| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0115/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/123 |
| Огноо | 2023-03-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0115/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт**************өд холбогдох эрүүгийн 2318000000146 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ныөдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД:******* / 2001 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотодтөрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн санхүүгийн менежментийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 3, аав, ээжийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханднь шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатайучруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн: “...Гэм буруугаа хүлээн зөшөөрч байгаа. 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 5 сарын хугацаанд төлөхөөрулсын яллагчтай тохиролцсон...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Хохирогч*******ийн: Би *** оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнөнайз*******тай 0,75 граммын архи хувааж уусан. Тэгээд Дархан сумын 9-р баг 4/5 дугаар байрны подвалаас гарч таксинд суух гээд явж байхад хажуунаас*******, ***,******* гэх залуучууд дуудсан. Яваад очтол манай найз*******ыг хавсарч унагахаар нь би уг залуучуудтай маргалдсан.******* гэх залуу намайг дагуулж яваад газар унагаж, миний цээжний зүүн тал руу хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд миний 2 хавирга хугарсан.******* надаас дараа нь уучлалт гуйсан. Бид хоёр эвлэрсэн. Миний эмчилгээний зардал болох 1,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 6, 9/,
Гэрч*******ын: Би *** оны 02 дугаар сарын 09-ний шөнө Дархан сумын 9 дүгээр баг 4-5 дугаар байрны гадна найз ** хамт согтуу явж байсан. Бид хоёрын хажуугаар согтуу 3 залуу өнгөрсөн. Тэр 3 залуу зөрөхдөө янз бүрийн юм яриад байсан. Тэгснээ эргэж хараад зогсохоор нь би “зүгээрээ, манай найз согтуу байгаа юм аа, бид хоёр гэр лүүгээ явах гэж байна” гэж хэлсэн. Тэгтэл миний санаж байгаагаар халмиг үстэй, махлагдуу, хар өнгийн куртиктэй залуу ирээд намайг цохиж унагаад өшиглөсөн. Манай найз *** лүү нөгөө хоёр залуу нь очиж харагдсан. Би босож ирээд цуг явж байсан хөгшин ахад нь “та хоёр дүүгээ аваад явчихаа” гэж хэлэхэд тэр 3 залуу явсан. Найз дээрээ очиход куртик нь тайлагдсан байсан. Тэгээд бид 2 салаад явцгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Гэрч ***: Би *** оны 02 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед таньдаг ах******* дуудахаар нь **** хороололын 4.5 дугаар байрны ар талд байрлах *** гэх нэртэй бааранд найз******* бид хоёр очсон. Очиход түүний эхнэр ***хамт байсан. Бид дөрөв пиво ууж байгаад баар хаахад******* ах,******* бид гурав түрүүлж гарсан. *** эгч тооцоогоо хийх гээд үлдсэн. Бид гурвыг гарч ирэхэд Шигтгээ баарны гадна хоёр согтуу залууорилоод байж байсан. Бид гурав хажуу талаар нь зөрөөд гарсан чинь бид гурвыг хэл амаар доромжлоод орилоод байсан. Тэгэхээр нь******* ах очоод “та нар яагаад байгаа юм бэ?” гээд муудалцсан.******* бид хоёр******* ахыг салгаж аваад байрны нөгөө захад очиж******* ахын эхнэрийг хүлээгээд зогсож байсан. Гэтэл ***гэх залуу нь гүйж ирээд*******ийг өшиглөсөн.******* уурлаад нөгөө хоёр согтуу залуу дээр очоод маргалдаадбайх шиг байсан. Би араас нь очсон чинь *** гэх залуугийн хамаг хувцас нь шороо болсон ****й гар бариад зогсож байсан. Тэр хоёр миний хажууд бие биенээсээ уучлалт гуйгаад салсан гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Гэрч **** ...би тооцоогоо хийгээд араас нь гарсан чинь*******, ***, ***нар 4.5 дугаар байрны урд талд алхаад явж байсан. Би араас нь хараад тамхи татаад байрны буланд зогсож байсан чинь согтуу хоёр залуу орилж чарлаад, хувцасаа тайлаад шидээд байсан. Тэгэхээр нь би айгаад Шигтгээ баарны урдуур гараад цэцэрлэгийн урд хэсгээр тойрч гэр лүүгээ орсон. Гэртээ ороод *** гэх хамт байсан залуу руу залгасан чинь “сая намайг нэг залуу гүйж ирээд жийж уначихаад зугтаад явлаа” гэхээр нь би зодоон болж байгаа юм байна гэж бодоод гарсан.*******, **** нар дээр очиход манай нөхөр согтуу залуучуудтай юм яриад зогсож байсан.*** хаана байна гэсэн чинь тэр ирж байна гэж заахаар нь би **** нарыг аваад гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Гэрч ****н: ...баарнаас гараад *** баарны гадна талд хүмүүстэй маргасан. Юунаас болж маргасан талаар сайн санахгүй байна. Би ямар ч байсан хүнтэй зодолдсон зүйл байхгүй. Хэд хоногийн дараа ****р нартай утсаар ярихад бид гурав баарнаас гарч явж байгаад хоёр танихгүй залуутай маргаж, зодоон хийсэн. Та санаж байна уу? гэж байсан. Би тэр үед яасан бэ? гэж өөрийгөө асуухад та зүгээрээ гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 243 дугаартай:
- **** биед зүүн 6, 7, 8-р хавирганы хугарал, зүүн нүдэнд цус хуралт, дух, баруун, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадваргт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/,
2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн **** яаралтай тусламжын хуудас /хх-ийн 24-25/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 289 дугаартай:
- ****биед зүүн талын 6, 7-р хавирганы зөрүүгүй далд хугарал, зүүн зовхинд цус хуралт, дух, хоёр тохойд зулгарлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайлбал цохих, цохигдох, өшиглөх, унах үед үүсэх боломжтой. Зүүн 6, 7-р хавирганы далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар саринулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоно. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №243 дугаартай шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. №243 дугаартай дүгнэлтэд тусгагдаагүй гэмтэл тогтоогдсонгүй. Хавирганы хугарал нь цээжний зүүн хажуу талд үүссэн байна гэх дахин шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-35/,
*******ийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 57/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ****гэх газрын гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ **** маргалдаж, цээж рүү нь өшиглөх, нүүр лүү ньцохих зэргээр зодож биед нь 6, 7-р хавирганы далд хугарал, зүүн зовхинд цус хуралт, дух, хоёр тохойд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч *******ийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч **** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь нь хохиролд 1,500,000 төгрөг авсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч***** “...**** миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэгболон хүсэлтээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр нотлогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ийн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, бусад орлого олох боломж, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******өд оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуунмянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд Эрүүгийнхэрэгхянаншийдвэрлэхтухайхуулийгноцтойзөрчсөн гэж үзвэл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР