| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0143/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/146 |
| Огноо | 2023-04-18 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0143/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Б.Энхтулга,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар****************************, Тайж************** нарт холбогдох эрүүгийн2318000000137дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ныөдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,**************************** /РД:*****/, **** оны 1*** дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, ********** настай,эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн *** дугаар байрны ***тоотод оршин суух хаягтай,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тав дахин буюу 14.575.000 төгрөгөөр торгох ялаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Монгол Улсын иргэн,*********************/РД:****/, 1990 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай,эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа худалдаа үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум 8 дугаар баг, Микрийн 13-55 тоотод оршин суух хаягтай,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар1 жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 07 дугаар сарын 09-нд 10 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин буюу 960,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгань шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулахгэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******,******* нар нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Sky зочид буудлын 4 тоот өрөөнд Покер нэртэй мөрийтэй тоглоом тоглуулсан болох нь:
Шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/,
- 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн: Хэрэг болсон гэх газар нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 8 дугаар багт байрлах Sky нэртэй зочид буудалын №4 дугаартай өрөө байлаа, уг өрөөнд гаднаас ороход нэр бүхий ямар нэгэн бичиг баримтгүй 10 иргэн байх ба өрөөний голд шар өнгийн бүтээлэгтэй хүрэн өнгийн модон ширээн дээр 7 хэсэг хувааж давхарлаж байрлуулсан дугуй хэлбэртэй тоглоом тоглоход зориулагдсан хасаа байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/,
- 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн: Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 179 ширхэг хасаа, яллагдагч *******аас гаргаж өгсөн 50 гэсэн бичиглэлтэй хасаа 13 ширхэг, 500 гэсэн бичиглэлтэй хасаа 4 ширхэг, 52 ширхэг хөзөр, 20,000 төгрөгний дэвсгэрт 25 ширхэг, 10,000 төгрөгний дэвсгэрт 10 ширхэг зэргийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/,
- 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дархан сумын 8 дугаар багт байрлах Sky нэртэй зочид буудалын №4 дугаартай өрөөнд покер тоглосонгэх гэрч,,,, нарын гэх мэдүүлэг /хх-ийн 12-22/,
- дугаарын дансыг миний аав ******* ашигладаг гэх гэрчынмэдүүлэг /хх-ийн 28/,
- дугаарын данс нь миний охинын данс. Тус өдөрманай нөхөр ******* охины данснаас 220,000 төгрөг шилжүүл гэхээр нь би шилжүүлсэн гэх гэрчын мэдүүлэг /хх-ийн 30/,
- Хэсэг хүмүүс буудлын урд тусдаа байдаг байрны 4 дүгээр давхар 4 тоот өрөөнд төлбөр мөнгийг нь төлөөд орсон гэж ресепшн эгчээс сонссон гэх гэрчгийнгэх мэдүүлэг /хх-ийн 34/,
- Тухайн өдөр хүмүүс ирээд урд талын байранд байх люкс өрөөнд орсон гэх гэрчын мэдүүлэг /хх-ийн 41/,
- МТӨ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, согтууруулах ундаагаар үйлчлүүлэхийг зөвшөөрсөн №028 дугаартай зөвшөөрлийн хуулбар, Sky зочид буудлын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 37-39/,
-ын Хаан банкны дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 129/зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******,******* нарын үйлдэл нь олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр болон хасаа ашиглаж үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглуулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч*******, ******* нар нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч *******,******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокуророос шүүгдэгч тус бүрт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч*******, ******* нар нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан196 ширхэг хасааг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл, 20,000 төгрөгийн дэвсгэрт 25 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 10 ширхэг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж үзэн улсын орлого болгож, 52 ширхэг хөзрийг устгахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарыгторгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч****************************,********************* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаанзуунмянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар*******, ******* нарт оногдуулсан 600,000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 196 ширхэг хасаа, 20,000 төгрөгийн дэвсгэрт 25 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 10 ширхэг зэргийг улсын орлого болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 52 ширхэг хөзрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд нь шийтгэх тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР