тавиад байна” гэж дуудлага өгсөн. Тухайн үед уг чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид өөр дуудлагатай явж давхацсан тул би хамгийн ойрхон үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн маршрут болох 173 чиглэлийн алба хаагчдад албаны станцаар дээрх караоке руу яаралтай очих үүрэг өгсөн. Эмэгтэй хүн дуудлага өгөөд удаагүй байхад дахиад нэг эрэгтэй хүн залгаад “Смайл караокед согтуу залуу агсам тавиад, хүн зодох гээд байна. хурдан ирээч ээ, ямар удаан юм бэ” гээд их олон удаа залгаж дуудлага өгсөн. Би яг одоо тэдгээр дуудлага өгсөн хүмүүсийн нэрийг санахгүй байна, харин дуудлагын бүртгэлд нэр, утасны дугаартайгаа бүртгэгдсэн байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 60/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 163 дугаартай:
-*******ын биед амны зүүн доод хэсэгт, хуруу завсарт зулгаралт, хаван тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-66/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 67-68/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 174 дугаартай:
-*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 172 дугаартай:
-ы биед гэмтэл тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай:
- Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн хүрмийн зүүн мөр хэсэгт байх 45 мм хэмжээтэй гэмтэл нь ханзралт үүссэн байна. Энэ гэмтэл нь татах чангаах хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шар ногоон өнгийн хантаазны зүүн суга хэсэгт байх резинэн бүч хэсэгт үүссэн 7 мм хэмжээтэй гэмтэл нь ханзралт үүссэн байна. Энэ гэмтэл нь татах чангаах хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Харин уг хантаазны ар хэсэгт байх гэрэл ойлгогчтой материалын гадаргуу хэсэгт 30*10 мм хэмжээтэй гэмтэл нь гогдолт үүссэн байна. Энэ гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-92/,
2023 оны 02 дугар сарын 6-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн Police гэсэн бичиглэл бүхий гэрэл ойлгогчтой ногоон өнгийн хантааз 10000 төгрөг, цагдаагийн албаны өвлийн хүрэм 8000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 99-100/, Дархан сумын нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо, дуудлага мэдээллийн бүртгэл /хх-ийн 150-152/, эд мөрийн баримт хураагдсан энгэрийн камерын бичлэг бүхий CD зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Смайл” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлага мэдээллийн дагуу очсон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч*******, цагдаагийн дэд ахлагч******* нарын Цагдаагийн албаны тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасныг баримтлан албан үүргийнхээ дагуу тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, цагдаа*******ын биед нь халдаж нүүрэн тус газарт нь цохиж, маажсан, албаны дүрэмт хувцас болох цагдаагийн өвлийн хүрмийн зүүн мөрдөс, гэрэл ойлгогчтой хантааз зэргийг урж гэмтээсэн, цагдаагийн дэд ахлагч*******ын дух руу 1 удаа мөргөж, шилбэ рүү 2 удаа өшиглөж хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч ******* нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарласан гэдгээ илэрхийлсэн. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргах зүйлгүй. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчын албаны хувцас урагдаж 20,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг нь төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Смайл караокед согтуугаар Ц.Дулмаа, Ш.Энхзаяа, нарыг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн танхайрсан ба уг зөрчлийг таслан зогсоох шаардлага тавьсан цагдаагийн алба хаагч эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч*******, цагдаагийн дэд ахлагч******* нарыг хэл амаар доромжилсон, Цагдаагийн байгууллага руу явъя гэсэн шаардлагыг эсэргүүцэн ноцолдож улмаар цагдаагийн дэд ахлагч*******ын нүүр лүү цохиж, маажсан, албаны дүрэмт хувцас болох цагдаагийн өвлийн хүрмийн зүүн мөрдөс, гэрэл ойлгогчтой хантааз зэргийг урсан, цагдаагийн дэд ахлагч*******ын дух руу мөргөсөн, шилбэ рүү нь өшиглөсөн гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдлийг хулгайлах гэмт хэрэг тооцохоор заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд зааснаар хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох ба Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавих эрхтэй, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.
Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч*******н үйлдэл нь хууль сахиулагч буюу цагдаагийн байгууллагын албан хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, биед нь халдсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******ын албаны дүрэмт хувцас урагдсан ба шүүгдэгч ******* нь хохирогч*******од 20,000 төгрөг төлсөн, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 6 эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг 2 жилийн хугацаагаар Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хот хооронд хүн тээвэрлэж ашиг олох боломжтой,*******н хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч*******н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын хязгаарлалтыг оршин сууга газар болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоох нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хар Бургууд овогт Анар-Эрдэнийнг хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг оршин суугаа газар болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан энгэрийн камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР