| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0134/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/141 |
| Огноо | 2023-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/013/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Ч.Болормаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт************** холбогдох эрүүгийн 2318000000187 дугаартай хэргийг 2023 оны 0 дүгээр сарын 05-ныөдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт******* /РД:******* /******* оны******* дүгээр сарын*******-ний өдөр төрсөн,******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчинмэргэжилтэй, цехэд чимхэгч ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг-ж байрны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа нь шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайучруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн: Гэм буруу дээр маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд61,000 төгрөгийг тушаасан. Улсын яллагчтай 50,000 төгрөгийн торгуулийн ял дээр тохирсон. 5 сарын хугацаанд сард0,000 төгрөг төлөхөөр тохирсон гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
2023 оны 03 дугаар сарын6-ны өдрийн: *******ийн согтуурал шалгахад 2,72 хувь гарсан болно гэх согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 3/,
2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн: хяналтын камерийн бичлэг аүхий цагаан өнгийн 582 гэх бичэглэлтэй СD-г эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн/,
2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Дархан сумын дугаар баг-ж нийтийн байрны кордорын камерын бичлэгт үзлэг хийхэд ...******* нүүрэн хэсэгт яагаан өнгийн түмпэнгээр цохиж байгаа бичигдсэн байв. нь *******ийг зөрүүлээд толгой хэсэгт цохиж байгаа нь бичигдсэн байв. ******* босч ирээд нүүрэн хэсэгт нь удаа дараа гараараа цохиж байгаа, өшиглөж байгаань бичигдсэн байна гэх тэмдэглэл /хх-ийн6/,
Хохирогчийн: 2023 оны 3 дугаар сарын6-ны өдөр өөрийн 3 болон настай хүүхдүүд болон дүүгийн 6 настай хүүхэд, нийт 3 хүүхдийн хамт гэртээ байсан. Манай том хүүхэд болон дүүгийн хүүхэд коридорт гүйлдээд байхаар нь авах гээд гарахад хөрш айлын эмэгтэй болох “хүмүүжилгүй юмнууд” гээд загинаад зогсож байсан. Би “Танай хоёр хүүхдэд би юм хэлдэггүй шүү дээ, жоохон хүүхдүүдийг яах гэж тэгж байдаг юм” гэхэд нь миний толгой хэсэгрүү барьж байсан ягаан түмпэнгээр удаа цохисон. Би зөрүүлээд нэг удаа цохисон чинь газар унасан ба уначихаад намайг цохих гээд байхаар нь би түүний толгойн дээр дарсан. Ингээд би цагдаа дуудна гээд өрөөрүүгээ орох гэж байхад нь намайг үсдээд баруун хацар болон гар хэсгийг олон удаа маажаад, миний гуяруу өшиглөсөн. Зүүн гуя хөхөрсөн байдалтай байсан. Бид хоёрыг зууралдаж байхад хадам ээж нь намайг биржийн янхан гэж хэлээд намайг үсдсэн. Доод давхраас хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
Гэрч бид хоёр хувцас угаах хоорондоо хоёулаа 0,5 литртэй архийг уусан. угааж байгаа зүйлээ янзлах гээд юм угаадаг төмпөнгөө бариад гарахад коридорт шуугиан болоод байхаар нь би гараад харахад хөрш айлынхаа эмэгтэйтэй үсдэлцээд “чи тавь, би тавь” гээд зогсож байсан ба би салгах гэхэд дийлэхгүй байсан ингээд доод давхраас хүмүүс гарч ирээд салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Гэрч: Миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багж байрны нэг давхрын 6 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2023 оны 03 дугаар сарын6-ны өдөр6 цагийн үед манай гэрийн хаалга нээлттэй байсан ба хоёр давхарт хүмүүс орлилдоод байхаар нь гараад хартал тоотод байдаг,0 тоотод байдаг нар нь бие биенийхээ үсийг зулгаасан байдалтай зогсож байсан. Би тэд нарыг арай гэж салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай:
*********гийн биед баруун хацарт гүн зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32-33/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 350 дугаартай:
*******ийнбиед зүүн тохой, баруун, зүүн гуянд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-0/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32-33/, шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-35/,
Шинжээч эмч П.Одмаагийн:Баруун хацарт үүссэн гүн зулгаралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хацарт үүссэн гүн зулгаралтын эдгэрэх хугацаа үүсэх сорви бүдгэрч арилах хугацаанаас хамаарч эрүүл мэндийг түр сарниулж 28 хоног дотор эдгэрнэ гэж үзэж байгаа учраас хөнгөн гэмтэлд хамаарна гэх мэдүүлэг /хх-ийн 68/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудааршүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын6-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум дугаар баг хэсэг-ж байрны 2 давхарт иргэнтай маргалдаж, улмаар харилцан зодолдсоны улмаасийн эрүүл мэндэд нь баруун хацарт гүн зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч *******ийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөдхохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд ял шийтгэлгүйболох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Улсын яллагчаас шүүгдэгчийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ийн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, бусад орлого олох боломж, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр0,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7. дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн , 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл,*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 50,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 50,000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр0,000 /ерэн мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР