Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 118/ШШ2021/0035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир *******лж, нарийн бичгийн *******ар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* ******* *******д холбогдох

******* аймгийн ******* сумын ******* даргын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/60 дугаар захирамжийн хавсралтаас Ж.*******тай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б., иуцагч ******* аймгийн ******* сумын ******* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гуравдагч этгээд Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн *******ар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.******* нь ******* сумын багт оршин суудаг. Тус сумын багийн нутагт оршдог нэртэй өвөлжөөг 2004 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 23 тоот шийдвэрийг үндэслэн 120400067 нэгж талбарын дугаартай, 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгосон 0010198 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу 20 жилийн хугацаатай эзэмшиж байна. Энэхүү өвөлжөөг хадам аав Н.*******гээс өвлөн авч өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа бөгөөд одоо миний эзэмшлийн өвөлжөөнд манай хүүхдүүд өвөлжиж байгаа юм. Миний бие ******* аймгийн ******* сумын ******* даргын 2020 оны 7 дугаар сарын А/60 дугаартай захирамжийг 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Н.*******ын нэхэмжлэлтэй, иуцагч ******* сумын ******* *******д холбогдох захиргааны хэргийн материалтай танилцах үедээ мэдсэн болно. Түүнээс биш сумын ******* *******, газрын даамлаас н өвөлжөөг Ж.*******т эзэмшүүлсэн талаар мэдэгдээгүй одоог хүрч байна. Ингээд аймгийн ******* *******д гомдол гаргасан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 1/307 дугаартай албан бичгээр ирүүлсэн иуг миний бие 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шуудангаар авсан. Иймд ******* аймгийн ******* сумын ******* даргын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/60 дугаартай захирамжийн хавсралтаас Ж.*******тай холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын ******* даргын 2020 оны А/60 дугаартай захирамж бол Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 гэсэн заалтыг үндэслэсэн. Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэх зохион байгуулах гэсэн ******* даргын бүрэн эрхийн талаарх заалт байгаа. Газрын даамал тайлбартаа Ж.******* уг гэрчилгээг газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу биш өвлөх эрхийн гэрчилгээний дагуу олгосон гэж хэлсэн. Тэгэхээр захирамжийн үндэслэл болсон заалтаа үгүйсгэж тайлбарлаад байна. Энэ тайлбараас ахад өмнө Б.******* гуайд олгосон гэрчилгээг Ж.******* өвлөж авснаар газар эзэмших захирамж гаргах хууль зүйн үндэслэл бүрдсэн үү? гэдэг дээр анхаарч үзээсэй гэж хүсэх байна. Дараагийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгийг үндэслэсэн байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид олгоно, нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэх мэт заалтууд байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өвлөх эрхийн гэрчилгээтэй бол захирамж гаргаж гэрчилгээ олгоно гэсэн заалтаа захирамждаа оруулсан гээд байгаа боловч захирамждаа энэ заалтаа оруулаагүй, гэрчилгээ олгох, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газрыг эзэмшүүлэх гэсэн ерөнхий заалт оруулсан байдаг. Өвлөх эрхийн асуудал нь Иргэний хуульд заасан иргэний эрх зүйн маргаан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн эзэмшиж авсан гэрчилгээ буюу хуульд нийцэж байсан бол гэрчилгээ нь шууд бичигдэх боломжтой, заавал захирамж гаргана гэсэн ойлголт Газрын тухай хуульд байхгүй. Газрын тухай хуулийн 21, 27, 31, 32, 33 дугаар зүйлүүдэд газар эзэмших шийдвэр гаргахад өвлөх эрхийн үндсэн дээр өвлөж авсан бол захирамж гаргана гэсэн заалт байхгүй. Энэ бол иргэд хооронд байгуулсан өвлөх эрхийн гэрчилгээний дагуу газрын гэрчилгээ шууд бичигдэх боломжтой баримт бичиг. Өвлөх эрхийн гэрчилгээ нь гарсан байхад дахиад захирамж гаргаад дахиад гэрчилгээ гаргуулна гэдэг бол Газрын тухай хуулийг зөрчиж байгаа хэлбэр юм. Мөн Н.******* гуайн 2004 оны гэрчилгээг хүчингүй болгосон ******* даргын захирамж байхгүй. Энэ бол хуульд нийцэж байгаа. Газар эзэмшиж байсан талаар маргаж байгаа боловч эзэмшиж байсан газартаа татвар төлж байсан болох нь агдаж байна. Ийм учраас татвар төлсөн асуудлыг газрын даамал, ******* ******* мэдэж байгаа бол Н.******* гэдэг хүний эрх ашиг зөрчигдөж байна уу? гэж үзэх ёстой байсан. Гэтэл хэт нэг талыг барьж Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн явцад миний асуусан асуултад ******* даргыг Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж ажилласан гэж иулсан. Гэхдээ миний зүгээс хэрэгжүүлсэн гэж үзэхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэг, 11 дүгээр зүйлд захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зааж өгсөн. Энэ ажиллагааг А/60 дугаартай захирамж гарахаас өмнө хийх ёстой байсан. Тухайлбал тухайн акт нь захиргааны актын шаардлага хангаж байна уу?, Оролцогчийн эрхийг хангасан уу?, Бодит нөхцөл байдлыг тогтоосон уу? гэх мэт хэд хэдэн шаардлагуудыг галзан үзэх ёстой. Бодит нөхцөл байдлыг тогтоох гэдэг асуудал өнөөдрийн маргаан үүсэхгүй байх нөхцөл байдлыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл Н.******* гуайн захирамж гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд Ж.*******т газар эзэмших гэрчилгээг олгох нь зүйтэй юм гэдэг бодит байдлыг тогтоосон байхыг хэлээд байгаа юм. Мөн нотлох баримт цуглуулах ажиллагааг хийх ёстой байсан. Тухайлбал мэдээллийг цуглуулах ёстой. Түүнээс утсаар ярьсан, утсаар ярьсан учраас утсаар иу өгсөн гэдэг байдал нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Утсаар ярьсан байж болно. Түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ нотлох баримтын хэмжээнд баримт үйлдэж захиргааны актын хувийн хэрэгт хийх ёстой. Мөн оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах ёстой. Гэтэл Н.******* гуай мэдээгүй явсаар байгаад хэргийн материалтай танилцах явцдаа мэдсэн гэж байна. Мөн үзлэг хийсэн тэмдэглэл дээр мэдэгдсэн талаар ямар нэгэн баримт үйлдээгүй гэж байгаа. Баримт үйлдээгүй мэдэгдсэн, өмнө нь танилцуулсан гэж үзэх боломжгүй. Бүр болохгүй бол хэнийх нь өвөлжөө юм бэ? гэдэг асуудлаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой байсан. Гуравдагч этгээдээс нутгийн ард түмэн мэднэ гэж тайлбартаа дурдаад байна. Тэгвэл гуравдагч этгээд болон гэрчээс мэдүүлэг, тайлбар авах боломжтой байсан. Мөн баримт бичиг болон хууль бус шийдвэртэй танилцаж түүнийг хуулбарлан авах эрхтэй. Тухайлбал Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоосон шийдвэрийг судалж үзсэн бол өнөөдрийн шүүх хуралдаанд иуцагч багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэсэн гэж ярих боломжгүй байсан. Мөн оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагаар баримтыг гаргуулан авах ёстой. Ийм байдлаар сонсох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байсан. Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах тодорхой ажиллагаануудыг хийгээгүй байна. Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, дагалдах хуудас байх ёстой байсан. Гэтэл өргөдөл кадастрын зураг гэх мэт гэрчилгээтэй холбоотой баримтуудыг бүрдүүлсэн байна. Маргаантай захиргааны актын хувьд тухайн актыг хуульд нийцүүлж гаргах ёстой. Иймээс А/60 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлээгүй, хуульд нийцээгүй акт гэж үзэх боломжтой. Мөн Н.******* гуай энэ өвөлжөөний газрын маргаантай байгаа юм байна гэдгийг мэдсээр байж газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгасан. Тэгсэн мөртлөө өнөөдөр тайлбарлахдаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслээгүй, өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэсэн гэж тайлбарлаж байна. Өвлөх эрхийн гэрчилгээ бол Иргэний хуульд зааснаар олгогддог. Тэр гэрчилгээ бол дараа нь иргэний илцаа үүсэхэд хэрэглэгдэх баримт. Өөрөөр хэлбэл тэр гэрчилгээгээр газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах бүрэн боломжтой. Түүнээс газар эзэмших эрх олгох үндэслэл болох баримт биш юм. Иймд уг захирамж хууль тогтоомжид нийцэж гараагүй байна. ******* сумын ******* даргын 2020 оны А/60 дугаартай захирамжийн Ж.*******т холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн иу тайлбартаа: Тус сумын багийн нутагт оршдог нэртэй өвөлжөөнийг 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 тоот шийдвэрийг үндэслэн 20 жилийн эрхийн гэрчилгээ Н.*******ын нэр дээр 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгогдсон. Н.*******ын нэр дээр олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хуулийн дагуу гэх боловч дээрх захирамжид Н.*******ын нэр бичигдээгүй архивт хадгалагдаж буй 2004 оны захирамжийн баримтад байхгүй захирамжийн он сар зөрүүтэй уг өвөлжөө нь өмч хувьчлалд ороогүй. багийн Иргэдийн нийтийн хурлаас Н.*******т гарсан шийдвэргүй, газрын даамалд үүсгэгдсэн нэгж талбарын хувийн хэрэг байхгүй дээрх баримтууд шаардлага хангахгүйн улмаас Н.*******ын нэр дээр бичигдсэн газар эзэмших эрхийн шаардлагагүй болно. Гэхдээ Бадамдорж овогтой *******т нэртэй өвөлжөөнийг 1996 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 тоот захирамжаар 60 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Иймд Н.*******т 0010198 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо Б.*******т өмнө олгосон сумын ******* даргын захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй учраас Н.*******ын нэр дээр олгогдсон газар эзэмших эрх олгосон газар нь газрын тухай хуулийн 31.3 заалтын дагуу хүчингүй болно. Мөн эрх шилжүүлсэн гэх ямар нотлох баримт байхгүй байна. Иймээс уг өвөлжөөнийг хуучин Ж.*******ын аав ******* нь эзэмшиж байсан бөгөөд 60 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан тул Ж.******* нь нэртэй өвөлжөөнийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 0054 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн шилжүүлж авахаар ирүүлсэн өргөдлийн дагуу сумын ******* даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/60 дугаартай сумын ******* даргын захирамж гарсан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын ******* даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/60 дугаартай захирамж нь хуулийн дагуу гарсан гэж үзэж байна. Учир нь Н.*******ын нэр дээр 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаартай захирамжаар 20 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байх боловч тухайн захирамжийн он, сар зөрүүтэй, өмч хувьчлалд ороогүй, хадам аав болох *******гээс өвлөх эрхийн болон эрх шилжүүлэн авсан талаар ямар нэгэн баримт байхгүй. Мөн Н.*******т 2004 онд өвөлжөөний дээрх гэрчилгээг олгохдоо 1996 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай захирамжаар Б.*******т 60 жилийн хугацаатай олгосон гэрчилгээг хүчингүй болгоогүй байсан. Түүнчлэн Н.*******т гэрчилгээг олгохдоо Б.*******т олгосон гэрчилгээн дэх тухайн өвөлжөөний газрын байршил, хэмжээг давдуулж олгосон учраас Н.*******т олгосон өвөлжөөний гэрчилгээг давдуулж олгосон гэж үзээд Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар тухайн газрын байршил, хэмжээг давдуулж олгохгүй гэсэн заалтын дагуу уг гэрчилгээг хүчингүй болсон. Мөн 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаартай захирамж нь сумын болон аймгийн архивт эх хувь нь олдохгүй, ин 2004 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай захирамж олдсон байгаа учраас *******ын *******ын өвлөх эрхийн гэрчилгээг үндэслээд захирамж гарсан байгаа. Тухайн захирамжийг гаргахдаа ******* гуайд удаа дараа хэлсэн. Н.*******ын тухайд өвөлжөөг эзэмших гэрчилгээ бичигдсэн ч гэсэн архив үүсээгүй, захирамж олдохгүй байсан. Мөн Б.*******т олгосон өвөлжөөний гэрчилгээг давдуулж олгосон, хууль, журмынхаа дагуу иргэн Ж.******* өвлөх эрхийн гэрчилгээнийхээ дагуу өвлөх эрхтэй юм байна гэж үзээд уг өвөлжөөг эзэмшүүлэх захирамж гарсан байгаа гэв.

Гуравдагч этгээд Ж.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан иу тайлбартаа: Тухайн өвөлжөөн дээр эзэмших эрхийн гэрчилгээг давдуулж олгосон юм байна гэдгийг би 2018 онд мэдсэн. Н.******* гэдэг хүн гуйж байгаад манай өвөлжөөн дээр малаа маллаад өвөлжиж байсан. Энэ талаар хэргийн материалд өгсөн тайлбартаа дурдсан байгаа. Хамгийн сүүлд 2011 онд манай аав ******* гуайтай уулзахад манайх Улиастай руу нүүлээ, дараа нь өвөлжөөгөө суллаж ав гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд суллаж өгөөгүй. Би өөрийн цөөн хэдэн малаа уулдаг айлаа өвөлжөөндөө буулгах гээд өвөлжөө суллаж өгөхийг шаардаж 2, 3-н удаа дараа очиж байсан боловч ******* гуайн хүргэнийх нь аавынх манай өвөлжөөн дээр буучхаад манай хүргэн *******ын өвөлжөө гээд суллаж өгдөггүй байсан. Тэр айл нь ******* аймгийн Тэс сумын ьяат айл байгаа юм. Тэгсэн мөртлөө манай нутагт ирж өвөлждөг. Үүнийг нутгийн хүмүүс сайн мэднэ. Н.******* гэдэг айл 1999 онд манайхыг өвөлжөөндөө өвөлжиж байхад манай хажууханд өвөлжиж л байсан. Тэр үедээ маргаан гаргаж байгаагүй. Одоо болохоор ямар ч нэр хаяггүй, давдуулж гэрчилгээ гаргуулж авчхаад маргаан хийгээд яваад байгаа нь надад маш их хүндрэл, чирэгдэл учруулж байна. Миний эрх үнэндээ зөрчигдөж байна. Би хуулийн дагуу бүх баримтаа бүрдүүлээд зохих шат шатны байгууллагад хандаж дэс дарааллын дагуу явж байж хууль ёсны шийдвэр гарч үүний дагуу гэрчилгээгээ гаргуулсан. Ийм учраас ******* сумын багт оршдог нэртэй өвөлжөөг өв залгамжлалын дагуу надад шилжүүлж, өвөлжөөг эзэмшүүлэх тухай ******* сумын ******* даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/60 дугаартай захирамж гарсан нь хуулийн дагуу үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь ******* аймгийн ******* сумын ******* даргын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/60 дугаар захирамжийн хавсралтаас Ж.*******тай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

******* аймгийн ******* сумын багийн нутаг дахь н өвөлжөөний газрыг ******* сумын ******* *******ас анх 1996 онд Б.*******т, 2004 онд нэхэмжлэгч Н.*******т эзэмшүүлсэн ба эдгээр иргэдийн газар эзэмших эрх хүчинтэй, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь н өвөлжөөг надад эзэмшүүлсэн 0010198 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байхад тус өвөлжөөний газрыг Ж.*******т сумын ******* даргын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/60 дугаар захирамжаар эзэмшүүлснээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчиж байна гэж, иуцагч нь Н.*******ын нэр дээр олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээний үндэслэл болох захирамжид Н.*******ын нэр байхгүй, хавсралт байхгүй, Б.*******т олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй тул 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 54 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Ж.*******т түүний эцэг Б.*******ын эзэмшиж байсан н өвөлжөөг шилжүүлэн эзэмшүүлэхээр захирамж гаргасан гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзэхэд Б.*******т н өвөлжөөний газрыг эзэмшүүлсэн ******* сумын ******* даргын 1996 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж нь 1, 2 дугаар хавсралттай боловч хавсралт нь иуцагч болон ******* аймгийн Архивын тасагт шилжиж ирээгүй, Б.*******т олгогдсон БХ142 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээн дээр ******* сумын ******* даргын 1996 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар захирамжийг үндэслэн 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ******* сумын багийн нутагт оноосон нэрээр өвөлжөөний газар эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч Н.*******т н өвөлжөөг эзэмшүүлсэн ******* сумын ******* даргын 2004 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар захирамж нь өөр дээрээ хавсралт агуулсан тухай бичвэр байхгүй, мөн хавсралт гэж үзэх баримт иуцагч болон ******* аймгийн Архивын тасагт шилжиж ирээгүй, нэхэмжлэгч Н.*******т олгогдсон 0010198 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр ******* сумын ******* даргын 2004 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 23 дугаар захирамжийг үндэслэн ******* сумын нутаг дэвсгэрт аль багт, ямар оноосон нэр бүхий өвөлжөөний газрыг эзэмшүүлсэн талаар мэдээлэл агуулаагүй гэрчилгээг 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгосон байна.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно гэж заажээ.

