| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0108/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/137 |
| Огноо | 2023-04-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0108/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Ч.Болормаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*********************************** холбогдох эрүүгийн 2318000000156тай хэргийг23 оны 03 сарын1-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,**************************** /РД:******* /******* оны******* дүгээр сарын-ны өдөр аймагт төрсөн, эрэгтэй, настай, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл, аав, ахын хамт аймгийн Дархан сумын багийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Дархан-Уул аймгийн Прокурорынгазрын хяналтын прокурор Ч.Болормаа нь шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн: Миний буруу, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчтай ялаа тохирсон байгаа гэх мэдүүлэг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Хохирогч23 оны 02 сарын 21-ний орой Дархан сум баг4-р тоот өрөөнд би гар утсаараа тоглож байгаад 1 цагийн орчимд унтсан. Зүүрмэглээд байж байхад танил дүү орж ирээд “утсаараа нэг яриулаач” гэсэн. Би “надад нэгж байхгүй, утсаар ярь” гэж хэлсэн. " ахын утас кодтой байна, та өөрийнхөө утсаар нэг чат оруулчих” гэж хэлсэн санагдаж байна. Өглөө 7 цагийн орчимд сэртэл миний гар утас байхгүй байхаар нь эхнэр асуухад байхгүй, мэдэхгүй гэсэн. Ойр орчимд хайж үзэхэд байхгүй байсан. Манай найз гар утсанд тухайн шөнө 1 цаг минутын орчимд гэх залуугаас дуудлага ирсэн байхаар ньрүү залгаж асуухад "ахаа би дуудах гэж байсан юм. Би танай гадаа очиж ахуу нэг удаа залгачихаад яваад өгсөн, би бракуу чинь бол ерөөсөө ороогүй" гэж хэлсэн. Би гайхаад манай найз нарын нэг нь надаар тоглож байгаа юм байна гэж бодоод гэртээ ороод унтсан. Тэрнээс хойш миний утас холбогдохгүй байхаар нь23 оны 02 сарын 26-нд цагдаад өргөдөл өгсөн гэх мэдүүлэг /хх-7, 9-10/,
Гэрч ....өглөө босоод Самсунг А-ЗЗ маркийн цэнхэр өнгийн гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд тухайн өдрийнхөө орой Улаанбаатар хотуу гэр бүлийнхэнтэйгээ яваад өгсөн. Тэр шөнө******* цаг өнгөрч байхад миний чатуугийн чатаас залгасан дуудлага ирсэн байсан.үү өглөө нь залгаж асуухад уулзах гэж танай байрны гадна очиж байж байгаад гаднаас чинь яваад өгсөн гэж хэлсэн. Цагдаагийн газарт гомдол гаргасан өдрөөтэй уулзаж юу болсон талаар асуухад тухайн гар утас алга болдог орой манай өрөөнд орж ирээдоос гар утсыг нь хэлж аваад тэр чигээрээ буцааж өгөхгүйгээр яваад өгсөн гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд нь өөрөө******* гар утсаа өгснөө санасан гэж надад хэлж байсан. Гэхдээ өмнө ньгээс гар утсаа асуухад аваагүй гэж хэлсэн гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн/,
Насанд хүрээгүй гэрч ****: ...***** ахтай уулзаад23 оны 02 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Золбаярын өрөөнд ороход та орон дээр зүүрмэглээд сууж байсан. Би утсаар яръя гэж хэлээд таны гар утсыг чинь аваад гарсан. Тэгээд тэр чигээр нь авч яваад Улаанбаатар хотод Сансрын тунелийн орчимд байрлах ломбарданд0.000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгийг нь шоудаад дуусгасан гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд нь ах******* гар утсаа өгснөө гэнэт санасан гэсэн.Ахын утас алга болсноос хойш ******* надтай уулзахгүй зугатаагаад, манай хэдийн утас болон чатыг блок хийсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,
2023 оны 02 сарын 28-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн самсунг А33 маркийн гар 128 GB гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг 900,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн6-37/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь2023 оны 02 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө аймаг, Дархан сумын баг4 дүгээр брак байрны тоотод **** зүүрмэглэх үед нь түүний Самсунг А-33 загварын гар утсыг авч Улаанбаатар хотод ломбарданд барьцаанд тавьсангэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 900,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *****00,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч ньнадад гар утас авч өгсөн, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч тохиролцсон, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.5 зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.7 зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.7 зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,6.1 дүгээр зүйл,6.2 зүйлийн 4,6.6 зүйл,6.7 зүйл,6.8 зүйл,6.10 зүйл,7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч****************************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.7 зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.3 зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялоногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүйбол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсанэд зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР