Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/159

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0129/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Хохирогч ******* /цахимаар/,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар**************************** холбогдох эрүүгийн 2318000000153тай хэргийг 03 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Харагчууд************** /РД:******* /**************-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, “ ” ХХК-д ажилтай, ам бүл, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн********** тоотод оршин суух хаягтай,  урьд:

 

- Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн1-нийтай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******г 02 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” сургуулийн гадна *******ыг толгой тус газарт нь шилээр цохиж баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, алганд зулгаралт, зүүн тавхайд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч*******гийн: Би өөрийнхөө гэм буруугаа ойлгож байгаа гэх мэдүүлэг,

Хохирогч *******ын: Би өнгөрсөн цагаан шинийн 5-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын Хуучин хорооллын сургуулийн тэнд байрлах авто машины зогсоол дээр явж байсан. Тэр үед үл таних дөрвөн хүн над руу пивоны шил бариад дайрсан. Би гайхаад учрыг нь асуух хооронд намайг барьж аваад газар унагаагаад цохисон. Нэг нь барьж байсан пивоны шилээрээ толгойн дагз хэсэг рүү цохисон. Бусад 2, хүн нь намайг өшиглөж, цохисон. Тухайн үед өмсөж явсан хувцаснууд маань цус болж дахин ашиглах боломжгүй болсон. Иймд “Норд фэйс” брэндийн өвлийн куртик 1,200,000 төгрөг, малгай0,000, “диор” брэндийн цамц10,000 төгрөг, эрүүл мэндийн хохиролтой холбоотой бусад зардалт 2,100,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

2023 02 25-ны: Хохирогч ******* нь зодуулсан гэх газраа өөрөө заан харуулсан ба тус газрын ойр орчимд цасан дээр хатсан цус мэт улаан өнгийн зүйл байгааг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Тус хэргийн газрын ойролцоо хагарч бутарсан шил болон пивоны шил байхгүй байгааг тэмдэглэлд тусгав  гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/

Гэрч 02 25-ны өдөр бид нар найзуудаараа баарны гадаа байж байтал хэдэн залуучууд бид нартай маргалдаад, хоёрыг цохичихоод зугтаасан. Тэгэхээр нь бид нар салж яваад хайсан., бид гурав цуг явсан. нэг залуутай маргалдаад доор нь ороод зодуулж байх шиг байсан. Тэгэхээр нь би гүйж очоод тэр залууг салгах гээд гар луу нь нэг удаа цохисон. миний араас гүйж ирээд боль гээд салгасан. тухайн залуугийн толгойг юугаар хагалсныг би хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Гэрч 02 25-ны шөнө 2 цаг өнгөрч байхад найзуудаараа Queen  баарнаас гараад машины зогсоол дээр зогсож байхад танихгүй залуучууд бид нартай маргалдаад намайг жижиг биетэй залуу нүүр лүү цохисон. Тэгээд тэр залуучууд зугтаагаад яваад өгсөн. Бид нар араас нь салж хайж явсан. Би ганцаараа гүйж байгаад сургуулийн гадна явж байсан чинь нэг залуутай барьцалдаж, тэр залуугийн толгой хагарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17/

Гэрч хэдэн ах нар намайг заамдаад зодох гээд байна гэж залгасан. Тэгэхээр нь,, мөн танихгүй нэг залуутай Queen  баарны гадна яваад очсон. Бид нар очоод уусан идсэнээ шингээж чадахгүй байна уу гээд хэлсэн чинь бид нартай маргалдсан. Би нэг ахын нүүр лүү нь цохичихсон. Тэгсэн араас нь олон ах нар гараад ирэхээр нь бид нар айгаад зугтаачихсан гэх мэдүүлэг /хх-ийн 19/

Гэрч Тухайн үед дуудлаганд явж ирчихээд машинаа авах гээд явж байсан чинь машин налаад зогссон согтуу ах нар байсан. Тэр дундаас нэг ах "хөөе бандиа чи нааш ир" гэж дуудсан. Тэгээд би "яасан юм бол" гэж асуусан чинь намхан надад цохиулдаг ах намайг түлхсэн. Тэгсэн цаанаас нь ах нар гарч ирээд зодох гэж дайрсан. Би намайг түлхсэн залуугийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохиж, хавирч унагаагаад гар луу нь цохисон. Тэгээд бид нар зугтаахад араас тэр ах нар хөөсөн. сургуулийн тэнд явж байсан чинь надад цохиулсан намхан нуруутай ах хүний толгой хагалчихсан гээд байж байсан. Намайг өөрсдөө эхлээд өдөөд байсан болхоор нь нэг удаа нүүр рүү нь цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 21/

Хохирогч *******ын яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25-26/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 03 2-ны 264тай:

- *******ын биед баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу алганд зулгаралт, зүүн тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийнолон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн ба дарааллыг тогтоох боломжгүй.  Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэндэд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/,

Шинжээч эмч Ганпүрэвийн: Миний бие 03 02-ны №272тай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Тус дүгнэлтэнд дурдсан хохирогч *******ын биед үүссэн гэмтэлүүдийг тус тусад нь тайлбарлавал баруун чамархайнд хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал хөнгөн зэргийн гэмтэл болно. Харин бусад гэмтэл буюу баруун сарвуу алганд зулгаралт зүүн тавхайнд цус хуралт нь 14 хоног дотроо эдгэрэх боломжтой эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тийм учраас хохирогч *******ын биед үүссэн баруун чамархайнд хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал нь хөнгөн зэргийн гэмтэл гэдгээр явах юм гэх мэдүүлэг /хх-ийн3-34/

Шүүгдэгч*******гийн яллагдагчаар өгсөн: 02 25-ны шөнийн 02 цагийн орчимд баарнаас гараад хэсэг залуучуутай маргалдсан. Тэд нар бид хоёрыг цохиод зугтсан. Тэгэхээр нь бид нар араас нь гүйж байгаад сургуулийн гадна **** гэх урьд өмнө нь таньдаггүй байсан залуутай тааралдаад нөгөө залуучуудтай андуураад толгойн тус газар нь гараараа нэг удаа цохичисон. Уг нь би гартаа пивоны шил барьж байсан чинь миний гараас тухайн шилийг *** гэгч нь хаяуулсан. Тэгээд ирээд намайг Тамираас салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/

Хохирогч *******аас гаргаж өгсөн Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн6.000 төгрөгийн төлбөрийн баримт /хх-ийн 74/ Дархан нэгдсэн эмнэлгийн толгойн компьтер томогарфийн шинжилгээний хариу /хх-ийн 75/ гэрэл зураг /хх-ийн 76-81/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь 02 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дархан сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” сургуулийн гадна *******ыг бусадтай андууран толгой тус газарт нь шилээр цохиж баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, алганд зулгаралт, зүүн тавхайд цус хуралт  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч *******ын баримттай гаргасан6,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн нэхэмжилсэн 2,100,000 төгрөгийг хохирлыг тогтоох нотлох баримт байхгүй тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг тус тус шүүхэд гаргаж байна гэв.

Шүүгдэгч******* нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь 02 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” сургуулийн гадна *******ыг толгой тус газарт нь шилээр цохиж баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, алганд зулгаралт, зүүн тавхайд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч*******гийн хохирогч *******ын цохиж байгаа үйлдэл нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгчээс “Норд фэйс” брэндийн өвлийн куртик 1,200,000 төгрөг, малгай0,000, “диор” брэндийн цамц10,000 төгрөг, эрүүл мэндийн хохиролтой холбоотой бусад зардалт 2,100,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1-д ”Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул шүүгдэгч******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Хохирогч нь эмчилгээ, шинжилгээний зардалд6,000 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч завсарлага авч6,000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн хохирол төлбөр6,000 төгрөг авсан гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.

Бусад 2,064,000 төгрөгийн хохиролтой холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийнгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн0/, шийтгэх тогтоолуулын хуулбар /хх-ийн2-64/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн7/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 240 цагийн хугацаагаартэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг Дархан-Уул аймгийн Хот тохижилт үйлчилгээний газарт өдөрт 8-с дээшгүй цагаар эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Ажлаа хийж гэр бүлээ тэжээдэг. Уурхайд ээлжийн ажил хийдэг учраастэд тустай ажил хийхэд хүндрэлтэй байна. Ажлаа хийгээд торгуулийн мөнгөө төлөх боломжтой болно гэжээ.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,0000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгодцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломж нөхцөл зэргийг харгалзан түүнд оногдуулсан 1,350,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 хугацаанд сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.1 дүгээр зүйл,6.2 зүйлийн 1, 4,6.3 зүйлийн,6.6 зүйл,6.7 зүйл,6.8 зүйл,6.10 зүйл,7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*********************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар*******д оногдуулсан 1,350,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 хугацаанд сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хохирогч *******ын 2,064,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ИХТАМИР