******* сумын ******* даргын 1996 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар захирамжаар н өвөлжөөний газрыг эзэмших эрхтэй Б.******* нь 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барсан нь 45/008338 дугаар бүхий нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба түүний хүү болох Ж.******* нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 0054 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ авснаар Б.*******ын эзэмшиж байсан н өвөлжөөний газрыг өвлөх эрх нь нээгдсэн ба ******* сумын ******* *******, газрын даамалд тус газрыг өөрийн нэр дээр өвлөн шилжүүлж авахаар 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гаргаснаар иуцагчаас 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/60 дугаартай захирамж гарч, уг захирамжийн 1 дэх заалтаар багийн иргэдийн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн өвөлжөөний доорх газрыг зохих хууль журмын дагуу хавсралтаар эзэмшүүлсүгэй гээд А/60 дугаар захирамжийн хавсралтын 6-д багийн нутаг н өвөлжөөг Ж.*******т өвлүүлэн шилжүүлж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуульд нийцсэн байна.

Учир нь н өвөлжөөний газар эзэмших эрх анх 1996 онд Б.*******т үүссэн ба түүний өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болоогүй байхад 2004 онд н өвөлжөөний газрыг Н.*******т эзэмшүүлсэн байна. Иймд иуцагчаас Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар газар эзэмших анхдагч эрхийн гэрчилгээг хууль ёсны өвлөгчид шилжүүлж захирамж гаргаснаар нэхэмжлэгч Н.*******ын газар эзэмших эрхтэй давдуулж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс иуцагч маргаан бүхий А/60 дугаар захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй гэж, иуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь А/60 дугаар захирамжийг гаргахдаа н өвөлжөөний газрыг эзэмших эрхтэй иргэдийн газар эзэмшлийн хувийн хэрэг, холбогдох баримтыг цуглуулж шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх тэмдэглэл, баримт иуцагчид байхгүй байна.

Гэвч ******* сумын ******* даргын Газар эзэмшүүлэх тухай 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/60 дугаар захирамж нь Б.*******ын н өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээг өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн түүний хууль ёсны өвлөгчид шилжүүлж гаргасан захирамж ба гуравдагч этгээд Ж.*******т шинээр газар эзэмшүүлэхээр гаргасан шийдвэр биш байна.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэж заажээ. Өөрөөр хэлбэл иргэнд эерэг нөлөөлөл бүхий шийдвэр гаргаж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болохоор хуулиар зохицуулсан ба Ж.*******т эерэг нөлөөлөл бүхий А/60 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч Н.*******ын эрх ашиг хөндөгдөх нөхцөл үүсээгүй тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт байна.

Тодруулбал Ж.*******т А/60 дугаар захирамжаар шинээр газар эзэмших эрх үүсээгүй, газар эзэмших анхдагч эрхээс өвлөх эрхийн үндсэн дээр үүссэн үүсмэл эрх ба Н.*******ыг 2004 онд онд газар эзэмшихээс өмнө ба хойно Б.*******ын газар эзэмших эрх хүчин төгөлдөр байсан ба уг эрхийг Ж.*******т шилжүүлснээр Н.*******ын эрх ашгийг хөндсөн шийдвэр шууд гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ын ******* сумын ******* даргын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/60 дугаар захирамжийн хавсралтаас Ж.*******тай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР